December 26, 2006

100 companies MBA students most like to work

Бас нэг, өмнө оруулсан Careers after MBA – тэй холбоотой мэдээлэл. MBA оюутанууд төгссөн ямар компанид ажиллахыг хамгийн ихээр хүсдэг тухай, FORTUNE сэтгүүлтэй хамтарч Universum Communication гэж газраас 2006 онд явуулсан санал асуулгын дүн. Tovch taniltsuulgiig endees.
1 McKinsey & Company
Google
Goldman Sachs
4 Bain & Company
5 The Boston Consulting Group
Citigroup
Apple Computer
General Electric
Johnson & Johnson
10 
Morgan Stanley
11 
Procter & Gamble
12 
Nike
13 
Lehman Brothers
14 
Walt Disney
15 Booz Allen Hamilton
16 
Microsoft
17 Deloitte
18 
Bank of America
19 BMW
20 
Merrill Lynch

Management Consulting(MC) firm 5 (Deloitte
– ийг оруулаад), Investment Banking (IB) firm 6 (Citigroup, BofA – ийг IB гэж тоолоод), үлдсэн 9 нь GE Microsoft гэх мэт нэр хүндэт томоохон компаниуд эсвэл Google маяагын high-growth/high-tech firm – үүд эзэлж байгаам байна. Nike, BMW хоёр, миний хувьд unexpected байлаа.

Careers after MBA - example of two schools


Careers after MBA бичлэгтэй холбогдуулаад.
MBA төгсөгчидийн ажилын байрны талаар, BusinessWeek deerh MBA-iin profile- аас жишээ пост хийе. 2 жилийн өмнөх мэдээлэл ч гэсэн, харицуулалт хийх, ерөнхий хандлагыг нь харахад болохгүй юм байхгүй байх.

Нэг нь, finance – ээр сайн гэгдэх Columbia MBA (top10), нөгөөх нь Purdue MBA (top 20 – 30 байх). Доорхи web link – ууд дахь, “top 15 recruiting firms that hired the most graduates in the past academic year” гэдэг хэсэгт тодорхой мэдээлэл нь бий.

Columbia:
http://www.businessweek.com/bschools/04/full_time_profiles/columbia3.htm

Firm Graduates Hired
1. McKinsey 47
2. Lehman Bros. 27
3. Citigroup 25
4. Goldman, Sachs & Co. 18
5. Deutsche Bank 14
6. American Express 11
7. Booz Allen Hamilton 11
8. JPMorgan Chase 11
9. Morgan Stanley 10
10. Bank of America 9
11. Boston Consulting 9
12. Credit Suisse First Boston 9
13. Bain & Company 8
14. L'Oreal 7
15. General Electric; UBS 6

Purdue:
http://www.businessweek.com/bschools/04/full_time_profiles/krannert3.htm

Firm Graduates Hired
1. Eaton 3
2. Ford 3
3. IBM 3
4. Procter & Gamble 3
5. Raytheon 3
6. United Technologies 3
7. Air Products 2
8. American Axle 2
9. Eli Lilly 2
10. General Electric 2
11. Guidant 2
12. Honeywell 2
13. Johnson & Johnson 2
14. Liberty Mutual 2
15. NCR; Philip Morris; Eureka 2
Columbia – ийн хамгийн олон хүн ажилд авсан компаниудад, IB IM MC firms олон, Purdue нь Corporate олон гэсэн хандлага юм байна. MBA хөтөлбөрийн ranking болон specialty – дээ хир сайн бэ гэсэн онцлогоос, төгсөгчидийн ажилийн байр нилээн ялгаатай байдагын нэг жишээ гэж хэлж болох байх.
Columbia жилийн Full-Time оюутан 500-, Purdue 150 орчим гэсэн ялгаа байгаа. Нэг нь хот (NYC), нөгөө нь хөдөөдүү газар гэсэн ялгаа, өчүүхэн нөлөө үзүүлсэн ч байж магадгүй.

Careers after MBA


MBA оюутанууд төгсөөд голчлон ямар industry (чиглэл/салбар), function (ажлын төрөл, хэлбэр)-д ихээр ажиллахаар ордог тухай. Юутай ч эхлээд чиглэлээр нь ялгаж хуваагаад, түүн дотроо function – уудыг нь дурдах маягаар бичье.
1.      Corporate – Төрөл бүрийн компаниуд дахь голчлон менежерийн түвшингийн ажилууд. Function нь, general management, business development, strategic planning, marketing, finance, accounting гэх мэт олон янз. MBA-ийн төгсөгчийн ажил гэвэл ихэнхи  жирийн хүмүүсийн толгойд буух ажилууд. Компаниуд дундаа, “blue chip” гэгдэх GE, Microsoft, Intel гэх мэт нэр хүндтэй томоохон компаниудад ажилд ороход өрсөлдөөнтэй. Бас Silicon Valley – ийн Google, Yahoo маяагын high-growth/high-tech газрууд ч маш өрсөлдөөнтэй. MBA төгсөгчдийн хамгийн typical ажилууд.
2.      Venture/start own business – төгсөөд өөрөө шинээр компани байгуулах юм уу, дөнгөж байгууллагадсан venture компаниудад ажиллах оюутанууд цөөн ч гэсэн байдаг. Silicon Valley орчимоор энэ хандлага түлхүү талдаа байх.
3.      Consulting – Дотроо management consulting (MC) or strategy consulting, operation, IT, HR consulting гэх мэт хэдэн чиглэлүүдтэй. Компаниудын төрөл бүрийн бизнесийн стратеги болон үйл ажиллагаанд анализ хийж зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг MC firm-үүд нь, оюутануудын орохыг хамгийн сонирходог чиглэлүүдийн нэг.

Томоохон нэр хүндтэй MC firm – үүдээс:
McKinsey, Boston Consulting Group, Bain, Booz Allen Hamilton, Monitor, AT Kearney
Дэлгэрэнгүй list – ийг үзэхийг хүсвэл endees. Эдгээр дундаа McKinsey – ийн нэр хүнд нилээн өндөр,  McKinsey – ээс олон ч томоохон Америкийн firm – үүдийн CEO болон executive – ууд төрсөн/төрдөг гэж ярьлцдаг. MBA төгсөгчидийн их “хайртай” Firm-үүдийн нэг.
Financial Service industry:
4.      Investment Banking (IB) – өөр хэллэгүүд нь securities firm, brokerage firm гэх мэт. Товчихондоо, компаниудад хандаж олон төрлийн санхүүгийн талаарх үйлчилгээ явуулдаг firm – үүд. Мөн санхүүгийн зах зээл дээр төрөл бүрийн санхүүгийн “бараа” – ний худалдаа арилжааний үйл ажиллагаа ч явуулна. IB нь MBA төгсөгчидийн орохыг ихээр хүсдэг бас нэгэн түгээмэл чиглэл.

Томоохон нэр хүндтэй IB firm – үүдээс
Goldman Sachs, Morgan Stanley, Merril Lynch, Credit Suisse, Lehman Brothers, JP Morgan, Citigroup, Bear Stearns, UBS, Deutsche Bank, дэлгэрэнгүй list – ийг хүсвэл endees. Олон жилийн турш Wall Street – ийн symbol болж ирсэн, financial world – ийн томоохон төлөөлөгчид гэж хэлж болно.

MBA төгсөгчид сонирходог Function/Division нь, Investment Banking Division (IBD) or corporate Finance, Sales&Trading (S&T), Research, Private Client Services. Мөн эдгээрээс гадна, IB firm – д Operation, Finance, Technology гэх мэт өөр Division байдаг ч, MBA гэхээсээ илүүтэйгээр бакалавр оюутанууд тэр чиглэлүүдэд илүү ордог байх.

5.      Invest management (IM) – өөр хэллэгүүд нь, asset management, money management, mutual fund, *** fund гэх мэт. Товчдоо, бусад байгууллагын болон хүмүүсийн өмнөөс, тэдний мөнгийг санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж эргэлдүүлэх замаар өсгөж өгдөг ажил. MBA төгсөгчид орохыг ихээр хүсдэг чиглэлүүд боловч ороход босго өндөртэй.

Томоохон firm – үүд  нь жишээлбэл, Fidelity, Wellington, Capital Group, Vanguard, PIMCO  гэх мэт. Мөн CALPERS (California – ийн улсын ажилчидын тэтгэвэрийн fund) гэх мэт pension fund – ууд ч энд орно.
MBA төгсөгч, equity analyst, research analyst гэх мэт function – аар орж хөрөнгө оруулах компаниудын санхүүгийн үнэлгээ хийж, fund manager – т хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэлээр хангаж туслах үүрэгтэй.

6.      Hedge Fund (HF), Private Equity (PE), Venture Capital (VC)
HF нь IM -ийн нэг хэсэг ч гэж хэлж болно. Цөөхөн хүний ихээхэн хөрөнгийг, санхүүгийн зах зээл дээрх идэвхитэй (нууцлаг) арилжаагаар дамжуулаж эргэлдүүлж (ихэнхи тохиолдолд асар их) ашиг олдог firm – үүд. Сүүлийн 10 – 15 жилд ихээхэн хүчтэй болж буй Financial players. George Soros – ийн fund болон, өмнө блогтоо хальт дурдсан дампуурсан Long Term Capital Management нь, ердийн хүмүүс хүртэл мэддэг HF – ийн жишээ. Саяхны жишээнээс гэвэл, хэдхэн долоо хоногт 6 тэрбум ам.доллар орчим алдаад дампуурхад хүрсэн, байгалийн хийн арилжаа хийдэг байсан Amaranth байна.
PE нь ойрын хэдэн жилд financial world – д халуун сэдэв болон, улам хүчирхэгжиж байгаа салбар. Товчихондоо, Public company (биржэд арилжаалагддаг компани) – г Private болгон худалдаж аван, үйл ажиллагааг нь сайжруулж илүү үр ашигтай болгосоныхоо дараагаар бусдад зарах эсвэл IPO хийх замаар (асар их) ашиг олдог үйл ажиллагаа явуулдаг. PE – ийн firm өөр компанийг худалдаж авч байгаа мэдээ, сүүлийн жилд өдөр бү шахуу Wall Street Journal гэх мэт mainstream financial news – т гарч байгаа шах уу. Хамгийн ойрын жишээнээс, Австралийн Quatas airway PE Group – д худалдагдаж байгаа. PE ойрд халуун сэдэв тул, сүүлд болоцоотой үедээ нэмж бичихийг бодно.

KKR, Blackstone, Texas Pacific Group (TPG), Carlyle, Bain Capital.

VC нь, шинээр байгуулагдаж буй ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулдаг Firm – үүд. Apple, Sun Microsystems, Yahoo, Google гэх мэт Silicon Valley – ийн Symbol гэгдэх компаниудыг байгуулагдах цагаас нь хөрөнгө оруулалт хийсэн, Sequoia Capital, Kleiner Perkins CB нь хамгийн алдартай VC – ийн төлөөлөгчид гэгддэг.

HF, PE, VC нь маш сонирхолтой, MBA төгсөгчид орохыг маш ихээр сонирходог чиглэлүүд боловч, ороход маш өрсөлдөөнтэй. 1 firm нь жилд 1-2 хүн авахтай үгүйтэй, түүнээс гадна өмнө нь IB, MC background – тай хүн юм уу., VC – ийн хувьд өөрөө компани байгуулалцаж явсан туршлага шаардах мэт, шаардлага их өндөртэй учраас, жирийн MBA байтуугай Harvard/Stanford – ийн “лут” төгсөгчид хүртэл ороход маш хэцүү гэгддэг салбарууд.

