Нэгэнт MBA – ийн ерөнхий танилцуулга
маягын цуврал хэдэн бичлэг бичсэн тул, нэмээд MBA – ийн зардалын тухай энд
товчхон:
Tuition – MBA – ийн сургалтын жилийн
зардал нь, top 10 MBA – д 40’000$ - 45’000$, top 10-30 MBA – д 35’000$ -
40’000$ орчим. 2 жилд 70’000$ – 90’000$,
дунджаар 80’000$ орчим.
Living expense – Амьдрах зардал, том
хотод 2 жил амьдрахад 50’000$ - 60’000$, бусад газар магадгүй 35’000$ -
50’000$. Дунджаар 50’000$ орчим.
MBA – ийн зардал нь юутай ч, дээрхи
2-ийн нийлбэр – дунджаар 130’000$ (a).
Үүн дээр хэрвээ MBA – д суралгүйгээр 2
жил ажилаа үргэлүүлж хийж байсан бол олж болох байсан мөнгийг алдаж байгаа тул
тэр зардалыг нэмж болоно (бизнесийн хэллэгээр opportunity cost). MBA – д ордог
хүмүүсийн дундаж жилийн цалинг 50’000$ гэвэл 2 жилийн 100’000$.
Энэ opportunity cost – ийг тооцсоны
дараах, MBA – ийн зардал 230’000$ (b).
MBA – д financial aid гээд зарим
оюутануудад scholarship, эсвэл tuition хөнгөлөх зүйл байдаг ч, тэр нь нийт
оюутаны 10% – 20% хүрэхгүй хүнд л хүртээлтэй болхоор олдоно гэсэн магадлал
байхгүйтэй адил тул, энэ тооцоонд оруулаагүй. Мөн, зун оюутанууд internship гэж
2 – 3 firm – үүдэд ажилладаг. Тэндээс олох цалинг зардалаасаа хэсэх хэрэгтэй.
Сарын дунджаар 6’000$ гэвэл, 2.5 сарын 15’000$. Бас төгсөөд ажиллах газраасаа
offer аваад ажилынхаа гэрээн дээр гарын үсэг зурсан үед, signing bonus гэж өгөх
firm – үүд байдаг. Тэр бонусыг авсан гэж үзээд (assume) дундаж signing bonus –
ийг 15’000$ гэж бодъё. Тэгвэл дээрх зардалаас 30’000$ хасагдах болно.
Internship revenue, signing bonus
тооцсоны дараах MBA – ийн зардал 200’000$ (c).
Opportunity cost тооцохгүй бол 100’000$ (d).
Ингээд харахаар MBA – ийн
зардал 100’000$ ч
бай, 200’000$ ч
бай, нилээн том тоо гэдэг нь харагдана. MBA төгсөгчидийн жилийн цалин (year-end
bonus оруулахгүйгээр) 80’000$ - 100’000$ гэж яригддагийг бодсон ч, дээрх зардал
тийм бага харагдахгүй. Тэгээд ч төгсөөд ажил олох нь амар процес биш, ялангуяа
ерөнхий эдийн засаг, санхүүгийн зах
зээлийн байдлаас хамаараад, их хувирдаг болхоор бүр хэцүү. 9/11 – ний хэргийн
дараахан төгссөн MBA оюутануудад ажил олдохгүй хэцүү байдалд орж байсан нь
саяханы жишээ. Мөн Америкт урьд нь амьдарж байгаагүй хүний хувьд ажил олно
гэдэг ер нь (юутай ч мөнгөгүй монгол хүний хувьд) нилээн commitment шаардсан
ажил гэж боддогддог.
Америкчууд, ер нь бусад гадаадууд
тэгээд энэ MBA – ийн зардалыг төлөхдөө ихэвчлэн, сургууль болон сургуультай
холбоотой банк эсвэл бусад байгууллагаас зээл авч хэрэглэдэг (би ч ялгаагүй энэ
аргаар... ). Тэгээд төгсөөд 5-10 жил цувруулж төлдөг маяагтай.
Эцэст нь ийм их зардал төлөхгүйгээр MBA
– д сурч болох гэдэг асуудал байж болно. Өөрөөр хэлбэл сургуулиасаа scholarship
авахад хир амар вэ гэдэг асуулт. Тэр талаар хувийн туршлага багаас практикал
хариулт байхгүй болхоор, энд хэт ерөнхий
хариулт өгч үзвэл: Нэгэнт сургууль бүр элсэгчидийнхээ 10% - 20% - д scholarship
эсвэл tuition хөнгөлөлт үзүүлдэг тул тэрэнд багтахыг хичээх хэрэгтэй байх. Top 10 гэгддэг сургуульд
applicant – ийн олон талыг харж scholarship – ээ өгдөг болхоор магадлал нь unknown
(үл мэдэгдэх) байх. Харин top 10-20, top 20 – оос дооших сургууль болох тусмаа,
GMAT – ийн онооны нөлөөлөх байдал нь эрс нэмэгдээд ирдэг. Өөрөөр хэлбэл top 20
орчимыг нэг сургуулийн элсэгчидийн GMAT – ийн онооны дундаж нь 650 байгаад,
чиний GMAT 700 байвал, чи тэр сургуульд scholarship – тэй орох магадлал маш
өндөр болоод ирнэ гээд хэлэхэд буруудахгүй байх. Чамайг тэр сургуульд apply
хийгээгүй байхад чинь, сургуулиасаа холбоо бариад ирэх тохиолдол хүртэл байдаг.
Монголоосоо Scholarship олох, Америкт дахь энэрэлийн байгууллагаас scholarship
олж авах талаар, туршлага мэдээлэл огт байхгүй тул, сайн мэдэхгүй юм....
*Нэмэлт: Энэ бичлэгт (өмнөх зарим
бичлэгүүдийн адилаар), top 30 доторхи MBA-д focus хийж бичсэн болхоор, жаахан
өрөөсгөл байж болноь тэрнээс бусад сургуулиудын талаар байдал нилээн өөр байж
магадгүй. Жишээ нь зарим state university – ийн маш хямд MBA мэр сэр байдаг,
BYU 10’000$ орчим гэж дээхэн харагдсан санагдаж байна. Бас энд Америк дахь 2
жилийн full-time хөтөлбөрийн тухай бичсэн, 1 жилийн хөтөлбөр эсвэл part-time,
executive хөтөлбөр гэвэл зардал мэдээж ондоо болно.
4 comments:
tiim shu public & state uni-giin in-state tuition dundjaar ~$10k gevel hol zorohgui. Mongoloos apply hiij baigaa humuusiin huvid yamar opportunity baidgiig medehgui yum. Harin US-t full-time top MBA programmuudaas gadna part-time MBA, executive MBA gej baigaa. Herev ajlaa quit hiij orlogiin uusveree 2 jil aldahiig husehgui bol part-time, evening MBA hiij boloh yum. Medeej togsood ter havidaa ajillah, ajildaa shat osoh, esvel career change hiij baigaa humuust tohiromjtoi. Esvel ajillaj baigaa company tuition daah tohioldol baidag. Er ni tegeed haana yamar career hoohoos ih zuil hamaarna tiim uu. Top MBA surguuliudad big firms recruiting hiideg uchraas togsood ajliin tsalin, prestige ni justify the high cost of tuition. Loan avsan ch erguuleed tolohod yadah yumgui. Harin suuliin ued US-iin top surguuliud China bolon busad Aziin ornuudad hamtarsan MBA program udirdaj baigaa - uunii talaar info baihgui biz?
comment yldeesend bayarlalaa.
~$10k orchim in-state tuition-tei public&state neeree nileen baidag baij magadgui, deehne halit harj baihad top30 orchimiin surguuliud $15~25 gesen too ih haragdaad, BYU l sanaand yldej.
Bichlegtee (uuriin medelgui) full-time iin zardaliin tuhai l bichisen, as you said, part-time or executive program gevel ondoo bolno. Harin neg comment nemehed, career change hiihiig hyseh tusmaa full-time MBA-d yavsan n deer ch baij magadgui. Er n full-time MBA nugoo 2 program-aasaa, surj baigaa oyutanuud bolon tugssonii daraah ajiliin bairnii huvid ihenhi tohioldold nileen ondoo gej helj barag bolno baih. Yoronhiidoo, haana yamar career huuhoos olon zyil hamaarna gedegtei sanal niilj baina. (Er n MBA career-iin tuhai uur bichleg hiie gej bodoj baigaa...)
US-iin top surguuliudiin Asia-n ulsuud dah hamtarsan MBA program-iin tuhai sain medehgui. Yutai ch, France-iin INSEAD bolon Chicago Singapore-t uuriin campus-tai. Financial Times-iin ranking-iig harahad, Asia-d CEIBS, HongKong UST, NUS gesen surguuliud bolomjiin MBA programtai yum baina, tedgeer programuud USiin dajgui programtai hamtarsan yumtai baij magadgui (taaj baigaam shyy).
$10k gesen neeree arai bagaduulchij. suuliin jiluuded tuition cost ihesch baigaag bodoltsvol ene number huuchniih boltoi. Tuunees gadna career change hiih hund full time iluu gedegtei sanal niilev.
Bi yag odoo MBA (concentration in Finance )surch bgaa. Tanii blog iig olsondoo maaaash ih bayartai bna. Tand amjilt husii.
Post a Comment