April 28, 2007

Symphony orchestra concert

Орой хотын Symphony orchestra – ийн концерт очиж сонсчоод ирэв. Мозартын no.9, no.27, Piano concert бас Haydn – ийн no.96 гээч нь юм байх. Намуухан дажгүй аянууд санагдлаа. Хувьдаа хамгийн эхэнд нь товчихон тоглосон Bach – ийн Air form suite no.3 гээчид жаахан “уярав”. Оюутаны хямд билет байсан болхоор, балкон гээд өндөр байрлалтай хол суудал байсан нь жаахан тиймэрхүү байлаа.

April 27, 2007

Myron Scholes дахиад

97 оны Нобелийн эдийн засгийн шагналт Myron Scholes энэ жил дахин сургууль дээр ирж, MBA оюутануудад зориулж яриа хийлээ. Ноднин ирсэн тухай бичлэг:
Одоогоор нэгэн HF – ийн chairman, өөр хэдэн Fund – д director хийдэг юм байна, бас Stanford – доо багшилахгүй байгаа ч “суудалтай” хэвээрээ болтой. Нэг сонирхолтой нь, өчигдөрхөн блог – тоо хичээлтэй холбогдуулж дурдсан DFA гэж fund – д бас director юм байна.

Сэдэв нь товчихондоо санхүүгийн зах зээлийн тухай, бас өөрийнх нь одоогийн HF – ийнх нь стратегийн тухай. Зарим хэсэгийг нь сайн ойлгоогүй ч, ноднинг бодоход “finance – ийн үгийн сан” маань үл ялиг дээшилсэн болхоор ерөнхийдөө сонсоход сонирхолтой байлаа.

April 26, 2007

“Masters of the New Universe” дахиад – HF

Өчигдөрхөн, Америкийн капитализм мөн санхүүгийн “шинэ ертөнцийн мастерууд” – ийн нэг гэж заримадаа хэлэгдэх томоохон Hedge Fund (HF) менежерүүдийн тухай мэдээ гарч. Хамгийн их “орлого”той байсан top HF менежерүүдйн тухай
top 3 менежерийн тус бүрийнх нь ноднингийн “цалин” нь 1 тэрбум ам.доллар даваад яваад өгж... энэ хэмжээний далайцийг зүйрлэвэл: 3 хүний цалин нийлээд, гар утасны дэлхий хамгийн том firm Nokia эсвэл Motorola – ийн жилийн ашигийг бараг давхаар шахуу гэсэн үг. Монгол улсын албан ёсны GDP 1,5 тэрбум ам.доллар орчим гэдэгтэй харьцуулж харж бас болно.
Өөр сонирхолтой зүйл нь, энэ list – ийн 1-т бичигдсэн James Simons гээч нь
“Мэргэжлийн санхүүч” биш, математикийн PhD – тэй, эрдэмтэн багшийн ажил өмнө нь хийж байсан юм байна. Угаасаа firm нь математик, физикийн PhD – ээр дүүрэн гэж дээр бас уншсан санагдаж байна. Математик гэх мэт суурь шинжлэх ухааны мэдлэг чадварыг маш олон салбарт хэрэглэж болохын нэг сонирхолтой жишээ юм уу гэж санагдлаа. Өөр нэг сонирхол татсан зүйл гэвэл, энэ 25 хүний list - нд дөнгөж 32 – тай залуу ч байх юм.
Америкийн эдгээр “шинэ мастер” – ууд энэ их мөнгөөрөө үнэ цэнэтэй art – ийн хобби руу орж “мөнгөө үрэх” – ээс гадна, зарим нь хөрөнгөнийхөө багагүй хэсгийг нийгмийн сайн сайханы төлөө philanthropist үйл ажиллагаанд хандивлацгаадаг нь их зүгээр санагддаг. Жишээ нь энэ list – ийн 2т байгаа Ken Griffin нь, манай хотын art museum болон symphony orchestra – ийн хамгийн том доноруудын нэг бөгөөд, тэрний хандиваар зун нийтэд зориулж төв паркт болдог symphony orchestra – ийн концертийг би хүртэл 2 жилийн өмнө хүлээж байж үзсэн түүхтэй. Бас David Tepper гэж 9-д бичигдсэн хүн хэдхэн жилийн өмнө Carnegie Mellon – ий MBA – д 50 сая илүүтэй ам.долларыг хандивлаж, тэндэхийн MBA – г Tepper MBA гэж нэрлэсэн түүхтэй, гэх мэт.
* холбогдох өөр пост:
http://mnglmba.blogspot.com/2007/01/hedge-fund-iin-seminar.html

Value effect of stock – DFA case backtesting

Энэ удаа Portfolia Management хичээлийн талаар. Finance талын бага зэрэг мэргэжлийн зүйлийг бичих ул, залхуураад ихэнхий үг хэллэгийнх нь тайлбар хийхгүйгээр шийдлээ. Өөрөөр хэлбэл, энэ сэдэв сонирхолгүй бол уншихгүй нь зүгээр, хэрэв уншаад ойлгомжгүй санагдвал бага зэмлээрэй...
Ерөнхийдөө энэ хичээл нь, stock market investing – тэй холбогдох үндсэн чухал ойлголт/онолуудыг заахаас гадна, тэдгээрийг бодит stock market data stock market data дээр, matlab програмчлалыг ашиглан шалгаж үзэх маягаар явагддаг, онол – практик хосолсон хичээл. Stock market data – аар дамжуулаж ямарваа онол/investment стратегийг ингэж шалгах процессыг backtesting гэж нэрлэнэ.
Өнгөрсөнд хичээл дээр, DFA гэж 81 онд байгуулагдсан mutual fund – ийн стратегийн тухай үзэж backtesting хийв. Энэ firm – ийн стратеги нь value stock – д анхаарсан, нэн ялангуяа Fama, French хэмээх 2 профессорын 90-ээд онд гаргасан stock – ийн value effect – ийн тухай шинжилгээний ажлийн үр дүнг гарсан цагаа нь түлхүү ашигласан онцлогтой. Backtesting – ийн үр дүнгээр, investment strategy нь үнэхээр “ашигтай” ажиллаж байгааг оюутанууд өөрсдөө харж ойлгон, “бид ч гэсэн тэр үед ингэж ажилласан бол баяжиж болох байсан байна” гэсэн “хуурамч баяр” түрүүлэх шахах нь энэ хичээлийн сонирхолтой тал нь... мэдээж хэрэг одоогын stock market – ийн efficiency дээшилсэн тул, хэр баргийн professional биш л бол, ашиг олох нь амаргүй даваа гэдгийг бүгд ойлгож байгаа ч...

Юутай ч DFA нь Fama, French – ийн энэ ажил дээр тулгуурлаж эхлээд амжилттай явж 2002 оны байдлаар 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр (Asset Under Management) дэлхийн эхний 100 дотроо жагсах түвшинд очисон юм байна. Дашрамд хамгийн дээр бичээстэй нь, 1 трилон ам.доллар эргэлдүүлэгч “giant” Fidelity

April 25, 2007

Хичээлийн guest – PE partner

Entrepreneurial Finance and PE хичээл дээр, VC financing (санхүүжилт) – тай холбоотой хэсэг дуусав. Хэд хэдэн шинээр босох үеийн firm – ийн business plan – тай танилцаж, VC – ээс санхүүжилт хийх үеийн нөхцөл/гэрээ (term sheet) – ийн анализыг хүртэл хамарсан сонирхолтой сэдэвүүд байлаа.
Энэ долоо хоногоос, Leveraged BuyOut (LBO) буюу “PE firm нь зээл санхүүгийн механизийг ашиглаж өөр firm – ийг худалдаж авах” процесс болон түүний санхүүгийн үнэлгээний тухай үзэж эхлэв. Сүүлийн 2 хичээл дээр үзсэн нэгэн buyout – ийн кейстэй холбогдож, өнөөдөрийн хичээл дээр уг buyout – ийг гардаж хийсэн buyout PE fund – ийн үүсгэгч partner зочиноор ирж, мөн үр өгөөжтэй нэгэн хичээл байлаа.

