Showing posts with label career-recruiting. Show all posts
Showing posts with label career-recruiting. Show all posts

January 14, 2009

Шинэ жилийн анхны тэмдэглэл

Энэ жил ч өөрчлөлтийн жил байх болтой... Энд, өнгөрсөн 2-3 жилийн санхүүгийн зах зээлтэй холбоотой ганц хоёр comment зэргийг эргэн сөхөж, тэмдэглэж үлдээв.
Citi former – CEO Chuck Prince: “When the music stops, in terms of liquidity, things will be complicated. But as long as the music is playing, you’ve got to get up and dance. We’re still dancing,” - 2007/7, санхүүгийн зах зээл оргил үедээ буюу хямрал эхлэхийн өмнөхөн хэлсэн comment.

Сүүлийн 30 жилийн Америк дахь том дампуурлууд (source The New York Times / Bankruptcydata.com):


Greenspan: Economy in  'once-in-a-century' crisis 2008/9.
$700 Billion Bailout - 700 billion гэсэн тоо мэдээгээр дамжаад нилээн чихэнд хоногшичон ч, түүнээс хамаараагүй их зардалын тухай ч мэр сэр сонсогдож байгаам байх - The $8 Trillion Bailout.

October 6, 2007

IB industry – ийн “Хар Цагаан”


Өнөөдөр IB Industry – ийн “Хар болон Цагаан” талын тухай, энд тэндэхийн news – ээс эвлүүлээд товчхон.
Америкийн business, finance чиглэл сонирхсон оюутанууд, IB болон бусад холбогдох турлийн finance career хөөхийг зорих хандлага их байдаг, мөн тэдгээр ажлаас олж болох мөнгөн бус benefit – ийн тухай, өмнө хэд хэдэн удаа дурьдсан.  (Жишээ нь  1, 2, 3) Wall Street – ийн ажилчид, ердийн цалингынхаа дээрээс жилийн эцэст авдаг fat bonus – ийн хэмжээ, 2006 онд дунджаар 137’000 ам.доллар орчим байсан болтой (source энд). TOP IB – ийн нэг болох Goldman – ийн өнгөрсөн жилийн бонус, нэг хүн дунджаар 622’000 ам.доллар ноогдсон  news гарж хүмүүсийг цочирдуулсан явдал ч саяхан гарсан. Ийм “цагаан” талыг нь зөвхөн харвал, IB industry дэхь career нь их attractive харагдаж болно.
Эсэргээрээ, “Хар” тал нь нэг их хүмүүст мэдэгддэггүй байж магадгүй. Олон цагийн нойр хоолгүй ажил, их pressure and stress ... Түүний дээрээс санхүүгийн зах зээлд болон ерөнхий эдийн засгийн уруу байдал, өөрийн ажил амьдралд шууд нөлөөлнө. 8 сард NY – д байхад шинж тэмдэг нь ил гарч эхэлсэн sub-prime-ийн асуудал, IB industry – д мэдэгдэхүйц нөлөөгөө үзүүлээд эхэллээ. Гэнэтийн томоохон ажилаас халалт (massive layoff) ид үргэлжилж байна. Lehman 2000, Morgan 600, Bear Stearns 550, UBS 1500 in IB, Credit Suisse 320 in IB халах тухай зарлагдаад байна. Энд link хийсэн мэдээнээс харвал, Wall Street – ийн нэг хүн ажилгүй болоход Manhattan – ийн restaurant болон shop мэтийн 2 хүн ажилгүй болдог юм байх. Америкийн хамгийн том financial firm болох Citi, улиралын ашиг нь 60% буурна гэж зарласаныг харахад, энд ч нилээн ажил халалт гарж ирэх байх. Мэдээж зөвхөн NY – оор зогсохгүй, Лондон болон Токио, Хонг – Конг гэсэн томоохон Financial centers – д энэ явдал үргэлжил байна.
Саяхан сонссон дам сургаар (хэрэв үнэн бол), нэгэн IB – ийн Токио оффисд энэ зун MBA төгсөж шинээр орсон нэг залууг, Токиод ажилд орсоноос нь гуравхан хоногийн дараа ажилаас нь халсан юм байх. Мань залуу US – ийн Top 15 MBA төгсөөд, NY – д сар training хийгээд Токиодоо буцаж ирсэний дараах явдал. Адилхан зүйл, өөрийн биед ч тохиолдож болох болхоор, энэ industry career – ийн хувьд хичнээн эрсдэлтэйг мэдэж болно... Японы томоохон firm – үүдэд шинээр авсан ажилтаныг хэдэн хоногт байтугай, жилийн дотор халах ч нилээн ховор тохиолдол тооцогдох байх.
Ойрын хэдэн долоо хоногийн мэдээнээс тоймолвол, иймэрхүү дүр зурагтай харагдаж байна...

September 26, 2007

Licensing exam


“Үнэт цаас эрхлэх ажилтан” – ий шалгалтыг өгөж зохих байгууллагад нь firm – ээрээ дамжуулж бүртгүүлэн, энэ чиглэлийн ажил эрхлэх хууль ёсны эрхтэй болов. IBD – ийн ажил эрхлэхийн тулд заавал, энэ эрхийг авах ёстой.
Шалгалт нь, санхүүгийн үндсэн ойлголтуудаас гадна, үнэт цаасны худалдааны хууль болон хувьцаат компаний хууль мэт, хууль эрх зүйн чухал ойлголтуудыг хүртэл хамарсан. Амралтын 2 хоногоо бүтэн зарцуулж бэлдэхэд, арай гэж амжсан шахуу, хамрах хүрээ өргөнтэй шалгалт юм байна. Америкт ижил төрлийн certificate/exam – ийг series 7, 63 мэт нэрлэдэг санагдаж байна.
Баасан гарагт ажилынхаан analyst, associate – уудтай welcome party. Investment bank – д дээд сургууль төгсөж дөнгөж орсон банкируудыг analyst гэдэг, 3-4 жил ажилаад дэвших юм уу эсвэл MBA төгсөөд ажиллаж эхэлсэн банкирууд associate title – тэй. Ерөнхийдөө analyst and associate нь IB – ийн пирамидын хамгийн доор хамтдаа “жаргал зовлонгоо хуваалцдаг” болхоор, хоорондоо гайгүй эвтэй бүлэг. Нэг долоо хоног иймэрхүү “хэцүү” дууслаа.

August 31, 2007

Links added

Added few interesting "unusual" links.

NYT Dealbook tracks news and events on IB, PE, HF and VC industries. Daily updated.

DealMaven is a specialized company that offers financial analysis training for wall street firms. Its blog has a few good posts on finance careers and MBA admission as well. The portal also has nice links on its blogroll.

WallStreetOasis, formerly iBankingOasis, is entertaining portal for those students interested in IB/finance careers. Monkey Business must have inspired those characters like oasis and monkey on the portal.

Vault is a career guide company. Its forum is interesting. They also publish introductory level career guides - example 1, 2.

July 20, 2007

Monkey Business


Хэрэв IB – ийн investment banking division – д focus хийсэн  Liar's Poker – тай төстэй маягын funny entertaining experience – book уншья гэвэл, Monkey Business гэж ном бий. Harvard, Wharton төгссөн 2 залуу DLJ гэж IB – д ажиллаж байсан experience – ээсээ бичсэн. Энд тэндээ хэтрүүлгэ нь арай л дэндчихсэн байж магадгүй...

Liar's Poker


Liar's Poker – ийг уншив. IB чиглэлд ажиллахыг сонирхогч MBA болон undergraduate оюутануудад, must-read book – ийн нэг гэж “албан ёсны бусаар” санал болгодог ном.
1980 – аад онд Wall Street – ийн нэр хүндтэй IB болох Salomon Brothers – д bond salesman – ээр ажиллаж байсан залуу өөрийн туршлагаас сонхолтойгоор бас инээдтэйгээр хүүрнэсэн ном. IB – ийн sales and trading – ийн үйл ажиллагаа болон санхүүгийн зах зээл дээр томоохон IB – гууд яаж “тоглодог” тухай дэлгэрэнгүй бичиж, IB доторхи “culture” – ийг ч нүдэнд үзэгдэхээр илэрхийлсэн санагдсан. Мөн тухай үед ид хүчээ авч байсан Salomon Brothers – ийн түүхийн нэг хэсгийг танилцууласанаас гадна, mortgage-based security болон junk-bond гэсэн 80 – аад оны санхүүгийн зах зээл дэхь том trend – ийн тухай ч дажгүй өгүүлсэн санагдав.
Номын эхэн хэсэгт, Америкийн elite college – ийн оюутанууд IB – ажилд орохоор тэмүүлдэг хандлага 80 – аад онд ид эхэлж байсан тухай жишээтэй бичсэн байх юм. First Boston гэж ганц IB – д л гэхэд, Yale төгсөж байсан нэг жилийн 1300 – аад оюутаны 40% нь apply хийж байсан юм байх. Америкт энэ elite college -> top MBA ->IB/MC/HF/PE(*)->”top of the world”? гэсэн career path – ийг зоридог хандлага, finance болон business сонирходог оюутанууд дунд одоо ч саараагүй байж магадгүй.
Ийм career path-тай хэдэн сонирхолтой хэт extreme жишээ гэвэл,
Blackstone-ийн захирал Schwarzman: Yale-> DLJ(IB)-> Harvard MBA-> Lehman(IB)-> Blackstone(PE) үүсгэгч->Захирал
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Romney: Harvard MBA-> BCG(MC)->Bain(MC)-> Bain Capital(PE) үүсгэгч-> захирал->MA мужийн захирагч
Сангийн сайд Paulson: Dartmouth-> Harvard MBA-> Goldman(IB)-> захирал ->government
Үүнээс гадна олон том HF – ийн менежерүүдийн resume нь, дээрх career path – тай төстэй байх байх... мэдээж, энэ path руу орооод, normal business person амьдралтай хүн, бас амжилт ололгүй эсвэл хазайгаад өөр юм хийдэг хүн ч их байгаа байх.
Salomon Brothers нь, одоо Citigroup – ийн нэг хэсэг бөгөөд Wall Street – ийн хүчирхэг firm – ийн нэг status – аа одоо ч алдаагүй байгаа. Харин номонд бичигдсэн шиг aggressive style нь байхгүй болоод, culture – ийн хувьд бусад IB – уудтай адилхан болсон байх. Citigroup – ийн sales & trading – д юутай ч саяахан орсон нэг монгол ажиллаж байх ёстой...
·         Товчлолуудын тухай эндээс:

July 1, 2007

“Зуны даалгавар”


Graduation ceremony – ийн дараагаар хэд хоног амарсаны дара, саяханаас “зуны даалгавар” – аа хийж эхлэв. 8 сараас ажилах firm – ээс, зун бие дааж хий гэж өгсөн “Зуны даалгавар” – ийн материал. 3 материалын нэгийг нь онгойлгож хартал шаардагдах цаг нь 60 цаг гэж байна. “Даалгавар” – аа хийхүү, амарч “Тоглох уу” гэдэг “сурагчийн dilemma” – тай зун байх болтой...

May 26, 2007

The Pursuit of Happiness – London – нд нэгэн монгол


Монгол мэдээ уншиж яваад, санамсаргүйгээр, Лондонд ажиллах нэгэн сүрхий монгол залуугийн тухай бичлэг уншисан энд copy – дов.
“London – ийн city – д одоогоор TOP job – д 3 Монгол ажиллаж байгаа. Mizuho group – д Senior Dealer and Head of the Treasury Department – Ul*** байгаа... Эдгээр залуус Монголын мөнгө идэж гадаадад амьдарч байгаагүй, хар ажил хийж байгаагүй. Өөрсдийгөө сурталчилж PR хийж байгаагүй. Ганцхан толгойгоороо ажиллаж одоо бүгдэнгийнхэн орлого нь жилдээ хагас сая pound эсвэл euro шүү дээ. 1,3 сая pound болсон доо. Хотод ажилладаг Монголчуудын TOP хүндээ. Цаадах чинь хоёр жилийн өмнө Эрдэнэтэд очиж өсөж төрсөн хүүхдийн асран хүмүүжүүлэх газартаа 120 мянга ам.доллар хандивласан юм билээ.”
“За яахав удаан бодсоны эцэст Ul*** талаар бичье гэж бодлоо. Яагаад гэвэл би тэр хүнээр үнэн бахархадаг юм. Ul*** 39 жилийн өмнө Өвөрхангай аймгийн хужирт суманд төрсөн юм билээ, 6 сартай байхад нь аав нь зудын үеээр осгож үхсэн юм билээ тэгээд ээжтэйгээ цуг 2 настай байхдаа Эрдэнэт хотод ирсэн юм. Харамсалтай нь 3 настай байхад нь ээж нь Эрдэнэт үйлдвэрт аваараас болж бурхан болсон юм. Бага насаа тэр чигээр нь хүүхдийн асран хүмүүжүүлэх газарт өнгөрөөж Хэнтий хэлийн заставт 2 жил алба хаасан гэсэн. Дараа нь Эрэдэнэт үйлдвэрт механикчаар ажиллаж байхдаа Улаанбаатарт Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөөд тэнцэж  Токио хотод байх Waseda – ийн их сургуульд банк санхүүгийн чиглэлээр Бакалавр хийсэн юм даа. Waseda – д сурч байхдаа мөнгө олохын тулд нутаг нэг монголчуудын адил аяга угааж, сонин тарааж амьдарч  байх үедээ Японы top банк болох Mizuho Corporate Bank – нд internship хийх боломж олдсон юм билээ тэгээд л одоо болтол Mizuho group – д ажиллаж байна даа. Mizuho group – д ажиллаж байхдаа компанийхаа зардлаар Англид байх Aberdeen University – д MBA хийсэн гэсэн дараа нь Токио доо буцаж ирээд банкиндаа ажиллаж байхад нь Лондон дахь салбарын Treasury Department – ийн удирдуулахаар явуулсан юм билээ. Тэнд ажиллаж  байхдаа одоогийн эхнэр *** (Japan Airlines – д ажилладаг) – тай танилцаж гурван жилийн дараа нь Киото – д хуримаа  хуримаа хийсэн гэсэн. UI*** - ийн нэг хэлсэн юм толгойгоос ерөөсөө гардаггүй  юм юу гэвэл Эрдэнэтээс Улаанбаатарт Японы элчингийн шалгалт өгөхийн тулд нүүрсний вагон дээр тулайчилж ирсэн юм билээ. Харин одоо Лондон – Токио хооронд банкныхаа top  менежертэйгээ цуг private jet – ээр нисэж байхав дээ. Ингээд бодохлээр хүн ер нь толгойгоо сайн ажиллуулбал маш хурдан амжилтанд хүрдэг юм билээ. Бас цаадах чинь ганцаардалын зовлонг сайн мэднэ юу гэвэл Waseda – г төгсөж байхад хэнч  баяр хүргье гэж байгаагүй, ямар ч хамаатан садан байхгүй, ээж аав ирнэ гэж байхгүй үнэхээр сэтгэл өвдмөөр юм билээ. Бас нэг юм юу гэвэл Waseda – д сурч байхдаа мань нөхөр Монголын Сангийн Яаманд орох гэсэн чинь оруулаагүй юм билээ. Бидний цөөхөн Монголчууд ийм шилдэг болсон кадруудаа ад үзэж хахууль өгсөн идсэн улсуудаа дээшэн гаргаж байдаг үнэн харамсмаар. Нүүрсний вагонд тулайчилж байсан хүн одоо TOP банкинд ажиллаж байна гэж бодхоор үнэн бахархмаар байгаа биздээ. Яахав хэдэн монголчууд атаархаж болно, муу хэлж болно гэхдээ Банкны салбарт ажилдаг бид нарт UI*** бол Mr.Hero юм.”
Доорхи мэдээний comment буланд original нь бий, улам лавшаруулж сонирхмоор бол бичисэн хүнээс нь: http://www.mongolnews.info/index.php?module=unuudur&sec=view&id=18077

The Pursuit of Happyness


Саяхан Will Smith – ийн “The Pursuit of Happiness” – ийг үзэв. Сэдэв нь originally багатай жирийн “cinderella story” ч, бодит түүх дээр тулгуурласанаас гадна Will Smith тоглосон болхоор арай сонирхолтой болж. Товчихондоо, ядуу зовж байсан гол дүр нь өөрийн авъяс хүчин зутгэлээрээ brokerage firm Dean Witter – д ажилд орж амжилтанд хүрч байгаа тухай. Америк болон бусад хөгжсөн (developed) capitalist улсууд, нэг талаасаа “хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг” хахир системтэй харагддаг ч, нөгөө талаасаа хүнд авъяас чадвар, тууштай хүчин зүтгэл байвал гарал үүслээс хамаагүйгээр амжилтанд хүрэх бололцоогоор нийгэм нь хангаж өгсөн байдагыг үзүүлсэн юм байна.
Дашрамд энэ Dean Witter нь өнөөдөр дэлхийн хамгмийн нэр хүндтэй investment bank (IB) – ийн нэг болох Morgan Stanley – ийн нэг хэсэг бөгөөд, Morgan Stanley – ийн одоогийн CEO J.Mack – ийнх нь намтрыг, сэтгүүл уншиж байгаад сонирхтол, дээрх киноны түүхтэй жаахан төстэй намтар санагдлаа. J. Mack – ийн гэрийхэн Lebanon – оос цагаачилж ирсэн бөгөөд, аав нь дэлгүүр ажиллуулдаг хүн байсан юм байна. Mack нэр хүндтэй Duke univ. – д суралцаж төгсөөд, энэ firm – дээ орж одоогийн өндөрлөгт хүрсэн юм байна.
"Mack's passion has served him well on his unlikely Wall Street odyssey. The sixth son of Lebanese immigrants whose father ran a grocery store in Mooresville, N.C., Mack's first job in finance was as a clerk at a small brokerage during his junior year at Duke, after a cracked vertebra made it impossible for him to continue on his football scholarship. Mack rose through Morgan Stanley's ranks to become president in 1993."
(
Ene article-aas copy-dov)
Morgan Stanley нь бусад нэр хүндтэй IB – ийн адилаар, ажилд ороход болон ажиллаж амжилт гаргахад маш өрсөлдөөнтэй firm, дээрээс нь minority хүн харьцангүй цөөнтэй байсан гэгддэг болхоор, J. Mack – ийн амьдрал Will Smith – ийн дүр хоёрт төстэй тал харагдлаа. Morgan Stanley – ийн нөлөөтэй холбоотой нэмэлт сонирхолтой news гэвэл, Morgan Stanley – ийн багагүй хөрөнгө оруулсан нэгэн харьлцаат Hedge Fund – д Amerikiin umnoh yoronhiilogchiin ohin ajilladag гэж байсан...

March 24, 2007

Career талын зарим үгүүд

Америкт MBA төгсөгчидийн ажилладаг зарим чиглэл болон firm – үүдийг нэрлэсэн хэллэг үгүүдийг блог дээрээ хамаагүй хэрэглэж, анх уншиж байгаа хүнд уншиж ойлгоход түвэгтэй байдал үүсгэсэн байж магадгүй тул, тайлбар маяагын линк оруулхаар шийдэв.
Investment bank (IB), Hedge Fund (HF), Private Equity (PE) гэх мэт санхүүгийн чиглэлүүд болон. Morgan Stanley, Credit Suisse гэх мэт firm – үүд юу хийдэгтэй холбоотой товч тайлбар доорхи бичлэгт бий:

Эдгээр чиглэл, firm – үүдийн үйлчилүүлэгчид нь ихэнхи нь хувь хүмүүс биш, төрөл бүрийн corporation – ууд болон зарим засгийн газар/холбогдох байгууллагууд, хөрөнгөтэй хүмүүс байдаг, мөн жирийн хэвлэл телевизээр реклам хийдэггүй учир, ихэнхи нэрүүд нь ердийн хүмүүс огт дуулаагүй нэрс байж таардаг. 

February 24, 2007

Америкт бакалавр төгсөгчидийн ажилийн зах зээл

CNNMoney.com дээр, 2007 онд АНУ – д бакалавр төгсөөд ажилд орж буй шинэ төгсөгчидийн анхны цалингийн тухай статистак мэдээлэл гарсаныг сонирхуулаад энд линкийг нь:
Мэдээнээс харахад, зарим инженер болон маркетинг, бизнесийн удирдлага чиглэлээр төгсөгчидийн цалин ойрд өсөж байгаа хандлагатай юм байх. Бас энд дурдагдсан хэдэн мэргэжилээр бакалавр төгсөгчид, ерөнхийдөө жилийн 40’000$ - 55’000$ хэмжээний анхны цалинтай байдаг бололтой.

(Мэдээж, энд дурдаагүй олон мэргжилээр төгсөгч дийлэнх оюутануудын цалин ондоо байх. Бас угаасаа төгсөөд ажилд “тэнцэж орно” гэдэг нь ярьвагтай даваа болхоор... ажилд “тэнцээд орчихвол” ийм цалинтай байдаг юм байна гэж “унших” хэрэгтэй байх)

January 15, 2007

MBA төгсөгчид PE job руу....

Private Equity (PE) ажил нь MBA төгсөгчидийн хувьд, маш их сонирходог чиглэлийн нэг болох тухай umno bichisen. Үүнтэй холбоотой нийтлэл саяханы BusinessWeek-t garj:
http://www.businessweek.com/magazine/content/07_04/b4018058.htm?campaign_id=rss_magzn
Агуулга нь товчдоо, PE job нь MBA оюутануудын хувьд No.1 сонирхдог чиглэл болж ирж буй тухай, маш өндөр цалин, ажилын сонихолтой агуулга болон далайц, нэр хүнд зэргээрээ оюутануудыг  татаж буй тухай, гэвч ажилын байр маш цөөхөн, бас ороход маш өндөр шалгууртай тухай.
Мэдээнээс танилцуулбал, хамгийн том нэр хүндтэй PE firm – үүдийн MBA төгсөгчидөд амлаж байгаа эхний жилийн цалин+бонус нт 450’000$ (!!!) хүрч байгаа юм байх. Өмнө нь PE дэхь эхний жилийн талаар, ерөнхийдөө 350’000$ гэсэн тоо дуулж байсанаас ч өндөр тоо энд дурдагдаж. Ерөнхийдөө top 10 гэгддэг MBA төгсөгчидийн ихэнхийн нь эхний жилийн цалин+бонус – ийн түвшин 100’000$-150”000$ болон, Wall Street – ийн Investment Bank – уудын муугүй  цалинтай харилцуулсан ч гэсэн, PE – ийн энэ цалин “аймшигтай” өндөр харагдана....
Харамсалтай нь ажилын байрны тоо маш цөөхөн, ороход маш өндөр шалгууртай тухай ч орхигүйгээр жишээтэй бичиж: PE – ийн дунд нэр хүндээрээ ч, хүний тоогоороо ч хамгийн том firm – ийн нэг болох, Carlyle энэ жил MBA төгсөгчидөөс ажилд авах оюутаны тоогоо 50% өсгөж гэнэ. Гэтэл тэр тоо нь ердөө 7 хүн... The best MBA гэгддэг Harvard, Stanford – ийг нэг жилд нийлээд 1200 – орчим оюутан төгсдөгийг бодвол, эдгээр PE firm – үүдэд ажил олж авна гэдэг нь, “тэнгэрээс од шүүрэх”-тэй адил маш хэцүү гэдэгийг харж болох юм.

