January 27, 2007

Hedge Fund – ийн семинар

Hedge Fund (HF) industry – тэй холбоотой цуврал семинарт хоёрдох удаагаа суув. Энэ семинар хичээлээс гадуур, оройн цагаар зохион байгуулагдаж байгаа, HF – ийн fund менежерүүд ирж, industry-ийн тухай, өөрсдийн ажил/туршлагын тухай ерөнхий яриа хийдэг. Ажилд орсоны дараа ийм яриа сонсоод байр бололцоо олдохгүй тул, оюутан байх энэ цаг зав/”байр суурь” -ийн завшаанаа ашиглаж, сонирхож сууж байгаа семинар.
Өмнөх удаа gold (алт) – ийн чиглэлд хөрөнгө оруулалт хийдэг хүн ирж яриа хийсэн бол, энэ удаа equity (“хувьцаа”) – ийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг HF – ийн fund менежер байлаа. Өмнө нь Arthur Andersen -> Goldman Sachs -> Soros – ийн HF дамжаанд өөрийн HF – ээ байгуулсан юм байх.
Семинар дээр сонссон, HF industry – тэй холбоотой зарим тоо:
-          2007 оны байдлаарх нийт HF – ийн тоо 9000 орчим (5 жилд 2 дахин өссөн)
-          Эргэлдүүлж байгаа мөнгөний хэмжээ 1,4 триллон ам.доллар
-          1 тэрбум ам.доллар-оос илүү хөрөнгө эргэлдүүлдэг HF – ийн тоо 200
HF – ийн хөрөнгө оруулалтын стратеги нь, 90-ээд онд global-macro гэгдэх, төрөл бүрийн currency (“валют”) болон засгийн газрын бондуудын ханшийн зөрүү дээр голчлон “ бооцоо тавих” нь томоохон чиглэл байж нийт HF – ийн стратеги дунд 70% эзэлж байсан бол, одоо 10% ч хүрэхгүй болтлоо буурсан юм байна. Энэ чиглэлд, 90-ээд онд Английн төв банктай “pound – ийн хаш дээр тулалдсан” Soros – ийн fund (*1) болон, Нобелийн шагналтан хүртэл оролцосон “lut all-star team” байж байгаад 2000 онд дампуурсан LTCM (*2) гэх мэт орж таарна.
Одоо хамгийн зонхилж байгаа HF стратеги нь, equity – тэй холбоотой “equity hedge/equity long-short” гэх мэт чиглэлүүүд юм байх. Товчдоо, хөрөнгө оруулах компани болон industry – ийн үйл ажиллагаанд fundamental research (гүнзгий анализ) хийсэний үндсэн дээр, төрөл бүрийн option (“санхүүгийн нэгэн бараа”) – ийг ашиглаж “бооцоо тавина” гэсэн үг шахуу. Тэр утгаараа ажилын нэг хэсэг нь, investment bank (IB) болон investment management (IM) firm – үүдийн analyst – уудын fundamental research – ийн ажилтай зарим талаараа төстэй гэсэн үг юм. Option ашиглаж “бооцоо тавьх” худалдааны үйл ажиллагааны үйл ажиллагааг IB – ийн зарим trader – ууд ч байнга явуулж байдаг. (тийм ч болоод, HF руу, IB IM – ээс хүний шилжилт их байдаг байж таарна)
2000 оноос хойш хагартлаа баяжиж буй HF – ийн ажилчидийн тухай мэдээ/”хов жив” жирийн хүмүүс болон санхүүгийн ертөнцөд ч их сонсогдож, HF – д ажиллахыг сонирхох хүмүүс, MBA оюутанууд олширсон (*3). Гэтэл  үнэндээ HF амжилттай авч явах нь (мэдээж) нилээн ярьвагтай юм байх. Түүнтэй холбогдох нэгэн баримт гэвэл, 2005 оноос хойш нийт 3000 – аад HF шинээр байгуулагдсан бол, энэ хугацаанд ажиллагаагаа зогсоож “хаалгаа барьсан” HF 1500 шахуу юм байх. Эндээс, хэн дуртай нь хагартлаа баяжхааргүй, хир зэрэг их эрсдэлтэй салбар болохыг харж болох юм байна...

1 comment:

Sharer said...

thanx for sharing on
MBA CAT
me too blogger of IIM CAT MBA test