Монгол хэл дээрхи хэдэн blog – ийн links нэмэв. (Finance, business, MBA –
тэй ихэнхи нь холбоогүй) эздээс нь зөвшөөрөл авалгүй link – дсэн тул, хэрэв
болохгүй зүйл хийсэн бол мэдэгдэнэ үү.
December 8, 2007
December 1, 2007
SWF...
Ойрын хэдэн сард сонсогдож байгаа нэгэн сонирхолтой мэдээ/trend бол, газрын
тосоор баян улсуудын засгийн газрын
мэдэл дэх investment fund – уудаас хийж байгаа томоохон хөрөнгө
оруулалтууд байна.
Энэ мэдээнд бичсэнээр, дэлхийн хамгийн том санхүүгийн
том санхүүгийн firm – ийн нэг болох Америк – ийн Citi, computer – ийн CPU хийх
салбарт Intel – ийн дараа орох AMD, Японы Sony, Америкийн HF PE салбарын нилээн
том 2 – 3 firm – үүдэд, тус бүр 4-5% ээс 9% - ийн хувьд нь хөрөнгө оруулалт
хийсэн байна. Citi – ийн том хувьцааг эзэмшигч эхний хоёр газар нь, энэ
мэдээний дараагаар, газрын тосны баян арабууд болж байх шиг байна...
October 27, 2007
2007 оны том M&A мэдээнээс
10-20 тэрбум ам.доллар авхуулаад, 100 тэрбум ам.долларын үнэтэй компаниуд
M&A deals дэлхий даяар явагдаж байна.
Энд, PE firm-уудын хамгийн том
buyout (=худалдаж авсан) deals-ийн list. Сүүлийн 2 – 3 жилд том PE-үүдийн гарт
очсон, 20-30 тэрбум ам.долларын компаниуудыг харж болно.
ABN-Amro bank худалдажгдаж
байгаа $100 billions орчимын deal нь, энэ жилийн хамгинй том deal болж байх шиг байна. Мэдээнээс харвал, энэ
deal – ийн M&A advisers нь Merrill, Greenhill болон Morgan, UBS, Lehman,
Goldman, Rothschild гэсэн investment bank – ууд байна. Мэдээнүүдээс харвал (1, 2), амжилттай дуусвал нилээн их fee
(ажлын хөлс) ч төлөгдөх нь...
Дашрамд, billion (тэрбум) ам.доллар гэдэг мөнгийн барагцааны хувьд:
Монголын албан ёсны нэг жилийн GDP (хэт бүдүүвчилбэл “улсын нийт хүн/компанийн
орлого) 1-2 billions ам.доллар.
Market cap – аараа (үнэт цаасны зах зээл дээрхи компаний үнэлгээ) American
Airline 7 тэрбум ам.доллар, GAP ба Ford 14 тэрбум ам.доллар, Starbucks,
Bestbuy, SunMicrosystems 22 тэрбум ам.доллар орчим, Dell, McDonalds 50 тэрбум
ам.доллар гэж баримжаалж болно. Сонирховол FT-ийн энэ link-ээс.
Эдгээр тоонуудаас, одоо дэлхийд хир зэрэг томоохон хэмжээний компаниудын
M&A activities явагдаж байгааг өнгөц гадарлаж болох юм...
(Market cap or capitalization нь тэр чигээрээ компаний “үнэ” биш ч,
тодорхой баримжаа болж өгдөг тул, энд компаний үнийн баримжаанд амарчилаад
хэрэглэсэн)
M&A бизнесийн одоо
IB – ийн IBD group – ийн үйл ажиллагааны нэг хэсэг нь, M&A (Merges and
Acquisitions)
advisory. Шууд орчуулбал, нэг
компаний нөгөөгөө худалдаж авах болон хоорондоо нийлэх явдалд, санхүүгийн
талаас нь зөвлөгөө өгөх бизнес. Энд, их бага хэмжээгээр (хувьцаа, бусад үнэт
цаасыг нь худалдаж авах замаар) хөрөнгө оруулалт хийх явдал ч хамрагдана, бас
компани хоорондын явдал ч биш, улс ч аль нэг үйлчилүүлэгч нь байж болно.
Зөвлөгөө хийнэ гэдэг нь, санхүүгийн тооцоо/зөвлөгөө/үйлчилгээ, уг компаний
нягтлан бодох, хууль зүй болон бизнес үйл ажиллагааны байдлыг нягтлан шалгах
(due diligence), тэрэн дээр үндэслэж ирээдүйд яаж ажиллаж, ямар үр ашигтай
ажллиа бололцоотой вэ гэсэн талд шинжилгээ хийн, эдгээрийг бүхэлд нь хамарсан
анализийн үндсэн дээр эцсийн үнийг тогтооно, M&A process – ийг дуусах
хүртэл нь үзүүлэх үйлчилгээг хэлнэ. Энэ явцад шаарлагатай бол, усанд төрлийн
жишээ нь нягтлан бодохын болон хуулийн firm – үүд бас business consulting firm
– үүдийг хөлсөлж, цугтаа ажиллах тохиолдол ч цөөнгүй.
Одоо мэдээгээр санхүүгийн ертөнцийн хувьд subprime холбоотой хар мэдээгээр
дүүрэн байгаа ч, M&A business – ийн хувьд бол маш active байгаа нь, ер нь
бизнесийн хувьд peak – дээ ирж байгаа гэж бичигдэж байна. IB – ийн firm –
үүдийн төрөл бүрийн бизнесийг хөндлөнгөөс нь дүгнэж, ранклаж мэдээлдэг Thomson-ийн league table гэж байдаг. 2007 оны
3-р улиралын эцэс дэх M&A league table-ийн
мэдээ сонирховол энэ active байдлыг харж
болохоос гадна, санхүүгийн ертөнц дахь PE – ийн (“худалдан авах”) power – ийг
ажиглаж болно – энэ 9 сард дэлхий дахь нийт M&A activity-ийн 25% нь, АНУ –
д бол 35% нь, PE – тэй холбогдож байгаа гэсэн байна. M&A бизнесийн одоогын
дүр зураг иймэрхүү байна.
October 20, 2007
Internet 100 Mbps...
Өчигдөрхөнөөс гэртээ интернет тавиулав. Японд шилэн кабелийн интернет
үйлчилгээнүүд их хямдраад, хэдэн жилийн өмнө mainstream байсан ADSL – ээс бараг
ялгаагүй үнэтэй болчихсон юм банйа.
NTT – ийн B FLET’S гэж үйлчилгээ, сарын 40 ам.доллар орчимд, хурд нь 100
Mbps (second – д 100 сая bit). ADSL 10Mbps, монгол дахь dial-up 50Kbps орчим
болхоор, ADSL – ээс 10 дахин хурдан, монголын dial up – аас 2000 дахин хурдан
болж таарах нь.
Баасан гарагын орой night – д Токиогийн “6 мод” дүүрэгт хуучины найзтайгаа
жаахан шар айраг ууж хууч хөөрөв. Тэнд монголчууд орцгоодог 1-2 тогтсон bar –
тай болсон юм уу даа, очих бүрт таних болон танихгүй монголчуудтай тааралддаг
болж...
October 7, 2007
Ikea
7 сараас хойш өөрийн орон гэргүй, улс дамнаж хэсэг нүүдэлсэний эцэст
өнгөрсөн амралтаар өөрийн оромжтой болж, Токиод саяахан нээгдсэн Ikea – ийн дэлгүүрээс тавьлга цуглуулав.
Ерөнхийдөө барааны төрөл болон үнийн хувьд америктай ойрхон санагдав. Нэг
авууштай тал нь, галт тэрэгний буудлаас их ойрхон (minami – funabashi алхаад 3
минут). Америкт бол хотын төвөөс машинаар 40 минут явдаг байсан...
Ikea ч япончуудын сэтгэлд их хүрч байгаа болтой, баахан л хүн. Ikea
ерөнхийдөө Starbucks Apple мэт шиг “cut brand” маягын firm болхоор, Япончуудад
нилээн тохирох нь аргагүй санагдав... Бизнес талаас нь Ikea – г сонирховол,
business week – д дээхэн гарсан энэ article сонирхолтой санагдаж магадгүй.
Бараануудых нь содон нэрний зарим нь, Норвегийн хотууд, цэцэг ургамал мэтээс
гаралтай юм байна.
October 6, 2007
IB industry – ийн “Хар Цагаан”
Өнөөдөр IB Industry – ийн “Хар болон Цагаан” талын тухай, энд тэндэхийн
news – ээс эвлүүлээд товчхон.
Америкийн business, finance чиглэл сонирхсон оюутанууд, IB болон бусад
холбогдох турлийн finance career хөөхийг зорих хандлага их байдаг, мөн тэдгээр
ажлаас олж болох мөнгөн бус benefit – ийн тухай, өмнө хэд хэдэн удаа дурьдсан. (Жишээ нь 1, 2, 3) Wall Street – ийн
ажилчид, ердийн цалингынхаа дээрээс жилийн эцэст авдаг fat bonus – ийн хэмжээ,
2006 онд дунджаар 137’000 ам.доллар орчим байсан болтой (source энд). TOP IB – ийн нэг болох
Goldman – ийн өнгөрсөн жилийн бонус, нэг хүн дунджаар 622’000 ам.доллар
ноогдсон news гарж хүмүүсийг цочирдуулсан явдал ч саяхан
гарсан. Ийм “цагаан” талыг нь зөвхөн харвал, IB industry дэхь career нь их
attractive харагдаж болно.
Эсэргээрээ, “Хар” тал нь нэг их хүмүүст мэдэгддэггүй байж магадгүй. Олон
цагийн нойр хоолгүй ажил, их pressure and stress ... Түүний дээрээс санхүүгийн
зах зээлд болон ерөнхий эдийн засгийн уруу байдал, өөрийн ажил амьдралд шууд
нөлөөлнө. 8 сард NY – д байхад шинж тэмдэг нь ил гарч эхэлсэн sub-prime-ийн
асуудал, IB industry – д мэдэгдэхүйц нөлөөгөө үзүүлээд эхэллээ. Гэнэтийн
томоохон ажилаас халалт (massive layoff) ид үргэлжилж байна. Lehman 2000, Morgan
600, Bear Stearns 550, UBS 1500 in IB, Credit Suisse 320 in IB халах тухай зарлагдаад байна. Энд link хийсэн мэдээнээс харвал, Wall
Street – ийн нэг хүн ажилгүй болоход Manhattan – ийн restaurant болон shop
мэтийн 2 хүн ажилгүй болдог юм байх. Америкийн хамгийн том financial firm болох
Citi, улиралын ашиг нь 60% буурна гэж зарласаныг харахад, энд ч
нилээн ажил халалт гарж ирэх байх. Мэдээж зөвхөн NY – оор зогсохгүй, Лондон
болон Токио, Хонг – Конг гэсэн томоохон Financial centers – д энэ явдал
үргэлжил байна.
Саяхан сонссон дам сургаар (хэрэв үнэн бол), нэгэн IB – ийн Токио оффисд
энэ зун MBA төгсөж шинээр орсон нэг залууг, Токиод ажилд орсоноос нь гуравхан
хоногийн дараа ажилаас нь халсан юм байх. Мань залуу US – ийн Top 15 MBA
төгсөөд, NY – д сар training хийгээд Токиодоо буцаж ирсэний дараах явдал.
Адилхан зүйл, өөрийн биед ч тохиолдож болох болхоор, энэ industry career – ийн
хувьд хичнээн эрсдэлтэйг мэдэж болно... Японы томоохон firm – үүдэд шинээр
авсан ажилтаныг хэдэн хоногт байтугай, жилийн дотор халах ч нилээн ховор
тохиолдол тооцогдох байх.
Ойрын хэдэн долоо хоногийн мэдээнээс тоймолвол, иймэрхүү дүр зурагтай
харагдаж байна...
September 26, 2007
Licensing exam
“Үнэт цаас эрхлэх ажилтан” – ий шалгалтыг өгөж зохих байгууллагад нь firm –
ээрээ дамжуулж бүртгүүлэн, энэ чиглэлийн ажил эрхлэх хууль ёсны эрхтэй болов.
IBD – ийн ажил эрхлэхийн тулд заавал, энэ эрхийг авах ёстой.
Шалгалт нь, санхүүгийн үндсэн ойлголтуудаас гадна, үнэт цаасны худалдааны
хууль болон хувьцаат компаний хууль мэт, хууль эрх зүйн чухал ойлголтуудыг
хүртэл хамарсан. Амралтын 2 хоногоо бүтэн зарцуулж бэлдэхэд, арай гэж амжсан
шахуу, хамрах хүрээ өргөнтэй шалгалт юм байна. Америкт ижил төрлийн
certificate/exam – ийг series 7, 63 мэт нэрлэдэг санагдаж байна.
Баасан гарагт ажилынхаан analyst, associate – уудтай welcome party.
Investment bank – д дээд сургууль төгсөж дөнгөж орсон банкируудыг analyst
гэдэг, 3-4 жил ажилаад дэвших юм уу эсвэл MBA төгсөөд ажиллаж эхэлсэн банкирууд
associate title – тэй. Ерөнхийдөө analyst and associate нь IB – ийн пирамидын
хамгийн доор хамтдаа “жаргал зовлонгоо хуваалцдаг” болхоор, хоорондоо гайгүй
эвтэй бүлэг. Нэг долоо хоног иймэрхүү “хэцүү” дууслаа.
September 16, 2007
Last chapter of MBA life blog
Америк дахь MBA оюутаны амьрал дуусаж, шинээр corporate амьдрал эхэлсэн
тул, MBA life blog – ийн бичлэгийг ерөнхийд нь дуусгавар болгохоор боллоо.
Цаашид хаяадаа сард нэг хоёр удаа товч пост хийж магадгүй байх.
Blog – оор зочилж сонирхсон, урам өгсөн бүх хүмүүст баярлалаа.
September 15, 2007
巨大投資銀行 Bulge Bracket (下)
Номын хоёрдох хэсэг 巨大投資銀行 Bulge Bracket (下) – ийг дуусгав. 90 – ээд оны “bubble хагарах” үе-
ээс 2000 оны дараах үе хүртэлх японы санхүүгийн ертөнцийн зарим гол үйл явдалыг
холбогдуулж бичсэн нь сонирхолтой санагдав. Номын эхэн хэсэг үл ялиг мэргэжлийн
хэллэгтэй болхоор уншихад түвэгтэй ч, төгсгөл рүүгээ гол дүр K – ийн үзэл
бодол, амьдралын зорилго гэсэн талуудыг хөндөнгөө үйл явдалыг өнгөрүүлсэн нь их
дажгүй.
K залуудаа японы мега банкнаас гарч, америкийн IB – д олон жил career хөөн
нилээн чухал өндөрлөгт хүрсэн ч, эцэстээ хэцүү байдалд орсон японыхоо банк
санхүүгийн ертөнцийг хөл дээр нь босгох mission – д хөтлөгдөн, дампуурах шахаж
буй японы банк руу CEO – оор буцаж байгаагаар ном дуусна...
September 1, 2007
Leaving NYC and US
August 31, 2007
Links added
Added few interesting "unusual" links.
NYT Dealbook tracks news and events on IB, PE, HF and VC industries. Daily updated.
DealMaven is a specialized company that offers financial analysis training for wall street firms. Its blog has a few good posts on finance careers and MBA admission as well. The portal also has nice links on its blogroll.
WallStreetOasis, formerly iBankingOasis, is entertaining portal for those students interested in IB/finance careers. Monkey Business must have inspired those characters like oasis and monkey on the portal.
Vault is a career guide company. Its forum is interesting. They also publish introductory level career guides - example 1, 2.
NYT Dealbook tracks news and events on IB, PE, HF and VC industries. Daily updated.
DealMaven is a specialized company that offers financial analysis training for wall street firms. Its blog has a few good posts on finance careers and MBA admission as well. The portal also has nice links on its blogroll.
WallStreetOasis, formerly iBankingOasis, is entertaining portal for those students interested in IB/finance careers. Monkey Business must have inspired those characters like oasis and monkey on the portal.
Vault is a career guide company. Its forum is interesting. They also publish introductory level career guides - example 1, 2.
August 20, 2007
Copy – гадаадад ажиллаж амьдрах...
Гадаадад гарж удаан ажиллаж амьдрах, ямар ч хэлбэрээр байсан гэсэн, амар
зүйл биш. Энэ тухай Даяар Монгол – д гарсан дажгүй товч бичлэг нүдэнд өртсөнийг
энд copy – длоо:
энэнтэй холбоотой өөр нэг нийтлэл – Ядуу орнуудаас хөгжилтэй өрнууд руу
“нүүдэлсэн” migrant (цагаачид) – уудын энэ global trend – ийн тухай, өчигдөрхөн
AP – гээс гаргасан нийтлэл:
Migrant – ууд гадаадаас эх орондоо үлдсэн гэрийхэн рүүгээ явуулдаг мөнгө
нь, том хэмжээний underground economy (“далд эдийн засаг”) болоод байгаа юм
байх. Жишээ нь манай хөрш Tajikstan – ийн migrant – уудын гадаадаас явуулдаг
мөнгө нь 1 тэрбум ам.доллар илүүтэй бөгөөд , улсынхаа албан ёсны GDP (дотоодын
нийт бүтээгдэхүүн) – ийг даваад гарчихсан гэнэ. Albania – ийн хүн амийн 1/3 нь
гадагш гарчихсан гэнэ үү. Нийтлэлийн төгсгөлд, Bosnia – ийн нэгэн өвгөн эмгэн
2, “гадаадаас хүү минь мөнгө явуулдаггүй байсан бол, бид үхнэ” гэх хэлсэнээр
дуусгасан нь, их бодит санагдлаа...
NY – д шиврээ бороотой үл ялиг ялыг сэрүүхэн, зуны төгсгөлийн шин тэмдэг
орж байх шиг байна...
August 12, 2007
巨大投資銀行 Bulge Bracket (上)
NY руу нисэх замд гарчиглаж эхэлсэн 巨大投資銀行 Bulge Bracket (上) – ийг уншиж дуусгав. 80 – онд японы нэгэн
банкнаас 37 настайдаа америкийн IB – руу дамжиж, америк болон японд томоохонд
deal – үүдэд оролцож явсан гол дүр K – ээр дамжуулж, 80 оны үеийн японы санхүүгийн
зах зээл дээрх америкинй IB – уудын үйл ажилагааг түүхчилж өгүүлсэн ном.
IB – ийн M&A, corporate finance – ээр зогсохгүй, sales&trading –
arbitrage trading үйл ажиллагааны тухай ч дажгүй танилцуулсан санагдсан. Бас
нилээн technical (мэргэжлийн) хэсэг ч мэр сэр орсон нь, илүү сонирхолтой
болгосон санагдлаа.
Bulge Bracket гэдэг нь, хамгийн том нэр хүндтэй IB – уудыг нэрлэдэг (албан
ёсны бус) хэллэг: http://en.wikipedia.org/wiki/Bulge_bracket
August 11, 2007
Met, Guggenheim
Өнөөдөр Manhattan – ийн Upper East (Central park – ийн зүүн хэсэг) зүглэж,
Met буюу The Metropolitan Museum of Art, бас үзэх юм ихтэй дажгүй газар
санагдлаа. Guggenhein гоё architecture – тай, бас чамин цэвэрхэн museum
санагдлаа.
Гэтэл Manhattan – ийн “өөр хэсэгт” – Wall Street – ийн санхүүгийн ертөнцөнд
өнгөрсөн хэд хоногт volatility (үнийн өөрчлөлт) огцом ихсэж, 2002 оноос хойш
үргэлжилсэн bull market удахгүй төгсөж магадгүй гэсэн “ айдас мэр сэр илрэн”
Wall Street – тэй холбогдох хүмүүсийн хувьд нилээн стресс ихтэй хоногууд болж
өнгөрч байна. Энэ байдал хир удаан үргэлжилж, ямар байдлаар дуусах юм, бүү
мэд...
August 4, 2007
NYC
New York City – д ирлээ.
Буудлын цонхоор, Manhattan аралын баруунаар урсах Hudson river болон
Manhattan – ийн урд үзүүрийн Wall Street орчим харагдаж байна. Энэ удаа сар
орчим энд байх нь.
July 20, 2007
Monkey Business
Хэрэв IB – ийн investment banking division – д focus хийсэн Liar's Poker – тай төстэй маягын funny entertaining experience
– book уншья гэвэл, Monkey Business гэж ном бий. Harvard, Wharton төгссөн 2
залуу DLJ гэж IB – д ажиллаж байсан experience – ээсээ бичсэн. Энд тэндээ
хэтрүүлгэ нь арай л дэндчихсэн байж магадгүй...
Liar's Poker
Liar's Poker – ийг уншив. IB чиглэлд ажиллахыг сонирхогч MBA болон undergraduate
оюутануудад, must-read book – ийн нэг гэж “албан ёсны бусаар” санал болгодог
ном.
1980 – аад онд Wall Street – ийн нэр хүндтэй IB болох Salomon Brothers – д
bond salesman – ээр ажиллаж байсан залуу өөрийн туршлагаас сонхолтойгоор бас
инээдтэйгээр хүүрнэсэн ном. IB – ийн sales and trading – ийн үйл ажиллагаа
болон санхүүгийн зах зээл дээр томоохон IB – гууд яаж “тоглодог” тухай дэлгэрэнгүй
бичиж, IB доторхи “culture” – ийг ч нүдэнд үзэгдэхээр илэрхийлсэн санагдсан.
Мөн тухай үед ид хүчээ авч байсан Salomon Brothers – ийн түүхийн нэг хэсгийг
танилцууласанаас гадна, mortgage-based security болон junk-bond гэсэн 80 – аад
оны санхүүгийн зах зээл дэхь том trend – ийн тухай ч дажгүй өгүүлсэн санагдав.
Номын эхэн хэсэгт, Америкийн elite college – ийн оюутанууд IB – ажилд
орохоор тэмүүлдэг хандлага 80 – аад онд ид эхэлж байсан тухай жишээтэй бичсэн
байх юм. First Boston гэж ганц IB – д л гэхэд, Yale төгсөж байсан нэг жилийн
1300 – аад оюутаны 40% нь apply хийж байсан юм байх. Америкт энэ elite college
-> top MBA ->IB/MC/HF/PE(*)->”top of the world”? гэсэн career path –
ийг зоридог хандлага, finance болон business сонирходог оюутанууд дунд одоо ч
саараагүй байж магадгүй.
Ийм career path-тай хэдэн сонирхолтой хэт extreme жишээ гэвэл,
Blackstone-ийн захирал Schwarzman: Yale-> DLJ(IB)-> Harvard MBA-> Lehman(IB)-> Blackstone(PE) үүсгэгч->Захирал
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Romney: Harvard MBA-> BCG(MC)->Bain(MC)-> Bain Capital(PE) үүсгэгч-> захирал->MA мужийн захирагч
Сангийн сайд Paulson: Dartmouth-> Harvard MBA-> Goldman(IB)-> захирал ->government
Blackstone-ийн захирал Schwarzman: Yale-> DLJ(IB)-> Harvard MBA-> Lehman(IB)-> Blackstone(PE) үүсгэгч->Захирал
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Romney: Harvard MBA-> BCG(MC)->Bain(MC)-> Bain Capital(PE) үүсгэгч-> захирал->MA мужийн захирагч
Сангийн сайд Paulson: Dartmouth-> Harvard MBA-> Goldman(IB)-> захирал ->government
Үүнээс гадна олон том HF – ийн менежерүүдийн resume нь, дээрх career path –
тай төстэй байх байх... мэдээж, энэ path руу орооод, normal business person амьдралтай
хүн, бас амжилт ололгүй эсвэл хазайгаад өөр юм хийдэг хүн ч их байгаа байх.
Salomon Brothers нь, одоо Citigroup – ийн нэг хэсэг бөгөөд Wall Street –
ийн хүчирхэг firm – ийн нэг status – аа одоо ч алдаагүй байгаа. Харин номонд
бичигдсэн шиг aggressive style нь байхгүй болоод, culture – ийн хувьд бусад IB
– уудтай адилхан болсон байх. Citigroup – ийн sales & trading – д юутай ч
саяахан орсон нэг монгол ажиллаж байх ёстой...
·
Товчлолуудын
тухай эндээс:
July 11, 2007
外資ファンド 利回り20%超のからくり
外資ファンド 利回り20%超のからくり гэсэн номыг Токио хүртэлх онгоцонд гарчиглав. Buyout fund, real estate
investment fund, hedge fund гэсэн fund – уудын тухай, үйл ажиллаганых нь тухай
ойлгомжтой тайлбарлахыг оролдсон ном юм байна. Finance чиглэлд ажилладаг хүнд
биш, finance болон fund – ийн тухай сонирхсон undergraduate оюутанууд болон
businessman – үүдэд зориулж бичигдсэн санагдлаа.
Сүүлийн жилүүдэд Японы санхүүгийн зах зээлд тохиолдсон, fund – тай
холбогдох хэд хэдэн чухал үйл явдалыг жишээлж дурдсан байсан нь сонирхолтой
санагдав: bubble – ийн дараагаарх хямдарсан real estate/golf-course-ууд руу
хийсэн fund – уудын investment, nippon-housou – той холбогдсон deal,
shinse-bank – ийг босгосон buyout fund – ийн investment гэх мэт.
July 9, 2007
Sayonara student life
2 жил MBA – д сурч амьдарсан хотоосоо, Америкаас нислээ.
Сургуулийн хоёр жил харвасан сум шиг өнгөрсөн санагдлаа. Ерөнхийдөө 1 – р
курстээ internship хийх газар шийдэгдэх үед нэгдэх “том давааг даваад”, 2 – р
курстээ төгсөх ажил шийдэгдэх үед хоёрдох “том давааг давсан” санагдаж байна.
Тэрнээс хойш төгсөх хүртэл хагас жил, “уул уруудсан” шинжтэй хугацаа өнгөрч.
Сургуулийн хажууд ч, downtown – д ч амьдарч үзлээ. Амьдрах орчин тэс ондоо,
хоёр өөр янзын амьдралыг experience хийсэн байна. Ерөнхийдөө, шинэ зүйлийг харж
сонссон сэтгэл хангалуун хоёр жил, бас “investment” байлаа.
Sayonara MBA life,
Бас удахгүй
Hello Corprate World болох нь...
Sayonara MBA life!
,bas udahgui
Hello Corporate World
boloh n...
July 3, 2007
Зуны амралт
7 сард, Япон болон Монголд харьж амрахаар болов. Оюутаны амьдралын сүүлийн
амралтыг японд амттай sushi&sake, монголд амттай “айраг” ууж өнгөрүүлж
чадахнуу үгүй юу...
July 2, 2007
Moving
Эндээс нүүх бэлтгэлийн ядаргаатай ажил эхлэв. Хуучин хогшилоо зарах гэж
ядаргаатай ажилийг, миний байранд дараа орох хүнд бөөнөөр нь хямд өгсөнөөр,
биед амар нугалж дуусгав. Нэг жил унасан хуучин Honda Civic – ээ, мянгахан
ам.доллар хямд үнээр, зараа тавьсанаас 7 хоногын дотор зарсан нь “том амжилт”
боллоо...
July 1, 2007
“Зуны даалгавар”
Graduation ceremony – ийн дараагаар хэд хоног амарсаны дара, саяханаас
“зуны даалгавар” – аа хийж эхлэв. 8 сараас ажилах firm – ээс, зун бие дааж хий
гэж өгсөн “Зуны даалгавар” – ийн материал. 3 материалын нэгийг нь онгойлгож
хартал шаардагдах цаг нь 60 цаг гэж байна. “Даалгавар” – аа хийхүү, амарч
“Тоглох уу” гэдэг “сурагчийн dilemma” – тай зун байх болтой...
June 12, 2007
Graduation
Сүүлийн улиралын шалгалт project дуусаж төгсөлтийн баяр болж өнгөрлөө.
Төгсөлтийн баяр ерөнхийдөө зүгээр болов. Certificate гардаж авах ёслол,
залгуулаад төгсөгчид болон гэр бүл/зочидод зориулсан хүлээн авалт болж өнгөрөв.
Төгсөлтийн баярт яг хэлсэн хүмүүсийн -
нэг нь strategy – ийн хичээлийн багш, нөгөөх нь гаднын зочин – яриа их дажгүй
байлаа.
Төгсөлтийн өмнөх өдөрт, гэр бүл/зочидод зориулж, зарим багш нарийн model
class (бидэнд заадаг хичээлийг, агууулгыг нь бага зэрэг хялбарчилсан хичээл)
зохион байгуулсан нь, зочидод их сонирхолтой байх шиг байлаа. Бас зочидод
зориулж, downtown – ийн нэг зочид буудалд зохион байгуулсан хүлээн авалт ч
зүгээр болж өнгөрөв.
Одоо ингээд, 8 сард ажил эхлэх хүртэл, удаан хүлээсэн зуны амралт...
June 9, 2007
June 5, 2007
Yo-Yo Ma concert
May 29, 2007
Зуны төрх
May 26, 2007
The Pursuit of Happiness – London – нд нэгэн монгол
Монгол мэдээ уншиж яваад, санамсаргүйгээр, Лондонд ажиллах нэгэн сүрхий
монгол залуугийн тухай бичлэг уншисан энд copy – дов.
“London – ийн city – д одоогоор TOP job – д 3 Монгол ажиллаж байгаа. Mizuho
group – д Senior Dealer and
Head of the Treasury Department – Ul*** байгаа... Эдгээр залуус Монголын мөнгө идэж гадаадад амьдарч байгаагүй,
хар ажил хийж байгаагүй. Өөрсдийгөө сурталчилж PR хийж байгаагүй. Ганцхан
толгойгоороо ажиллаж одоо бүгдэнгийнхэн орлого нь жилдээ хагас сая pound эсвэл
euro шүү дээ. 1,3 сая pound болсон доо. Хотод ажилладаг Монголчуудын TOP
хүндээ. Цаадах чинь хоёр жилийн өмнө Эрдэнэтэд очиж өсөж төрсөн хүүхдийн асран
хүмүүжүүлэх газартаа 120 мянга ам.доллар хандивласан юм билээ.”
“За яахав удаан бодсоны эцэст Ul*** талаар бичье гэж бодлоо. Яагаад гэвэл
би тэр хүнээр үнэн бахархадаг юм. Ul*** 39 жилийн өмнө Өвөрхангай аймгийн
хужирт суманд төрсөн юм билээ, 6 сартай байхад нь аав нь зудын үеээр осгож
үхсэн юм билээ тэгээд ээжтэйгээ цуг 2 настай байхдаа Эрдэнэт хотод ирсэн юм.
Харамсалтай нь 3 настай байхад нь ээж нь Эрдэнэт үйлдвэрт аваараас болж бурхан
болсон юм. Бага насаа тэр чигээр нь хүүхдийн асран хүмүүжүүлэх газарт өнгөрөөж
Хэнтий хэлийн заставт 2 жил алба хаасан гэсэн. Дараа нь Эрэдэнэт үйлдвэрт
механикчаар ажиллаж байхдаа Улаанбаатарт Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт
өгөөд тэнцэж Токио хотод байх Waseda –
ийн их сургуульд банк санхүүгийн чиглэлээр Бакалавр хийсэн юм даа. Waseda – д
сурч байхдаа мөнгө олохын тулд нутаг нэг монголчуудын адил аяга угааж, сонин
тарааж амьдарч байх үедээ Японы top банк
болох Mizuho Corporate Bank – нд internship хийх боломж олдсон юм билээ тэгээд
л одоо болтол Mizuho group – д ажиллаж байна даа. Mizuho group – д ажиллаж
байхдаа компанийхаа зардлаар Англид байх Aberdeen University – д MBA хийсэн
гэсэн дараа нь Токио доо буцаж ирээд банкиндаа ажиллаж байхад нь Лондон дахь
салбарын Treasury Department – ийн удирдуулахаар явуулсан юм билээ. Тэнд
ажиллаж байхдаа одоогийн эхнэр ***
(Japan Airlines – д ажилладаг) – тай танилцаж гурван жилийн дараа нь Киото – д
хуримаа хуримаа хийсэн гэсэн. UI*** -
ийн нэг хэлсэн юм толгойгоос ерөөсөө гардаггүй
юм юу гэвэл Эрдэнэтээс Улаанбаатарт Японы элчингийн шалгалт өгөхийн тулд
нүүрсний вагон дээр тулайчилж ирсэн юм билээ. Харин одоо Лондон – Токио хооронд
банкныхаа top менежертэйгээ цуг private
jet – ээр нисэж байхав дээ. Ингээд бодохлээр хүн ер нь толгойгоо сайн
ажиллуулбал маш хурдан амжилтанд хүрдэг юм билээ. Бас цаадах чинь ганцаардалын
зовлонг сайн мэднэ юу гэвэл Waseda – г төгсөж байхад хэнч баяр хүргье гэж байгаагүй, ямар ч хамаатан садан
байхгүй, ээж аав ирнэ гэж байхгүй үнэхээр сэтгэл өвдмөөр юм билээ. Бас нэг юм
юу гэвэл Waseda – д сурч байхдаа мань нөхөр Монголын Сангийн Яаманд орох гэсэн
чинь оруулаагүй юм билээ. Бидний цөөхөн Монголчууд ийм шилдэг болсон кадруудаа
ад үзэж хахууль өгсөн идсэн улсуудаа дээшэн гаргаж байдаг үнэн харамсмаар.
Нүүрсний вагонд тулайчилж байсан хүн одоо TOP банкинд ажиллаж байна гэж бодхоор
үнэн бахархмаар байгаа биздээ. Яахав хэдэн монголчууд атаархаж болно, муу хэлж
болно гэхдээ Банкны салбарт ажилдаг бид нарт UI*** бол Mr.Hero юм.”
Доорхи мэдээний comment буланд original нь бий, улам лавшаруулж сонирхмоор
бол бичисэн хүнээс нь: http://www.mongolnews.info/index.php?module=unuudur&sec=view&id=18077
The Pursuit of Happyness
Саяхан Will Smith – ийн “The
Pursuit of Happiness” – ийг үзэв.
Сэдэв нь originally багатай жирийн “cinderella story” ч, бодит түүх дээр
тулгуурласанаас гадна Will Smith тоглосон болхоор арай сонирхолтой болж.
Товчихондоо, ядуу зовж байсан гол дүр нь өөрийн авъяс хүчин зутгэлээрээ
brokerage firm Dean Witter – д ажилд орж амжилтанд хүрч байгаа тухай. Америк
болон бусад хөгжсөн (developed) capitalist улсууд, нэг талаасаа “хүчтэй нь
хүчгүйгээ барьж иддэг” хахир системтэй харагддаг ч, нөгөө талаасаа хүнд авъяас
чадвар, тууштай хүчин зүтгэл байвал гарал үүслээс хамаагүйгээр амжилтанд хүрэх
бололцоогоор нийгэм нь хангаж өгсөн байдагыг үзүүлсэн юм байна.
Дашрамд энэ Dean Witter нь өнөөдөр дэлхийн хамгмийн нэр хүндтэй investment
bank (IB) – ийн нэг болох Morgan Stanley – ийн нэг хэсэг бөгөөд, Morgan Stanley
– ийн одоогийн CEO J.Mack – ийнх нь намтрыг, сэтгүүл уншиж байгаад сонирхтол,
дээрх киноны түүхтэй жаахан төстэй намтар санагдлаа. J. Mack – ийн гэрийхэн
Lebanon – оос цагаачилж ирсэн бөгөөд, аав нь дэлгүүр ажиллуулдаг хүн байсан юм
байна. Mack нэр хүндтэй Duke univ. – д суралцаж төгсөөд, энэ firm – дээ орж
одоогийн өндөрлөгт хүрсэн юм байна.
"Mack's
passion has served him well on his unlikely Wall Street odyssey. The sixth son
of Lebanese immigrants whose father ran a grocery store in Mooresville, N.C.,
Mack's first job in finance was as a clerk at a small brokerage during his
junior year at Duke, after a cracked vertebra made it impossible for him to
continue on his football scholarship. Mack rose through Morgan Stanley's ranks
to become president in 1993."
(Ene article-aas copy-dov)
(Ene article-aas copy-dov)
Morgan Stanley нь бусад нэр хүндтэй IB – ийн адилаар, ажилд ороход болон ажиллаж амжилт
гаргахад маш өрсөлдөөнтэй firm, дээрээс нь minority хүн
харьцангүй цөөнтэй байсан гэгддэг болхоор, J. Mack – ийн амьдрал Will Smith – ийн дүр хоёрт төстэй тал харагдлаа. Morgan
Stanley – ийн нөлөөтэй холбоотой нэмэлт сонирхолтой news гэвэл, Morgan Stanley
– ийн багагүй хөрөнгө оруулсан нэгэн харьлцаат Hedge Fund – д Amerikiin umnoh yoronhiilogchiin ohin ajilladag гэж байсан...
May 21, 2007
Хичээлийн guest – FoF менежер
Өнөөдрийн хичээлийн зочин нь, нэгэн IB – ийн Fund of Funds (FoF) group – д
менежер хийдэг, MBA 6 жилийн өмнө төгссөн залуу. FoF нь банкныхаа хөрөнгийг,
төрөл бүрийн Fund – уудад investment (хөрөнгө оруулалт) хийж эргэлдүүлэх үйл
ажиллагаа явуулдаг грүпп. Энэ залуу хэдэн жил investment banking division – д
ажилсаныхаа дараагаар энэ FoF group – д шилжсэн, нийтдээ 3 тэрбум ам.доллар
орчимын investment хариуцдаг юм байна.
Investment хийх fund – уудыг сонгох шалгах үед анхаарах зүйл, investment
strategy болон performance assessment – ийг яаж хийх вэ гэх мэт сонирхолтой
сэдэвтэй яриа боллоо. Сониноос энэ IB – ийн investment management division –
ийг нь ерөнхийлөгч B – ийн үел толгойлдог юм байх. (news-ees).
May 20, 2007
BBQ
May 14, 2007
Төгсөлтийн баярын Speaker
Америкт MBA хөтөлбөрүүдийн төгсөлтийн улирал ирж байна. Сургуулиуд голчлон
өөрсдийн төгсөгчдөөс, төгсөлтийн баяртаа speaker – ээр урьж яриа хийлгүүлдэг.
Энэ жилийн speaker – үүд тодорч байгаа юм байна.
Harvard: B. Gates
Warton: L. Mittal – Энэтхэг гаралтай төмрийн том firm Mittal – ийнг
залгамжлагч, сургуулиа төгсөөд хэсэг Credit Suisse – т ажиллаж байсан.
Columbia: R. Rubin – өмнөх сангийн сайд, Goldman Sachs – д захирал
(executive) байсан, одоо Citigroup – д
Chicago: R. Altman – Evecore IB – ийн chairman, өмнө нь Blackstone болон
Lehman – д захирал (executive), мөн сангийн яамнд байсан.
Kellogg: W. Perez – Chicago – д төвтэй Wringley – ийн захирал
May 9, 2007
Хичээлийн guest – Ibanker, PE fund захирал
PE хичээлийн багш дараа дараагийн guest – үүдийг хичээл урьсаар. Саяахан
хичээл дээр үзсэн buyout case – тэй холбогдсон IB – ийн MD (ахлах банкир)
ирсэнээс гадна, өнөөдөрийн Энэтхэг дахь хөрөнгө оруулалтын тухай кейстэй
холбогдсон PE fund – ийн захирал бас хичээлд оролцлоо. Түүний яриагаар,
Энэтхэгийн IT болон эдийн засаг хөгжилтэй зэрэгцээгээр, Америк/Европ маяагын
санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт ч бага багаар ихсэж байгаа юм байх.
May 8, 2007
Mike Milken
1980 онд junk bond, high yield bond – ийг санхүүгийн ертөнцөд гаргаж ирсэн
гэгддэг, санхүүгийн ертөнцийн бас нэг дуулиант хүн болох “Junk Bond King” хочит Mike Milken сургууль дээр ирж яриа хийв. Ярианых нь өмнөх
үгийг, Нобелийн шагналт Gary Becker хэлэхийг харахад, Miken нь багагүй нөлөөтэй
хүн болтой.
May 6, 2007
Үдэлт
Өчигдөр, нэг оюутаны грүппийн төгсөх оюутануудын үдэлтийн оройн хоолонд
очихоод ирэв. Chinatown – д хооллоод, шөнө нь өөр нэг classmate – ийн дээ
үргэлжлүүлэв. Classmates багш нарын онигоонуудыг жаахан дурсцгаав.
2 жилийн MBA – ийн дурсамжийн тухай яриан дээр, нэг сонирхолтой яриа
сонссон нь: нэг classmate – ийн маань дэлхий хамгийн баян 2 хүнтэй уулзаж цуг
хооллож зургаа авхуулсан юм байна. (баячуудын list):
Тэр өнгөрсөн зун Microsoft – д intern – ээр ажиллаж
байхдаа, бусад intern – уудын
хамт Bill Gates – ийн гэрт зочилох event – д очих завшаан байсан юм байх. Warren Buffeti –
тай болхоор, сургуулийн бас нэг оюутаны зохиосон, Buffett – тай уулзаж цуг хоол
идэх event – д очих үед. Event – д очисон зуу илүүтэй оюутантай бүгдтэй нь
Buffett зураг авхуулсан юм байх. Энэ яриаг сонссоны дараа, тийш явдаг ч байж уу
гэж харамсах дөхлөө... Ер нь хичээл сургуулийн хувьд олон талаараа төгсгөл
рүүгээ дөхөж байх шиг байна...
May 3, 2007
Lunch time
Энэ долоо хоногийн хоолны цагууд бас жижигхэн event – үүдтэй өнгөрлөө.
Даваа гараг: Tokyo – ийн нэгэн executive search firm (ажлийн зуучлал хийдэг
firm) – ийн хүн ирж, US MBA төгсөгчдийн Япон дахь ажлийн зах зээлийн тухай
ярив. Японы эдийн засгийн буяанд, гайгүйхэн MBA төгсөгчидийн эрэлт хэрэгцээ
нилээн дажгүй түвшинд байгаа юм байх.
Лхагва гараг: Banc of America – ийн Derivative Sales хариуцсан даргын,
equity (=хувьцаа) derivative – ийн тухай яриа. Equity – тэй холбоотойгоор,
derivative дундаас, option – ийн trading нилээн их явагддаг болтой.
Пүрэв гараг: MBA – д намраас apply хийх төлөвлөгөөтэй, тэгээд сургууль үзэх
гэж Tokyo – оос ирсэн 2 applicant – тай үдийн хоол идэж хууч хөөрөв. Зөвхөн
сургууль үзэх гэж ирдэг хүмүүс байдаг ч, бас visit хийж admission (элсэлтийн)
office болон оюутануудтай ирж уулзасанаар, сургуулиас accept авах боломжоо
өндөрсгөх зорилготой ч хүмүүс байдаг. Амкерикчууд нилээн visit хийдэгээс гадна,
гадаадаас Япон гэх мэт “тансаг” орныхон мэр сэр, бас ойрхон болхоор Латин
Америкаас хаяа ирж харагддаг.
Харин Мягмар гарагын, “морьний уралдаанд бооцоо тавьх” – тай холбоотой
нэгэн ярианд очиж чадсангүй. Удахгүй болох Kenttucky Derby морины уралдаантай
холбогдуулж, юутаны “risk & gaming club” – аас зохион байгуулсан, магадлал
статистак заадаг нэгэн багшийн яриа... хичээл талаас, өнөөдөр mid-term (улиралын
дундах шалгалт) дуусаж, цаашаа 5 долоо хоног хичээл л үлдлээ...
April 28, 2007
Symphony orchestra concert
Орой хотын Symphony orchestra – ийн концерт очиж сонсчоод ирэв. Мозартын no.9,
no.27, Piano concert бас Haydn – ийн no.96 гээч нь юм байх. Намуухан дажгүй аянууд
санагдлаа. Хувьдаа хамгийн эхэнд нь товчихон тоглосон Bach – ийн Air form suite
no.3 гээчид жаахан “уярав”. Оюутаны хямд билет байсан болхоор, балкон гээд
өндөр байрлалтай хол суудал байсан нь жаахан тиймэрхүү байлаа.
April 27, 2007
Myron Scholes дахиад
97 оны Нобелийн эдийн засгийн шагналт Myron Scholes энэ жил
дахин сургууль дээр ирж, MBA оюутануудад зориулж яриа хийлээ. Ноднин ирсэн
тухай бичлэг:
Одоогоор нэгэн HF – ийн chairman, өөр хэдэн Fund – д director хийдэг юм
байна, бас Stanford – доо багшилахгүй байгаа ч “суудалтай” хэвээрээ болтой. Нэг
сонирхолтой нь, өчигдөрхөн блог – тоо хичээлтэй холбогдуулж дурдсан DFA гэж fund – д бас director юм байна.
Сэдэв нь товчихондоо санхүүгийн зах зээлийн тухай, бас өөрийнх нь одоогийн HF
– ийнх нь стратегийн тухай. Зарим хэсэгийг нь сайн ойлгоогүй ч, ноднинг бодоход
“finance – ийн үгийн сан” маань үл ялиг дээшилсэн болхоор ерөнхийдөө сонсоход
сонирхолтой байлаа.
April 26, 2007
“Masters of the New Universe” дахиад – HF
Өчигдөрхөн, Америкийн капитализм мөн санхүүгийн “шинэ ертөнцийн мастерууд” – ийн нэг гэж заримадаа хэлэгдэх томоохон Hedge Fund (HF) менежерүүдийн тухай мэдээ гарч. Хамгийн их “орлого”той байсан top HF менежерүүдйн тухай
http://news.yahoo.com/s/nm/20070424/bs_nm/hedge_megasalaries_dc
http://www.nytimes.com/2007/04/24/business/24hedge.html?em&ex=1177732800&en=0f3c22f9019edeca&ei=5087%0A
http://www.nytimes.com/2007/04/24/business/24hedge.html?em&ex=1177732800&en=0f3c22f9019edeca&ei=5087%0A
top 3 менежерийн тус бүрийнх нь ноднингийн “цалин” нь 1 тэрбум ам.доллар даваад яваад өгж... энэ хэмжээний далайцийг зүйрлэвэл: 3 хүний цалин нийлээд, гар утасны дэлхий хамгийн том firm Nokia эсвэл Motorola – ийн жилийн ашигийг бараг давхаар шахуу гэсэн үг. Монгол улсын албан ёсны GDP 1,5 тэрбум ам.доллар орчим гэдэгтэй харьцуулж харж бас болно.
Өөр сонирхолтой зүйл нь, энэ list – ийн 1-т бичигдсэн James Simons гээч нь
“Мэргэжлийн санхүүч” биш, математикийн PhD – тэй, эрдэмтэн багшийн ажил өмнө нь хийж байсан юм байна. Угаасаа firm нь математик, физикийн PhD – ээр дүүрэн гэж дээр бас уншсан санагдаж байна. Математик гэх мэт суурь шинжлэх ухааны мэдлэг чадварыг маш олон салбарт хэрэглэж болохын нэг сонирхолтой жишээ юм уу гэж санагдлаа. Өөр нэг сонирхол татсан зүйл гэвэл, энэ 25 хүний list - нд дөнгөж 32 – тай залуу ч байх юм.
Америкийн эдгээр “шинэ мастер” – ууд энэ их мөнгөөрөө үнэ цэнэтэй art – ийн хобби руу орж “мөнгөө үрэх” – ээс гадна, зарим нь хөрөнгөнийхөө багагүй хэсгийг нийгмийн сайн сайханы төлөө philanthropist үйл ажиллагаанд хандивлацгаадаг нь их зүгээр санагддаг. Жишээ нь энэ list – ийн 2т байгаа Ken Griffin нь, манай хотын art museum болон symphony orchestra – ийн хамгийн том доноруудын нэг бөгөөд, тэрний хандиваар зун нийтэд зориулж төв паркт болдог symphony orchestra – ийн концертийг би хүртэл 2 жилийн өмнө хүлээж байж үзсэн түүхтэй. Бас David Tepper гэж 9-д бичигдсэн хүн хэдхэн жилийн өмнө Carnegie Mellon – ий MBA – д 50 сая илүүтэй ам.долларыг хандивлаж, тэндэхийн MBA – г Tepper MBA гэж нэрлэсэн түүхтэй, гэх мэт.
* холбогдох өөр пост:
http://mnglmba.blogspot.com/2007/01/hedge-fund-iin-seminar.html
Value effect of stock – DFA case backtesting
Энэ удаа Portfolia Management хичээлийн талаар. Finance талын бага зэрэг
мэргэжлийн зүйлийг бичих ул, залхуураад ихэнхий үг хэллэгийнх нь тайлбар
хийхгүйгээр шийдлээ. Өөрөөр хэлбэл, энэ сэдэв сонирхолгүй бол уншихгүй нь
зүгээр, хэрэв уншаад ойлгомжгүй санагдвал бага зэмлээрэй...
Ерөнхийдөө энэ хичээл нь, stock market investing – тэй холбогдох үндсэн
чухал ойлголт/онолуудыг заахаас гадна, тэдгээрийг бодит stock market data stock
market data дээр, matlab програмчлалыг ашиглан шалгаж үзэх маягаар явагддаг,
онол – практик хосолсон хичээл. Stock market data – аар дамжуулаж ямарваа онол/investment
стратегийг ингэж шалгах процессыг backtesting гэж нэрлэнэ.
Өнгөрсөнд хичээл дээр, DFA гэж 81 онд байгуулагдсан mutual fund – ийн
стратегийн тухай үзэж backtesting хийв. Энэ firm – ийн стратеги нь value stock
– д анхаарсан, нэн ялангуяа Fama, French хэмээх 2 профессорын 90-ээд онд
гаргасан stock – ийн value effect – ийн тухай шинжилгээний ажлийн үр дүнг
гарсан цагаа нь түлхүү ашигласан онцлогтой. Backtesting – ийн үр дүнгээр, investment
strategy нь үнэхээр “ашигтай” ажиллаж байгааг оюутанууд өөрсдөө харж ойлгон,
“бид ч гэсэн тэр үед ингэж ажилласан бол баяжиж болох байсан байна” гэсэн
“хуурамч баяр” түрүүлэх шахах нь энэ хичээлийн сонирхолтой тал нь... мэдээж
хэрэг одоогын stock market – ийн efficiency дээшилсэн тул, хэр баргийн professional
биш л бол, ашиг олох нь амаргүй даваа гэдгийг бүгд ойлгож байгаа ч...
Юутай ч DFA нь Fama, French – ийн энэ ажил дээр тулгуурлаж эхлээд амжилттай
явж 2002 оны байдлаар 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр (Asset Under
Management) дэлхийн эхний 100 дотроо жагсах түвшинд очисон юм байна. Дашрамд
хамгийн дээр бичээстэй нь, 1 трилон ам.доллар эргэлдүүлэгч “giant” Fidelity
April 25, 2007
Хичээлийн guest – PE partner
Entrepreneurial Finance and PE хичээл дээр, VC financing (санхүүжилт) – тай
холбоотой хэсэг дуусав. Хэд хэдэн шинээр босох үеийн firm – ийн business plan –
тай танилцаж, VC – ээс санхүүжилт хийх үеийн нөхцөл/гэрээ (term sheet) – ийн
анализыг хүртэл хамарсан сонирхолтой сэдэвүүд байлаа.
Энэ долоо хоногоос, Leveraged BuyOut (LBO) буюу “PE firm нь зээл санхүүгийн
механизийг ашиглаж өөр firm – ийг худалдаж авах” процесс болон түүний
санхүүгийн үнэлгээний тухай үзэж эхлэв. Сүүлийн 2 хичээл дээр үзсэн нэгэн buyout
– ийн кейстэй холбогдож, өнөөдөрийн хичээл дээр уг buyout – ийг гардаж хийсэн buyout
PE fund – ийн үүсгэгч partner зочиноор ирж, мөн үр өгөөжтэй нэгэн хичээл
байлаа.
*LBO – ийн тодорхойлолтыг монголчилоход хэтэрхий махчилсан тул, ойлгомж
муутай байвал өршөөгээрэй... товч монгол тайлбар олдвол сүүлд залруулъя.
April 19, 2007
Авангард зургийн үзэсгэлэн
Хотын урлагын музейд, Avant-Garde (=авангард) чиглэлийн хэдэн зураачдын
бүүлийн үзэсгэлэн гарсан байсаныг очиж сонирхоод ирэв. Cézanne, Picasso, Van Gogh, Paul
Gauguin, Matisse гэсэн зураачидын бүтээлүүд. Өвөрмөц зургууд шиг санагдлаа. Энэ
үзэсгэлэнгийн зургуудыг NY – ийн metropolitan museum of art, Chicago-ийн art
institute, Paris-ийн 2 музейгээс цуглуулж, энд нэгтгэж үзүүлж байгаа юм байх.
April 16, 2007
Хичээлийн guest Entrepreneur
Өнөөдрийн Entrepreneurial Finance and PE-ийн хичээл бас зочинтой сонирхолтой
өнгөрлөө. Энэ удаа 96 онд 4 залуу хамтарч дөнгөж байгуулсан telecommunication
чиглэлийн компани нь, VC – ээс хөрөнгө оруулалт/санхүүжилт авах үе – ийн тухай.
Зочин маань тэр залуусын нэг, манай MBA – ийн төгсөгч. Business plan – ийг
судалж, энэ компнаид VC хөрөнгө оруулалт хийх нь ашигтай юу үгүй юу, хийх
болбол ямар байдлаар хийвэл зүгээр талаарх кейс.
Discussion ерөхийдөө хөрөнгө оруулах эсэх талар бодол нь хуваагдсан шинжтэй
болсон хичээлийн сүүл хавьд, зочин маань
асуулт хариултанд оролцож, түүхээсээ ярьж өглөө. Түүх нь 96 ондоо санхүүжилт нь
амжилттай явагдаж 25 сая ам.доллароор
үйл ажиллагаагаа эхлэн, 2000 онд 2 тэрбум үнэлгээтэй (market
capitalization) болтлоо амжилттай яван, түүний дараахан дампуурхад хүрсэн гэсэн
адал явдал ихтэй түүх. Зочин маань харин “мэдрэмжтэй” байсан болтой, 2000 онд
оргил үедээ байхад нь өөрийнхөө хувийг зараад ажилаа болиж амжсан юм байна.
Дараагаар нь бас нэгэн шинэ telecom талын компанийг удирдаж саяахан түүнийгээ өөр нэгэн компанид зараад,
хагас сарын өмнөөс дараагийн адал явдалаа эхлүүлсэн юм байх. “Ясны” entrepreneur
(*) гэж хэлж болхоор.
Шинээр “босож буй бизнесийн талаар үнэлгээ хийхэд, гайхамшигтай санаа, шинэ
технологи, зах зээлийн зохих эрэлт хэрэгцээгээ “мэдэрсэн байдал”, чадварлаг
найдвартай баг гэх мэт олон хүчин зүйлийг бодолцдог ч, энэ удаагийн entrepreneur
– ийн амжилт нь санаагаас гадна execution (гүйцэтгэл) их чухал байсан жишээ гэж
санагдлаа.
*Entrepreneur - "шинээр бизнесийг санаачилж
эхлүүлэгч"
April 7, 2007
Violin concert
Өнөөдөр, хотын symphony orchestra – ийн хэдэн хөгжимчидийн концерт
сонсчихоод ирэв. Violin (хийл) гололсон 5 хөгжимчиг Mendelsshohn болон Brahms
гэсэн хүний бүтээлийг тоглосон концерт. Сонгодог хөгжмийн талаар “А ч байхгүй”
ч, дажгүй концерт байлаа.
April 6, 2007
Masters of the New Universe
Ойрын 1-2 жилийн Америкийн санхүүгийн ертөнцөд том мэдээ болж буй, хэдэн
арван тэрбум ам.долларын үнэлгээтэй Firm – үүдийг худалдаж авсан (buyout) deal
– үүдтэй холбоотой The New York Times – ий нийтлэлд сонирхолтой зураг байсан
тул, энд линкийг нь:
Эдгээр том deal – үүдэд, худалдаж авсан private equity firm – үүд болон
Wall Steet – ийн investment bank – ууд, мөн law firm – үүд яаж холбогдож
оролцсоныг сонирхолтойгоор үзүүлж.
April 4, 2007
Хичээлийн guests – VC
Entrepreneurial
Finance and PE – ийн хичээл дээр 2 зочин ирэв. Энэ удаагийн хичээл information security
чиглэлд шинээр байгуулагдаж буй нэгэн компнаийг “хөлд нь босгохоор” 2 Venture
Capital (VC) firm хөрөнгө оруулах эсэх талаар анализ хийн шийдвэр гаргах гэж
буй 2001 оны үеийн кейсийн хэлэлцүүлэг байлаа. 2 зочин маань энэ кейс-д
бичигдсэн 2 VC-ийнх, энэ процесс-т оролцож кейс – д нэрээрээ гарсан 2 хүн
байсан нь кейсийн хэлэлцүүлэгийг илүү амьд болгож, оюутануудын сурах мэдэх
motivation (сэтгэл) – ийг өргөсөн их дажгүй хичээл болж өнгөрлөө.
Subscribe to:
Posts (Atom)