Мөн, Wall Street – ийн ихэнхи томоохон IB firm – үүд, идэвхитэй asset management, HF, PE – ийн үйл ажиллагаа явуулдаг салбар хэсэгтэй байдаг. Мөн commercial banking, credit card – ийн хэсэгтэй IB firm – үүд ч бий. (Тиймээс заримыг нь investment bank гэхээсээ financial service firm гэж ерөнхийлж нэрлэх ч тохиолдол бий)

7.      Othersinsurance companies, commercial banks гэх мэт financial companies.


Эцэст нь, MBA – ийн түвшин, онцлог болон төгсөгчдийн career – ийн relation (холбоо) – ий тухай товчихон.

Corporate job – той харьцуулахад, MC, IB or IM job олж авах боломжийн тухайд, MBA – ийн нэр хүнд/ranking, мөн сургуулийн онцлог (finance – дээ сайн уу, management – дээ сайн уу) чухал нөлөөтэй гэж ярьлцдаг. Top 20 MBA биш бол илүү хэцүү болдог гэцгээдэг.
HF/PE/VC job – ийн хувьд ч top 5, top 3 MBA л биш бол боломж бараг байхгүй гэцгээдэг. (угаасаа эдгээр салбаруудад ажилд орохын  тулд, сурдаг MBA – ийн түвшинээсээ илүү MBA – д орохоос өмнөх хүний background/experience илүү чухал болхоор аргагүй байх... ) ер нь top 20 – оос гадуурх MBA – д Corprate job – ийн эзлэх хувь нь ихсээд байж магадгүй.
Бас, мэдээж exception (ерөнхий хандлагаас ялгаатай жишээнүүд) мэр сэр байж таарна. Мөн энэ бичлэг, full-time MBA төгсөөд ажилд орох 26-32 настай оюутануудын career – тай холбоотой, өөрөөр хэлбэл part-time or online MBA оюутануудын тухайд сайн мэдэхгүй юм.

December 24, 2006

Monetary benefit of education in US


Боловсролын түвшин, Америкт хэр зэрэг мөнгөн үнэ цэнэтэй тухай.
Америк-д US Census Bureau гэж газраас хэдэн жилийн өмнө гаргасан, энэ сэдэвтэй холбоотой статистик тоо харсан тул энд сонирхуулаад тавьлаа. (дэлгэрэнгүй статистак тоог энэ site – д: Career-Wizard.com)
Эхний график нь боловсролын түвшингээсээ хамаараад, дундаж жилийн цалин яаж өөр байдагийг харуулсан. Хоёрдох нь ажиллах нийт хугацаа дахь (өөрөөр хэлбэл тэтгэвэрт гарах хүртэлээ) тэр цалингийн хэмжээг нь үзүүлсэн. Professional degree гэвэл, Америкт ихэвчлэн, medicine, law, MBA degree – ийг хэлдэг тул, тийм degree – тэй хүмүүс гэж ойлгож бараг болно (тэгэхдээ, энэ график-д хэрэглэсэн professional degree – ийн нарийн тодорхойлолтыг шалгаагүй).
99 оны энэ тооноос харахад, дундаж доорхи маягтай юм байх:
Professional degree – 109’600$
Doctoral degree – 89’400$
Master’s degree – 62’300$
Bachelor’s degree – 52’200$
Мөн ахлах сургууль төгссөн хүний насан туршийн цалин 1,2 сая ам.доллар, professional degree – тэй хүнийх 4,4 сая ам.доллар юм байх.
Бакалавр цол авсан хүнтэй харьцуулахад, мастер доктор хүн илүү цалинтай байх нь хэт мэдээжийн байж магадгүй ч, Америкт professional degree-ийн мөнгөн үнэ цэнэ нь, бакалавраас хоёр дахин их, доктор-ийн түвшингээс илүү гэсэн сонирхолтой үр дүнг харж болно. Бас насан туршидаа мөнгөө хэрэглэхгүй цуглуулбал, Америкт хүн боловсролгүй ч саятан болж болно.
*Энэ зөвхөн мөнгөн үнэ цэнийн тухай гэдгийг мэдээж мартаж болохгүй. Жишээ нь докторын зэрэгтэй эрдэмтэд багш нийгэм дэх хувь нэмэр, ажилын далайц гэх мэт өөр талуудыг огт яриагүй.
*Энэ статитакийн тоогоо яаж авсаныг шалгаагүй тул, ерөнхий дундажийн баримжаа тоо гэж хүлээж авах нь зүйтэй байх.

MBA – ийн cost


Нэгэнт MBA – ийн ерөнхий танилцуулга маягын цуврал хэдэн бичлэг бичсэн тул, нэмээд MBA – ийн зардалын тухай энд товчхон:
Tuition – MBA – ийн сургалтын жилийн зардал нь, top 10 MBA – д 40’000$ - 45’000$, top 10-30 MBA – д 35’000$ - 40’000$ орчим. 2 жилд 70’000$ – 90’000$,  дунджаар 80’000$ орчим.
Living expense – Амьдрах зардал, том хотод 2 жил амьдрахад 50’000$ - 60’000$, бусад газар магадгүй 35’000$ - 50’000$. Дунджаар 50’000$ орчим.
MBA – ийн зардал нь юутай ч, дээрхи 2-ийн нийлбэр – дунджаар 130’000$ (a).
Үүн дээр хэрвээ MBA – д суралгүйгээр 2 жил ажилаа үргэлүүлж хийж байсан бол олж болох байсан мөнгийг алдаж байгаа тул тэр зардалыг нэмж болоно (бизнесийн хэллэгээр opportunity cost). MBA – д ордог хүмүүсийн дундаж жилийн цалинг 50’000$ гэвэл 2 жилийн 100’000$.
Энэ opportunity cost – ийг тооцсоны дараах, MBA – ийн зардал 230’000$ (b).
MBA – д financial aid гээд зарим оюутануудад scholarship, эсвэл tuition хөнгөлөх зүйл байдаг ч, тэр нь нийт оюутаны 10% – 20% хүрэхгүй хүнд л хүртээлтэй болхоор олдоно гэсэн магадлал байхгүйтэй адил тул, энэ тооцоонд оруулаагүй. Мөн, зун оюутанууд internship гэж 2 – 3 firm – үүдэд ажилладаг. Тэндээс олох цалинг зардалаасаа хэсэх хэрэгтэй. Сарын дунджаар 6’000$ гэвэл, 2.5 сарын 15’000$. Бас төгсөөд ажиллах газраасаа offer аваад ажилынхаа гэрээн дээр гарын үсэг зурсан үед, signing bonus гэж өгөх firm – үүд байдаг. Тэр бонусыг авсан гэж үзээд (assume) дундаж signing bonus – ийг 15’000$ гэж бодъё. Тэгвэл дээрх зардалаас 30’000$ хасагдах болно.
Internship revenue, signing bonus тооцсоны дараах MBA – ийн зардал 200’000$ (c).
Opportunity cost тооцохгүй бол 100’000$ (d).
Ингээд харахаар MBA – ийн зардал 100’000$ ч бай, 200’000$ ч бай, нилээн том тоо гэдэг нь харагдана. MBA төгсөгчидийн жилийн цалин (year-end bonus оруулахгүйгээр) 80’000$ - 100’000$ гэж яригддагийг бодсон ч, дээрх зардал тийм бага харагдахгүй. Тэгээд ч төгсөөд ажил олох нь амар процес биш, ялангуяа ерөнхий  эдийн засаг, санхүүгийн зах зээлийн байдлаас хамаараад, их хувирдаг болхоор бүр хэцүү. 9/11 – ний хэргийн дараахан төгссөн MBA оюутануудад ажил олдохгүй хэцүү байдалд орж байсан нь саяханы жишээ. Мөн Америкт урьд нь амьдарж байгаагүй хүний хувьд ажил олно гэдэг ер нь (юутай ч мөнгөгүй монгол хүний хувьд) нилээн commitment шаардсан ажил гэж боддогддог.
Америкчууд, ер нь бусад гадаадууд тэгээд энэ MBA – ийн зардалыг төлөхдөө ихэвчлэн, сургууль болон сургуультай холбоотой банк эсвэл бусад байгууллагаас зээл авч хэрэглэдэг (би ч ялгаагүй энэ аргаар... ). Тэгээд төгсөөд 5-10 жил цувруулж төлдөг маяагтай.
Эцэст нь ийм их зардал төлөхгүйгээр MBA – д сурч болох гэдэг асуудал байж болно. Өөрөөр хэлбэл сургуулиасаа scholarship авахад хир амар вэ гэдэг асуулт. Тэр талаар хувийн туршлага багаас практикал хариулт  байхгүй болхоор, энд хэт ерөнхий хариулт өгч үзвэл: Нэгэнт сургууль бүр элсэгчидийнхээ 10% - 20% - д scholarship эсвэл tuition хөнгөлөлт үзүүлдэг тул тэрэнд багтахыг хичээх  хэрэгтэй байх. Top 10 гэгддэг сургуульд applicant – ийн олон талыг харж scholarship – ээ өгдөг болхоор магадлал нь unknown (үл мэдэгдэх) байх. Харин top 10-20, top 20 – оос дооших сургууль болох тусмаа, GMAT – ийн онооны нөлөөлөх байдал нь эрс нэмэгдээд ирдэг. Өөрөөр хэлбэл top 20 орчимыг нэг сургуулийн элсэгчидийн GMAT – ийн онооны дундаж нь 650 байгаад, чиний GMAT 700 байвал, чи тэр сургуульд scholarship – тэй орох магадлал маш өндөр болоод ирнэ гээд хэлэхэд буруудахгүй байх. Чамайг тэр сургуульд apply хийгээгүй байхад чинь, сургуулиасаа холбоо бариад ирэх тохиолдол хүртэл байдаг. Монголоосоо Scholarship олох, Америкт дахь энэрэлийн байгууллагаас scholarship олж авах талаар, туршлага мэдээлэл огт байхгүй тул, сайн мэдэхгүй юм....
*Нэмэлт: Энэ бичлэгт (өмнөх зарим бичлэгүүдийн адилаар), top 30 доторхи MBA-д focus хийж бичсэн болхоор, жаахан өрөөсгөл байж болноь тэрнээс бусад сургуулиудын талаар байдал нилээн өөр байж магадгүй. Жишээ нь зарим state university – ийн маш хямд MBA мэр сэр байдаг, BYU 10’000$ орчим гэж дээхэн харагдсан санагдаж байна. Бас энд Америк дахь 2 жилийн full-time хөтөлбөрийн тухай бичсэн, 1 жилийн хөтөлбөр эсвэл part-time, executive хөтөлбөр гэвэл зардал мэдээж ондоо болно.

December 20, 2006

MBA ranking


MBA – д apply хийхийг төлөвлөх үед, MBA ranking – ийн тухай сонирхож эхлэх хүн олон. Мэдээж, аль болох нэр хүндтэй мөн түүнчлэн сургалт сайтай сургуульд орчих зорилгоор, мөн гол нь ирээдүйн career – т илүү нөлөөтэй, бүр шууд хэлбэл recruiting хийхэд илүү тус болох сургуульд орохыг хүсдэг хүн олон учраас ...
Харамсалтай нь, “MBA ranking бол ЭНЭ” гээд заачихаар цорийн ганц “бүх нийтээрээ тогтсон ranking” гэдэг зүйл байддаггүй. Тэгэж тогтоогоод байхаар ч зүйл биш. (Аливаа юмны) ranking гэдэг хэн/ямар байгууллага, ямар шалгуураар дүгэнэв, мөн тэрийг нь хэр credential – тай үзэж хүлээж авахаас шалтгаалах учираас.
MBA -ийн хувьд, төрөл бүрийн сэтгүүл, байгууллагаас гаргадаг “media ranking” нь хүсүүсийн баримжаа болдог гэж хэлж болно. Тэдгээр дунд хамгийн түгээмэл хэрэглэгдэдэг нь доорхи 3 сэтгүүл/сонины ranking:
(FT – ийн ranking, US – ээс өөр улсуудын хөтөлбөрүүдийг агуулсанаараа онцлог)
Жишээ болгоод энд USN&WR – ийн ranking:
Сэтгүүл тус бүр ялгаатай хэмжүүрээр дүгнэж ranking гаргаж байгаа болхоор, гарсэн үр дүн нь ч ялимгүй ялгаатай байдаг. Тэгэхдээ сэтгүүлээсээ хамаараад байрлал нь ялимгүй өөрчлөгдсөн ч, аль ч ranking top 5, top 10 – д байнга ордог сургуулиуд байгааг харж болно. Top 10, top 20 хувьд ч гэсэн адил. Өөрөөр хэлбэл, “ Сургууль Х – ийн Ranking 4 – р байр уу, 7 – р байр уу” гэсэн хэдхэн байрын хоорондох маргалдаан утгагүй нь харагдана. Харин “Сургууль Х top 10 – д ордог сургууль уу, top 10 – 20 – д ордог сургууль уу” гэдэг хэлэлцүүлэг хийвэл хариу арай амархан гарна. Тиймээс “media ranking” – ууудыг, MBA ranking – ийн ерөнхий баримжаа гэдэг утгаар нь хүлээж авбал зүгээр. Жишээ нь top 10 доторх сургуульд орохоор шийдсэн бол, сругууль бүрийн онцлогуудыг харж, өөрийн зорилготой нийцэх (“fit”) газрыг сонгосон нь зүгээр байх байх. Ер нь энэ media – ийн ranking – ийг хараад олон янзын дүгнэлт хийж болно.
Гэвч....
MBA Applicants болон students, мөн holders – ийн дунд consensus болж тогтсон, албан ёсны биш ерөнхий “unofficial ranking” маягын баримжаа байдаг ч гэж хэлж болно. Дээр үед BusinessWeek -ийн порум дээрхи хүмүүсийн маргаан дунд, доорхи маягын ranking хийсэн байдал, олон хүмүүсийн санаанд нийцэж байсан тул энд сонирхуулаад:
group1. Harvard, Stanford, Wharton
group2. MIT, Kellogg, Columbia, Chicago
group3. Berkeley, Dartmouth, UCLA, NYU, Duke, Michigan, Virginia, Yale, Cornell
Энэ нь, нэг грүүп доторхи сургуулиуд адилхан түвшингийнх, грүүп нь өөр болчихвол түвшин нь ондоо гэсэн санаатай эрэмбэ дараа. Энэ тухай санал нийлэх нийлэхгүй талаар мэдээж олон  бодол байж болох болхоор, энэнийг зүгээр хэдэн оюутаны бодлоос гарсан жишээ гэж бодоод өнгөрсөн нь зүгээр байх. Энд MBA – тэй холбоотой нэг link attach хийе (дундах ranking тухай мэдээллийг нь сонирховол): http://en.wikipedia.org/wiki/MBA
Сургууль бүрт өөр өөрийн онцлог бий. Нэн ялангуяа, мэргэшилээсээ (specialty) хамаараад, дээрх general ranking – аас ондоогоор нэр хүнд ондоо болох нь бий. BusinessWeek, USN&WR – д finance, marketing гэх мэт мэргшил тус бүрээр нь бас ranking хийсэн байдаг болхоор сонирхож болно. Тэгэхдээ finance, general management, marketing – ийн мэргэшилийн ranking нь 1 тоож хүн байхаас бусад мэгэшилийн ranking – ийг нь анхаараад MBA сонгодог хүн цөөхөн байх (юутай ч би 1 эргэн тойрноо хараагүй). Ер нь ихэнхи MBA – гийн оюутанууд ч тэр талаар мэдэхгүй байх. Юутай ч top 10 – 20 MBA – д орохыг зориж байгаа оюутанууд, general ranking – ээс гадна зорилгоосоо хамаараад finance болон general management – ийн ranking – ийг л анхаараад, дээрээс нь сургуулийнх нь онцлогтой “fit” – ийг нь харж сургуульд apply хийдэг гэж хэлэхэд буруудахгүй байх.
Эцэст нь, ranking – ийг анхаарч rank өндөртэй сургуульд орохыг зорих хэрэг байгаамуу? Гэдэг асуулт байж болно. Тэрний хариу нь мэдээж, хүн бүрийн зорилго, төлөвлөгөө, нөхцөл байдлаас хамаарах асуудал байх...

December 17, 2006

How to get into a MBA


MBA – д ороход яах хэрэгтэй вэ гэдэг сэдвээр. Нилээн нуршуу бичлэг тул, сэтгэлийн бэлтгэлээ...
Товч хурдан хариу нь, доорх номыг авч унших:
Энэ ном Top MBA – д орох тухай гэж гарчигтэй боловч, ер нь MBA – д ороход юуг яаж бэлтгэх, юунд анхаарах тухай дажгүй эмхтгэж бичсэн ном, олон ч candidate – ийн гарын авлага болсон ном. Мэдээж, интернэтэд энд тэндгүй холбогдох мэдээлэл хөглөрч байгаа байх. Энд юутай ч энэ тухай өөрийн бодлыг эмхэтгэж, бас туршилгаасаа бага зэрэг бичье гэж бодлоо.
MBA – д apply хийхэд шаардагдах гол зүйлс:
  1. TOEFL оноо
  2. GMAT оноо
  3. Эсээ: 3-5 сэдвээр
  4. Recommendations: 1-3 хүнээс
  5. Ажилын impressive experience
  6. Сайн сургууль төгссөн байх / сан GPA
  7. Extracurricular activity (ажил хичээлээс гадуурх хийдэг зүйл/идэвхи)
  8. Interview



Тус бүрийн арай дэлгэрэнгүй:
1.      TOEFL оноо – Албан ёсоороо, хамгийн багадаа 250 байсан санагдана. Тэгэхдээ TOP 10 – 20 гэгддэг MBA – д ороход, 270 орчим байх хэрэгтэй. TOEFL оноо зөвхөн requirement болохоос sufficient factor биш – өөрөөр хэлбэл, сайн байлаа гээд чамайг тэнцүүлэхгүй, харин юутай ч доод шаардлага хангах эсэх хэмжүүр болно гэсэн үг.

2.      GMAT оноо – TOP 10 гэгддэг MBA – д дундаж нь 700 – 710 орчим болхоор тэр түвшингийн MBA – д элсэхийг хүсвэл болвол 680 – 720 орчим байвал зохимжтой гэгддэг. Тэгэхдээ ихэнхи TOP 10 MBA – д, GMAT оноо бас л requirement болхоос sufficient зүйл биш. Харин TOP 20 гэдгээс доошилоод ирвэл, GMAT – ийн оноо сайн байх тусмаа, өөрөө хэлбэл тэр сургуулийн элсэгчидийн дундаж онооноос өндөр байх тусмаа орох магадлал нь хамаагүй ихсээд ирнэ.

3.      Эсээ: 3-5 сэдвээр  - “Why do you want MBA?”, “Why do you want MBA from School X?”, “What accomplishments have you achieved?”, “What is your career plan?” гэх мэт асуултанд, 500 – 2000 үгээр бичих эсээ. Юу хийж, ямар амжилт гаргасан, ирээдүйд ямар “мундаг” зүйл хийхийг хүсэдэг гэх мэт, хувь хүний өөрийн background, болон санаа, хүсэл мөрөөдөл, зорилго, амбицийг мэдэхийг зорьсон асуултууд. Гол нь, тэрийгээ яаж илэрхийлж чадахнуу гэдэгийг шалгах зорилготой. Бусад оноо үзүүлэлтүүд чинь, тус MBA – ийн дундажтай төстэй байвал, эсээ элсэхэд хамгийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэж хэлэх хүн олон...


4.      Recommendations: 1-3 хүнээс – Өөрийн манежер, эргэн тойрны хүмүүсээс бичүүлж авах ёстой эд.

5.      Ажилын impressive experience – Ихэнхи MBA – д хэдэн жилийн ажлын туршлага шаарддаг. Тэрэн дундаа нэр хүндтэй компани, эсвэл industry – д ажиллах хүмүүс элсэхэд арай дөхөм ч гэж хэлэх хүмүүс бий. Жишээ нь GE, Microsoft, Yahoo гэх мэт компаниуд юм уу, management consulting, investment banking гэх мэт industry... тэгэхдээ ямар компани гэдэг нь хамаарахгүйгээр, хувь хүн өөрөө ажилийн ямар үр дүн гаргав гэдэг нь илүү чухал. Жишээ нь жаахан хэтрүүлэгтэйгээр хэлбэл, Монголд 10 хан хүнтэй компанийг байгуулаад 3 жилд 300 хүнтэй болгон, гаднийн компанитай хүртэл өргөн холбоо тогтоосон ч гэдэг юм уу... Эсвэл 4 хэн жилийн дотор бусад хүмүүст 15 жил шаардагдах ажилийн амжилт гаргаж, бас дэвшисэн ч гэдэг юм уу... Ер нь чухал factor – уудын нэг.


6.      Сайн сургууль төгссөн байх / сан GPA – Тайлбарлах ч шаардлагагүй байх.

7.      Extracurricular activity (ажил хичээлээс гадуурх хийдэг зүйл/идэвхи) – Бас  нэг чухал factor. Оюутан байхдаа ядуу хүмүүст туслах грүүп зохион байгуулж *** хийсэн гэдэг юм уу, оюутаны зөвлөлийн дарга байж *** гэдэг юм уу, хичээлээс гадуурх activity – ээр дамжуулсан, leadership шинж чанар байна уу гэдэгийг сургууль харах гэдэг. Мөн, спорт, урлаг гэх мэт хичээл ажилаас гадуурх амжилт activity ч байж болно. Энэ нь ямарваа нэг зүйлд commitment – тэй (зорилготой тууштай) байж өндөр амжилтанд хүрэхийг эрмэлздэг/чаддаг хүн үү гэдэгийн шалгуур болно. Цаашилаад, хичээл ажилаас өөр юм мэддэггүй хэнхэг биш, олон талын авъяс сонирхолтой амьдардаг хүн үү үгүй юу гэсэн чухал зүйлийг харах зорилготой.


8.      Interview – зарим нэр хүндтэй сургуулиудад, бичиг баримтийн шалгуур давсанын дараа interview хийдэг. Ихэвчлэн USA – дээ, заримдаа Европ, Ази – ийн томоохон хотуудад сургуулийн хүмүүс нь очиж, эсвэл alumni (төгсөгчид) нь хийнэ. Утсаар ч хийх тохиолдол бий.
MBA program – уудын тухай мэдээлэлийг тус бүрийнх нь website – аас олж болхоос гадна, Business Week, USNWR – ийн website – уудаас товч мэдээлэлийг нь харж болно.
#Энэ бичлэгт top 5, top 10 гэх мэт ranking-тай холбоотой хэллэгүүд хамаагүй оруулсан тул, MBA -ийн ranking – ийн тухай, сүүлд өөр бичлэг оруулна.
#Нэмэлт
Монгол хүн apply хийх тохиолдолд, зөвхөн Монгол гэсэн сонин улсын хүн гэдэг утгаараа гайгүй шиг MBA – д тэнцчих нь ховор, нэн ялангуяа ихэнхи top 5  гэгдэх MBA – д. Эдгээр MBA – нууд нь оюутануудыг авч юм сургах зорилгоосоо гадна, цаашилаад эдгээр MBA – ийн admission process нь төгсөгчидийг нь авч ажиллуулах компаниудын хувьд “filter” (шалгалтын даваа) болж өгдөг болхоор, impressive биш candidate – ийг сонин улсын хүн гэдэг утгаар нь авчих нь ховор. Хялбарчилж хэлбэл,firm A нь менежер болох 5 хүн хэрэгтэй үед, ямарыг нь мэдэхгүй 500 хүнийг шалгаж шалгаруулах нь зовлон эрсдэлтэй учир, Wharton Harvard төгсөгчид дундаас шалгаад 5 хүн авчихвал юутай ч “боломжийн” гэж сэтгэдэгээс...  тэгээд ч төгсөгчидийн ажил олсон байдал, цалин нь тухай сургуулийн ranking – д нөлөөлөх тохиолдол байдаг болхоор.
Сүүлд нь, өөрийн туршилгаас цухас:
Дээр бас дурьдсан доорхи ном их сайн гарын авлага болсон. Ерөнхий мэдээлэлээс гадна, эсээ бичих тухай хэсэг нь санаа авууштайгаас гадна, олон хүний эсээний жишээг агуулсан ном.
TOEFL бол, Barron’s билүү Princeton – ний нэг номоор 4-5 хоног бэлдсэн санагдана.
GMAT бол, доорхи 2 номоор:
KaplanGmat 2004
The Official Guide for GMAT Review: өмнө нь шалгалтанд ирж байсан бодлогуудын цуглуулга.
GMAT – ийн бэлтгэл 3-4 долоо хоног шаардагдсан. 700 давуулж оноо авхийн тулд, англи хэлээр ярьдаг оронд амьдарч байсан юм уу англи хэлээр ярьдаг хүнд бол арай бага бэлтгэл шаардагдаж магадгүй; тийм биш хүний хувьд ажил хийнгээ бэлтгэхэд илүү ч цаг шаардагдаж магадгүй (магадгүй лут IQ – тэй хүн бэлтгэлгүй өндөр оноо авч болох байх...). GMAT – ийн шалгалт, тоо нь их амархан, Critical Reasoning нь их таалагдсан.
Эсээ бичихэд, дээр танилцуулсан Montauk – ийн номыг харангаа, магадгүй 2 долоо хоног. Товчидоо, ийм л бэлтгэл хийсэн санагдана.

December 16, 2006

MBA-giin hicheel


Өвлийн амралтын шавшаанаа ашиглаж, аялж зугаалахаас өмнө хэдэн entry бичихээр шийдлээ.
Энэ удаа MBA-д үздэг хичээлийн тухай товчхон. Сургууль бүр ялимгүй өөр хөтөлбөртэй байж магадгүй ч, ерөнхий зарчим нь адилхан. Үзэх хичээлүүд нь, Core (үндсэн) гэгдэх бизнесийн үндсэн өргөн мэдлэг олоход зайлшгүй шаардлагатай хичээлүүд ба, Concentration or major (мэргэжил/чиглэл) гэгдэх өөрөө сонгож авсан чиглэлдээ илүү гүнзгийрүүлэхэд хэрэгтэй хичээлүүдээс бүрдэнэ.
Core class – д macro/micro economics, statistics, accounting, finance, operation, marketing, strategy, human resource гэсэн чиглэлүүүд бүгд эсвэл ихэнхи нь орно. Эдгээрээс гадна, teamwork болон leadership skill – ийн тухай хичээлийг core – доо оруулсан сургуулиуд ч байдаг. Мөн  Enron, MCI, Arthur Andersen гэх мэт scandal – уудаас ч үүдэлтэйгээр, business ethics – ийг core – доо оруулж ирээдүйн манежер болон удирдлагуудаа ёс суртахууны талд нь ч бэлтгьэ гэсэн хандлага ойрын жилүүдэд мэр сэр сонсогдох болсон.
Concentration/major дундаас түгээмэл хэдийг нь дурдвал, marketing, finance, entrepreneurship, general management, strategy, accounting гэх мэт. Зарим сургууль нь орохоосоо өмнө concentration/major – оо шийдээгүй бол болохгүй бол, зарим нь орсон хойноо чөлөөтэйгөөр сонгож сольж болдог. Мөн зөвхөн ганц биш, хэд хэдэн concentration сонгож болдог нь онцлог. (болдоггүй сургууль ч цөөн байж магадгүй)
Хичээл явуулах арга барил нь, ихэнхи сургуульд, lecture болон case based method хоёрын хольц гэж хэлж болоно. Case гэдэг нь, бизнест урьд нь тохиолдож байсан бөгөөд бизнесийн ямар нэг хичээл/сургамж болохуйц element-тэй (агуулга) жишээг сургалтын зорилгоор эмхэтгэсэн материал. Case-based method нь, case ашиглаж оюутануудтайгаа хэлэлцүүлэг хийх маягаар хичээл явуулах арга барил. Case – үүдийг ихэвчлэн сайн их сургуулиудийн туршлагатай багш мэргэжилтэнүүд бэлдсэн байдаг. Ер нь Harvard Business School – ээс бэлтгэсэн case – ийг дэлхийн ихэнхи MBA – д түгээмэл хэрэглэдэг гэж хэлж болно.
Үүнээс гадна, project or laboratory маягын хичээлүүд бий. Жишээ нь, new business laboratory гэсэн нэртэй, оюутанууд шинэ бизнесийн санаа гаргаад тэрийгээ төлөвлөх, хэрэгжүүлэх талаар ажилладаг хичээл байж болно. Мөн гаднийн ямар нэг компаниас даалгавар буюу project авч, оюутанууд түүн дээр хамтран ажиллах жишээтэй.
MBA – ийн хичээл болон явуулах аргачлалыг харахад, ихэнхи бакалавр хөтөлбөр болон бусад чиглэлийн мастерийн хөтөлбөрөөс нилээн ялгаатай өөрийн онцлогтой юм уу даа гэж бодогдоно. Юутай ч, lecture, problem solving, research project and paper зонхилсон инженерийн талын бакалавр/магистерийн боловсролоос нилээн өөр сургалтын систем.

December 15, 2006

Autumn quarter ends


Намрийн улирал дуусав. Энэ улиралд хичээлүүд ачаалал багатай тал руугаа.
Review хийвэл:
  1. Managerial Accounting
  2. Managing in Organization
  3. Competitive Strategy



1.      Managerial Accounting
Монголоор бол менежерийн нябо бүртгэл. Өмнө нь авсан “Financial Accounting” нь аливаа firm – ийн санхүүгийн тайлан мэдээг investor гэх мэт гуравдагч этгээд яаж уншиж ойлгож, яаж өөрсдийн үнэлгээ хийх зорилгодоо ашиглахав гэдэгт гол focus нь байсан бол, энэ хичээлийн firm – ийн доторх шийдвэр гаргахдаа яаж ашиглах вэ гэдэгт анхаарлаа чиглүүлсэн хичээл.
Firm бусдад дэлгэдэг санхүүгийн тооцоон дээрх “accounting cost” – оос, өөрсдийн дотоод шийдвэр гаргахад хэрэглэдэг “economic cost” нь ялгаатай зүйл болох тухай, cost – оо бүртгэж тэмдэглэхдээ юуг анхаарах тухай, мөн өөр төрлүүдийн зардал бүртгэлийг хэрэглэсэнээр firm – ийнхээ менежерүүдийн шийдвэр гаргах процесс – т хэрхэн нөлөөлж болох тухай гэх мэт. Мөн firm доторхи performance, өөрөөр хэлбэл “economic profit” – ийг хэмжих үр ашигтай арга гэж гарж ирсэн EVA (Economic Value Added) хэмжүүрийн тухай дурдаад өнгөрсөн хичээл. Дүгнээд харахад “Cost accounting” гэж хэлж болхоор хичээл.
2.      Managing in Organization
Монголоор буулгавал, “Удирдаж авч явах ухаан” гэж “гоё” сонсогдохоор боловч үнэндээ "Organization Behavior” буюу сэтгэл зүйн талын шахуу хичээл. Хүнд байдаг төрөл бүрийн сэтгэл зүйн шинж чанаруудын тухай тайлбарлаж, тэдгээр нь ажилчидийн ажиллах, хоорондоо харьцах болон менежерүүдийн шийдвэр гаргах процесст хэрхэн нөлөөлж болох тухай, мөн гарч болох муу нөлөөлөөс хэрхэн сэргийлэх тухай гэх мэт. Цаашилаад, явбал efficient (үр ашигтай) teamwork бий болгох вэ, яавал efficient – ээр хүмүүст ажилын урам зориг өгч (motivation) ажилуулах вэ гэдэгт холбоод дуусна.
Ихэнхи нь амьдрал дээр байдаг мэдээжийн зүйлүүдийг загварчилаад зааж байгаа шахуу. Тэгэхдээ яахав, мэдээжийн зүйл юм шиг боловч, эмхэтгэж тайлбарлах (summarize in framework) болон framework болгож ойлгож авах процес нь зарим тохиолдолд үнэ цэнэтэй байдаг болхоор, энэ хичээл тэр утгаараа арай ч цагийн гарз байгаагүй ч байж магадгүй.
3.      Competitive Strategy
Өрсөлдөөнт зах зээлийн орчин дахь, firm – ийн стратегийг зөв ойлгож боловсруулахад хэрэгтэй ойлголтуудыг олгох хичээл. Firm – ийн competitive advantage гэж юу юм, түүнийгээ яаж тогтоож барих вэ гэдгээс эхлээд, зах зээлд шинээр нэвтрэх стратеги, зах зээл дээрх price war, technology – ийн standard – ийн төлөөх өрсөлдөөн гэх мэт, стратегийн үндсэн асуудлуудийг хөндөнө.
Michael Porter – ийн “Industry Analysis”, BGG – ийн “Portfolio Matrix”, “Game Theory” гэсэн classic framework – уудаас гадна, Clayton Christensen – ийн “Disruptive technologies” гэх мэт innovation – тэй холбоотой асуудлуудыг ч хамарсан.
Энэ улиралын хичээл дунд, хамгийн takeaway (“авсан үр өгөөж”) ихтэй байсан хичээл. Хичээл дээр хэрэглэсэн кейсууд нь ч их таалагдсан.
Winter quarter – т 4 хичээл авахаар одоогоор төлөвлөсөн  байгаа. Ачаалал ихтэй бол сольж ч магадгүй....
-          Macroeconomics
-          Taxes and Business Strategy
-          Technology Strategy
-          Financial Instruments