December 26, 2006

Careers after MBA


MBA оюутанууд төгсөөд голчлон ямар industry (чиглэл/салбар), function (ажлын төрөл, хэлбэр)-д ихээр ажиллахаар ордог тухай. Юутай ч эхлээд чиглэлээр нь ялгаж хуваагаад, түүн дотроо function – уудыг нь дурдах маягаар бичье.
1.      Corporate – Төрөл бүрийн компаниуд дахь голчлон менежерийн түвшингийн ажилууд. Function нь, general management, business development, strategic planning, marketing, finance, accounting гэх мэт олон янз. MBA-ийн төгсөгчийн ажил гэвэл ихэнхи  жирийн хүмүүсийн толгойд буух ажилууд. Компаниуд дундаа, “blue chip” гэгдэх GE, Microsoft, Intel гэх мэт нэр хүндтэй томоохон компаниудад ажилд ороход өрсөлдөөнтэй. Бас Silicon Valley – ийн Google, Yahoo маяагын high-growth/high-tech газрууд ч маш өрсөлдөөнтэй. MBA төгсөгчдийн хамгийн typical ажилууд.
2.      Venture/start own business – төгсөөд өөрөө шинээр компани байгуулах юм уу, дөнгөж байгууллагадсан venture компаниудад ажиллах оюутанууд цөөн ч гэсэн байдаг. Silicon Valley орчимоор энэ хандлага түлхүү талдаа байх.
3.      Consulting – Дотроо management consulting (MC) or strategy consulting, operation, IT, HR consulting гэх мэт хэдэн чиглэлүүдтэй. Компаниудын төрөл бүрийн бизнесийн стратеги болон үйл ажиллагаанд анализ хийж зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг MC firm-үүд нь, оюутануудын орохыг хамгийн сонирходог чиглэлүүдийн нэг.

Томоохон нэр хүндтэй MC firm – үүдээс:
McKinsey, Boston Consulting Group, Bain, Booz Allen Hamilton, Monitor, AT Kearney
Дэлгэрэнгүй list – ийг үзэхийг хүсвэл endees. Эдгээр дундаа McKinsey – ийн нэр хүнд нилээн өндөр,  McKinsey – ээс олон ч томоохон Америкийн firm – үүдийн CEO болон executive – ууд төрсөн/төрдөг гэж ярьлцдаг. MBA төгсөгчидийн их “хайртай” Firm-үүдийн нэг.
Financial Service industry:
4.      Investment Banking (IB) – өөр хэллэгүүд нь securities firm, brokerage firm гэх мэт. Товчихондоо, компаниудад хандаж олон төрлийн санхүүгийн талаарх үйлчилгээ явуулдаг firm – үүд. Мөн санхүүгийн зах зээл дээр төрөл бүрийн санхүүгийн “бараа” – ний худалдаа арилжааний үйл ажиллагаа ч явуулна. IB нь MBA төгсөгчидийн орохыг ихээр хүсдэг бас нэгэн түгээмэл чиглэл.

Томоохон нэр хүндтэй IB firm – үүдээс
Goldman Sachs, Morgan Stanley, Merril Lynch, Credit Suisse, Lehman Brothers, JP Morgan, Citigroup, Bear Stearns, UBS, Deutsche Bank, дэлгэрэнгүй list – ийг хүсвэл endees. Олон жилийн турш Wall Street – ийн symbol болж ирсэн, financial world – ийн томоохон төлөөлөгчид гэж хэлж болно.

MBA төгсөгчид сонирходог Function/Division нь, Investment Banking Division (IBD) or corporate Finance, Sales&Trading (S&T), Research, Private Client Services. Мөн эдгээрээс гадна, IB firm – д Operation, Finance, Technology гэх мэт өөр Division байдаг ч, MBA гэхээсээ илүүтэйгээр бакалавр оюутанууд тэр чиглэлүүдэд илүү ордог байх.

5.      Invest management (IM) – өөр хэллэгүүд нь, asset management, money management, mutual fund, *** fund гэх мэт. Товчдоо, бусад байгууллагын болон хүмүүсийн өмнөөс, тэдний мөнгийг санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж эргэлдүүлэх замаар өсгөж өгдөг ажил. MBA төгсөгчид орохыг ихээр хүсдэг чиглэлүүд боловч ороход босго өндөртэй.

Томоохон firm – үүд  нь жишээлбэл, Fidelity, Wellington, Capital Group, Vanguard, PIMCO  гэх мэт. Мөн CALPERS (California – ийн улсын ажилчидын тэтгэвэрийн fund) гэх мэт pension fund – ууд ч энд орно.
MBA төгсөгч, equity analyst, research analyst гэх мэт function – аар орж хөрөнгө оруулах компаниудын санхүүгийн үнэлгээ хийж, fund manager – т хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэлээр хангаж туслах үүрэгтэй.

6.      Hedge Fund (HF), Private Equity (PE), Venture Capital (VC)
HF нь IM -ийн нэг хэсэг ч гэж хэлж болно. Цөөхөн хүний ихээхэн хөрөнгийг, санхүүгийн зах зээл дээрх идэвхитэй (нууцлаг) арилжаагаар дамжуулаж эргэлдүүлж (ихэнхи тохиолдолд асар их) ашиг олдог firm – үүд. Сүүлийн 10 – 15 жилд ихээхэн хүчтэй болж буй Financial players. George Soros – ийн fund болон, өмнө блогтоо хальт дурдсан дампуурсан Long Term Capital Management нь, ердийн хүмүүс хүртэл мэддэг HF – ийн жишээ. Саяхны жишээнээс гэвэл, хэдхэн долоо хоногт 6 тэрбум ам.доллар орчим алдаад дампуурхад хүрсэн, байгалийн хийн арилжаа хийдэг байсан Amaranth байна.
PE нь ойрын хэдэн жилд financial world – д халуун сэдэв болон, улам хүчирхэгжиж байгаа салбар. Товчихондоо, Public company (биржэд арилжаалагддаг компани) – г Private болгон худалдаж аван, үйл ажиллагааг нь сайжруулж илүү үр ашигтай болгосоныхоо дараагаар бусдад зарах эсвэл IPO хийх замаар (асар их) ашиг олдог үйл ажиллагаа явуулдаг. PE – ийн firm өөр компанийг худалдаж авч байгаа мэдээ, сүүлийн жилд өдөр бү шахуу Wall Street Journal гэх мэт mainstream financial news – т гарч байгаа шах уу. Хамгийн ойрын жишээнээс, Австралийн Quatas airway PE Group – д худалдагдаж байгаа. PE ойрд халуун сэдэв тул, сүүлд болоцоотой үедээ нэмж бичихийг бодно.

KKR, Blackstone, Texas Pacific Group (TPG), Carlyle, Bain Capital.

VC нь, шинээр байгуулагдаж буй ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулдаг Firm – үүд. Apple, Sun Microsystems, Yahoo, Google гэх мэт Silicon Valley – ийн Symbol гэгдэх компаниудыг байгуулагдах цагаас нь хөрөнгө оруулалт хийсэн, Sequoia Capital, Kleiner Perkins CB нь хамгийн алдартай VC – ийн төлөөлөгчид гэгддэг.

HF, PE, VC нь маш сонирхолтой, MBA төгсөгчид орохыг маш ихээр сонирходог чиглэлүүд боловч, ороход маш өрсөлдөөнтэй. 1 firm нь жилд 1-2 хүн авахтай үгүйтэй, түүнээс гадна өмнө нь IB, MC background – тай хүн юм уу., VC – ийн хувьд өөрөө компани байгуулалцаж явсан туршлага шаардах мэт, шаардлага их өндөртэй учраас, жирийн MBA байтуугай Harvard/Stanford – ийн “лут” төгсөгчид хүртэл ороход маш хэцүү гэгддэг салбарууд.

Мөн, Wall Street – ийн ихэнхи томоохон IB firm – үүд, идэвхитэй asset management, HF, PE – ийн үйл ажиллагаа явуулдаг салбар хэсэгтэй байдаг. Мөн commercial banking, credit card – ийн хэсэгтэй IB firm – үүд ч бий. (Тиймээс заримыг нь investment bank гэхээсээ financial service firm гэж ерөнхийлж нэрлэх ч тохиолдол бий)

7.      Othersinsurance companies, commercial banks гэх мэт financial companies.


Эцэст нь, MBA – ийн түвшин, онцлог болон төгсөгчдийн career – ийн relation (холбоо) – ий тухай товчихон.

Corporate job – той харьцуулахад, MC, IB or IM job олж авах боломжийн тухайд, MBA – ийн нэр хүнд/ranking, мөн сургуулийн онцлог (finance – дээ сайн уу, management – дээ сайн уу) чухал нөлөөтэй гэж ярьлцдаг. Top 20 MBA биш бол илүү хэцүү болдог гэцгээдэг.
HF/PE/VC job – ийн хувьд ч top 5, top 3 MBA л биш бол боломж бараг байхгүй гэцгээдэг. (угаасаа эдгээр салбаруудад ажилд орохын  тулд, сурдаг MBA – ийн түвшинээсээ илүү MBA – д орохоос өмнөх хүний background/experience илүү чухал болхоор аргагүй байх... ) ер нь top 20 – оос гадуурх MBA – д Corprate job – ийн эзлэх хувь нь ихсээд байж магадгүй.
Бас, мэдээж exception (ерөнхий хандлагаас ялгаатай жишээнүүд) мэр сэр байж таарна. Мөн энэ бичлэг, full-time MBA төгсөөд ажилд орох 26-32 настай оюутануудын career – тай холбоотой, өөрөөр хэлбэл part-time or online MBA оюутануудын тухайд сайн мэдэхгүй юм.

4 comments:

Nana said...

ih taalagdlaa, yostoi dajgui blog baishtee.

mnglmba said...

Zochilj comment yldeesend bayarlalaa.

saran deerh tuulai said...

мэдээллийг тань ашиглаж болох уу?

mnglmba said...

no problem.