October 27, 2007

M&A бизнесийн одоо


IB – ийн IBD group – ийн үйл ажиллагааны нэг хэсэг нь, M&A (Merges and Acquisitions) advisory. Шууд орчуулбал, нэг компаний нөгөөгөө худалдаж авах болон хоорондоо нийлэх явдалд, санхүүгийн талаас нь зөвлөгөө өгөх бизнес. Энд, их бага хэмжээгээр (хувьцаа, бусад үнэт цаасыг нь худалдаж авах замаар) хөрөнгө оруулалт хийх явдал ч хамрагдана, бас компани хоорондын явдал ч биш, улс ч аль нэг үйлчилүүлэгч нь байж болно. Зөвлөгөө хийнэ гэдэг нь, санхүүгийн тооцоо/зөвлөгөө/үйлчилгээ, уг компаний нягтлан бодох, хууль зүй болон бизнес үйл ажиллагааны байдлыг нягтлан шалгах (due diligence), тэрэн дээр үндэслэж ирээдүйд яаж ажиллаж, ямар үр ашигтай ажллиа бололцоотой вэ гэсэн талд шинжилгээ хийн, эдгээрийг бүхэлд нь хамарсан анализийн үндсэн дээр эцсийн үнийг тогтооно, M&A process – ийг дуусах хүртэл нь үзүүлэх үйлчилгээг хэлнэ. Энэ явцад шаарлагатай бол, усанд төрлийн жишээ нь нягтлан бодохын болон хуулийн firm – үүд бас business consulting firm – үүдийг хөлсөлж, цугтаа ажиллах тохиолдол ч цөөнгүй.
Одоо мэдээгээр санхүүгийн ертөнцийн хувьд subprime холбоотой хар мэдээгээр дүүрэн байгаа ч, M&A business – ийн хувьд бол маш active байгаа нь, ер нь бизнесийн хувьд peak – дээ ирж байгаа гэж бичигдэж байна. IB – ийн firm – үүдийн төрөл бүрийн бизнесийг хөндлөнгөөс нь дүгнэж, ранклаж мэдээлдэг Thomson-ийн league table гэж байдаг. 2007 оны 3-р улиралын эцэс дэх M&A league table-ийн мэдээ сонирховол энэ active байдлыг харж болохоос гадна, санхүүгийн ертөнц дахь PE – ийн (“худалдан авах”) power – ийг ажиглаж болно – энэ 9 сард дэлхий дахь нийт M&A activity-ийн 25% нь, АНУ – д бол 35% нь, PE – тэй холбогдож байгаа гэсэн байна. M&A бизнесийн одоогын дүр зураг иймэрхүү байна.

No comments: