June 25, 2006

New York City – д 5 хоног – Internship


Зуны амралтаар хийх нэгэн Investment Bank дахь Internship эхэлж, New York City – д хоёрдох удаагаа ирэв. New York – ийн Headquarters (төв оффис) – д хэд хоног training болон orientation хийсний дараа тус тусийн ажиллах оффис/хот руу явна.
New York City өмнө өвөл ирсэн үетэй харицуулахад, зун бол их дажгүй хот юм. Буусан газар маань Batter Park гээд Manhattan – ний урд үзүүрт байх газар. 9/11 болсон Ground Zero болон Wall Street – ийн хийх газраас алхаад 15-20 минутын газар.
Ирсэн өдөр амралтийн өдөр тул Manhattan – аар баахан алхаж зугаалав. Manhattan – ний Хятад хороолол нь хачин том, Бээжингийн зах шиг л, баахан хятад хямд (бас хуурамч) бараа зарсан дэлгүүртэй газар юм байна. Сүүлд өөр хүнээс сонсохноо LA – ийн хятад хорооло бол энэнээс том “ хүчтэй” юм байх. Тэндээсээ дээш жаахан алхаад New York University (NYU) оров. Цэвэрхэн дагүй орчитой газар юм (дээхэн нэг хаана ч билээ, АНУ – ийн ахлах сургуулийн сурагчидын хамгийн сурахыг хүсэж байгаа сургууль юу вэ гэдэг саналд, NYU 1-т орсон гэж уншиж билээ. Мэдээж энэ асуулгын дүнгээс, “ороход хир хэцүү вэ” “хир нэр хүндтэй вэ” гэх мэт талууд нь ондоо).
Тэндээс метрогоор Central Park хүртэл явж дотуур нь алхав. Нью Ёоркчуудын амралтын өдрөө энд гүйж, алхаж, талхаж, ном уншиж бүгд их идэвхитэй байцгаана. Manhattan – ний Symbol болсон газруудын нэг болох энэ парк зун ирэхэд их сайхан сэтгэгдэл төрлөө. Буцахдаа Times Square – ээр нэг шагайчаад, жуулчдын чихцэлдээнээс ядрахаасаа арай өмнөхөн буудлын зүг... гэж Manhattan дахь эхний өдөр дуусав.

No comments: