July 20, 2007

Liar's Poker


Liar's Poker – ийг уншив. IB чиглэлд ажиллахыг сонирхогч MBA болон undergraduate оюутануудад, must-read book – ийн нэг гэж “албан ёсны бусаар” санал болгодог ном.
1980 – аад онд Wall Street – ийн нэр хүндтэй IB болох Salomon Brothers – д bond salesman – ээр ажиллаж байсан залуу өөрийн туршлагаас сонхолтойгоор бас инээдтэйгээр хүүрнэсэн ном. IB – ийн sales and trading – ийн үйл ажиллагаа болон санхүүгийн зах зээл дээр томоохон IB – гууд яаж “тоглодог” тухай дэлгэрэнгүй бичиж, IB доторхи “culture” – ийг ч нүдэнд үзэгдэхээр илэрхийлсэн санагдсан. Мөн тухай үед ид хүчээ авч байсан Salomon Brothers – ийн түүхийн нэг хэсгийг танилцууласанаас гадна, mortgage-based security болон junk-bond гэсэн 80 – аад оны санхүүгийн зах зээл дэхь том trend – ийн тухай ч дажгүй өгүүлсэн санагдав.
Номын эхэн хэсэгт, Америкийн elite college – ийн оюутанууд IB – ажилд орохоор тэмүүлдэг хандлага 80 – аад онд ид эхэлж байсан тухай жишээтэй бичсэн байх юм. First Boston гэж ганц IB – д л гэхэд, Yale төгсөж байсан нэг жилийн 1300 – аад оюутаны 40% нь apply хийж байсан юм байх. Америкт энэ elite college -> top MBA ->IB/MC/HF/PE(*)->”top of the world”? гэсэн career path – ийг зоридог хандлага, finance болон business сонирходог оюутанууд дунд одоо ч саараагүй байж магадгүй.
Ийм career path-тай хэдэн сонирхолтой хэт extreme жишээ гэвэл,
Blackstone-ийн захирал Schwarzman: Yale-> DLJ(IB)-> Harvard MBA-> Lehman(IB)-> Blackstone(PE) үүсгэгч->Захирал
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Romney: Harvard MBA-> BCG(MC)->Bain(MC)-> Bain Capital(PE) үүсгэгч-> захирал->MA мужийн захирагч
Сангийн сайд Paulson: Dartmouth-> Harvard MBA-> Goldman(IB)-> захирал ->government
Үүнээс гадна олон том HF – ийн менежерүүдийн resume нь, дээрх career path – тай төстэй байх байх... мэдээж, энэ path руу орооод, normal business person амьдралтай хүн, бас амжилт ололгүй эсвэл хазайгаад өөр юм хийдэг хүн ч их байгаа байх.
Salomon Brothers нь, одоо Citigroup – ийн нэг хэсэг бөгөөд Wall Street – ийн хүчирхэг firm – ийн нэг status – аа одоо ч алдаагүй байгаа. Харин номонд бичигдсэн шиг aggressive style нь байхгүй болоод, culture – ийн хувьд бусад IB – уудтай адилхан болсон байх. Citigroup – ийн sales & trading – д юутай ч саяахан орсон нэг монгол ажиллаж байх ёстой...
·         Товчлолуудын тухай эндээс:

No comments: