Showing posts with label school. Show all posts
Showing posts with label school. Show all posts

October 15, 2008

Нобелийн шагнал


Энэ жил эдийн засгийн чиглэлд, Princeton – ийн professor  Paul Krugman  шалгарсан байна. Эдийн засгийн чиглэлээр энэ жил хүртэл нийтдээ, Chicago 10, Princeton 5, Harvard Columbia Berkeley нь тус бүр 4 шагналтаныг төрүүлсэн юм байна. Бусад чиглэлийн талаар гэвэл, Японоос 4 шагналтан зэрэг төрсөн нь энд Япончуудыг нилээн баярлуулсан мэдээ болж байна.

July 9, 2007

Sayonara student life


2 жил MBA – д сурч амьдарсан хотоосоо, Америкаас нислээ.
Сургуулийн хоёр жил харвасан сум шиг өнгөрсөн санагдлаа. Ерөнхийдөө 1 – р курстээ internship хийх газар шийдэгдэх үед нэгдэх “том давааг даваад”, 2 – р курстээ төгсөх ажил шийдэгдэх үед хоёрдох “том давааг давсан” санагдаж байна. Тэрнээс хойш төгсөх хүртэл хагас жил, “уул уруудсан” шинжтэй хугацаа өнгөрч.
Сургуулийн хажууд ч, downtown – д ч амьдарч үзлээ. Амьдрах орчин тэс ондоо, хоёр өөр янзын амьдралыг experience хийсэн байна. Ерөнхийдөө, шинэ зүйлийг харж сонссон сэтгэл хангалуун хоёр жил, бас “investment” байлаа.
Sayonara MBA life,
Бас удахгүй

Hello Corprate World болох нь...


Sayonara MBA life!

,bas udahgui

Hello Corporate World
boloh n...

June 12, 2007

Graduation


Сүүлийн улиралын шалгалт project дуусаж төгсөлтийн баяр болж өнгөрлөө. Төгсөлтийн баяр ерөнхийдөө зүгээр болов. Certificate гардаж авах ёслол, залгуулаад төгсөгчид болон гэр бүл/зочидод зориулсан хүлээн авалт болж өнгөрөв. Төгсөлтийн баярт яг хэлсэн хүмүүсийн  - нэг нь strategy – ийн хичээлийн багш, нөгөөх нь гаднын зочин – яриа их дажгүй байлаа.
Төгсөлтийн өмнөх өдөрт, гэр бүл/зочидод зориулж, зарим багш нарийн model class (бидэнд заадаг хичээлийг, агууулгыг нь бага зэрэг хялбарчилсан хичээл) зохион байгуулсан нь, зочидод их сонирхолтой байх шиг байлаа. Бас зочидод зориулж, downtown – ийн нэг зочид буудалд зохион байгуулсан хүлээн авалт ч зүгээр болж өнгөрөв.
Одоо ингээд, 8 сард ажил эхлэх хүртэл, удаан хүлээсэн зуны амралт...

May 21, 2007

Хичээлийн guest – FoF менежер


Өнөөдрийн хичээлийн зочин нь, нэгэн IB – ийн Fund of Funds (FoF) group – д менежер хийдэг, MBA 6 жилийн өмнө төгссөн залуу. FoF нь банкныхаа хөрөнгийг, төрөл бүрийн Fund – уудад investment (хөрөнгө оруулалт) хийж эргэлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг грүпп. Энэ залуу хэдэн жил investment banking division – д ажилсаныхаа дараагаар энэ FoF group – д шилжсэн, нийтдээ 3 тэрбум ам.доллар орчимын investment хариуцдаг юм байна.
Investment хийх fund – уудыг сонгох шалгах үед анхаарах зүйл, investment strategy болон performance assessment – ийг яаж хийх вэ гэх мэт сонирхолтой сэдэвтэй яриа боллоо. Сониноос энэ IB – ийн investment management division – ийг нь ерөнхийлөгч B – ийн үел толгойлдог юм байх. (news-ees).

May 14, 2007

Төгсөлтийн баярын Speaker


Америкт MBA хөтөлбөрүүдийн төгсөлтийн улирал ирж байна. Сургуулиуд голчлон өөрсдийн төгсөгчдөөс, төгсөлтийн баяртаа speaker – ээр урьж яриа хийлгүүлдэг. Энэ жилийн speaker – үүд тодорч байгаа юм байна.
Harvard: B. Gates
Warton: L. Mittal – Энэтхэг гаралтай төмрийн том firm Mittal – ийнг залгамжлагч, сургуулиа төгсөөд хэсэг Credit Suisse – т ажиллаж байсан.
Columbia: R. Rubin – өмнөх сангийн сайд, Goldman Sachs – д захирал (executive) байсан, одоо Citigroup – д
Chicago: R. Altman – Evecore IB – ийн chairman, өмнө нь Blackstone болон Lehman – д захирал (executive), мөн сангийн яамнд байсан.
Kellogg: W. Perez – Chicago – д төвтэй Wringley – ийн захирал
Тодорхой сонирховол, WSJ-ийн мэдээ рүү.

May 9, 2007

Хичээлийн guest – Ibanker, PE fund захирал


PE хичээлийн багш дараа дараагийн guest – үүдийг хичээл урьсаар. Саяахан хичээл дээр үзсэн buyout case – тэй холбогдсон IB – ийн MD (ахлах банкир) ирсэнээс гадна, өнөөдөрийн Энэтхэг дахь хөрөнгө оруулалтын тухай кейстэй холбогдсон PE fund – ийн захирал бас хичээлд оролцлоо. Түүний яриагаар, Энэтхэгийн IT болон эдийн засаг хөгжилтэй зэрэгцээгээр, Америк/Европ маяагын санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт ч бага багаар ихсэж байгаа юм байх.

May 8, 2007

Mike Milken

1980 онд junk bond, high yield bond – ийг санхүүгийн ертөнцөд гаргаж ирсэн гэгддэг, санхүүгийн ертөнцийн бас нэг дуулиант хүн болох “Junk Bond King” хочит Mike Milken сургууль дээр ирж яриа хийв. Ярианых нь өмнөх үгийг, Нобелийн шагналт Gary Becker хэлэхийг харахад, Miken нь багагүй нөлөөтэй хүн болтой.

May 6, 2007

Үдэлт

Өчигдөр, нэг оюутаны грүппийн төгсөх оюутануудын үдэлтийн оройн хоолонд очихоод ирэв. Chinatown – д хооллоод, шөнө нь өөр нэг classmate – ийн дээ үргэлжлүүлэв. Classmates багш нарын онигоонуудыг жаахан дурсцгаав.
2 жилийн MBA – ийн дурсамжийн тухай яриан дээр, нэг сонирхолтой яриа сонссон нь: нэг classmate – ийн маань дэлхий хамгийн баян 2 хүнтэй уулзаж цуг хооллож зургаа авхуулсан юм байна. (баячуудын list):

Тэр өнгөрсөн зун Microsoft – д intern – ээр ажиллаж байхдаа, бусад intern – уудын хамт Bill Gates – ийн гэрт зочилох event – д очих завшаан байсан юм байх. Warren Buffeti – тай болхоор, сургуулийн бас нэг оюутаны зохиосон, Buffett – тай уулзаж цуг хоол идэх event – д очих үед. Event – д очисон зуу илүүтэй оюутантай бүгдтэй нь Buffett зураг авхуулсан юм байх. Энэ яриаг сонссоны дараа, тийш явдаг ч байж уу гэж харамсах дөхлөө... Ер нь хичээл сургуулийн хувьд олон талаараа төгсгөл рүүгээ дөхөж байх шиг байна...

May 3, 2007

Lunch time

Энэ долоо хоногийн хоолны цагууд бас жижигхэн event – үүдтэй өнгөрлөө.
Даваа гараг: Tokyo – ийн нэгэн executive search firm (ажлийн зуучлал хийдэг firm) – ийн хүн ирж, US MBA төгсөгчдийн Япон дахь ажлийн зах зээлийн тухай ярив. Японы эдийн засгийн буяанд, гайгүйхэн MBA төгсөгчидийн эрэлт хэрэгцээ нилээн дажгүй түвшинд байгаа юм байх.
Лхагва гараг: Banc of America – ийн Derivative Sales хариуцсан даргын, equity (=хувьцаа) derivative – ийн тухай яриа. Equity – тэй холбоотойгоор, derivative дундаас, option – ийн trading нилээн их явагддаг болтой.
Пүрэв гараг: MBA – д намраас apply хийх төлөвлөгөөтэй, тэгээд сургууль үзэх гэж Tokyo – оос ирсэн 2 applicant – тай үдийн хоол идэж хууч хөөрөв. Зөвхөн сургууль үзэх гэж ирдэг хүмүүс байдаг ч, бас visit хийж admission (элсэлтийн) office болон оюутануудтай ирж уулзасанаар, сургуулиас accept авах боломжоо өндөрсгөх зорилготой ч хүмүүс байдаг. Амкерикчууд нилээн visit хийдэгээс гадна, гадаадаас Япон гэх мэт “тансаг” орныхон мэр сэр, бас ойрхон болхоор Латин Америкаас хаяа ирж харагддаг.

Харин Мягмар гарагын, “морьний уралдаанд бооцоо тавьх” – тай холбоотой нэгэн ярианд очиж чадсангүй. Удахгүй болох Kenttucky Derby морины уралдаантай холбогдуулж, юутаны “risk & gaming club” – аас зохион байгуулсан, магадлал статистак заадаг нэгэн багшийн яриа... хичээл талаас, өнөөдөр mid-term (улиралын дундах шалгалт) дуусаж, цаашаа 5 долоо хоног хичээл л үлдлээ...

April 27, 2007

Myron Scholes дахиад

97 оны Нобелийн эдийн засгийн шагналт Myron Scholes энэ жил дахин сургууль дээр ирж, MBA оюутануудад зориулж яриа хийлээ. Ноднин ирсэн тухай бичлэг:
Одоогоор нэгэн HF – ийн chairman, өөр хэдэн Fund – д director хийдэг юм байна, бас Stanford – доо багшилахгүй байгаа ч “суудалтай” хэвээрээ болтой. Нэг сонирхолтой нь, өчигдөрхөн блог – тоо хичээлтэй холбогдуулж дурдсан DFA гэж fund – д бас director юм байна.

Сэдэв нь товчихондоо санхүүгийн зах зээлийн тухай, бас өөрийнх нь одоогийн HF – ийнх нь стратегийн тухай. Зарим хэсэгийг нь сайн ойлгоогүй ч, ноднинг бодоход “finance – ийн үгийн сан” маань үл ялиг дээшилсэн болхоор ерөнхийдөө сонсоход сонирхолтой байлаа.

April 26, 2007

Value effect of stock – DFA case backtesting

Энэ удаа Portfolia Management хичээлийн талаар. Finance талын бага зэрэг мэргэжлийн зүйлийг бичих ул, залхуураад ихэнхий үг хэллэгийнх нь тайлбар хийхгүйгээр шийдлээ. Өөрөөр хэлбэл, энэ сэдэв сонирхолгүй бол уншихгүй нь зүгээр, хэрэв уншаад ойлгомжгүй санагдвал бага зэмлээрэй...
Ерөнхийдөө энэ хичээл нь, stock market investing – тэй холбогдох үндсэн чухал ойлголт/онолуудыг заахаас гадна, тэдгээрийг бодит stock market data stock market data дээр, matlab програмчлалыг ашиглан шалгаж үзэх маягаар явагддаг, онол – практик хосолсон хичээл. Stock market data – аар дамжуулаж ямарваа онол/investment стратегийг ингэж шалгах процессыг backtesting гэж нэрлэнэ.
Өнгөрсөнд хичээл дээр, DFA гэж 81 онд байгуулагдсан mutual fund – ийн стратегийн тухай үзэж backtesting хийв. Энэ firm – ийн стратеги нь value stock – д анхаарсан, нэн ялангуяа Fama, French хэмээх 2 профессорын 90-ээд онд гаргасан stock – ийн value effect – ийн тухай шинжилгээний ажлийн үр дүнг гарсан цагаа нь түлхүү ашигласан онцлогтой. Backtesting – ийн үр дүнгээр, investment strategy нь үнэхээр “ашигтай” ажиллаж байгааг оюутанууд өөрсдөө харж ойлгон, “бид ч гэсэн тэр үед ингэж ажилласан бол баяжиж болох байсан байна” гэсэн “хуурамч баяр” түрүүлэх шахах нь энэ хичээлийн сонирхолтой тал нь... мэдээж хэрэг одоогын stock market – ийн efficiency дээшилсэн тул, хэр баргийн professional биш л бол, ашиг олох нь амаргүй даваа гэдгийг бүгд ойлгож байгаа ч...

Юутай ч DFA нь Fama, French – ийн энэ ажил дээр тулгуурлаж эхлээд амжилттай явж 2002 оны байдлаар 35 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр (Asset Under Management) дэлхийн эхний 100 дотроо жагсах түвшинд очисон юм байна. Дашрамд хамгийн дээр бичээстэй нь, 1 трилон ам.доллар эргэлдүүлэгч “giant” Fidelity

April 25, 2007

Хичээлийн guest – PE partner

Entrepreneurial Finance and PE хичээл дээр, VC financing (санхүүжилт) – тай холбоотой хэсэг дуусав. Хэд хэдэн шинээр босох үеийн firm – ийн business plan – тай танилцаж, VC – ээс санхүүжилт хийх үеийн нөхцөл/гэрээ (term sheet) – ийн анализыг хүртэл хамарсан сонирхолтой сэдэвүүд байлаа.
Энэ долоо хоногоос, Leveraged BuyOut (LBO) буюу “PE firm нь зээл санхүүгийн механизийг ашиглаж өөр firm – ийг худалдаж авах” процесс болон түүний санхүүгийн үнэлгээний тухай үзэж эхлэв. Сүүлийн 2 хичээл дээр үзсэн нэгэн buyout – ийн кейстэй холбогдож, өнөөдөрийн хичээл дээр уг buyout – ийг гардаж хийсэн buyout PE fund – ийн үүсгэгч partner зочиноор ирж, мөн үр өгөөжтэй нэгэн хичээл байлаа.

*LBO – ийн тодорхойлолтыг монголчилоход хэтэрхий махчилсан тул, ойлгомж муутай байвал өршөөгээрэй... товч монгол тайлбар олдвол сүүлд залруулъя.

April 16, 2007

Хичээлийн guest Entrepreneur

Өнөөдрийн Entrepreneurial Finance and PE-ийн хичээл бас зочинтой сонирхолтой өнгөрлөө. Энэ удаа 96 онд 4 залуу хамтарч дөнгөж байгуулсан telecommunication чиглэлийн компани нь, VC – ээс хөрөнгө оруулалт/санхүүжилт авах үе – ийн тухай. Зочин маань тэр залуусын нэг, манай MBA – ийн төгсөгч. Business plan – ийг судалж, энэ компнаид VC хөрөнгө оруулалт хийх нь ашигтай юу үгүй юу, хийх болбол ямар байдлаар хийвэл зүгээр талаарх кейс.
Discussion ерөхийдөө хөрөнгө оруулах эсэх талар бодол нь хуваагдсан шинжтэй болсон хичээлийн  сүүл хавьд, зочин маань асуулт хариултанд оролцож, түүхээсээ ярьж өглөө. Түүх нь 96 ондоо санхүүжилт нь амжилттай явагдаж 25 сая ам.доллароор  үйл ажиллагаагаа эхлэн, 2000 онд 2 тэрбум үнэлгээтэй (market capitalization) болтлоо амжилттай яван, түүний дараахан дампуурхад хүрсэн гэсэн адал явдал ихтэй түүх. Зочин маань харин “мэдрэмжтэй” байсан болтой, 2000 онд оргил үедээ байхад нь өөрийнхөө хувийг зараад ажилаа болиж амжсан юм байна. Дараагаар нь бас нэгэн шинэ telecom талын компанийг удирдаж  саяахан түүнийгээ өөр нэгэн компанид зараад, хагас сарын өмнөөс дараагийн адал явдалаа эхлүүлсэн юм байх. “Ясны” entrepreneur (*) гэж хэлж болхоор.
Шинээр “босож буй бизнесийн талаар үнэлгээ хийхэд, гайхамшигтай санаа, шинэ технологи, зах зээлийн зохих эрэлт хэрэгцээгээ “мэдэрсэн байдал”, чадварлаг найдвартай баг гэх мэт олон хүчин зүйлийг бодолцдог ч, энэ удаагийн entrepreneur – ийн амжилт нь санаагаас гадна execution (гүйцэтгэл) их чухал байсан жишээ гэж санагдлаа.

*Entrepreneur - "шинээр бизнесийг санаачилж эхлүүлэгч"

April 4, 2007

Хичээлийн guests – VC

Entrepreneurial Finance and PE – ийн хичээл дээр 2 зочин ирэв. Энэ удаагийн хичээл information security чиглэлд шинээр байгуулагдаж буй нэгэн компнаийг “хөлд нь босгохоор” 2 Venture Capital (VC) firm хөрөнгө оруулах эсэх талаар анализ хийн шийдвэр гаргах гэж буй 2001 оны үеийн кейсийн хэлэлцүүлэг байлаа. 2 зочин маань энэ кейс-д бичигдсэн 2 VC-ийнх, энэ процесс-т оролцож кейс – д нэрээрээ гарсан 2 хүн байсан нь кейсийн хэлэлцүүлэгийг илүү амьд болгож, оюутануудын сурах мэдэх motivation (сэтгэл) – ийг өргөсөн их дажгүй хичээл болж өнгөрлөө.

April 2, 2007

Spring quarter starts

MBA – ийн сүүлийн улиралын хичээл эхлэв. Энэ улиралд дараах 3 хичээлийг сонгож авсан: Entrepreneurial Finance and Private Equity, Portfolio Management, Financial Risk Management.
Entrepreneurial Finance and Private Equity: энэ дундаа хамгийн сонирхолтой байгаа нь. Агуулга нь “шинээр босож буй” (entrepreneurial) firm – ийн санхүүжилтийн тухай. Firm – ийг удирдаж буй менежмент талаас нь, мөн энэ чиглэлд хөрөнгө оруулалтын үйл ажилагаа явуулагч private equity – venture capital, buyout fund etc. firm талаас нь, мөн энэ чиглэлд хөрөнгө оруулагч талаас нь тусад нь анхаарсан% нилээн өргөн хүрээтэй хичээл. Professor нь энд заахаас гадна, хэд хэдэн private equity firm – д board (удирдах зөвлөл) – д сууж мөн partner (удирдлагын нэг) хийдэг, энэ чиглэлд нилээн ажилын туршлагатай, манай сургуульд хамгийн алдартай багшийн нэг.
Portfolio Management: хөрөнгийн зах зээлд хөрөнгө эргэлдүүлж өсгөх (invest management) үйл ажиллагаа, ойлголтуудтай холбогдох хичээл. 7 хоног бүрийн даалгаварт бодит stock market – ийн мэдээлэлийг өгч, Matlab дээр програм бичин, тэр мэдээлэлийг боловсруулж анализ хийлгэх гэх мэт, бас нилээн сонирхолтой байгаа хичээл.
Financiacl Risk Management: өмнөх улиралд авсан Financial engineering хичээлийн үргэжлэл, төрөл бүрийн derivative – ийг бизнес, санхүүд ашиглах тухай.

Ерөнхийдөө сүүлийн улиралын хичээлүүд бүгд дажгүй сонирхолтой байх болтой. Харин энэ удаа бусад улиралаас илүүтэйгээр, амьдрал зугаа цэнгэлд зориулах цагаа нилээн алдаж таарах шинжтэй нь тиймэрхүү...

March 28, 2007

Free top-class "education"

Огт үнэгүйгээр дэлхийн top-classeducation” – ээс “хүртэх” боломж, онолын хувьд бий. MIT – ээс санаачилга гаргаж, хичээлийнхээ зарим материалыг интернет дээр тавьсан веб сайт:

Юутай ч, economics, business, engineering & science чиглэлээр дэлхийн шилдэг сургуулийн нэг болох MIT – д багшаар нь заалгаж суралцахгүй ч, материалынх нь хэсгийг үзэх сайхан боломж энд байгаам байна. (Мэдээж ангид багшаар заалгахтай адилгүйгээр, хэрэглэхэд түвэгтэй зүйл ч их байж магадгүй. Би өөрөө хэрэглэж үзээгүй болхоор сайн мэдэхгүй юм.)

MBA – ийн ном материал

Блог – ийн нэгэн зочиноос “хичээлд хэрэглэгддэг ном материал – аас дурдаж байвал зүгээр юм уу” гэсэн санал байсан болхоор, энэ туахй тэмдэглье гэж бодлоо.
MBA – ийн хичээлд хэрэглэгдэг ном, бусад материал гэвэл:
1.      Handout – тухайн заах хичээлийн агуулгыг эмхэтгэж, багшийн өөрийнх нь бэлдсэн материал. Ихэвчлэн хичээл бүрт тараагддаг. Зарим багш нар онлайнаар тараах нь ч бий.
2.      Course pack – хичээлд хэрэглэгдэх case (*1) -уудыг нийлүүлж хавтасласан package. Хичээлтэй холбоотой төрөл бүрийн нийтлэл, номын хэсэг гэх мэтийг ч хамт оруулсан байх нь олон. Заримдаа дээр дурдсан, Handout – ийг ч course pack болгочихсон байдаг. Handout – аас ялгаатай нь, худалдаж авах ёстой....
3.      Textbooks, related books
Ихэнхий хичээлд төрөл бүрийн ном шаардлагатай гэж заагдсан байдаг ч, дээрх handout болн coursepack 2 – ийг хэрэглэхэд хангалттай тохиодол цөөнгүй. Нэг жишээ гэвэл, өчигдөрхөн авсан нэг хичээлд хэрэглэгдэх 2 coursepack нийлээд 880 хуудас, 10 долоо хоног хэрэглэгдэнэ, бүгдийг нь уншаад “ шингээвэл “ цаана нь номны цаг шаарлага нилээн багасаад ирж таарна гэх мэт
Тэхдээ (хэрэгцээнийх нь түвшин нь адилгүй ч) MBA – ийн стандарт болсон textbook бий. Жишээ нь доорх линк – д Wharton, NYU MBA – ийн номнуудаас танилцуулсан байна (линк нь холбогдохоо больчихвол өршөөгөөрэй):

March 11, 2007

Шалгалт шүүлэг

Хэдэн 7 хоног, стратегийн хичээлийн project paper дээр ажиллаж, өнөөдөр дуусгав. Шинээр гарч ирж буй нэгэн технологийн компанийг сонгож аваад, тэрнийхээ стратегийн талаар грүүпээрээ анализ хийж цаасан дээр буулгах ажил. Хэд хэдэн амралтын өдрийнхөө өглөөнөөс орой хүртэлх цагаа грүүптэйгээ хамтдаа “хуваалцаж” байж дуусгав. “хэт хүчин зүтгэлтэй” хүмүүс болхоор, анхнаасаа их юм бичицгээсэн тул, сүүлдээ тэрийгээ 10 илүүтэй хуудас багасгаж 25 – аад хуудас болгох гэж нилээн зүдэрсэн явдал боллоо. Би хэрэв ганцаараа бичсэн бол, эсэргээрээ яаж хуудсаа ихэсгэж 25 хүргэхэв гэж шаналах байлаа...

Орой нь нэг солонгос найзынхаа гэр бүлтэй солонгос хоолны газар орж, шарсан мах идэж солонгос дарс жаахан амсав. Маргаашаас бусад хичээлүүдийн улирлын эцэсийн шалгалтуудтай. Тэгээд шалгалт дуусахаар, Las Vegas – Denver – Rocky Mountains руу...

March 4, 2007

Эдийн засагчидийн яриа

Ойрд хэд хэдэн сонирхолтой эдийн засагчидийн яриа сургууль дээр болов.
Эхнийх нь Jeffrey Sachs. Хөгжилийн эдийн засгийн чиглэлээр янз бүрийн ажил хийж байсан, орос мэтийн хуучины соци орнуудад шилжилтийн эдийн засгийн зөвлөх хэсэг хийж, шилжилтийн эдийн засагт зориулсан (Монголд хүртэл хэрэгжүүлээд авсан!) “shock therapy” – ийг санал болгосон нэгэн. “The End of Poverty” гэж дажгүй ном бичсэн хүн.

Мөн, Gary Becker. 92 оны Нобелийн эдийн засагийн шагналтан. Америкийн цагаачлалын асуудалтай холбоотой яриа хийв. Удахгүй түүний “шавь” Murphy – ийн яриа бас болох юм байх.

February 17, 2007

PE conference

Сургуулийн Private Equity (PE) чиглэлийн student group болон зарим facility – тэй хамтарч зохион байгуулсан PE conference – д оролцов. Ихэвчлэн манай хотод төвтэй дунд зэргийн хэмжээний PE Fund – уудын хүмүүс ирж яриа/panel ярилцлага хийлээ. US – ээс гадуурх хандлагын тухай ярилцах panel – д оролцохоор Ази – аас ч 1-2 хүн ирсэн харагдав. Ерөнхийдөө сонирхолтой байлаа.