December 24, 2006

Monetary benefit of education in US


Боловсролын түвшин, Америкт хэр зэрэг мөнгөн үнэ цэнэтэй тухай.
Америк-д US Census Bureau гэж газраас хэдэн жилийн өмнө гаргасан, энэ сэдэвтэй холбоотой статистик тоо харсан тул энд сонирхуулаад тавьлаа. (дэлгэрэнгүй статистак тоог энэ site – д: Career-Wizard.com)
Эхний график нь боловсролын түвшингээсээ хамаараад, дундаж жилийн цалин яаж өөр байдагийг харуулсан. Хоёрдох нь ажиллах нийт хугацаа дахь (өөрөөр хэлбэл тэтгэвэрт гарах хүртэлээ) тэр цалингийн хэмжээг нь үзүүлсэн. Professional degree гэвэл, Америкт ихэвчлэн, medicine, law, MBA degree – ийг хэлдэг тул, тийм degree – тэй хүмүүс гэж ойлгож бараг болно (тэгэхдээ, энэ график-д хэрэглэсэн professional degree – ийн нарийн тодорхойлолтыг шалгаагүй).
99 оны энэ тооноос харахад, дундаж доорхи маягтай юм байх:
Professional degree – 109’600$
Doctoral degree – 89’400$
Master’s degree – 62’300$
Bachelor’s degree – 52’200$
Мөн ахлах сургууль төгссөн хүний насан туршийн цалин 1,2 сая ам.доллар, professional degree – тэй хүнийх 4,4 сая ам.доллар юм байх.
Бакалавр цол авсан хүнтэй харьцуулахад, мастер доктор хүн илүү цалинтай байх нь хэт мэдээжийн байж магадгүй ч, Америкт professional degree-ийн мөнгөн үнэ цэнэ нь, бакалавраас хоёр дахин их, доктор-ийн түвшингээс илүү гэсэн сонирхолтой үр дүнг харж болно. Бас насан туршидаа мөнгөө хэрэглэхгүй цуглуулбал, Америкт хүн боловсролгүй ч саятан болж болно.
*Энэ зөвхөн мөнгөн үнэ цэнийн тухай гэдгийг мэдээж мартаж болохгүй. Жишээ нь докторын зэрэгтэй эрдэмтэд багш нийгэм дэх хувь нэмэр, ажилын далайц гэх мэт өөр талуудыг огт яриагүй.
*Энэ статитакийн тоогоо яаж авсаныг шалгаагүй тул, ерөнхий дундажийн баримжаа тоо гэж хүлээж авах нь зүйтэй байх.

No comments: