November 20, 2006

Boston-д хоёр хоног


Boston-д хоёр хоног, recruiting –ийн зорилгоор аялав.
Дараа намраас ажиллаж магадгүй firm-ийн банкирууд болон шинээр орж магадгүй бусад оюутануудтай танилцах зорилготой dinner reception (“хоол идэх”) – т оролцох гэж. Ritz-Carlton Hotel-д dinner нь болж, firm-ээс нь 3 MD (Ахлах банкир), MBA 2-р курсын 2 оюутан болон 1-р курсын 4 оюутан гэсэн цөөхөн хүн “хоолны өрөөний гишүүд”. Хоол нь яахав, “нөгөө нэг гарч ирдэг” steak… зарим оюутанууд нь нилээн идэвхитэй ярьж, зарим нь дуугайхан шиг “хоолондоо анхаарсан” 3 цаг.
Тэндээс гараад, MIT – ийн хажууханд байрлах Boston Marriot hotel – ийн доорх pub – д зун танилцсан залуустай пиво ууж хэсэг саатав. Шөнө 1 цаг өнгөрөөгөөд зочид буудал руугаа. Өглөө зочид буудлаас гараад downtown-оор хэсэг алхаж танилцав. Downtown нь жижигхэн ч цэвэрхэн газар юм.

No comments: