December 17, 2006

How to get into a MBA


MBA – д ороход яах хэрэгтэй вэ гэдэг сэдвээр. Нилээн нуршуу бичлэг тул, сэтгэлийн бэлтгэлээ...
Товч хурдан хариу нь, доорх номыг авч унших:
Энэ ном Top MBA – д орох тухай гэж гарчигтэй боловч, ер нь MBA – д ороход юуг яаж бэлтгэх, юунд анхаарах тухай дажгүй эмхтгэж бичсэн ном, олон ч candidate – ийн гарын авлага болсон ном. Мэдээж, интернэтэд энд тэндгүй холбогдох мэдээлэл хөглөрч байгаа байх. Энд юутай ч энэ тухай өөрийн бодлыг эмхэтгэж, бас туршилгаасаа бага зэрэг бичье гэж бодлоо.
MBA – д apply хийхэд шаардагдах гол зүйлс:
  1. TOEFL оноо
  2. GMAT оноо
  3. Эсээ: 3-5 сэдвээр
  4. Recommendations: 1-3 хүнээс
  5. Ажилын impressive experience
  6. Сайн сургууль төгссөн байх / сан GPA
  7. Extracurricular activity (ажил хичээлээс гадуурх хийдэг зүйл/идэвхи)
  8. Interview



Тус бүрийн арай дэлгэрэнгүй:
1.      TOEFL оноо – Албан ёсоороо, хамгийн багадаа 250 байсан санагдана. Тэгэхдээ TOP 10 – 20 гэгддэг MBA – д ороход, 270 орчим байх хэрэгтэй. TOEFL оноо зөвхөн requirement болохоос sufficient factor биш – өөрөөр хэлбэл, сайн байлаа гээд чамайг тэнцүүлэхгүй, харин юутай ч доод шаардлага хангах эсэх хэмжүүр болно гэсэн үг.

2.      GMAT оноо – TOP 10 гэгддэг MBA – д дундаж нь 700 – 710 орчим болхоор тэр түвшингийн MBA – д элсэхийг хүсвэл болвол 680 – 720 орчим байвал зохимжтой гэгддэг. Тэгэхдээ ихэнхи TOP 10 MBA – д, GMAT оноо бас л requirement болхоос sufficient зүйл биш. Харин TOP 20 гэдгээс доошилоод ирвэл, GMAT – ийн оноо сайн байх тусмаа, өөрөө хэлбэл тэр сургуулийн элсэгчидийн дундаж онооноос өндөр байх тусмаа орох магадлал нь хамаагүй ихсээд ирнэ.

3.      Эсээ: 3-5 сэдвээр  - “Why do you want MBA?”, “Why do you want MBA from School X?”, “What accomplishments have you achieved?”, “What is your career plan?” гэх мэт асуултанд, 500 – 2000 үгээр бичих эсээ. Юу хийж, ямар амжилт гаргасан, ирээдүйд ямар “мундаг” зүйл хийхийг хүсэдэг гэх мэт, хувь хүний өөрийн background, болон санаа, хүсэл мөрөөдөл, зорилго, амбицийг мэдэхийг зорьсон асуултууд. Гол нь, тэрийгээ яаж илэрхийлж чадахнуу гэдэгийг шалгах зорилготой. Бусад оноо үзүүлэлтүүд чинь, тус MBA – ийн дундажтай төстэй байвал, эсээ элсэхэд хамгийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэж хэлэх хүн олон...


4.      Recommendations: 1-3 хүнээс – Өөрийн манежер, эргэн тойрны хүмүүсээс бичүүлж авах ёстой эд.

5.      Ажилын impressive experience – Ихэнхи MBA – д хэдэн жилийн ажлын туршлага шаарддаг. Тэрэн дундаа нэр хүндтэй компани, эсвэл industry – д ажиллах хүмүүс элсэхэд арай дөхөм ч гэж хэлэх хүмүүс бий. Жишээ нь GE, Microsoft, Yahoo гэх мэт компаниуд юм уу, management consulting, investment banking гэх мэт industry... тэгэхдээ ямар компани гэдэг нь хамаарахгүйгээр, хувь хүн өөрөө ажилийн ямар үр дүн гаргав гэдэг нь илүү чухал. Жишээ нь жаахан хэтрүүлэгтэйгээр хэлбэл, Монголд 10 хан хүнтэй компанийг байгуулаад 3 жилд 300 хүнтэй болгон, гаднийн компанитай хүртэл өргөн холбоо тогтоосон ч гэдэг юм уу... Эсвэл 4 хэн жилийн дотор бусад хүмүүст 15 жил шаардагдах ажилийн амжилт гаргаж, бас дэвшисэн ч гэдэг юм уу... Ер нь чухал factor – уудын нэг.


6.      Сайн сургууль төгссөн байх / сан GPA – Тайлбарлах ч шаардлагагүй байх.

7.      Extracurricular activity (ажил хичээлээс гадуурх хийдэг зүйл/идэвхи) – Бас  нэг чухал factor. Оюутан байхдаа ядуу хүмүүст туслах грүүп зохион байгуулж *** хийсэн гэдэг юм уу, оюутаны зөвлөлийн дарга байж *** гэдэг юм уу, хичээлээс гадуурх activity – ээр дамжуулсан, leadership шинж чанар байна уу гэдэгийг сургууль харах гэдэг. Мөн, спорт, урлаг гэх мэт хичээл ажилаас гадуурх амжилт activity ч байж болно. Энэ нь ямарваа нэг зүйлд commitment – тэй (зорилготой тууштай) байж өндөр амжилтанд хүрэхийг эрмэлздэг/чаддаг хүн үү гэдэгийн шалгуур болно. Цаашилаад, хичээл ажилаас өөр юм мэддэггүй хэнхэг биш, олон талын авъяс сонирхолтой амьдардаг хүн үү үгүй юу гэсэн чухал зүйлийг харах зорилготой.


8.      Interview – зарим нэр хүндтэй сургуулиудад, бичиг баримтийн шалгуур давсанын дараа interview хийдэг. Ихэвчлэн USA – дээ, заримдаа Европ, Ази – ийн томоохон хотуудад сургуулийн хүмүүс нь очиж, эсвэл alumni (төгсөгчид) нь хийнэ. Утсаар ч хийх тохиолдол бий.
MBA program – уудын тухай мэдээлэлийг тус бүрийнх нь website – аас олж болхоос гадна, Business Week, USNWR – ийн website – уудаас товч мэдээлэлийг нь харж болно.
#Энэ бичлэгт top 5, top 10 гэх мэт ranking-тай холбоотой хэллэгүүд хамаагүй оруулсан тул, MBA -ийн ranking – ийн тухай, сүүлд өөр бичлэг оруулна.
#Нэмэлт
Монгол хүн apply хийх тохиолдолд, зөвхөн Монгол гэсэн сонин улсын хүн гэдэг утгаараа гайгүй шиг MBA – д тэнцчих нь ховор, нэн ялангуяа ихэнхи top 5  гэгдэх MBA – д. Эдгээр MBA – нууд нь оюутануудыг авч юм сургах зорилгоосоо гадна, цаашилаад эдгээр MBA – ийн admission process нь төгсөгчидийг нь авч ажиллуулах компаниудын хувьд “filter” (шалгалтын даваа) болж өгдөг болхоор, impressive биш candidate – ийг сонин улсын хүн гэдэг утгаар нь авчих нь ховор. Хялбарчилж хэлбэл,firm A нь менежер болох 5 хүн хэрэгтэй үед, ямарыг нь мэдэхгүй 500 хүнийг шалгаж шалгаруулах нь зовлон эрсдэлтэй учир, Wharton Harvard төгсөгчид дундаас шалгаад 5 хүн авчихвал юутай ч “боломжийн” гэж сэтгэдэгээс...  тэгээд ч төгсөгчидийн ажил олсон байдал, цалин нь тухай сургуулийн ranking – д нөлөөлөх тохиолдол байдаг болхоор.
Сүүлд нь, өөрийн туршилгаас цухас:
Дээр бас дурьдсан доорхи ном их сайн гарын авлага болсон. Ерөнхий мэдээлэлээс гадна, эсээ бичих тухай хэсэг нь санаа авууштайгаас гадна, олон хүний эсээний жишээг агуулсан ном.
TOEFL бол, Barron’s билүү Princeton – ний нэг номоор 4-5 хоног бэлдсэн санагдана.
GMAT бол, доорхи 2 номоор:
KaplanGmat 2004
The Official Guide for GMAT Review: өмнө нь шалгалтанд ирж байсан бодлогуудын цуглуулга.
GMAT – ийн бэлтгэл 3-4 долоо хоног шаардагдсан. 700 давуулж оноо авхийн тулд, англи хэлээр ярьдаг оронд амьдарч байсан юм уу англи хэлээр ярьдаг хүнд бол арай бага бэлтгэл шаардагдаж магадгүй; тийм биш хүний хувьд ажил хийнгээ бэлтгэхэд илүү ч цаг шаардагдаж магадгүй (магадгүй лут IQ – тэй хүн бэлтгэлгүй өндөр оноо авч болох байх...). GMAT – ийн шалгалт, тоо нь их амархан, Critical Reasoning нь их таалагдсан.
Эсээ бичихэд, дээр танилцуулсан Montauk – ийн номыг харангаа, магадгүй 2 долоо хоног. Товчидоо, ийм л бэлтгэл хийсэн санагдана.

8 comments:

Anonymous said...

delgerengui bichsend bayrlalaa. Ooroo heden surguulid apply hiisen be? Bi topoos ni mid hurtel 5-aas deesh surguulid apply hiih bodoltoi baigaa zov uu buruu yu medehgui.
TOEFL ogson bolohoor ooriig chini US-t bish oor gazar togsson gej oilgoloo. Hicheel deer yarih, presentation hiih ene ter deer berhsheel garch baiv uu? MBA concentration chini finance gej olgoson. Finance investing geheer boon Type A personalities baina uu? Ted nartai orsoldoh yamarhuu baina? Goldman Sachs, JP Morgand orchih sanaa/bolomj baina uu? :-) Firms irj recruit hiihdee open to all MBA students baih uu esvel dun ene teriig ni harj urilgaar songoj interview hiih uu? (end medeej open career fair orohgui) za baahan asuultaar bulchlaa. Gehdee ih sonirholtoi baina.

mnglmba said...
This comment has been removed by the author.
mnglmba said...

Umno bichisen hariu comment-g hediin unshisan baih gej bodson tul, remove hiisen.

Anonymous said...

Have a look at this..Useful one:GMAT - http://gmat-mba.blogspot.com

Anonymous said...

ehnii hunii bichsen hariug unshimaar bna please, mash heregtei sanagdaj bna. Thank you

mnglmba said...

Deehne, uuriin huviin medeelel baga zereg orson mayagiin comment bichisen baisan bolhoor, daraagaar n uuroo ustgasan...

Anonymous said...

MBA d orohiin tuld bachelor tugssun baih ystoi yu? 114 angia tugsuud orj bolohuu?

Amy said...

Uuurihu turshlagas huwaaltsaj bga tand vneheer ih bayrllaa.
Tanitai yaj holbogdoh we? tuslaltsaa awah gsen yum