*LBO – ийн тодорхойлолтыг монголчилоход хэтэрхий махчилсан тул, ойлгомж муутай байвал өршөөгээрэй... товч монгол тайлбар олдвол сүүлд залруулъя.

April 19, 2007

Авангард зургийн үзэсгэлэн


Хотын урлагын музейд, Avant-Garde (=авангард) чиглэлийн хэдэн зураачдын бүүлийн үзэсгэлэн гарсан байсаныг очиж сонирхоод ирэв. Cézanne, Picasso, Van Gogh, Paul Gauguin, Matisse гэсэн зураачидын бүтээлүүд. Өвөрмөц зургууд шиг санагдлаа. Энэ үзэсгэлэнгийн зургуудыг NY – ийн metropolitan museum of art, Chicago-ийн art institute, Paris-ийн 2 музейгээс цуглуулж, энд нэгтгэж үзүүлж байгаа юм байх.

April 16, 2007

Хичээлийн guest Entrepreneur

Өнөөдрийн Entrepreneurial Finance and PE-ийн хичээл бас зочинтой сонирхолтой өнгөрлөө. Энэ удаа 96 онд 4 залуу хамтарч дөнгөж байгуулсан telecommunication чиглэлийн компани нь, VC – ээс хөрөнгө оруулалт/санхүүжилт авах үе – ийн тухай. Зочин маань тэр залуусын нэг, манай MBA – ийн төгсөгч. Business plan – ийг судалж, энэ компнаид VC хөрөнгө оруулалт хийх нь ашигтай юу үгүй юу, хийх болбол ямар байдлаар хийвэл зүгээр талаарх кейс.
Discussion ерөхийдөө хөрөнгө оруулах эсэх талар бодол нь хуваагдсан шинжтэй болсон хичээлийн  сүүл хавьд, зочин маань асуулт хариултанд оролцож, түүхээсээ ярьж өглөө. Түүх нь 96 ондоо санхүүжилт нь амжилттай явагдаж 25 сая ам.доллароор  үйл ажиллагаагаа эхлэн, 2000 онд 2 тэрбум үнэлгээтэй (market capitalization) болтлоо амжилттай яван, түүний дараахан дампуурхад хүрсэн гэсэн адал явдал ихтэй түүх. Зочин маань харин “мэдрэмжтэй” байсан болтой, 2000 онд оргил үедээ байхад нь өөрийнхөө хувийг зараад ажилаа болиж амжсан юм байна. Дараагаар нь бас нэгэн шинэ telecom талын компанийг удирдаж  саяахан түүнийгээ өөр нэгэн компанид зараад, хагас сарын өмнөөс дараагийн адал явдалаа эхлүүлсэн юм байх. “Ясны” entrepreneur (*) гэж хэлж болхоор.
Шинээр “босож буй бизнесийн талаар үнэлгээ хийхэд, гайхамшигтай санаа, шинэ технологи, зах зээлийн зохих эрэлт хэрэгцээгээ “мэдэрсэн байдал”, чадварлаг найдвартай баг гэх мэт олон хүчин зүйлийг бодолцдог ч, энэ удаагийн entrepreneur – ийн амжилт нь санаагаас гадна execution (гүйцэтгэл) их чухал байсан жишээ гэж санагдлаа.

*Entrepreneur - "шинээр бизнесийг санаачилж эхлүүлэгч"

April 7, 2007

Violin concert

Өнөөдөр, хотын symphony orchestra – ийн хэдэн хөгжимчидийн концерт сонсчихоод ирэв. Violin (хийл) гололсон 5 хөгжимчиг Mendelsshohn болон Brahms гэсэн хүний бүтээлийг тоглосон концерт. Сонгодог хөгжмийн талаар “А ч байхгүй” ч, дажгүй концерт байлаа.

April 6, 2007

Masters of the New Universe

Ойрын 1-2 жилийн Америкийн санхүүгийн ертөнцөд том мэдээ болж буй, хэдэн арван тэрбум ам.долларын үнэлгээтэй Firm – үүдийг худалдаж авсан (buyout) deal – үүдтэй холбоотой The New York Times – ий нийтлэлд сонирхолтой зураг байсан тул, энд линкийг нь:

Эдгээр том deal – үүдэд, худалдаж авсан private equity firm – үүд болон Wall Steet – ийн investment bank – ууд, мөн law firm – үүд яаж холбогдож оролцсоныг сонирхолтойгоор үзүүлж.

April 4, 2007

Хичээлийн guests – VC

Entrepreneurial Finance and PE – ийн хичээл дээр 2 зочин ирэв. Энэ удаагийн хичээл information security чиглэлд шинээр байгуулагдаж буй нэгэн компнаийг “хөлд нь босгохоор” 2 Venture Capital (VC) firm хөрөнгө оруулах эсэх талаар анализ хийн шийдвэр гаргах гэж буй 2001 оны үеийн кейсийн хэлэлцүүлэг байлаа. 2 зочин маань энэ кейс-д бичигдсэн 2 VC-ийнх, энэ процесс-т оролцож кейс – д нэрээрээ гарсан 2 хүн байсан нь кейсийн хэлэлцүүлэгийг илүү амьд болгож, оюутануудын сурах мэдэх motivation (сэтгэл) – ийг өргөсөн их дажгүй хичээл болж өнгөрлөө.

April 2, 2007

Spring quarter starts

MBA – ийн сүүлийн улиралын хичээл эхлэв. Энэ улиралд дараах 3 хичээлийг сонгож авсан: Entrepreneurial Finance and Private Equity, Portfolio Management, Financial Risk Management.
Entrepreneurial Finance and Private Equity: энэ дундаа хамгийн сонирхолтой байгаа нь. Агуулга нь “шинээр босож буй” (entrepreneurial) firm – ийн санхүүжилтийн тухай. Firm – ийг удирдаж буй менежмент талаас нь, мөн энэ чиглэлд хөрөнгө оруулалтын үйл ажилагаа явуулагч private equity – venture capital, buyout fund etc. firm талаас нь, мөн энэ чиглэлд хөрөнгө оруулагч талаас нь тусад нь анхаарсан% нилээн өргөн хүрээтэй хичээл. Professor нь энд заахаас гадна, хэд хэдэн private equity firm – д board (удирдах зөвлөл) – д сууж мөн partner (удирдлагын нэг) хийдэг, энэ чиглэлд нилээн ажилын туршлагатай, манай сургуульд хамгийн алдартай багшийн нэг.
Portfolio Management: хөрөнгийн зах зээлд хөрөнгө эргэлдүүлж өсгөх (invest management) үйл ажиллагаа, ойлголтуудтай холбогдох хичээл. 7 хоног бүрийн даалгаварт бодит stock market – ийн мэдээлэлийг өгч, Matlab дээр програм бичин, тэр мэдээлэлийг боловсруулж анализ хийлгэх гэх мэт, бас нилээн сонирхолтой байгаа хичээл.
Financiacl Risk Management: өмнөх улиралд авсан Financial engineering хичээлийн үргэжлэл, төрөл бүрийн derivative – ийг бизнес, санхүүд ашиглах тухай.

Ерөнхийдөө сүүлийн улиралын хичээлүүд бүгд дажгүй сонирхолтой байх болтой. Харин энэ удаа бусад улиралаас илүүтэйгээр, амьдрал зугаа цэнгэлд зориулах цагаа нилээн алдаж таарах шинжтэй нь тиймэрхүү...