December 17, 2005

New York City-d 7 honog


Шалгалт дууссаны нөгөөдрөөс эхэлсэн, New York City – дэхь 7 хоногийн аялал.
Сургуулийн Investment Banking group – ээс зохиож буй career – тэй холбоотой trip. Wall Street дэхь Investment Bank – уудаар зочилж, ажилчидтай нь уулзаж ярилцаж, information interview (албан ёсны бус ярилцлага) хийхийн тулд. Далимаар нь хувьдаа, New York хоттой танилцах... Алба амьны аль ч талаасаа сонирхолтой trip  байлаа.
Олон янзын банкуудад очиж, янз бүрийн салбарт нь ажиллах хүмүүсийн яриаг сонсох завшаан олдсон нь сонирхолтой байв. Credit Suisse First Boston-т очих үед, CEO Brady Dougan нь гарч ирж товчихон speech хийсэн нь, түүний яриаг сонсох хоёр дахь завшаан байлаа. Manhattan том юм шиг мөртлөө financial firm – үүд нь тодорхой хэдхэн газруудад төвлөрчихсөн болхоор хоорондоо их ойрхон. Wall Street гудамж Manhattan – ний урд үзүүрт, SOHO Chinatown – оос урагш байрлана. Энд NYSE (New York – ийн хөрөнгийн бирж) байхаас гадна, Goldman Sachs, Citigroup, Merrill Lynch гэх мэт цөөн хэдэн томоохон investment bank – ний төвууд байна. Нөгөө 9/11 – ний гамшиг болсон газар Ground Zero нь Wall Street гудамнаас тун холгүй. Телевизороор харицуулахад нүдээрээ үзэхэд нөлөө нь огт  ондоо, саяаханы болсон зүйл мэт сэтгэгдэл түрүүлнэ...
Manhattan – ний Midtown гэж нэрлэгдэх, Central Park ба Imperial State Building 2-ийн хоорондох хэсэгт, investment банкуудын ихэнхи нь төвлөрнө. Park Avenue, 5th Avenue дагаад ихэвчлэн, бас Broadway – д цөөн хэд. Өглөө эрт яарч явахад, гудамжний (дугуйтай жижиг) “kiosk” – наас Manhattan – ний ажилчидтай зэрэгцэн зогсож авсан халуун кофе, muffin New York – ийн жавруун өглөө ихэд амьнд орно...
Байрласан зочид буудал, Upper West Side – Central Park – ийн баруун талд. Columbia их сургуульд ойрхон болоод ч тэрүү оюутанууд нилээн харагдахаас гадна, Manhantan – ний бусад хэсэгээсээ (Downtown, Upper East Side) байр арай хямд болоод турүү залуу улсууд их харагдана.
Ерөнхийдөө Manhattan амьдрал энергий буцалсан газар юм уу даа. Амьдралын өртөг асар үнэтэй ч, түр хугацаагаар ирж амьдарвал Manhattan болон New York – ийн төвд ойрхон хэсэг нь их сонирхолтой газар гэж санагдлаа...

December 10, 2005

Final exam


12 сарын эхний 7 хоног Final exam-ийн долоо хоног.
Хэдэн сар олигтой хичээл хийгээгүй болхоор С (дунд)-тай тулалдсан хэдэн хоног...
Энэ улиралд авсан 3 хичээл:
  •           Microeconomics
  •           Applied regression (Статистакийн гүнзгий түвшин)
  •           Financial accounting (Монголоор ня-бо бүртгэл)

Хүлээж байгаа дүн нь C...

November 27, 2005

Thanksgiving Day - out of town


Энэ хэдэн өдрүүд Thanksgiving Day гээд Америк даяар амралт. Хүмүүс тал тал тийшээ ойр дотныхон руугаа аялж, оройн зоогтоо цацагт хяруул тавьдаг, америк кинонд их гардаг баяр.
Ази-Америк залуугийн Thanksgiving dinner-т уригдсан боловч татгалзаж, өөр хот руу аялж өнгөрүүллээ. 2 сарын хичээл, recruit эвэнтүүдээс чөлөөлж амсхийсэн 2 хоног...

Friend's Baby shower


Цуг сурч буй 2 оюутаны эхнэр дараа хавар төрөх гэж байгааг тэмдэглэж Baby shower party хийв. Америкт тийм party-ийг төрөхөөс нь нилээн хэдэн сарын өмнө хийдэг юм байна. Найз нөхөд нь цуглаад, бэлэг өгцгөөгөөд, юм идэж уугаад хэдэн цагийг дажгүй өнгөрүүлэв.
Бэлэг авах газар сайн мэдэхгүйгээс, Target-ээс бэлэг цаас нтр авж, өөрөө боож өгсөн нь, юутай ч гологдохгүй дуусах шиг боллоо...

November 20, 2005

Recruiting events for Asian offices


Investment Bank, Consulting firm болон бусад салбарийн зарим компаниудын Европ болон Ази-д байрлах оффисийн хүмүүс recruit – ийн зорилгоор MBA програмуудаар ирдэг. Тэгэхдээ зарим нь campus дээр ирэлгүй downtown-ний зочид буудал, зоогийн газар reception or dinner зохион байгуулах нь нилээн их.
Ойрд хэдэн хоног иймэрхүү event-үүдийн буянд, Ritz Carlton, Four Seasons гэх мэт гоёомсог зочид буудалд үнэгүй хоол идэх завшаан хэд тохиов. Мэдээж ажил сургууль яриагаа ярилгүй л яахав... Ганц ядаргаатай нь байнга хослол өмсөж явах…

November 10, 2005

Credit Suisse First Boston-iin CEO Brady Dougan campus-t


Өнөөдөр Credit Suisse First Boston-ийн CEO Brady Dougan campus-т ирж, яриаг нь сонсох завшаан тохиов.
Credit Suisse гэж Швейцарт төвтэй дэлхийн томоохон financial (санхүүгийн) firm-ийн нэг. Нилээн хэдэн жилийн өмнө Америкийн том investment bank болох First Boston-той нэгдэж Credit Suisse First Boston нэртэйгээр улам томорч буй. Wall Street-ийн томоохон 10 investment bank-ийн нэгэнд зүй ёсоор орохоор газар юм.
CEO нь ирсэн шалтгаан нь, recruiting-ийн reception-д ирсэн 20-30 банкеруудаа ахалж ирэнгээ, reception-ний нээлтийн speech-ийг хийх гэж. Wall street-ийн томоохон firm-ууд дундах хамгийн залуухан CEO энэ хүний speech energy, эрх хүч дүүрэн санагдлаа.

October 30, 2005

Valuation seminar


Сургуулийн Investment Banking group гэж оюутаны клубээс зохион байгуулж буй семинарт 2 хоног суув. Valuation гэж тоймчилвол, компанийг санхүүгийн талаас нь үнэлгээ хийхийг хэлнэ.
Семинарыг Training the street гэж компаний хүмүүс ирж явуулав. Энэ компани Wall Street-ийн нилээн хэдэн томоохон investment bank-ийн training (сургалт)-ийг хариуцдаг компани. Гол instructor нь, Princeton төгсөж Wall Street-ийн томоохон investment bank болох Merrill Lynch-д ажиллаж байсан шаг хийсэн залуу. Заах арга барилийн хувьд их сайн, аргагүй professional banker хийсэн хүн юм даа гэж боддогдхоор залуу. Энэ семинарийг АНУ-ийн MBA програмуудад, Finance career хөөх сонирхолтой оюутануудад зориулж явуулдаг юм байна. Мэдээж үнэтэй, бас амралтийн 2 хонгийг бүхэлд нь залгисан семинар...

October 28, 2005

Investment Banking conference at Hilton


Finance ажил сонирхосон оюутануудад зориулж, сургуулиас зохион байгуулсан “Investment Banking conference” Hilton дээр болов. Нилээн хэдэн банкны банкирууд, бас 150 орчим оюутанууд цуглаа юу даа. Харилцан ярьхдаа, яриа сонссон эвэнт болж өнгөрлөө.

October 25, 2005

Recruiting for internship


MBA-д сурах гэж ирсэн оюутанууд юм сурч, master degree авах гэсэн academic (эрдэм номын) зорилгоос илүүтэйгээр, professional (мэргэжлийн) талын мэдлэгээ дээшлүүлэх замаар business career-д түлхүү орхоор ирдэг. Жишээ нь ирээдүйд бизнесийн янз бүрийн салбарийн удирдах ажил хийхийг зорих, мөн шинээр бизнес эхлүүлэх, эсвэл finance (санхүү) гэх мэт тодорхой business service-ийн ажилд орох зорилгоор ирэх нь их.
Ерөнхий дөө MBA болон хуулийн мастер (law school) 2-ийг Америк-т professional school гэж нэрлэнэ, бусад мастерийн хөтөлбөрөөс ялимгүй ялгаатайгаар үздэг юм уу даа.
MBA-ийг business school, b-school гэж “маяглаж” нэрлэнэ. Хугацаа ихэнхи нь 2 жил.
Хуулийн мастерийн сургуулийг Law School гэж нэрлээд, тэнд өгдөг мастер зэргийг J.D. (Juris Doctor) гэж нэрлэдэг болтой. Хугацаа ихэнхи нь 3 жил.
MBA, J.D. 2т зэрэг сурдаг оюутанууд байдаг бөгөөд нийтдээ 4 жил сураад, аль алийг нь авах боломжтой.
Гол бичих гэж  байсан сэдэв рүүгээ буцаад... recruiting-ийн тухай.
MBA-ийн оюутан, 1-ээс 2-р курсэд орох хооронд зуны амралтаар хийх internship (компани дахь ажил/дадлага) их чухал үүрэгтэй яагаад гэхээр ихэнхий оюутан нь internship хийсэн гөзрөө төгсөөд ажилд орох эрх (offer) авах нь их. Нэн ялангуяа ороход хэцүү ажил байх тусмаа, зун  internship хийхгүй бол, төгсөөд ороход илүү ярьвагтай байдаг. Тиймээс энэ internship-ийг олж авна гэдэг нь, төгсөөд ажиллах газраа олж авахтай бараг тэнцүү шахуу ач холбогдолтой байх нь их.
MBA-ийн хичээл эхлээд сар болсоны дараагаас, төрөл бүрийн компаниуд сургууль дээр өдөр болгон шахуу ирж presentation/reception (танилцуулга хүлээн авалт) хийж эхлэнэ. Өдөрт ойролцоогоор 8-9 компани ирж, 1-2 цаг орчимын турш энэийгээ явуулна. Тэгээд энэ процесс нь 1-2 сар үргэлжилнэ. Мөн ажилынхаа оффис дээр урьж ийм ажиллагаа зохион байгуулах нь  ч байдаг. Энэ reception-ний зорилго нь компаниа оюутануудад танилцуулах, оюутануудад компаний ажилтадтай танилцаж ярилцах бололцоо олгох явдал. Бас дээрээс нь энүүгээрээ дамжээлж оюутануудыг шалгадаг зорилготой ядаргаатай...
Үнэндээ энэ жил үйл ажиллагаанд зарцуулах эрч хүч цаг, хичээлд зарцуулах эрч хүч цагаас хэд дахин илүү. Мөн 2 сар илүүтэй үргэлжилнэ. Нэг өдрийн жишээ нь:
8:30 - 11:30 hicheel
11:45 - 13:15 reception for firm A
13:30 - 16:30 hicheel
16:45 - 18:15 reception for firm B
18:30 - 20:00 reception for firm C

October 24, 2005

Boston trip


3 хоног Boston руу явж ирэв. Зуны internship олохын тулд career forum гэж event-д орох гэж.
Boston гэж жижигхэн бөгөөд цэвэрхэн хот юм. Тэгэхдээ өвөлдөө их хүйтэн чийгтэй газар бололтой. Таксиний жолооч хэлэхнээ, гадаад хүн – ази хүн амьдархад тохигүй газар болтой юм хэлэв. Сүүлийн өдөр нь, нэгэн компаний хүлээн авалтанд дажгүй ресторанд стийк идсэн нь санаанд тод үлдэж...

October 16, 2005

Asian food party

Hajuu apartment-d amidrah heden azi oyutanuud "Asian food party"-d urisan tul ochiloo.
Japanese, chinese, tai, vietnamese geh met hooluud hiigeed tavichihaj.
Japand surj baisan gesen neg french hyyhen hyrtel japanese hool hiichihsen bariad irsen baih yum. Bi hool hiij chadahgui tul, medeej heden beeree l bariad...

Hicheel ehleed udaagui baigaa tul, iim event deer busad oyutantai taniltsaj buu halah n ih zygeer. Unoodor portugal zaluutai nileen buu halav. Umno n Europe-d McKinsey-d ajillaj baisan, odoo finance huuh tulovlogootei geh. Party-nees erthen 1am-ees umno gertee irev.

October 9, 2005

GE former-CEO Jack Welch- iin yaria


Хичээлээс гадуур янз бүрийн үйл ажиллагаан дунд, business болон бусад салбараас янз бүрийн Leader хүмүүс урьж авчирч, оюутануудад яриа хийлгэдэг зүйл зохион байгуулдаг.
Энэ долоо хоногт, General Electric (Америкийн томоохон компаний нэг)-ийн CEO (захирал) байсан Jack Welch сургууль дээр ирж яриа хийв. Энэ зууны нилээн нэр хүндтэй CEO-уудын нэгийн хувьд, компанийг удридаж авч явах тухай болон business-ийн ерөнхий чиг хандлагын талаар сонирхолтой зүйлүүд ярьлаа. Яриаг манай MBA-ийн Dean (сургуулийн захирал) хөтөлж, харилцан яриа маягаар явагдлаа.
Ярианы дараа, түүний бичсэн ном “Jack, straight from the cut”-ийг авч, гарын үсэг зуруулж авлаа. Агуулгийг нь сайн хараагүй ч NY Times, Wall Street journal сэтгүүлүүдийн bestseller болсон ном юм байх. Боломжийн сонирхолтой болтой.
Иймэрхүү хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь MBA experience-ийн сонирхолтой талуудын нэг юм уу даа.

October 6, 2005

Cold call party


Cold call (“хүйтэн дуудлага”) гэх, хичээл дээр багш оюутаныг шууд нэр зааж юм асуухыг хэлдэг хэллэг.
Өнөөрдөр Cold call party нэртэйгээр, 2-р курсийн оюутаны гэрт 1-р курсийн 5-6 оюутан очиж party хийлээ. Cold call нь хичээлд шууд багш оюутаныг дууддаг шиг, 2-р курсын оюутаныд гэнэт давхиж очоод party -даж байгаа нь төстэй болхоор, энэ party-ийг Cold call party гэж нэрлэж. (Тэгэхдээ 2-р курсийн оюутанууд тодорхой хэмжээгээр өмнө нь мэдэгдсэн байгаа л даа, арай ч огт хэлээгүй биш).
Downtown-д амьдрах бразил 2-р курсийн охины гэрт очив. Мөн тэрнээс гадна MIT төгссөн Asian-American охин, өөр нэгэн бразил залуу гэсэн 2-р курсийнхэн, 1-р курсийн хэдэн залуу, өнөөдөрийн members. Тэдний бэлдсэн хоолыг хусаж, пиво ууж сууж байгаад, ойрхон байх диско-д орж цаг болоод харив. Өнөөдөр танилцасан нэг америк залуу 2-р курстээ 1 улирал японд очиж сурхаар төлөвлөж байгаа юм байх. Waseda, Keio 2-ийн алинд нь явахаа одоогоор шийдээгүй юм байх.

September 27, 2005

Baseball match



Өмнө нэг ажилд ажиллаж байсан нэг найз, зугаалхаар манай хотод ирсэн тул гэртээ хэд хонуулав. Baseball сонирхдог залуу байсан тул манай хотын baseball багийн тэмцээнийг цугтаа явж үзлээ. Baseball анх удаа үзэж байгаа болхоор дүрмийг нь хагас дуутуу ойлгосон болоод 3 цагаа өнгрүүлсэн өдөр боллоо. Харин манай хүн бол Baseball-д дуртай болхор бөөн баяр.
Үлдсэн хэдэн хоногтоо ганцаараа хэдэн музей үзэх болтой.

September 25, 2005

Orientation




9 сард сургууль эхэлж байгаа ч эхний 2 долоо хоног нь Orientation. Янз бүрийн сэдвээр яриа/тайлбар хийж бүтэн өдөр авдаг. Сэдэв нь хичээлийн агуулгууд, сургуулийн төрөл бүрийн дүрэм журам гэх мэт. Дээрээс нь career-ийн талаар ажил хайх тухай төрөл бүрийн яриа, семинарууд.
Бас Teamwork (багаар ажиллах арга барил), Leadership (манлайлах арга барил)-ийг яаж өөртөө бүрдүүлэх вэ гэдэг талаар хичээл семинарууд.
Мөн дээрээс нь 1-р курсийн хэдэн зуун оюутан тэр чигээрээ, хэдэн 2-р курсийнхэнтэй, хэдэн хонгоор camp-д хөдөө явах ажиллагаа. Бусадтайгаа танилцах, дээрээс нь төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, outdoor activity (гадаах үйл ажиллагаа)-аар дамжуулаж Teamwork, Leadership skill гэж юу вэ гэдгийг мэдрүүлэх зорилготой гэх юм уу. Зохион байгуулалттайгаар иймэрхүү үйл ажиллагааг явуулах нь, шинээр цуглаж ирсэн энэ олон залуусыг хооронд нь танилцуулахад их үр ашигтай арга юм уу даа. Дээр үеийн Монголынхоор бол, оюутаны намрын ургацийн аялалтай төстэй санагдана.
Автобусанд цуг явсан солонгос болон франц залуу хэдэн япон залуутай нилээн дотно танилцасан өдрүүд боллоо. Солонгос залуу нь АНУ-д 10-аад жил амьдарсан Korean-American маягийн, Солоност зэвсэгт хүчинд хэдэн жил алба хаасан. Франц залуу нь дуу намуухан боловч, ярианийхаа энд тэндээ жижигхэн хошигнол оруулж ярьдагаараа typical French-ийг санагдуулсан Finance background-тай залуу байлаа.
Ер нь хэд хоног soccer, football бусад outdoor games, мод хад дээгүүр хүртэл авирч орой нь party-дсан сайхан өдрүүд болж өнгөрлөө.

September 1, 2005

Сургуулийн товч танилцуулга


Амеркийн томоохон хотуудын нэгэнд байрлах university-ийн MBA program. University-ийн economics, finance, business чиглэлүүд бас зарим science-ийн graduate program нь муугүй гэж үнэлэгддэг бололтой. Мөн спорт доо маш муугаараа алдартай.
MBA програм-ийн 1 жилийн Full-Time (бүтэн цагаар сурах) оюутан хэдэн зуугаад, 1 ба 2-р курсийнхэн нь нийлээд мянга илүүтэй оюутантай
Манай жилийн оюутануудын зарим статистак:

  •           Дундаж оюутаны нас 28
  •            MBA-ээс өмнө ажилсан дундаж хугацаа 5 жил
  •           1-ээс доош ажлын туршлага оюутаны хувь 1%
  •           International students 30%, 50- аад орноос
  •           Бакалаврдаа economics, business, finance сурсан нь 43%, engineering сурсан нь 22%, бусад ерөнхий нийгмийн ухаан (Liberal art ба бусад) сурсан нь 35%
(дашрамд энэ тооноос, MBA-д сурдаг оюутанууд дунд, бакалавртаа бизнес чиглэлээр сураагүй хүн цөөнгүй байдаг нь харагдана)
MBA-ийн програм нь их сургууль дотроо тусдаа байртай болхоор, бусад програмуудаасаа тусгаарлагдсан янзтай. Дотроо хичээлийн өрөөнөөс гадна жижигхэн study room-үүд (грүүпээрээ хичээллэхэд зориулсан), номын сан, цайны газар, жижигхэн шуудангийн үйлчилгээ хүртэл тавьгдсан болхоор, гадагш гарах шаардлагагүй нь амар юм. Биллиардтай амралтийн томоохон өрөө хүртэл байгаа нь насан хүрсэн оюутануудаа хичээлээр л зөвхөн шахдаг газар биш гэдгийг бас харуулна. Ерөнхийдөө байшин барилга (facility) нь бол барагдуу эрдэм номын биш, хөгжилтэй гэгээтэй image-тэй газрийн шинжтэй юмуудаа. Харин эсэргээрээ MBA-аас бусад пограм-ын байрийн ихэнхи нь хуучны classic маягийн барилга олонтой болхоор илүү academic шинжтэй харагдадаг.

August 25, 2005

Эхлэл


Америк-т MBA-д сурахаар ирснээс хойш эндэх хичээл амьдралын сонин сайханыг, ойр дотны хүмүүс болон найз нөхдүүдтэйгээ сайн хуваалцаж амжилгүй удажээ.
Энийгээ блог маягаар бичиж эхэллээ.
Эдгээр зүйлс Web-д тавигдах тул, юутай ч өөрийн хувийн мэдээлэлийг оруулахгүйгээр бичиж байх болно. Мөн хэт янз бүрийн юм руу хальж оролгүй, голчлон MBA дахь оюутны амьдрал болон хичээл сургуулийн сонин, Business career хөөх гэж буй залуусын сонирхол зэрэг зүйлсийн талаар, өөрийн оюутаны амьдрал (experience) дээр тулгуурлан бичиж байх болно.
Мөн Монгол үсгээр биш Латин үсгээр бичнэ.
Мөн яг үсэгийн алдаа мадагийг нэг их хайхрахгүй бичигдэх тул, таньхгүй хүн хэрэв уншвал өршөөнө үү.