Ер нь сонин хэвлэлд иймэрхүү байдлаар PE career – ийн тухай бичигддэг ч, үнэндээ MBA төгсөөд дажгүй PE ажилд орох нь, ихэнхи MBA оюутануудад огт хүртээлгүй шахуу зүйл юм. Яагаад гэхээр, жишээ нь хэрвээ том 10 firm нилээд 50 MBA оюутан ажилд авна гэж үзвэл, тэр нь Harvard, Standford MBA – ийг 1 жилд төгсчидийн 5% top 10 MBA төгсөгчидийн 1%, нийт Америк даяарх 100’000 хол давсан MBA төгсөгчидийн 0,05% ч хүрэхгүй хувь болхоор. Тэгэхдээ MBA төгсөж байгаа олон оюутанууд дунд, ийм “ аймшигтай” өндөр цалинтайгаар ажилд ордог “тусгай” хүмүүс “нэг жижиг буланд нь” байдагыг мэдрүүлсэн мэдээ юм уу даа.....

December 26, 2006

100 companies MBA students most like to work

Бас нэг, өмнө оруулсан Careers after MBA – тэй холбоотой мэдээлэл. MBA оюутанууд төгссөн ямар компанид ажиллахыг хамгийн ихээр хүсдэг тухай, FORTUNE сэтгүүлтэй хамтарч Universum Communication гэж газраас 2006 онд явуулсан санал асуулгын дүн. Tovch taniltsuulgiig endees.
1 McKinsey & Company
Google
Goldman Sachs
4 Bain & Company
5 The Boston Consulting Group
Citigroup
Apple Computer
General Electric
Johnson & Johnson
10 
Morgan Stanley
11 
Procter & Gamble
12 
Nike
13 
Lehman Brothers
14 
Walt Disney
15 Booz Allen Hamilton
16 
Microsoft
17 Deloitte
18 
Bank of America
19 BMW
20 
Merrill Lynch

Management Consulting(MC) firm 5 (Deloitte
– ийг оруулаад), Investment Banking (IB) firm 6 (Citigroup, BofA – ийг IB гэж тоолоод), үлдсэн 9 нь GE Microsoft гэх мэт нэр хүндэт томоохон компаниуд эсвэл Google маяагын high-growth/high-tech firm – үүд эзэлж байгаам байна. Nike, BMW хоёр, миний хувьд unexpected байлаа.

Careers after MBA - example of two schools


Careers after MBA бичлэгтэй холбогдуулаад.
MBA төгсөгчидийн ажилын байрны талаар, BusinessWeek deerh MBA-iin profile- аас жишээ пост хийе. 2 жилийн өмнөх мэдээлэл ч гэсэн, харицуулалт хийх, ерөнхий хандлагыг нь харахад болохгүй юм байхгүй байх.

Нэг нь, finance – ээр сайн гэгдэх Columbia MBA (top10), нөгөөх нь Purdue MBA (top 20 – 30 байх). Доорхи web link – ууд дахь, “top 15 recruiting firms that hired the most graduates in the past academic year” гэдэг хэсэгт тодорхой мэдээлэл нь бий.

Columbia:
http://www.businessweek.com/bschools/04/full_time_profiles/columbia3.htm

Firm Graduates Hired
1. McKinsey 47
2. Lehman Bros. 27
3. Citigroup 25
4. Goldman, Sachs & Co. 18
5. Deutsche Bank 14
6. American Express 11
7. Booz Allen Hamilton 11
8. JPMorgan Chase 11
9. Morgan Stanley 10
10. Bank of America 9
11. Boston Consulting 9
12. Credit Suisse First Boston 9
13. Bain & Company 8
14. L'Oreal 7
15. General Electric; UBS 6

Purdue:
http://www.businessweek.com/bschools/04/full_time_profiles/krannert3.htm

Firm Graduates Hired
1. Eaton 3
2. Ford 3
3. IBM 3
4. Procter & Gamble 3
5. Raytheon 3
6. United Technologies 3
7. Air Products 2
8. American Axle 2
9. Eli Lilly 2
10. General Electric 2
11. Guidant 2
12. Honeywell 2
13. Johnson & Johnson 2
14. Liberty Mutual 2
15. NCR; Philip Morris; Eureka 2
Columbia – ийн хамгийн олон хүн ажилд авсан компаниудад, IB IM MC firms олон, Purdue нь Corporate олон гэсэн хандлага юм байна. MBA хөтөлбөрийн ranking болон specialty – дээ хир сайн бэ гэсэн онцлогоос, төгсөгчидийн ажилийн байр нилээн ялгаатай байдагын нэг жишээ гэж хэлж болох байх.
Columbia жилийн Full-Time оюутан 500-, Purdue 150 орчим гэсэн ялгаа байгаа. Нэг нь хот (NYC), нөгөө нь хөдөөдүү газар гэсэн ялгаа, өчүүхэн нөлөө үзүүлсэн ч байж магадгүй.

Careers after MBA


MBA оюутанууд төгсөөд голчлон ямар industry (чиглэл/салбар), function (ажлын төрөл, хэлбэр)-д ихээр ажиллахаар ордог тухай. Юутай ч эхлээд чиглэлээр нь ялгаж хуваагаад, түүн дотроо function – уудыг нь дурдах маягаар бичье.
1.      Corporate – Төрөл бүрийн компаниуд дахь голчлон менежерийн түвшингийн ажилууд. Function нь, general management, business development, strategic planning, marketing, finance, accounting гэх мэт олон янз. MBA-ийн төгсөгчийн ажил гэвэл ихэнхи  жирийн хүмүүсийн толгойд буух ажилууд. Компаниуд дундаа, “blue chip” гэгдэх GE, Microsoft, Intel гэх мэт нэр хүндтэй томоохон компаниудад ажилд ороход өрсөлдөөнтэй. Бас Silicon Valley – ийн Google, Yahoo маяагын high-growth/high-tech газрууд ч маш өрсөлдөөнтэй. MBA төгсөгчдийн хамгийн typical ажилууд.
2.      Venture/start own business – төгсөөд өөрөө шинээр компани байгуулах юм уу, дөнгөж байгууллагадсан venture компаниудад ажиллах оюутанууд цөөн ч гэсэн байдаг. Silicon Valley орчимоор энэ хандлага түлхүү талдаа байх.
3.      Consulting – Дотроо management consulting (MC) or strategy consulting, operation, IT, HR consulting гэх мэт хэдэн чиглэлүүдтэй. Компаниудын төрөл бүрийн бизнесийн стратеги болон үйл ажиллагаанд анализ хийж зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг MC firm-үүд нь, оюутануудын орохыг хамгийн сонирходог чиглэлүүдийн нэг.

Томоохон нэр хүндтэй MC firm – үүдээс:
McKinsey, Boston Consulting Group, Bain, Booz Allen Hamilton, Monitor, AT Kearney
Дэлгэрэнгүй list – ийг үзэхийг хүсвэл endees. Эдгээр дундаа McKinsey – ийн нэр хүнд нилээн өндөр,  McKinsey – ээс олон ч томоохон Америкийн firm – үүдийн CEO болон executive – ууд төрсөн/төрдөг гэж ярьлцдаг. MBA төгсөгчидийн их “хайртай” Firm-үүдийн нэг.
Financial Service industry:
4.      Investment Banking (IB) – өөр хэллэгүүд нь securities firm, brokerage firm гэх мэт. Товчихондоо, компаниудад хандаж олон төрлийн санхүүгийн талаарх үйлчилгээ явуулдаг firm – үүд. Мөн санхүүгийн зах зээл дээр төрөл бүрийн санхүүгийн “бараа” – ний худалдаа арилжааний үйл ажиллагаа ч явуулна. IB нь MBA төгсөгчидийн орохыг ихээр хүсдэг бас нэгэн түгээмэл чиглэл.

Томоохон нэр хүндтэй IB firm – үүдээс
Goldman Sachs, Morgan Stanley, Merril Lynch, Credit Suisse, Lehman Brothers, JP Morgan, Citigroup, Bear Stearns, UBS, Deutsche Bank, дэлгэрэнгүй list – ийг хүсвэл endees. Олон жилийн турш Wall Street – ийн symbol болж ирсэн, financial world – ийн томоохон төлөөлөгчид гэж хэлж болно.

MBA төгсөгчид сонирходог Function/Division нь, Investment Banking Division (IBD) or corporate Finance, Sales&Trading (S&T), Research, Private Client Services. Мөн эдгээрээс гадна, IB firm – д Operation, Finance, Technology гэх мэт өөр Division байдаг ч, MBA гэхээсээ илүүтэйгээр бакалавр оюутанууд тэр чиглэлүүдэд илүү ордог байх.

5.      Invest management (IM) – өөр хэллэгүүд нь, asset management, money management, mutual fund, *** fund гэх мэт. Товчдоо, бусад байгууллагын болон хүмүүсийн өмнөөс, тэдний мөнгийг санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж эргэлдүүлэх замаар өсгөж өгдөг ажил. MBA төгсөгчид орохыг ихээр хүсдэг чиглэлүүд боловч ороход босго өндөртэй.

Томоохон firm – үүд  нь жишээлбэл, Fidelity, Wellington, Capital Group, Vanguard, PIMCO  гэх мэт. Мөн CALPERS (California – ийн улсын ажилчидын тэтгэвэрийн fund) гэх мэт pension fund – ууд ч энд орно.
MBA төгсөгч, equity analyst, research analyst гэх мэт function – аар орж хөрөнгө оруулах компаниудын санхүүгийн үнэлгээ хийж, fund manager – т хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэлээр хангаж туслах үүрэгтэй.

6.      Hedge Fund (HF), Private Equity (PE), Venture Capital (VC)
HF нь IM -ийн нэг хэсэг ч гэж хэлж болно. Цөөхөн хүний ихээхэн хөрөнгийг, санхүүгийн зах зээл дээрх идэвхитэй (нууцлаг) арилжаагаар дамжуулаж эргэлдүүлж (ихэнхи тохиолдолд асар их) ашиг олдог firm – үүд. Сүүлийн 10 – 15 жилд ихээхэн хүчтэй болж буй Financial players. George Soros – ийн fund болон, өмнө блогтоо хальт дурдсан дампуурсан Long Term Capital Management нь, ердийн хүмүүс хүртэл мэддэг HF – ийн жишээ. Саяхны жишээнээс гэвэл, хэдхэн долоо хоногт 6 тэрбум ам.доллар орчим алдаад дампуурхад хүрсэн, байгалийн хийн арилжаа хийдэг байсан Amaranth байна.
PE нь ойрын хэдэн жилд financial world – д халуун сэдэв болон, улам хүчирхэгжиж байгаа салбар. Товчихондоо, Public company (биржэд арилжаалагддаг компани) – г Private болгон худалдаж аван, үйл ажиллагааг нь сайжруулж илүү үр ашигтай болгосоныхоо дараагаар бусдад зарах эсвэл IPO хийх замаар (асар их) ашиг олдог үйл ажиллагаа явуулдаг. PE – ийн firm өөр компанийг худалдаж авч байгаа мэдээ, сүүлийн жилд өдөр бү шахуу Wall Street Journal гэх мэт mainstream financial news – т гарч байгаа шах уу. Хамгийн ойрын жишээнээс, Австралийн Quatas airway PE Group – д худалдагдаж байгаа. PE ойрд халуун сэдэв тул, сүүлд болоцоотой үедээ нэмж бичихийг бодно.

KKR, Blackstone, Texas Pacific Group (TPG), Carlyle, Bain Capital.

VC нь, шинээр байгуулагдаж буй ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулдаг Firm – үүд. Apple, Sun Microsystems, Yahoo, Google гэх мэт Silicon Valley – ийн Symbol гэгдэх компаниудыг байгуулагдах цагаас нь хөрөнгө оруулалт хийсэн, Sequoia Capital, Kleiner Perkins CB нь хамгийн алдартай VC – ийн төлөөлөгчид гэгддэг.

HF, PE, VC нь маш сонирхолтой, MBA төгсөгчид орохыг маш ихээр сонирходог чиглэлүүд боловч, ороход маш өрсөлдөөнтэй. 1 firm нь жилд 1-2 хүн авахтай үгүйтэй, түүнээс гадна өмнө нь IB, MC background – тай хүн юм уу., VC – ийн хувьд өөрөө компани байгуулалцаж явсан туршлага шаардах мэт, шаардлага их өндөртэй учраас, жирийн MBA байтуугай Harvard/Stanford – ийн “лут” төгсөгчид хүртэл ороход маш хэцүү гэгддэг салбарууд.

Мөн, Wall Street – ийн ихэнхи томоохон IB firm – үүд, идэвхитэй asset management, HF, PE – ийн үйл ажиллагаа явуулдаг салбар хэсэгтэй байдаг. Мөн commercial banking, credit card – ийн хэсэгтэй IB firm – үүд ч бий. (Тиймээс заримыг нь investment bank гэхээсээ financial service firm гэж ерөнхийлж нэрлэх ч тохиолдол бий)

7.      Othersinsurance companies, commercial banks гэх мэт financial companies.


Эцэст нь, MBA – ийн түвшин, онцлог болон төгсөгчдийн career – ийн relation (холбоо) – ий тухай товчихон.

Corporate job – той харьцуулахад, MC, IB or IM job олж авах боломжийн тухайд, MBA – ийн нэр хүнд/ranking, мөн сургуулийн онцлог (finance – дээ сайн уу, management – дээ сайн уу) чухал нөлөөтэй гэж ярьлцдаг. Top 20 MBA биш бол илүү хэцүү болдог гэцгээдэг.
HF/PE/VC job – ийн хувьд ч top 5, top 3 MBA л биш бол боломж бараг байхгүй гэцгээдэг. (угаасаа эдгээр салбаруудад ажилд орохын  тулд, сурдаг MBA – ийн түвшинээсээ илүү MBA – д орохоос өмнөх хүний background/experience илүү чухал болхоор аргагүй байх... ) ер нь top 20 – оос гадуурх MBA – д Corprate job – ийн эзлэх хувь нь ихсээд байж магадгүй.
Бас, мэдээж exception (ерөнхий хандлагаас ялгаатай жишээнүүд) мэр сэр байж таарна. Мөн энэ бичлэг, full-time MBA төгсөөд ажилд орох 26-32 настай оюутануудын career – тай холбоотой, өөрөөр хэлбэл part-time or online MBA оюутануудын тухайд сайн мэдэхгүй юм.

November 20, 2006

Boston-д хоёр хоног


Boston-д хоёр хоног, recruiting –ийн зорилгоор аялав.
Дараа намраас ажиллаж магадгүй firm-ийн банкирууд болон шинээр орж магадгүй бусад оюутануудтай танилцах зорилготой dinner reception (“хоол идэх”) – т оролцох гэж. Ritz-Carlton Hotel-д dinner нь болж, firm-ээс нь 3 MD (Ахлах банкир), MBA 2-р курсын 2 оюутан болон 1-р курсын 4 оюутан гэсэн цөөхөн хүн “хоолны өрөөний гишүүд”. Хоол нь яахав, “нөгөө нэг гарч ирдэг” steak… зарим оюутанууд нь нилээн идэвхитэй ярьж, зарим нь дуугайхан шиг “хоолондоо анхаарсан” 3 цаг.
Тэндээс гараад, MIT – ийн хажууханд байрлах Boston Marriot hotel – ийн доорх pub – д зун танилцсан залуустай пиво ууж хэсэг саатав. Шөнө 1 цаг өнгөрөөгөөд зочид буудал руугаа. Өглөө зочид буудлаас гараад downtown-оор хэсэг алхаж танилцав. Downtown нь жижигхэн ч цэвэрхэн газар юм.

October 30, 2006

Interview, interview and interview


Ойрын хэдэн долоо хоног interview-ээр дүүрэн. 2-р курсийнхэнтэй дайралдахад баахан л хослол өмссөн хүмүүс... ер нь зөвхөн манайх гэлтгүй, АНУ даяарх MBA 2-р курсынхэн (хэдэн долоо хоногийн зөрүүтэй байж магадгүй ч) бүгд төстэй байдалтай байгаа байх...
Өөрийнхөө schedule – ийг эргээд хархаар, хамгийн завгүй үед, 5 хоногийн дотор 28 interview хийсэн байх юм. Ихэнхи нь 30 минут, зарим нь 1 цаг. Ийм байдалд байхаар мэдээж, хичээлд суух хүн хэсэгтээ эрс цөөрнө. Ингэж их цаг эрч хүч зарцуулчихаад, тэгээд нааштай үр дүн гардаг бол бас ч яая гэхэв, гэтэл...

September 24, 2006

2nd year classes start


2–р курсийн хичээлийн эхлэл энэ долоо хоног. Мөн түүнээс гадна гол нь 2-р курсийн оюутануудын хувьд, recruiting for full-time job (төгсөөд ажиллах ажлын саналын төлөөх процес) бас эхэлж буй.
Recruiting-ийн үйл ажиллагаанууд хичээл эхлэхээс даруй 7 хонгийн өмнө эхэлж сандаргана. Сар орчим campus дээр компаниуд ирж reception-ээ хийгээд, дараа 2 сар орчим interview-үүд үргэлжилнэ. Ихэнхи оюутанууд зуны internship хийсэн газраасаа offer авсан байх болхоор, төгсөөд тэндээ ажиллахаар шийдсэн нь recruiting-д оролцохгүй. Offer – доо сэтгэл хангалуун биш оюутанууд recruiting-д оролцоно. Азтай нэг нь 11 сардаа offer авах ажилаа шийдээд “амрана”, бусдынх нь хувьд цаашаа хэдэн ч сар үргэлжилж мэдэх recruiting – ийн “тулаан” эхэлж байгаа нь энэ...

August 31, 2006

Internship


Investment bank дахь 10 долоо хоногийн internship хурдан өнгөрлөө. Ажлын хувьд, financial analysis, valuation, presentation preparation, documentation and also web surfing and learning how to swim…
IPO (шинээр биржэд хувьцаагаа гаргах) хийх гэж байгаа firm-ийн deal (ажил), мөн stock (хувьцаа) болон bond (өрийн үнэт цаас) – оор дамжуулан financing (санхүү олж ирэх) – тай холбоотой deal, M&A (өөр firm – ийг худалдаж авах) – тай холбоотой анализ гэх мэт ажилтай холбогдож. Энэнээс илүү тодорхой бол... хамаагүй мэдээлэл энд арай бичиж болохгүй.
Investment bank дахь ажил, их цаг ажилуулдагаараа “онцлог”. Түүнтэй холбоотой, энэ зун тохиолдсон явдалаас товчихон:
Episode 1:
Пүрэв гараг 11 цаг: Managing Director (MD) – оос Баасан гарагын орой 5 цагт хэрэглэх материал бэлдэх тухай даалгавар авч 15 минут орчим ярилцав. Ажилд шаардагдах цаг нь дор хаяж 10-аад цаг. Ярианы дараа MD хариж, би амжих эсэх тухай тооцонгоо өнөөдөр ажилаасаа хэзээ харих тухайгаа шанална.
Яагаад гэхээр... энэ тухай ярилцасан Пүрэв гараг 11 цаг нь өглөөний биш оройны 11 цаг болхоор...
Episode 2:
Цуг internship хийж байгаа LBS – ийн охинтой, ажилынх нь сүүлийн өдрийн өглөө 9 орчимд ажил явах метро дотор дайралдав. Би “Дуусах дөхөөд ажил ихтэй биздээ, шөнө хэдэд харисан?”. Нөгөө охин “Алдаа гарсанаас болоод амжидаггүй, тэгээд 6 цаг өнгөрөөж ажилаас гарсан”.
Энд 6 цаг гэдэг нь оройны 6 биш өглөөний 6 цаг...

June 25, 2006

Internship start - orientation, training


Эхний өдөр:
Orientation бол яахав жирийн, компанийн товч танилцуулга, ойрын үеийн санхүүгийн зах зээл, эдийн засгийн ерөнхий чиг хандлага гэж мэт яриа хэдэн цаг.
Тэгээд хэдэн цаг Training.
Энд цугларсан нь, АНУ – ийн MBA 1-р курс дуусгаад, энэ Investment Bank – ийн Investment Banking Division (IBD) – д зун 10-13 долоо хоног internship хийх оюутанууд. (Энэнээс гадна Sales and Training, Research гэх мэт Division-д ажиллах оюутануудын training тусдаа. Мөн бакалаврын internship-ийн оюутанууд бас тусдаа). Энэ зуны IBD – ийн intern нийтдээ 50 – аад оюутан. Дийлэнх, ер нь 90% шахуу нь АНУ-д топ 15 гэгддэг MBA – ийн оюутанууд юм уу даа. Тэр дундаа талаас илүү нь, санхүүгээр сайн гэгдэх 4-5 сургуулиас ирсэн харагдана.
Энэ өдрийн highlight (гол анхаарууштай хэсэг) нь, оройны хүлээн авалт. Оройны 7 орчимоос оффисоос ойрхон pub-д гадаа, оюутанууд болон зарим (ихэнхийн ь шинэхэн) банкируудтай пиво уунгаа хууч хөөрч, телевизээр хөл бөмбөг харсан хэдэн цаг. Оройн 10 орчимд дууссаны дараа, жаахан доргиодуу 10-аад оюутанууд, Human Resource (HR, боловсон хүчин)-ийн 2 бүсгүйтэй дараагийн bar руу. Амьд Jazz тоглосон тэр bar-нд цаг орчим сууж байгаад, бас дараагийн bar руу. Төгөлдөр хуур тоглосон жижигхэн тохилог bar-т хоёр аяга хоосолчихоод гарцгаав. Би ч шууд харьсан ч, болоогүй хэд нь цаашаа явж... эхний өдөр/үдэш дууслаа. Manhattan “маягын” үдэш гэхиймүү...
Хоёрдох өдөр:
Өглөөнөөс тувт training. Bloomberg, Thomson гэх мэт компютерийн үйлчилгээ ашиглах тухайгаас, financial analysis, valuation гэх мэт. Ихэнхи нь хичээл дээр үзсэн зүйлүүд тул, гол нь практик талаасаа юуг анхаарах вэ гэдгийг түлхүү анхааруулах нь онцлог нь. Өдөр нь энэ банкны IBD хариуцсан захирал яриа хийв.
Энэ өдрийн highlight нь оройн 5 цагт өгсөн даалгавар. Компани А, компани B-ийг худалдаж авах (acquisition) талаар, financial analysis хийж, presentation бэлтгэх. A, B нь бодит компани, ялангуяа B нь иймэрхүү жишээн дээр байнга гарч ирдэг компани... сүүлчийн хугацаа нь шөнө дөө бөгөөд 3, 3-раа грүүп болох. Хамгийн эхний грүүп ажилаа дуусгасан нь шөнийн 12-оос хойш... Манай грүүпийн дууссан нь шөнө дунд 2 цаг орчимд... Энэ өдөр Wall Street-ийн банкир амьдралын “work hard, play hard”-ийн, эхний өдөр “play hard” хийгээд үзэж (experience) амжаагүй “work hard” хэсгийг нь үзсэн өдөр гэхиймүү...
Гуравдах өдөр:
Өчигдөрийн бэлдсэн analysis, presentation-ээ Managing Director (MD – “ахлах банкир”)-д танилцуулж бүгдээрээ discussion. Дараа нь хэдэн цаг training, тэгээд өдөр finish. Маргааш орой New York оффис-д үдэхгүй нь тус тусийн хот руу нисцгээх тул, нөгөө хэдтэйгээ “bey хийгээд” өдрийн төгсгөл. Орой нь ойрхон газар хоол идчихээд, нэг pub-д пиво 2 лонх татсанаар гуравдахь өдөр энгийн байдлаар дууссав. Маргааш нь өөрийн ажиллах оффис руугаа зүглэж 10 илүүтэй цагийн нислэг...
Эргээд бодоход, дажгүй хөгжилтэй өнгөрүүлсэн хэдэн өдрүүд, ажил амьдрал аль аль талаасаа. Хэдхэн хоногийн дараа арай бодьтой ажил хийх 10 долоо хоног эхэлнэ...