December 16, 2006

MBA-giin hicheel


Өвлийн амралтын шавшаанаа ашиглаж, аялж зугаалахаас өмнө хэдэн entry бичихээр шийдлээ.
Энэ удаа MBA-д үздэг хичээлийн тухай товчхон. Сургууль бүр ялимгүй өөр хөтөлбөртэй байж магадгүй ч, ерөнхий зарчим нь адилхан. Үзэх хичээлүүд нь, Core (үндсэн) гэгдэх бизнесийн үндсэн өргөн мэдлэг олоход зайлшгүй шаардлагатай хичээлүүд ба, Concentration or major (мэргэжил/чиглэл) гэгдэх өөрөө сонгож авсан чиглэлдээ илүү гүнзгийрүүлэхэд хэрэгтэй хичээлүүдээс бүрдэнэ.
Core class – д macro/micro economics, statistics, accounting, finance, operation, marketing, strategy, human resource гэсэн чиглэлүүүд бүгд эсвэл ихэнхи нь орно. Эдгээрээс гадна, teamwork болон leadership skill – ийн тухай хичээлийг core – доо оруулсан сургуулиуд ч байдаг. Мөн  Enron, MCI, Arthur Andersen гэх мэт scandal – уудаас ч үүдэлтэйгээр, business ethics – ийг core – доо оруулж ирээдүйн манежер болон удирдлагуудаа ёс суртахууны талд нь ч бэлтгьэ гэсэн хандлага ойрын жилүүдэд мэр сэр сонсогдох болсон.
Concentration/major дундаас түгээмэл хэдийг нь дурдвал, marketing, finance, entrepreneurship, general management, strategy, accounting гэх мэт. Зарим сургууль нь орохоосоо өмнө concentration/major – оо шийдээгүй бол болохгүй бол, зарим нь орсон хойноо чөлөөтэйгөөр сонгож сольж болдог. Мөн зөвхөн ганц биш, хэд хэдэн concentration сонгож болдог нь онцлог. (болдоггүй сургууль ч цөөн байж магадгүй)
Хичээл явуулах арга барил нь, ихэнхи сургуульд, lecture болон case based method хоёрын хольц гэж хэлж болоно. Case гэдэг нь, бизнест урьд нь тохиолдож байсан бөгөөд бизнесийн ямар нэг хичээл/сургамж болохуйц element-тэй (агуулга) жишээг сургалтын зорилгоор эмхэтгэсэн материал. Case-based method нь, case ашиглаж оюутануудтайгаа хэлэлцүүлэг хийх маягаар хичээл явуулах арга барил. Case – үүдийг ихэвчлэн сайн их сургуулиудийн туршлагатай багш мэргэжилтэнүүд бэлдсэн байдаг. Ер нь Harvard Business School – ээс бэлтгэсэн case – ийг дэлхийн ихэнхи MBA – д түгээмэл хэрэглэдэг гэж хэлж болно.
Үүнээс гадна, project or laboratory маягын хичээлүүд бий. Жишээ нь, new business laboratory гэсэн нэртэй, оюутанууд шинэ бизнесийн санаа гаргаад тэрийгээ төлөвлөх, хэрэгжүүлэх талаар ажилладаг хичээл байж болно. Мөн гаднийн ямар нэг компаниас даалгавар буюу project авч, оюутанууд түүн дээр хамтран ажиллах жишээтэй.
MBA – ийн хичээл болон явуулах аргачлалыг харахад, ихэнхи бакалавр хөтөлбөр болон бусад чиглэлийн мастерийн хөтөлбөрөөс нилээн ялгаатай өөрийн онцлогтой юм уу даа гэж бодогдоно. Юутай ч, lecture, problem solving, research project and paper зонхилсон инженерийн талын бакалавр/магистерийн боловсролоос нилээн өөр сургалтын систем.

No comments: