Investment
bank дахь 10 долоо
хоногийн internship хурдан өнгөрлөө. Ажлын хувьд, financial analysis, valuation, presentation preparation,
documentation and also web surfing and learning how to swim…
IPO (шинээр биржэд хувьцаагаа гаргах) хийх гэж байгаа firm-ийн deal (ажил), мөн stock (хувьцаа) болон bond (өрийн үнэт цаас) – оор дамжуулан financing (санхүү олж ирэх) – тай холбоотой deal, M&A (өөр firm – ийг худалдаж авах) – тай холбоотой анализ гэх мэт ажилтай холбогдож. Энэнээс илүү тодорхой
бол... хамаагүй мэдээлэл энд арай бичиж болохгүй.
Investment bank дахь ажил, их цаг ажилуулдагаараа “онцлог”. Түүнтэй
холбоотой, энэ зун тохиолдсон явдалаас товчихон:
Episode 1:
Пүрэв гараг 11 цаг: Managing Director (MD) – оос Баасан гарагын орой 5 цагт
хэрэглэх материал бэлдэх тухай даалгавар авч 15 минут орчим ярилцав. Ажилд
шаардагдах цаг нь дор хаяж 10-аад цаг. Ярианы дараа MD хариж, би амжих эсэх
тухай тооцонгоо өнөөдөр ажилаасаа хэзээ харих тухайгаа шанална.
Яагаад гэхээр... энэ тухай ярилцасан Пүрэв гараг 11 цаг нь өглөөний биш
оройны 11 цаг болхоор...
Episode 2:
Цуг internship хийж байгаа LBS – ийн охинтой, ажилынх нь сүүлийн өдрийн
өглөө 9 орчимд ажил явах метро дотор дайралдав. Би “Дуусах дөхөөд ажил ихтэй
биздээ, шөнө хэдэд харисан?”. Нөгөө охин “Алдаа гарсанаас болоод амжидаггүй,
тэгээд 6 цаг өнгөрөөж ажилаас гарсан”.
Энд 6 цаг гэдэг нь оройны 6 биш өглөөний 6 цаг...
No comments:
Post a Comment