March 11, 2007

Шалгалт шүүлэг

Хэдэн 7 хоног, стратегийн хичээлийн project paper дээр ажиллаж, өнөөдөр дуусгав. Шинээр гарч ирж буй нэгэн технологийн компанийг сонгож аваад, тэрнийхээ стратегийн талаар грүүпээрээ анализ хийж цаасан дээр буулгах ажил. Хэд хэдэн амралтын өдрийнхөө өглөөнөөс орой хүртэлх цагаа грүүптэйгээ хамтдаа “хуваалцаж” байж дуусгав. “хэт хүчин зүтгэлтэй” хүмүүс болхоор, анхнаасаа их юм бичицгээсэн тул, сүүлдээ тэрийгээ 10 илүүтэй хуудас багасгаж 25 – аад хуудас болгох гэж нилээн зүдэрсэн явдал боллоо. Би хэрэв ганцаараа бичсэн бол, эсэргээрээ яаж хуудсаа ихэсгэж 25 хүргэхэв гэж шаналах байлаа...

Орой нь нэг солонгос найзынхаа гэр бүлтэй солонгос хоолны газар орж, шарсан мах идэж солонгос дарс жаахан амсав. Маргаашаас бусад хичээлүүдийн улирлын эцэсийн шалгалтуудтай. Тэгээд шалгалт дуусахаар, Las Vegas – Denver – Rocky Mountains руу...

2 comments:

bbatzorig said...

shalgat tegeed dajgui yu? het huchin zutgeltei humuusiig hajuud het bish yumaa gehed ih huchin zutgeltei bolj baigaa baih daa bodvol. amjilt shuu!

mnglmba said...

Comment thanks.
Shalgalt yutai ch "altan dundaj" dynteigeer duussan baih. Zytgeltei hymyystei surahaar, "unahgui l bol boloo" gedeg setgehuigees "yadaj dundaj dyn avaya" gej haaya bodogddog boldog yum baina ;)...