January 1, 2007

Happy New Year!


Шинэ он гарлаа 31-ний орой, Downtown – д гэрийн хажууханд болсон firework show дээр очиж он солигдох мөчийг өнгөрүүллээ. 30, 31-нд гэр зуураа л, телевизээр Law and Order, бас элдэв кино үзэж тайван өнгөрүүлж таарав. Энд тэндгүй болдог монголчуудын шинэ жилийн баяр хүний 60$, 70$ гээд (агуулгадаа тохирохгүй) их үнэтэй. Тэгээд ч очисон ч хотдоо 2-3-аас илүү монгол хүн таньхгүй... сургуулийн хаяа нийлдэг нөхөд ихэнхи нь ийш явцгааж...
12 сараас, online movies rental – ийн Blockbuster online – ийг хэрэглэж байгаа. Сарын 19$ орчим төлбөртэй, киногоо интернетээр захиалаад, киногоо хүлээж авах болон буцаахдаа шууданг ашигладаг үйлчилгээ. Нэг дор 3 DVD авах эрхтэй, 1 DVD – ийг үзчихээд буцааж явуулсанаас хойш дараагийн DVD ирэх хүртэл 4-6 хоног хүлээдэг. Кино түрээслэхийн төлөө гадагш гарах зовлонгүйгээс гадна, үнийн хувьд reasonable (боломжийн) санагдаж байгаа. Өөр NetFlix гэж хэдэн жилийн өмнөөс хамгийн анх энэ үйлчилгээг эхлүүлсэн компани бас бий. Blockbuster – ийн давуу тал нь, сард 1 удаа өгдөг купоноор нь, ойрхон салбар дээр нь очоод киноноос гадна тоглоом түрээсэлж болдог.

Blockbuster online – д орсоноос хойш, хамгийн анх үзсэн кино, Crash. Олон үндэстэн, Background, үзэл бодолтой хүмүүс хутгалдсан Америкийн том хотууд дахь амьдрал нь, олон асуудал агуулсан ярвигтай болж ирж байгааг үзүүлэх гэсэн дүү агуулгатай, дажгүй кино юм. Хоёр жилийн өмнө гарж, Оскор авсан юм шиг байна (бодохдоо тэр үед, MBA application, ажилийн ачаалалд дарагдаад анзаараагүй өнгөрсөн байж таарна...)

No comments: