June 25, 2006

Internship start - orientation, training


Эхний өдөр:
Orientation бол яахав жирийн, компанийн товч танилцуулга, ойрын үеийн санхүүгийн зах зээл, эдийн засгийн ерөнхий чиг хандлага гэж мэт яриа хэдэн цаг.
Тэгээд хэдэн цаг Training.
Энд цугларсан нь, АНУ – ийн MBA 1-р курс дуусгаад, энэ Investment Bank – ийн Investment Banking Division (IBD) – д зун 10-13 долоо хоног internship хийх оюутанууд. (Энэнээс гадна Sales and Training, Research гэх мэт Division-д ажиллах оюутануудын training тусдаа. Мөн бакалаврын internship-ийн оюутанууд бас тусдаа). Энэ зуны IBD – ийн intern нийтдээ 50 – аад оюутан. Дийлэнх, ер нь 90% шахуу нь АНУ-д топ 15 гэгддэг MBA – ийн оюутанууд юм уу даа. Тэр дундаа талаас илүү нь, санхүүгээр сайн гэгдэх 4-5 сургуулиас ирсэн харагдана.
Энэ өдрийн highlight (гол анхаарууштай хэсэг) нь, оройны хүлээн авалт. Оройны 7 орчимоос оффисоос ойрхон pub-д гадаа, оюутанууд болон зарим (ихэнхийн ь шинэхэн) банкируудтай пиво уунгаа хууч хөөрч, телевизээр хөл бөмбөг харсан хэдэн цаг. Оройн 10 орчимд дууссаны дараа, жаахан доргиодуу 10-аад оюутанууд, Human Resource (HR, боловсон хүчин)-ийн 2 бүсгүйтэй дараагийн bar руу. Амьд Jazz тоглосон тэр bar-нд цаг орчим сууж байгаад, бас дараагийн bar руу. Төгөлдөр хуур тоглосон жижигхэн тохилог bar-т хоёр аяга хоосолчихоод гарцгаав. Би ч шууд харьсан ч, болоогүй хэд нь цаашаа явж... эхний өдөр/үдэш дууслаа. Manhattan “маягын” үдэш гэхиймүү...
Хоёрдох өдөр:
Өглөөнөөс тувт training. Bloomberg, Thomson гэх мэт компютерийн үйлчилгээ ашиглах тухайгаас, financial analysis, valuation гэх мэт. Ихэнхи нь хичээл дээр үзсэн зүйлүүд тул, гол нь практик талаасаа юуг анхаарах вэ гэдгийг түлхүү анхааруулах нь онцлог нь. Өдөр нь энэ банкны IBD хариуцсан захирал яриа хийв.
Энэ өдрийн highlight нь оройн 5 цагт өгсөн даалгавар. Компани А, компани B-ийг худалдаж авах (acquisition) талаар, financial analysis хийж, presentation бэлтгэх. A, B нь бодит компани, ялангуяа B нь иймэрхүү жишээн дээр байнга гарч ирдэг компани... сүүлчийн хугацаа нь шөнө дөө бөгөөд 3, 3-раа грүүп болох. Хамгийн эхний грүүп ажилаа дуусгасан нь шөнийн 12-оос хойш... Манай грүүпийн дууссан нь шөнө дунд 2 цаг орчимд... Энэ өдөр Wall Street-ийн банкир амьдралын “work hard, play hard”-ийн, эхний өдөр “play hard” хийгээд үзэж (experience) амжаагүй “work hard” хэсгийг нь үзсэн өдөр гэхиймүү...
Гуравдах өдөр:
Өчигдөрийн бэлдсэн analysis, presentation-ээ Managing Director (MD – “ахлах банкир”)-д танилцуулж бүгдээрээ discussion. Дараа нь хэдэн цаг training, тэгээд өдөр finish. Маргааш орой New York оффис-д үдэхгүй нь тус тусийн хот руу нисцгээх тул, нөгөө хэдтэйгээ “bey хийгээд” өдрийн төгсгөл. Орой нь ойрхон газар хоол идчихээд, нэг pub-д пиво 2 лонх татсанаар гуравдахь өдөр энгийн байдлаар дууссав. Маргааш нь өөрийн ажиллах оффис руугаа зүглэж 10 илүүтэй цагийн нислэг...
Эргээд бодоход, дажгүй хөгжилтэй өнгөрүүлсэн хэдэн өдрүүд, ажил амьдрал аль аль талаасаа. Хэдхэн хоногийн дараа арай бодьтой ажил хийх 10 долоо хоног эхэлнэ...

No comments: