December 20, 2006

MBA ranking


MBA – д apply хийхийг төлөвлөх үед, MBA ranking – ийн тухай сонирхож эхлэх хүн олон. Мэдээж, аль болох нэр хүндтэй мөн түүнчлэн сургалт сайтай сургуульд орчих зорилгоор, мөн гол нь ирээдүйн career – т илүү нөлөөтэй, бүр шууд хэлбэл recruiting хийхэд илүү тус болох сургуульд орохыг хүсдэг хүн олон учраас ...
Харамсалтай нь, “MBA ranking бол ЭНЭ” гээд заачихаар цорийн ганц “бүх нийтээрээ тогтсон ranking” гэдэг зүйл байддаггүй. Тэгэж тогтоогоод байхаар ч зүйл биш. (Аливаа юмны) ranking гэдэг хэн/ямар байгууллага, ямар шалгуураар дүгэнэв, мөн тэрийг нь хэр credential – тай үзэж хүлээж авахаас шалтгаалах учираас.
MBA -ийн хувьд, төрөл бүрийн сэтгүүл, байгууллагаас гаргадаг “media ranking” нь хүсүүсийн баримжаа болдог гэж хэлж болно. Тэдгээр дунд хамгийн түгээмэл хэрэглэгдэдэг нь доорхи 3 сэтгүүл/сонины ranking:
(FT – ийн ranking, US – ээс өөр улсуудын хөтөлбөрүүдийг агуулсанаараа онцлог)
Жишээ болгоод энд USN&WR – ийн ranking:
Сэтгүүл тус бүр ялгаатай хэмжүүрээр дүгнэж ranking гаргаж байгаа болхоор, гарсэн үр дүн нь ч ялимгүй ялгаатай байдаг. Тэгэхдээ сэтгүүлээсээ хамаараад байрлал нь ялимгүй өөрчлөгдсөн ч, аль ч ranking top 5, top 10 – д байнга ордог сургуулиуд байгааг харж болно. Top 10, top 20 хувьд ч гэсэн адил. Өөрөөр хэлбэл, “ Сургууль Х – ийн Ranking 4 – р байр уу, 7 – р байр уу” гэсэн хэдхэн байрын хоорондох маргалдаан утгагүй нь харагдана. Харин “Сургууль Х top 10 – д ордог сургууль уу, top 10 – 20 – д ордог сургууль уу” гэдэг хэлэлцүүлэг хийвэл хариу арай амархан гарна. Тиймээс “media ranking” – ууудыг, MBA ranking – ийн ерөнхий баримжаа гэдэг утгаар нь хүлээж авбал зүгээр. Жишээ нь top 10 доторх сургуульд орохоор шийдсэн бол, сругууль бүрийн онцлогуудыг харж, өөрийн зорилготой нийцэх (“fit”) газрыг сонгосон нь зүгээр байх байх. Ер нь энэ media – ийн ranking – ийг хараад олон янзын дүгнэлт хийж болно.
Гэвч....
MBA Applicants болон students, мөн holders – ийн дунд consensus болж тогтсон, албан ёсны биш ерөнхий “unofficial ranking” маягын баримжаа байдаг ч гэж хэлж болно. Дээр үед BusinessWeek -ийн порум дээрхи хүмүүсийн маргаан дунд, доорхи маягын ranking хийсэн байдал, олон хүмүүсийн санаанд нийцэж байсан тул энд сонирхуулаад:
group1. Harvard, Stanford, Wharton
group2. MIT, Kellogg, Columbia, Chicago
group3. Berkeley, Dartmouth, UCLA, NYU, Duke, Michigan, Virginia, Yale, Cornell
Энэ нь, нэг грүүп доторхи сургуулиуд адилхан түвшингийнх, грүүп нь өөр болчихвол түвшин нь ондоо гэсэн санаатай эрэмбэ дараа. Энэ тухай санал нийлэх нийлэхгүй талаар мэдээж олон  бодол байж болох болхоор, энэнийг зүгээр хэдэн оюутаны бодлоос гарсан жишээ гэж бодоод өнгөрсөн нь зүгээр байх. Энд MBA – тэй холбоотой нэг link attach хийе (дундах ranking тухай мэдээллийг нь сонирховол): http://en.wikipedia.org/wiki/MBA
Сургууль бүрт өөр өөрийн онцлог бий. Нэн ялангуяа, мэргэшилээсээ (specialty) хамаараад, дээрх general ranking – аас ондоогоор нэр хүнд ондоо болох нь бий. BusinessWeek, USN&WR – д finance, marketing гэх мэт мэргшил тус бүрээр нь бас ranking хийсэн байдаг болхоор сонирхож болно. Тэгэхдээ finance, general management, marketing – ийн мэргэшилийн ranking нь 1 тоож хүн байхаас бусад мэгэшилийн ranking – ийг нь анхаараад MBA сонгодог хүн цөөхөн байх (юутай ч би 1 эргэн тойрноо хараагүй). Ер нь ихэнхи MBA – гийн оюутанууд ч тэр талаар мэдэхгүй байх. Юутай ч top 10 – 20 MBA – д орохыг зориж байгаа оюутанууд, general ranking – ээс гадна зорилгоосоо хамаараад finance болон general management – ийн ranking – ийг л анхаараад, дээрээс нь сургуулийнх нь онцлогтой “fit” – ийг нь харж сургуульд apply хийдэг гэж хэлэхэд буруудахгүй байх.
Эцэст нь, ranking – ийг анхаарч rank өндөртэй сургуульд орохыг зорих хэрэг байгаамуу? Гэдэг асуулт байж болно. Тэрний хариу нь мэдээж, хүн бүрийн зорилго, төлөвлөгөө, нөхцөл байдлаас хамаарах асуудал байх...

No comments: