Showing posts with label mongol. Show all posts
Showing posts with label mongol. Show all posts

July 26, 2009

Last chapter: Back to Mongolia


Олон жил гадаадад амьдарсаны эцэст, монголдоо ажиллаж амьдархаар шийдэж, саяхан буцаж ирлээ. Компаний ерөнхий менежмент болон хөрөнгө оруулалт/санхүүгийн удирдлага хэлбэрийн  ажилаар гараагаа эхэлнэ. Ажил амьдралын шинэ орчинд дасах гээд их сонирхолтой болох шинжтэй...
Мөн энэ blog – оо үүгээр дуусгаяа гэж бодож байна. Сүүлд монголд төвхнөхөөрөө өөр blog дээр тэмдэглэл хөтлөх санаа байна. Blog – оор маань зочилж, бодол санаагаа хуваалцаж ирсэн танил болон үл таних бүх хүмүүст баярлалаа

June 14, 2009

Монголд дахиад...


Монголд 6 сарын үлдсэн хугацааг өнгөрүүлэхээр боллоо. Сүүлийн арван хэдэн жилд, 6 сарын зуны сайхан улиралын үеэр монголд удаж байгаагүйгээс тэр юм уу, цаг агаар хачин сайхан санагдаж байна...

June 10, 2009

Mongolian banks now

Дэлхийн банкнаас хийсэн судалгаа болон бас бус эх сурвалжаас авсан тэмдэглэл?:
(source: Mongoliin medee 6/10/2009)
"Дэлхийн банкнаас саяхан манай улсын эдийн засгийн байдалд тойм судалгаа хийсэн байх юм. Тэд банкны салбарт аюул нүүрлэж байгааг сануулжээ-
...
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Бодит эдийн засагт банкуудаас зээл ерөөсөө олгохгүй байна. Намар гэхэд улсын төсөв ч хүндэрнэ. Арилжааны банкны асуудал ч хэцүүднэ. Үнэндээ банкуудад зээл олгох хөрөнгийн эх үүсвэр байхгүй болчихоод байна” гэж ярьсан. Энэ нь банкууд гаргасан мөнгөө буцаан авч чадахгүйгээс эргэлтийн хөрөнгөгүй болж мөнгөөр гачигдаж эхэлсэн гэдгийг нотолж байгаа хэрэг юм.
Гадаад зах зээлээс мөнгө босгох гэж арилжааны банкныхан эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаа ч дэлхий дахин хямралд нэрвэгдээд байгаа учир гараа сунгах газар олдохгүй байгаа ажээ."

"... Санхүүгийн хямрал нэрвэж аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого багасч авсан зээлээ хугацаанд нь барагдуулж чадахгүй байна. Зарим нэг нь юун зээлээ төлөх байтугай данс нь улайгаад дампуурлаа зарлахад хүрсэн аж. Тиймээс арилжааны банкуудын чанаргүй зээлийн багц 31 хувиар нэмэгдэж дөрөвдүгээр сарын байдлаар бүх зээлийн 10.6 хувьд хүрэв. Уул уурхайн болон барилгын компаниудад их хэмжээний зээл гаргасан банкууд хүнд байдалд ороод байна.
... Арилжааны банкуудын 2009 оны нэгдүгээр улирлын зээлийн тайлан мэдээнээс үзвэл банкуудын 2000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 201,9 тэрбум төгрөг байна. Түүнээс гадна барилгын салбар гацаанд орно гэж тооцоололгүй их хэмжээний зээл олгосон аж. Үүнээс болж арилжааны банкуудын мөнгө түгжигджээ."

May 22, 2009

Монголд

Gym - Orchlon health club: small machine room with 3 running machines; swimming pool and basketball court. monthly membership $120, one-time pass 20,000 tugrug. overpriced?

Golf - UB golf driving range: clean, close to downtown. monthly 200,000 tugrug, one-time (80 balls) 6,000 tugrug. coaching support 15,000 tugrug for 30 mins. reasonably priced.

Taxi: 400~450 tugrug per km.

May 21, 2009

Who moved my cheese?

Онгоцонд сонирхож уншив. Товчхон “хөөрхөн” ном санагдлаа. Ажил амьдралд нь өөрчлөлт орж, эргэлзэж шаналж байгаа хүнд сэтгэл тайтгаруулах мөчийг  олгож магадгүй... Доорхи comment – ийг amazon – оос ишлэж тавьлаа.

"This profound book from bestselling author, Spencer Johnson, will show you how to anticipate change, adapt to change quickly, enjoy change and be ready to change quickly again and again. Discover the secret for yourself and learn how to deal with change, so that you suffer from less stress and enjoy more success in your work and in life. Written for all ages, this story takes less than an hour to read, but its unique insights can last for a lifetime."

January 17, 2009

Mongolian engineers abroad - Congratulations!


10 жилийн анд Д оны эхээр MIT руу мастер-д сурахаар явлаа. Ар гэрийн ахуй амьдрал, ажил үйлсийг бүгдийг нь зохицуулдаг гэр бүл ч гарамгай шүү...

November 27, 2008

Banks' deposit guarantee in Mongolia

Finally, Mongolian government is to guarantee all deposits/savings in domestic banks. (See here for news)
According to this interview, total amount of banks' deposits is approx. $1.1 billion, and banks' loans? (зээлийн багц, авлага) is close to $2.3 billion.

"1,3 сая хадгаламж эзэмшигчийн нийт хадгаламжийн хэмжээ нэг триллион 300 гаруй тэрбум төгрөг байгаа. Энэ бол их мөнгө. Манай улсын төсвийн бараг тэн хагас. Энэ мөнгийг юугаар баталгаажуулж, ямар эх үүсвэрээс гаргах вэ гэхээр арилжааны банкуудад байгаа дотоод актив буюу зээлийн багц, авлага хоёр триллион 690 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хэмжээнээс хоөр дахин их мөнгө байгаа. Нэгэнт арилжааны банкууд баталгаа гаргаж зээл олгосон учраас тэр мөнгийг гаргуулж авна. Зээлийн дотор чанартай, чанаргүй гэж бий. Дээр дурдсан зээлийн 3,5 хувь нь чанар муутай, 96,5 хувь нь чанартай зээл байгаа."

October 16, 2008

Монгол дахь байрны үнэ


15-30% - оор унаж байна гэсэн саяханы мэдээг харлаа. Энэ чиглэлийнх нь мэргэлжилтэнүүүд нь ярилцлага дээрээ нилээн санал нийлсэн байдалтай байгааг харахад, энэ хандлага нилээн бодит болтой.
Байрнаас бусад юмны үнийн хувьд:
Дэлхийн зах зээл дээр өнөөдөр, эдийн засгийн өсөлтийн сааралт гэх мэтийн прогноз болон бусад янз бүрийн хүчин зүйлээс, газрын тос 75-80 ам.доллар гэсэн түвшинд хүрж, 7 сард 147 ам.доллар хүрч байсан оргил үеийнхээ бараг л талд нь хүртэл бууж ирж байна. Бензиний үнэ өссөн  шалтгаанаар хамаг юмныхаа үнийг өсгөчихсөн монголчууд маань, одоо хэр зэрэг үнээ буцааж буулгах юм бол...

June 29, 2008

Mongolia mining - L.Bold's comment


Sonin.mn-д дэхь news – ээс copy – дов.
(original source: Zindaa newspaper, 2008.06.16)
... "Ашигт малтмалын ордууд, тодруулбал стратегийн ач холбогдолтой 54 орд газрын нөөцөд түшиглэсэн корпораци байгууллаа гэж бодоход тус корпорацийн өөрийнх нь үнэлгээ 186.6 тэрбум ам.доллар байхаар байна." ...

Assuming holding company to be established by the government, that controls the strategically important 54 mines, valuation of hold co. can be as high as US$ 186.6 billions... (according to L. Bold's comment, who has recently been in charge of mining industry at the government)

No idea about reliability of this number - who did this valuation, how and why - but it gives one interesting data point on the topic.

May 26, 2008

Лабораторийнн Нэг


Монгол улсын тооны олимпиадын дүнгийн тухай мэдээ уншлаа. 1-р сургууль 13 медаль, Олонлог 6, 11 – р сургууль 5, Сант, Дэлгэрэх тус бүр 1 медаль хүртсэн гэнэ. Олон улсад явахаар 1-ийн 7 хүүхэд, Олонлогийн 1 хүүхэд шалгарсан гэсэн байна.
Одоогоос л лав 17-18 жилийн өмнө, монголд тооны сургалтаар сайн гэгдэх нь 1-р сургууль, их сургуулийн гүнзгийн, 11-р сургууль, мөн 51, 52 гэсэн сургуулиуд байсан санагдаж байна. Тэр үеэс дахиад 10-15 жилийн өмнөөс ч, Лабораторийн 1-р сургууль нь тооны сургалтаараа сайн гэсэн түүхтэй байсан. Монголд 89 оноос хойш, нийгэмд асар их өөрчлөлт гарсан ч, тоо ба логик сэтгэхүйд дуртай авъястай монголын хэсэг хүүхдийг дэлхийн түвшинд сургах сургалтын сайхан бодлогыг олон жилийн турш тууштай мөрдөж ирсэн, Лабораторийн 1-р сургуулийн удирлага багш нар маш бахархууштай санагдлаа.
Олон улсын олимпиадаас дээр үеийн манай сурагчид, хэдэн жилдээ л нэг ширхэг медаль авчирвал их амжилт байдаг байсан бол, сүүлийн арван жилд алтан медалиас авхуулаад, тогтмол мөнгө, хүрэл медаль хүртэл зүүдэг лут түвшинд бүрсэн байна. (энд тоо баримт байна). Гайхамшигтай!

April 13, 2008

Mongolian market - basic data

3/30 – ний  Nikkei Veritas гэж investment чиглэлийн сонин дээр монголын санхүүгийн зах зээлтэй холбоотой богинохон мэдээлэл, бас хэдэн статистак дата тавигдсан байна.
  • GDP: US$ 3.3 bn (in 2007)
  • GDP growth: 8% (last 4 years)
  • Export of mining industry: US$ 1.5 bn (copper, gold, molybdenum etc.)
  • Population: 2.6 mln
Stock market:
  • Number of public companies on the Mongolian Stock Exchange(MSE): 217
  • Number of companies that publicly disclose financial info: 114
  • Total market cap. of public companies on the MSE: US$ 620~ mln, up 600% in 2007
  • Average PER: 406 times (only for those companies with disclosure)

Нэгэн япон хүний монголд байгуулсан Frontier Securities гэж компани япончуудад монголд хөрөнгө оруулахад зуучилах үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа юм байх...

March 1, 2008

Mongol town


Токиогийн монголчууд сайн мэдддэг гэж дуулсан монгол town гэж монгол хоолны газар очиж үзэв. Asakusabashi eki дээр болхоор, хотын төвөөс ойрхон зүгээр байрлалтай юм. Тэгэхдээ хоол аваагүйгээс хоолных нь амт шимтийг нь мэдэж чадсангүй. Ер нь шагайвал таньдаг мэддэг хүмүүстэй тааралдах шинжтэй газар билээ.
Өөр, “Зургаан мод” – ийн идэш уушны газрууд дунд, монголчууд ордог 1 – 2 тогтсон газруудтай болсон байсан. Сүүлийн хэдэн жилд эндэхийн монголчуудын community их өөрчлөгдөж байх шиг байна...
Саяхан монголчуудын, тэр тусмаа Японы монголчууд идэвхитэй хэрэглэдэг VIMO гэж community site – д бүртгүүлэв. (Blog – ийн нэг буянтай зочин invite хийж оруулсан). Японын Mixi, US – ийн facebook myspace мэттэй төстэй SNS portal юм уу даа. “Чухал” болон “Чухал биш” янз бүрийн байдлаар, сонирхолтой site санагдсан...

February 2, 2007

Монгол болон HF

Өнөөдөрийн Hedge Fund (HF) – ийн семинарт, cyclical (“мөчлөгтэй”) аж үйлдвэрийн салбаруудад нилээн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг HF – ийн fund менежер яриа хийв. Investment bank – д career – ээ эхлээд, Soros болон Julian Robertson гэсэн “томоохон гарууд” – ийн fund дамжсан, туршлага ихтэй хүн. Fund нь 2 тэрбум ам.доллар илүүтэй орчим хөрөнгө эргүүлдэг юм байх. Яриа ерөнхий дөө сонирхолтой байлаа.
Семинарын дараа сонирхоод, Монголтой холбоотой HF – ийн тухай Google – дэж үзтэл, хэдэн сарын өмнөх доорхи мэдээг олж харлаа.
Монголд хөрөнгө оруулалт хийдэг/хийхээр сонирхож байгаа хэд хэдэн Хонг Конг, Сингапур орчимын HF – ийн тухай comment байна. Мэдээж,  монголын ямар компаниудад хөрөнгө оруулсан нь нууц юм байх...
Бас доорхи Монголын (“Канадын хамтарсан”?) хамгийн анхны Investment Bank, Монгол дахь анхны Private equity fund – ийг босгож байгаа мэдээ байна. Эндэхийн босс Канад хүний background – аас харахад, янз бүрийн танилтай байж магадгүй болхоор, Монгол гадаадын компаниуудыг холбосон сонирхолтой ажилуудад оролцдог болуу гэж санагдлаа....

January 10, 2007

Монголтой холбоотой мэдээ WSJ дээр

1/9-ний Wall Street Journal (WSJ) дээр, Монголын Худалдаа Хөгжилийн Банкнаас (ХХБ), Монгол улсаас анх удаа болох, 150 сая ам.доллар-ийн бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж зархаар (*1) завдаж буй тухай товч мэдээ гарч. ING Bank, Citibank хоёр arrange хийж байж магадгүй юм байх, тэгэхдээ тэр хоёр банк comment хийхээс татгалзсаныг харахад, арай албан ёсоор зарлахуйц шатандаа ороогүйм болуу.
150 сая ам.доллар гэсэн хэмжээ, Монголын албан ёсны GDP (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 1,5 тэрбум ам.доллар орчим гэдэгтэй харьцуулбал аравны нэг нь болхоор, нилээн том тоо. Хэрэв энэ бонд гаргалт харьцангуй амжилттай явагдвал, цаашид энэ хэлбэрээр гаднаас “мөнгө олж ирж” бизнесээ санхүүжүүлэх явдал Монголд улам ихсэж, бизнесийн хөгжлийн орчинд нилээн дажгүй нөлөө үзүүлж магадгүй гэж санагдлаа.
Бас хэдхэн хоногийн өмнөх WSJ дээр In*nh*e M*n*s – ийн тухай “Mongolia is Roiled By Miner’s Huge Plans” гарчигтайгаар тийм ч богиногүй мэдээ эхний нүүр дээр нь гарсан байсан. Монголын онлайн мэдээнээс хаяа хальт уншаад энэ компанийн бизнесийн тухай цэгцтэй ойлгодоггүй байсан, харин тэр мэдээн дээр компани товч  түүхээс гадна ойрд өрнөж буй зарим үйл явдалын талаар ойлгомжтой тайлбарласан байсан нь зүгээр санагдсан. Ер нь миний санаж байгаагаар, WSJ дээр Монголын бизнес, эдийн засгийн талаар энэ хоёроос өөр мэдээ сүүлйин жил илүүтэй хугацаанд гараагүй байсан болхоор, энэ хоёр мэдээ сонирхол татахуйц байлаа.
Америк дотоодын бизнесийн энэ долоо хоногийн халуун мэдээнээс гэвэл, Apple – ийн Iphone – оо зарласан нь, тэгээд бас нэгэн 30 тэрбум ам.доллар илүүтэй үнэтэй компанийг Private Equity Firm – үүд худалдажу авахаар тулалдаж байгаа тухай юм уу даа.

*1    150 сая ам.долларын бонд гаргана гэдэг нь, 150 сая ам.доллартай тэнцэх бонд (үнэт цаас) – ийг ХХБ “хэвлэж” гаргаад, гадаадын хөрөнгө оруулагчдад тэрийгээ (нөгөө гадаад 2 банкаар дамжуулан) зарж 150 сая ам.доллар “зээлж олж ирнэ” гэсэн үг. Хөрөнгийн зах зээл хөгжсөн улсуудад компаниуд санхүүжилтээ хийхдээ хэрэглэдэг, “мөнгө зээлэх” – ийн нэг гол хэлбэр гэж махчилж ойлгож болно.