Намрийн улирал дуусав. Энэ улиралд хичээлүүд ачаалал багатай тал руугаа.
Review хийвэл:
- Managerial Accounting
- Managing in Organization
- Competitive Strategy
1.
Managerial Accounting
Монголоор бол менежерийн нябо бүртгэл. Өмнө нь авсан “Financial Accounting”
нь аливаа firm – ийн санхүүгийн тайлан мэдээг investor гэх мэт гуравдагч этгээд
яаж уншиж ойлгож, яаж өөрсдийн үнэлгээ хийх зорилгодоо ашиглахав гэдэгт гол focus
нь байсан бол, энэ хичээлийн firm – ийн доторх шийдвэр гаргахдаа яаж ашиглах вэ
гэдэгт анхаарлаа чиглүүлсэн хичээл.
Firm бусдад дэлгэдэг санхүүгийн тооцоон дээрх “accounting cost” – оос,
өөрсдийн дотоод шийдвэр гаргахад хэрэглэдэг “economic cost” нь ялгаатай зүйл
болох тухай, cost – оо бүртгэж тэмдэглэхдээ юуг анхаарах тухай, мөн өөр
төрлүүдийн зардал бүртгэлийг хэрэглэсэнээр firm – ийнхээ менежерүүдийн шийдвэр
гаргах процесс – т хэрхэн нөлөөлж болох тухай гэх мэт. Мөн firm доторхи performance,
өөрөөр хэлбэл “economic profit” – ийг хэмжих үр ашигтай арга гэж гарж ирсэн EVA
(Economic Value Added) хэмжүүрийн тухай дурдаад өнгөрсөн хичээл. Дүгнээд
харахад “Cost accounting” гэж
хэлж болхоор хичээл.
2.
Managing in Organization
Монголоор буулгавал, “Удирдаж авч явах ухаан” гэж “гоё” сонсогдохоор боловч
үнэндээ "Organization Behavior” буюу сэтгэл зүйн талын шахуу хичээл. Хүнд байдаг төрөл бүрийн сэтгэл зүйн
шинж чанаруудын тухай тайлбарлаж, тэдгээр нь ажилчидийн ажиллах, хоорондоо
харьцах болон менежерүүдийн шийдвэр гаргах процесст хэрхэн нөлөөлж болох тухай,
мөн гарч болох муу нөлөөлөөс хэрхэн сэргийлэх тухай гэх мэт. Цаашилаад, явбал efficient
(үр ашигтай) teamwork бий болгох вэ, яавал efficient – ээр хүмүүст ажилын урам
зориг өгч (motivation) ажилуулах вэ гэдэгт холбоод дуусна.
Ихэнхи нь амьдрал дээр байдаг мэдээжийн зүйлүүдийг загварчилаад зааж байгаа
шахуу. Тэгэхдээ яахав, мэдээжийн зүйл юм шиг боловч, эмхэтгэж тайлбарлах (summarize
in framework) болон framework болгож ойлгож авах процес нь зарим тохиолдолд үнэ
цэнэтэй байдаг болхоор, энэ хичээл тэр утгаараа арай ч цагийн гарз байгаагүй ч
байж магадгүй.
3.
Competitive Strategy
Өрсөлдөөнт зах зээлийн орчин дахь, firm – ийн стратегийг зөв ойлгож боловсруулахад
хэрэгтэй ойлголтуудыг олгох хичээл. Firm – ийн competitive advantage гэж юу юм,
түүнийгээ яаж тогтоож барих вэ гэдгээс эхлээд, зах зээлд шинээр нэвтрэх
стратеги, зах зээл дээрх price war, technology – ийн standard – ийн төлөөх
өрсөлдөөн гэх мэт, стратегийн үндсэн асуудлуудийг хөндөнө.
Michael Porter – ийн “Industry Analysis”, BGG – ийн “Portfolio Matrix”,
“Game Theory” гэсэн classic framework – уудаас гадна, Clayton Christensen – ийн
“Disruptive technologies” гэх мэт innovation – тэй холбоотой асуудлуудыг ч
хамарсан.
Энэ улиралын хичээл дунд, хамгийн takeaway (“авсан үр өгөөж”) ихтэй байсан
хичээл. Хичээл дээр хэрэглэсэн кейсууд нь ч их таалагдсан.
Winter quarter – т 4 хичээл авахаар одоогоор төлөвлөсөн байгаа. Ачаалал ихтэй бол сольж ч
магадгүй....
-
Macroeconomics
-
Taxes
and Business Strategy
-
Technology
Strategy
-
Financial
Instruments
No comments:
Post a Comment