Nobel – ийн эдийн засгийн шагналт Myron Scholes сургууль дээр яриа хийв.
Myron Scholes нь Finance – ийн ертөнцөд, алдарт Black Scholes options
pricing model (option – ийг үнэлэх загвар) – ийг гаргалцаж 1997 онд Nobel – ийн
шагнал авсан лут эрдэмтдийн нэг. Түүнийг гаргасан энэ загвар нь санхүүгийн
ертөнцөд option болон бусад санхүүгийн “бүтээгдэхүүнүүд” - ийг үнэлэх
арилжаалахад гол үндсэн суурийг тавьлцасан гэж хэлж болно. Америкийн хэд хэдэн
томоохон их сургуулиудад багшилж байсанаас гадна, цуг Nobel хүртсэн Robert
Merton бас бусад хүмүүстэй нийлж байгуулсан hedge fund Long-Term Capital Management (LTCM) нь 2000 онд дампуурч, санхүүгийн ертөнцөд шуугиан тарьсан
түүхтэй нэгэн. Одоо нэгэн Fund-д захирал хийдэг юм байна.
Ерөнхийдөө яриа сонирхолтой байлаа. Academic болон Professional талаасаа
арвин experience – тэй хүн гэдэг утгаараа, яриа нь эдийн засаг, санхүүгийн олон
талыг хөндсөн сонирхолтой байв. Мэдээж санхүүгийн гүнзгий мэдлэггүй тул,
мэргэжлийн талын зарим хэсэг нь ойлгогдохгүй үлдсэн нь жаахан харамсалтай ч, үр
ашигтай л цаг байлаа.
1 comment:
http://www.chicagogsb.edu/news/2006-03-09_scholes.aspx
Post a Comment