January 15, 2007

MBA төгсөгчид PE job руу....

Private Equity (PE) ажил нь MBA төгсөгчидийн хувьд, маш их сонирходог чиглэлийн нэг болох тухай umno bichisen. Үүнтэй холбоотой нийтлэл саяханы BusinessWeek-t garj:
http://www.businessweek.com/magazine/content/07_04/b4018058.htm?campaign_id=rss_magzn
Агуулга нь товчдоо, PE job нь MBA оюутануудын хувьд No.1 сонирхдог чиглэл болж ирж буй тухай, маш өндөр цалин, ажилын сонихолтой агуулга болон далайц, нэр хүнд зэргээрээ оюутануудыг  татаж буй тухай, гэвч ажилын байр маш цөөхөн, бас ороход маш өндөр шалгууртай тухай.
Мэдээнээс танилцуулбал, хамгийн том нэр хүндтэй PE firm – үүдийн MBA төгсөгчидөд амлаж байгаа эхний жилийн цалин+бонус нт 450’000$ (!!!) хүрч байгаа юм байх. Өмнө нь PE дэхь эхний жилийн талаар, ерөнхийдөө 350’000$ гэсэн тоо дуулж байсанаас ч өндөр тоо энд дурдагдаж. Ерөнхийдөө top 10 гэгддэг MBA төгсөгчидийн ихэнхийн нь эхний жилийн цалин+бонус – ийн түвшин 100’000$-150”000$ болон, Wall Street – ийн Investment Bank – уудын муугүй  цалинтай харилцуулсан ч гэсэн, PE – ийн энэ цалин “аймшигтай” өндөр харагдана....
Харамсалтай нь ажилын байрны тоо маш цөөхөн, ороход маш өндөр шалгууртай тухай ч орхигүйгээр жишээтэй бичиж: PE – ийн дунд нэр хүндээрээ ч, хүний тоогоороо ч хамгийн том firm – ийн нэг болох, Carlyle энэ жил MBA төгсөгчидөөс ажилд авах оюутаны тоогоо 50% өсгөж гэнэ. Гэтэл тэр тоо нь ердөө 7 хүн... The best MBA гэгддэг Harvard, Stanford – ийг нэг жилд нийлээд 1200 – орчим оюутан төгсдөгийг бодвол, эдгээр PE firm – үүдэд ажил олж авна гэдэг нь, “тэнгэрээс од шүүрэх”-тэй адил маш хэцүү гэдэгийг харж болох юм.

Ер нь сонин хэвлэлд иймэрхүү байдлаар PE career – ийн тухай бичигддэг ч, үнэндээ MBA төгсөөд дажгүй PE ажилд орох нь, ихэнхи MBA оюутануудад огт хүртээлгүй шахуу зүйл юм. Яагаад гэхээр, жишээ нь хэрвээ том 10 firm нилээд 50 MBA оюутан ажилд авна гэж үзвэл, тэр нь Harvard, Standford MBA – ийг 1 жилд төгсчидийн 5% top 10 MBA төгсөгчидийн 1%, нийт Америк даяарх 100’000 хол давсан MBA төгсөгчидийн 0,05% ч хүрэхгүй хувь болхоор. Тэгэхдээ MBA төгсөж байгаа олон оюутанууд дунд, ийм “ аймшигтай” өндөр цалинтайгаар ажилд ордог “тусгай” хүмүүс “нэг жижиг буланд нь” байдагыг мэдрүүлсэн мэдээ юм уу даа.....

No comments: