Showing posts with label life. Show all posts
Showing posts with label life. Show all posts

July 26, 2009

Last chapter: Back to Mongolia


Олон жил гадаадад амьдарсаны эцэст, монголдоо ажиллаж амьдархаар шийдэж, саяхан буцаж ирлээ. Компаний ерөнхий менежмент болон хөрөнгө оруулалт/санхүүгийн удирдлага хэлбэрийн  ажилаар гараагаа эхэлнэ. Ажил амьдралын шинэ орчинд дасах гээд их сонирхолтой болох шинжтэй...
Мөн энэ blog – оо үүгээр дуусгаяа гэж бодож байна. Сүүлд монголд төвхнөхөөрөө өөр blog дээр тэмдэглэл хөтлөх санаа байна. Blog – оор маань зочилж, бодол санаагаа хуваалцаж ирсэн танил болон үл таних бүх хүмүүст баярлалаа

June 14, 2009

Монголд дахиад...


Монголд 6 сарын үлдсэн хугацааг өнгөрүүлэхээр боллоо. Сүүлийн арван хэдэн жилд, 6 сарын зуны сайхан улиралын үеэр монголд удаж байгаагүйгээс тэр юм уу, цаг агаар хачин сайхан санагдаж байна...

May 22, 2009

Монголд

Gym - Orchlon health club: small machine room with 3 running machines; swimming pool and basketball court. monthly membership $120, one-time pass 20,000 tugrug. overpriced?

Golf - UB golf driving range: clean, close to downtown. monthly 200,000 tugrug, one-time (80 balls) 6,000 tugrug. coaching support 15,000 tugrug for 30 mins. reasonably priced.

Taxi: 400~450 tugrug per km.

May 21, 2009

Who moved my cheese?

Онгоцонд сонирхож уншив. Товчхон “хөөрхөн” ном санагдлаа. Ажил амьдралд нь өөрчлөлт орж, эргэлзэж шаналж байгаа хүнд сэтгэл тайтгаруулах мөчийг  олгож магадгүй... Доорхи comment – ийг amazon – оос ишлэж тавьлаа.

"This profound book from bestselling author, Spencer Johnson, will show you how to anticipate change, adapt to change quickly, enjoy change and be ready to change quickly again and again. Discover the secret for yourself and learn how to deal with change, so that you suffer from less stress and enjoy more success in your work and in life. Written for all ages, this story takes less than an hour to read, but its unique insights can last for a lifetime."

May 14, 2009

Амралт


Golden Week – ээр баруун Япон руу жижигхэн аялал хийгээд ирэв... Бусад үед нь гэр зуураа өнгөрүүлэв.

January 17, 2009

Mongolian engineers abroad - Congratulations!


10 жилийн анд Д оны эхээр MIT руу мастер-д сурахаар явлаа. Ар гэрийн ахуй амьдрал, ажил үйлсийг бүгдийг нь зохицуулдаг гэр бүл ч гарамгай шүү...

January 14, 2009

Шинэ жилийн анхны тэмдэглэл

Энэ жил ч өөрчлөлтийн жил байх болтой... Энд, өнгөрсөн 2-3 жилийн санхүүгийн зах зээлтэй холбоотой ганц хоёр comment зэргийг эргэн сөхөж, тэмдэглэж үлдээв.
Citi former – CEO Chuck Prince: “When the music stops, in terms of liquidity, things will be complicated. But as long as the music is playing, you’ve got to get up and dance. We’re still dancing,” - 2007/7, санхүүгийн зах зээл оргил үедээ буюу хямрал эхлэхийн өмнөхөн хэлсэн comment.

Сүүлийн 30 жилийн Америк дахь том дампуурлууд (source The New York Times / Bankruptcydata.com):


Greenspan: Economy in  'once-in-a-century' crisis 2008/9.
$700 Billion Bailout - 700 billion гэсэн тоо мэдээгээр дамжаад нилээн чихэнд хоногшичон ч, түүнээс хамаараагүй их зардалын тухай ч мэр сэр сонсогдож байгаам байх - The $8 Trillion Bailout.

October 16, 2008

Picasso


6 модны midtown comples – ийн урлагын музейд Picasso – ийн жижиг үзэсгэлэн гарсан байна. Парисаас авчирсан зургууд юм байна, цомхон дажгүй цуглуулга санагдлаа.

Монгол дахь байрны үнэ


15-30% - оор унаж байна гэсэн саяханы мэдээг харлаа. Энэ чиглэлийнх нь мэргэлжилтэнүүүд нь ярилцлага дээрээ нилээн санал нийлсэн байдалтай байгааг харахад, энэ хандлага нилээн бодит болтой.
Байрнаас бусад юмны үнийн хувьд:
Дэлхийн зах зээл дээр өнөөдөр, эдийн засгийн өсөлтийн сааралт гэх мэтийн прогноз болон бусад янз бүрийн хүчин зүйлээс, газрын тос 75-80 ам.доллар гэсэн түвшинд хүрж, 7 сард 147 ам.доллар хүрч байсан оргил үеийнхээ бараг л талд нь хүртэл бууж ирж байна. Бензиний үнэ өссөн  шалтгаанаар хамаг юмныхаа үнийг өсгөчихсөн монголчууд маань, одоо хэр зэрэг үнээ буцааж буулгах юм бол...

August 2, 2008

Makunouchi bento


Ойрд ажилаар баруун Япон руу – Японы хоёрдох том хот, бас хуучин нийслэл явдаг болов. Токиогоос 400 илүү км зайтай, хурдан галт тэрэг 2 цаг 30 минут явдаг. Өглөөнөөс ажилаа хийж байгаад, үд дунд ажилаасаа гарч баруун зүг рүү хөдөлж, баруун японд очиж нэг цаг уулзалт хийчихээд, орой нь 9 орчимд ажилдаа эргэж ирж үндсэн ажилаа үргэлжлүүлж байгаад эргэж ирж үндсэн ажилаа үргэлжлүүлж байгаад галт тэргээ зогсоочоод гэртээ харих маягын... тэгэж давхиж явахад, хурдан галт тэргэн идэж баясдаг нь, Makunouchi bento гээд, есөн жорын зүйлийг эвлүүлчихсэн бэлэн хоол. Энэ хоолны түүх нь аягүй бол хэдэн зуу, мянган жилээр яригдаж магадгүйм байх.

June 29, 2008

Евро 2008


6 сар евро 2008 – ийн сар болж өнгөрч байх шиг байна. Spain – ийн баг ч энэ жил үзэхэд урамтай шүү – Villa, Iniesta, Cesc. Одоо final л үлдлээ...

April 27, 2008

Америк дахь байшингийн үнэ


Сүүлийн 1 – 2 жилд Америкт байшингийн үнэ нилээн унаж байгаа тухай мэдээ зарим нэг тоотой гарсан  байна. Одоогийн байдлаар, өмнө нь хүн хэрэглэж  бйасан байшингийн дундаж үнэ (=median/голч) 200’700 ам.доллар болсон юм байх. Шинэ байшингийн үнийн тухай сонирхоод search хийтэл, 2008 он 3 сарын байдлаар $227,600 гэсэн тоотой мэдээлэл харлаа.
200’700 ам.доллар байшинг 15 жилийн зээлээр авна гэвэл:
Зээлийн хүүг жишээ нь жилд 6% гэвэл, 15 жилд нийтдээ 304’900 орчим, жилд 20’300 орчим, сард 1’700 ам.доллар орчим гэсэн барагцаа тоо гарах юм байна.
(Тооцоонд энэ website ашигласан)
Америк дахь дундаж өрхийн орлогыг, жишээ нь 48’000 гэвэл, сарын орлого 4’000 ам.долларын 1’700 ам.доллараар нь (сарын орлогынхоо 42%-аар нь) 15 жил тулж байж байшинтай болох нь. Тодорхой хувийг нь урьдчилж төлөх, ихэнхи хүмүүс 20-30 жилээр зээл авдаг гэх мэт нарийн ширийнийг эс тооцоод, баримжаа төсөө гаргавал иймэрхүү тоо гарч байна. (байрны зээлийн хүү, өрхийн орлогын тухайд бол, mortgage rate болон average household income – оор search хийвэл, илүү тодорхой тоог үзэж болно.)
Монгол дахь байрны үнэ, зээлийн хүү энэ тэрийн талаар сайн мэдэхгүй юм. Хэрэв тийм тоонууд байвал, төстэй тооцоо хийж харьцуулбал янз бүринй дүгнэлт хийж болох байх...

April 5, 2008

Хавар болон бяцхан амралт


Баасан гарагын орой  "6 мод"-ний кино театр No Country for Old Men – ийг үзэв. “6 мод” – ний энэ театр дажгүй цэвэрхэн тохилог юм байна. Бас дээрээс нь баасан гарагт л лав шөнө ажилдаг болхоор, над мэтийн  шөнө 12 цагаас хойш л ажил тарж долоо хонгийн стрессээ тайлахаар гудамж руу урсдаг хүнд бол, bar – нд ууж идхээр өөр зүгээр сонголт санагдлаа...
Бямба гарагын орой, 53 давхарт байрладаг сонин байрлалтай  Mori-ийн урлагын үзэсгэлэн – ээр шагайлаа. Залуучууд их сонирхдог юм байна. Нэр нь NY – ийн Moma – тай төстэй...
4 сараас Японы санхүүгийн шинэ жил эхлэдэг. Ажил албаны болон хичээлийн шинэ жил эхлэдэг гэсэн үг. Хэдэн хоног гудамжаар шинэхэн хослол өмссөн, инээд хөөрөөр дүүрэн college төгсчидөөр дүүрэн байх шиг байна.

March 1, 2008

Mongol town


Токиогийн монголчууд сайн мэдддэг гэж дуулсан монгол town гэж монгол хоолны газар очиж үзэв. Asakusabashi eki дээр болхоор, хотын төвөөс ойрхон зүгээр байрлалтай юм. Тэгэхдээ хоол аваагүйгээс хоолных нь амт шимтийг нь мэдэж чадсангүй. Ер нь шагайвал таньдаг мэддэг хүмүүстэй тааралдах шинжтэй газар билээ.
Өөр, “Зургаан мод” – ийн идэш уушны газрууд дунд, монголчууд ордог 1 – 2 тогтсон газруудтай болсон байсан. Сүүлийн хэдэн жилд эндэхийн монголчуудын community их өөрчлөгдөж байх шиг байна...
Саяхан монголчуудын, тэр тусмаа Японы монголчууд идэвхитэй хэрэглэдэг VIMO гэж community site – д бүртгүүлэв. (Blog – ийн нэг буянтай зочин invite хийж оруулсан). Японын Mixi, US – ийн facebook myspace мэттэй төстэй SNS portal юм уу даа. “Чухал” болон “Чухал биш” янз бүрийн байдлаар, сонирхолтой site санагдсан...

January 1, 2008

2008 он


2008 он гарлаа. Ажил ердийн үед нилээн ачаалалтай ч, он солигдох үед овоо 10 – аад хоног амаруулчихдаг юм байна. Шинэ оныг харин гэртээ...

October 20, 2007

Internet 100 Mbps...


Өчигдөрхөнөөс гэртээ интернет тавиулав. Японд шилэн кабелийн интернет үйлчилгээнүүд их хямдраад, хэдэн жилийн өмнө mainstream байсан ADSL – ээс бараг ялгаагүй үнэтэй болчихсон юм банйа.
NTT – ийн B FLET’S гэж үйлчилгээ, сарын 40 ам.доллар орчимд, хурд нь 100 Mbps (second – д 100 сая bit). ADSL 10Mbps, монгол дахь dial-up 50Kbps орчим болхоор, ADSL – ээс 10 дахин хурдан, монголын dial up – аас 2000 дахин хурдан болж таарах нь.
Баасан гарагын орой night – д Токиогийн “6 мод” дүүрэгт хуучины найзтайгаа жаахан шар айраг ууж хууч хөөрөв. Тэнд монголчууд орцгоодог 1-2 тогтсон bar – тай болсон юм уу даа, очих бүрт таних болон танихгүй монголчуудтай тааралддаг болж...

October 7, 2007

Ikea


7 сараас хойш өөрийн орон гэргүй, улс дамнаж хэсэг нүүдэлсэний эцэст өнгөрсөн амралтаар өөрийн оромжтой болж, Токиод саяахан нээгдсэн Ikea – ийн дэлгүүрээс тавьлга цуглуулав. Ерөнхийдөө барааны төрөл болон үнийн хувьд америктай ойрхон санагдав. Нэг авууштай тал нь, галт тэрэгний буудлаас их ойрхон (minami – funabashi алхаад 3 минут). Америкт бол хотын төвөөс машинаар 40 минут явдаг байсан...
Ikea ч япончуудын сэтгэлд их хүрч байгаа болтой, баахан л хүн. Ikea ерөнхийдөө Starbucks Apple мэт шиг “cut brand” маягын firm болхоор, Япончуудад нилээн тохирох нь аргагүй санагдав... Бизнес талаас нь Ikea – г сонирховол, business week – д дээхэн гарсан энэ article сонирхолтой санагдаж магадгүй. Бараануудых нь содон нэрний зарим нь, Норвегийн хотууд, цэцэг ургамал мэтээс гаралтай юм байна.

September 26, 2007

Licensing exam


“Үнэт цаас эрхлэх ажилтан” – ий шалгалтыг өгөж зохих байгууллагад нь firm – ээрээ дамжуулж бүртгүүлэн, энэ чиглэлийн ажил эрхлэх хууль ёсны эрхтэй болов. IBD – ийн ажил эрхлэхийн тулд заавал, энэ эрхийг авах ёстой.
Шалгалт нь, санхүүгийн үндсэн ойлголтуудаас гадна, үнэт цаасны худалдааны хууль болон хувьцаат компаний хууль мэт, хууль эрх зүйн чухал ойлголтуудыг хүртэл хамарсан. Амралтын 2 хоногоо бүтэн зарцуулж бэлдэхэд, арай гэж амжсан шахуу, хамрах хүрээ өргөнтэй шалгалт юм байна. Америкт ижил төрлийн certificate/exam – ийг series 7, 63 мэт нэрлэдэг санагдаж байна.
Баасан гарагт ажилынхаан analyst, associate – уудтай welcome party. Investment bank – д дээд сургууль төгсөж дөнгөж орсон банкируудыг analyst гэдэг, 3-4 жил ажилаад дэвших юм уу эсвэл MBA төгсөөд ажиллаж эхэлсэн банкирууд associate title – тэй. Ерөнхийдөө analyst and associate нь IB – ийн пирамидын хамгийн доор хамтдаа “жаргал зовлонгоо хуваалцдаг” болхоор, хоорондоо гайгүй эвтэй бүлэг. Нэг долоо хоног иймэрхүү “хэцүү” дууслаа.

September 16, 2007

Last chapter of MBA life blog


Америк дахь MBA оюутаны амьрал дуусаж, шинээр corporate амьдрал эхэлсэн тул, MBA life blog – ийн бичлэгийг ерөнхийд нь дуусгавар болгохоор боллоо. Цаашид хаяадаа сард нэг хоёр удаа товч пост хийж магадгүй байх.
Blog – оор зочилж сонирхсон, урам өгсөн бүх хүмүүст баярлалаа.

September 1, 2007

Leaving NYC and US



NY – д сүүлийн орой Grand Central доторх Micheal Jordan’s Steak House – д сайхан мах идэж, Meat Packing District – д нэг хоёр club шагайж өөрсдийгөө үдэцгээв.