March 1, 2008

Mongol town


Токиогийн монголчууд сайн мэдддэг гэж дуулсан монгол town гэж монгол хоолны газар очиж үзэв. Asakusabashi eki дээр болхоор, хотын төвөөс ойрхон зүгээр байрлалтай юм. Тэгэхдээ хоол аваагүйгээс хоолных нь амт шимтийг нь мэдэж чадсангүй. Ер нь шагайвал таньдаг мэддэг хүмүүстэй тааралдах шинжтэй газар билээ.
Өөр, “Зургаан мод” – ийн идэш уушны газрууд дунд, монголчууд ордог 1 – 2 тогтсон газруудтай болсон байсан. Сүүлийн хэдэн жилд эндэхийн монголчуудын community их өөрчлөгдөж байх шиг байна...
Саяхан монголчуудын, тэр тусмаа Японы монголчууд идэвхитэй хэрэглэдэг VIMO гэж community site – д бүртгүүлэв. (Blog – ийн нэг буянтай зочин invite хийж оруулсан). Японын Mixi, US – ийн facebook myspace мэттэй төстэй SNS portal юм уу даа. “Чухал” болон “Чухал биш” янз бүрийн байдлаар, сонирхолтой site санагдсан...