June 10, 2006

spring classes


Хаврын улиралд авсан 4 хичээл:
  1. Marketing
  2. Accounting and Financial analysis I (=Footnote accounting)
  3. Financial Statement Analysis
  4. Cases in Financial Management

1.      Marketing
Зах зээлд шинэ бараа/үйлчилгээ гаргахад, ямар стратеги баримтлах ёстой, юуг анхаарах ёстой талаар framework (үндсэн ойлголт, загварчлал) олгох зорилготой хичээл. Голчлон market (зах зээл) буюу customer (хэрэглэгч), competitors (өрсөгдөгчид) – д нилээн focus (анхаарал) тавьсан агуулгатай. Үзсэн кэйс дундаас сэтгэлд үлдсэн сонирхолтой нэг байсан нь, тахианы нүдэнд зориулсан линз-ийг шинээр зах зээлд гаргах гэж байгаа компани ямар стратеги баримтлах тухай ;)...
2.      Accounting and Financial analysis I (=Footnote accounting)
Санхүүгийн тайлангийн гол гурван хүснэгт нь Income Statement (Орлого үр дүнгийн тайлан), Balance sheet (Санхүүгийн байдлын тайлан), Cash Flow Statement (Мөнгөн урсгалын тайлан) гэж байдаг. Түүнээс гадна, Footnote (нэмэлт тэмдэглэл) нэртэйгээр гол хүснэгтүүдийн хойно хэдэн арван хуудас тэмдэглэл байх нь их бөгөөд  тэнд тухайн компанийн санхүүгийн байдалд үнэлгээ хийхэд маш чухал мэдээллүүд их байдаг. Энэ хичээл нь, тэр тэмдэглэл дэх санхүү/ня-бо – ийн төрөл бүрийн мэдээллийг яаж уншиж ойлгох вэ, мөн яаж ашиглах вэ, (мөн яаж хуурагдахгүй байх вэ) гэдэгийг заадаг хичээл. Ирээдүйд Finance – ээр хөөж, компанид хөрөнгө оруулагч болох хүнд зайлшгүй шаардлагатай хичээлүүдийн нэг.
Агуулга нь, Deferred tax (Татварын өглөг), төрөл бүрийн Lease (Санхүүгийн лизинг), inter-company investment (компани хоорондын хөрөнгө оруулалт), Debt (өр) гэх мэт. Жишээ нь airline company – уудыг харьцуулж үнэлгээ хийхэд, компани тус бүр өөр төрлийн Lease – ийн гэрээгээр өчнөөн саяар үнэлэгдэх онгоцоо авдаг бол, харицуулахын тулд тэр ялгааг нь ойлгож “орчуулж” байж fair (бодит үнэн ойрхон) үнэлгээ хийх боломжтой болно. Өөр жишээ нь, том компани өөрийн охин компанийхаа хамаг ашигийг өөрийнхөө тайланд биччихээд, Debt (өр) – ээ тэр компани даа шингээх маягын байдал байна уу үгүй юу гэдэгийг ажиглахад, inter-company investment тус болох гэх мэт зүйлүүдийг кейсээр дамжуулж заасан.
3.      Financial Statement Analysis
Компанийн санхүүгийн тайлан тооцоог уншиж, хөрөнгө оруулах шийдвэр гаргахийн тулд юуг анхаарах вэ, компанийг үнэлэх (компаний үнэ болон цаашилбал нэгж хувьцааных нь үнийг тогтоох) аргачлалуудыг заах хичээл. Finance career хийх, ирээдүйд хөрөнгө оруулагч болох хүнд маш хэрэгтэй хичээл.
Хичээл дээр компаниудын бодит санхүүгийн тайланг материалаа болгонгоо, анализ хийх, үнэлгээ хийх (valuation)-тэй холбоотой ойлголтуудыг заадаг. Жишээ нь Coke, Pepsi хоёрыг харьцуулах, Airline компаниудыг харьцуулж үнэлгээ хийх, хэдэн жилийн өмнөх Ford компаний Debt – ийн анализ, Amazon болон Apple – ийн санхүүгийн хүнд үеийнх нь тайлангийн судалгаа гэх мэт, амьдралд дөхөм жишээнүүдийг ашиглана. Эцсийн project нь 6 сар Америк-т IPO (Initial Public Offering = биржид хувьцаагаа анхалж гаргах) хийх гэж буй компаний санхүүгийн тайлан дээр үндэслэж, тухайн компани ямар үнэтэй байвал зохистой вэ, мөн нэгж хувьцааг нь IPO хийхдээ хэдээр тогтоох ёстойг тоцоолох ажил. Тэгээд project дуусах үеэр тухайн компаний хувьцаа үнэт цаасны бирж дээр арилжигдаж эхлэх үе таарсан тул, өөрсдийн ажил хир зэрэг market (зах зээл) – тай ойрийг харж сонирхосон.
4.      Cases in Financial Management
Investment Bank – ийн банкирууд компаниудаадад санхүүгийн зөвлөгөө/үйлчилгээ үзүүлж ажиллах үед шаарддагдах мэдлэг аргачилалуудыг, case (өмнө нь бизнест тохиолдож байсан жишээг сургалтын зоригоор эмхэтгэсэн материал) – ээр дамжуулж заах хичээл. Finance career хөөх хүн, investment bank болон investment management – д төгсөөд ажиллах оюутануудад нилээн цугларсан хичээл.
Агуулга нь ч сонирхолтой. Компаний capital structure (санхүүгийн хөрөнгийн бүтэц) – д хандсан зөвлөгөө, capital raising (санхүүгийн хөрөнгө “олж ирэх”), merger and acquisition гэх мэт. Компанийг valuation хийх (үнэлэх) аргачилалийн тухай ч практик мэдлэг өгсөн нь бас нэг онцлог. Сонирхолтой, нилээн юм сурсан хичээл.
Энэ хичээлийн профессор өмнө нь Америкийн томоохон хэдэн сургуульд багшилж байсанаас гадна, Wall Street – ийн Goldman Sachs, Lehman Brothers – д ажиллаж, Citigroup-д M&A Group – ийн захирал хүртэл хийж байсан, academic professional аль аль талаасаа арвин туршлагатай нь бас нэг онцлог байлаа.
Хаврийн улиралын хичээлүүд, өмнөх улиралуудын хичээлүүдэд заагдсан үндсэн агуулга үндэслэж, улам практикт ойрхон агуулгатай байж гэсэн сэтгэгдэл үлдэж.

No comments: