October 27, 2007

2007 оны том M&A мэдээнээс


10-20 тэрбум ам.доллар авхуулаад, 100 тэрбум ам.долларын үнэтэй компаниуд M&A deals дэлхий даяар явагдаж байна.
Энд, PE firm-уудын хамгийн том buyout (=худалдаж авсан) deals-ийн list. Сүүлийн 2 – 3 жилд том PE-үүдийн гарт очсон, 20-30 тэрбум ам.долларын компаниуудыг харж болно.
ABN-Amro bank худалдажгдаж байгаа $100 billions орчимын deal нь, энэ жилийн хамгинй том deal болж байх шиг байна. Мэдээнээс харвал, энэ deal – ийн M&A advisers нь Merrill, Greenhill болон Morgan, UBS, Lehman, Goldman, Rothschild гэсэн investment bank – ууд байна. Мэдээнүүдээс харвал (1, 2), амжилттай дуусвал нилээн их fee (ажлын хөлс) ч төлөгдөх нь...
Дашрамд, billion (тэрбум) ам.доллар гэдэг мөнгийн барагцааны хувьд: Монголын албан ёсны нэг жилийн GDP (хэт бүдүүвчилбэл “улсын нийт хүн/компанийн орлого) 1-2 billions ам.доллар.
Market cap – аараа (үнэт цаасны зах зээл дээрхи компаний үнэлгээ) American Airline 7 тэрбум ам.доллар, GAP ба Ford 14 тэрбум ам.доллар, Starbucks, Bestbuy, SunMicrosystems 22 тэрбум ам.доллар орчим, Dell, McDonalds 50 тэрбум ам.доллар гэж баримжаалж болно. Сонирховол FT-ийн энэ link-ээс.
Эдгээр тоонуудаас, одоо дэлхийд хир зэрэг томоохон хэмжээний компаниудын M&A activities явагдаж байгааг өнгөц гадарлаж болох юм...
(Market cap or capitalization нь тэр чигээрээ компаний “үнэ” биш ч, тодорхой баримжаа болж өгдөг тул, энд компаний үнийн баримжаанд амарчилаад хэрэглэсэн)

M&A бизнесийн одоо


IB – ийн IBD group – ийн үйл ажиллагааны нэг хэсэг нь, M&A (Merges and Acquisitions) advisory. Шууд орчуулбал, нэг компаний нөгөөгөө худалдаж авах болон хоорондоо нийлэх явдалд, санхүүгийн талаас нь зөвлөгөө өгөх бизнес. Энд, их бага хэмжээгээр (хувьцаа, бусад үнэт цаасыг нь худалдаж авах замаар) хөрөнгө оруулалт хийх явдал ч хамрагдана, бас компани хоорондын явдал ч биш, улс ч аль нэг үйлчилүүлэгч нь байж болно. Зөвлөгөө хийнэ гэдэг нь, санхүүгийн тооцоо/зөвлөгөө/үйлчилгээ, уг компаний нягтлан бодох, хууль зүй болон бизнес үйл ажиллагааны байдлыг нягтлан шалгах (due diligence), тэрэн дээр үндэслэж ирээдүйд яаж ажиллаж, ямар үр ашигтай ажллиа бололцоотой вэ гэсэн талд шинжилгээ хийн, эдгээрийг бүхэлд нь хамарсан анализийн үндсэн дээр эцсийн үнийг тогтооно, M&A process – ийг дуусах хүртэл нь үзүүлэх үйлчилгээг хэлнэ. Энэ явцад шаарлагатай бол, усанд төрлийн жишээ нь нягтлан бодохын болон хуулийн firm – үүд бас business consulting firm – үүдийг хөлсөлж, цугтаа ажиллах тохиолдол ч цөөнгүй.
Одоо мэдээгээр санхүүгийн ертөнцийн хувьд subprime холбоотой хар мэдээгээр дүүрэн байгаа ч, M&A business – ийн хувьд бол маш active байгаа нь, ер нь бизнесийн хувьд peak – дээ ирж байгаа гэж бичигдэж байна. IB – ийн firm – үүдийн төрөл бүрийн бизнесийг хөндлөнгөөс нь дүгнэж, ранклаж мэдээлдэг Thomson-ийн league table гэж байдаг. 2007 оны 3-р улиралын эцэс дэх M&A league table-ийн мэдээ сонирховол энэ active байдлыг харж болохоос гадна, санхүүгийн ертөнц дахь PE – ийн (“худалдан авах”) power – ийг ажиглаж болно – энэ 9 сард дэлхий дахь нийт M&A activity-ийн 25% нь, АНУ – д бол 35% нь, PE – тэй холбогдож байгаа гэсэн байна. M&A бизнесийн одоогын дүр зураг иймэрхүү байна.

October 20, 2007

Internet 100 Mbps...


Өчигдөрхөнөөс гэртээ интернет тавиулав. Японд шилэн кабелийн интернет үйлчилгээнүүд их хямдраад, хэдэн жилийн өмнө mainstream байсан ADSL – ээс бараг ялгаагүй үнэтэй болчихсон юм банйа.
NTT – ийн B FLET’S гэж үйлчилгээ, сарын 40 ам.доллар орчимд, хурд нь 100 Mbps (second – д 100 сая bit). ADSL 10Mbps, монгол дахь dial-up 50Kbps орчим болхоор, ADSL – ээс 10 дахин хурдан, монголын dial up – аас 2000 дахин хурдан болж таарах нь.
Баасан гарагын орой night – д Токиогийн “6 мод” дүүрэгт хуучины найзтайгаа жаахан шар айраг ууж хууч хөөрөв. Тэнд монголчууд орцгоодог 1-2 тогтсон bar – тай болсон юм уу даа, очих бүрт таних болон танихгүй монголчуудтай тааралддаг болж...

October 7, 2007

Ikea


7 сараас хойш өөрийн орон гэргүй, улс дамнаж хэсэг нүүдэлсэний эцэст өнгөрсөн амралтаар өөрийн оромжтой болж, Токиод саяахан нээгдсэн Ikea – ийн дэлгүүрээс тавьлга цуглуулав. Ерөнхийдөө барааны төрөл болон үнийн хувьд америктай ойрхон санагдав. Нэг авууштай тал нь, галт тэрэгний буудлаас их ойрхон (minami – funabashi алхаад 3 минут). Америкт бол хотын төвөөс машинаар 40 минут явдаг байсан...
Ikea ч япончуудын сэтгэлд их хүрч байгаа болтой, баахан л хүн. Ikea ерөнхийдөө Starbucks Apple мэт шиг “cut brand” маягын firm болхоор, Япончуудад нилээн тохирох нь аргагүй санагдав... Бизнес талаас нь Ikea – г сонирховол, business week – д дээхэн гарсан энэ article сонирхолтой санагдаж магадгүй. Бараануудых нь содон нэрний зарим нь, Норвегийн хотууд, цэцэг ургамал мэтээс гаралтай юм байна.

October 6, 2007

IB industry – ийн “Хар Цагаан”


Өнөөдөр IB Industry – ийн “Хар болон Цагаан” талын тухай, энд тэндэхийн news – ээс эвлүүлээд товчхон.
Америкийн business, finance чиглэл сонирхсон оюутанууд, IB болон бусад холбогдох турлийн finance career хөөхийг зорих хандлага их байдаг, мөн тэдгээр ажлаас олж болох мөнгөн бус benefit – ийн тухай, өмнө хэд хэдэн удаа дурьдсан.  (Жишээ нь  1, 2, 3) Wall Street – ийн ажилчид, ердийн цалингынхаа дээрээс жилийн эцэст авдаг fat bonus – ийн хэмжээ, 2006 онд дунджаар 137’000 ам.доллар орчим байсан болтой (source энд). TOP IB – ийн нэг болох Goldman – ийн өнгөрсөн жилийн бонус, нэг хүн дунджаар 622’000 ам.доллар ноогдсон  news гарж хүмүүсийг цочирдуулсан явдал ч саяхан гарсан. Ийм “цагаан” талыг нь зөвхөн харвал, IB industry дэхь career нь их attractive харагдаж болно.
Эсэргээрээ, “Хар” тал нь нэг их хүмүүст мэдэгддэггүй байж магадгүй. Олон цагийн нойр хоолгүй ажил, их pressure and stress ... Түүний дээрээс санхүүгийн зах зээлд болон ерөнхий эдийн засгийн уруу байдал, өөрийн ажил амьдралд шууд нөлөөлнө. 8 сард NY – д байхад шинж тэмдэг нь ил гарч эхэлсэн sub-prime-ийн асуудал, IB industry – д мэдэгдэхүйц нөлөөгөө үзүүлээд эхэллээ. Гэнэтийн томоохон ажилаас халалт (massive layoff) ид үргэлжилж байна. Lehman 2000, Morgan 600, Bear Stearns 550, UBS 1500 in IB, Credit Suisse 320 in IB халах тухай зарлагдаад байна. Энд link хийсэн мэдээнээс харвал, Wall Street – ийн нэг хүн ажилгүй болоход Manhattan – ийн restaurant болон shop мэтийн 2 хүн ажилгүй болдог юм байх. Америкийн хамгийн том financial firm болох Citi, улиралын ашиг нь 60% буурна гэж зарласаныг харахад, энд ч нилээн ажил халалт гарж ирэх байх. Мэдээж зөвхөн NY – оор зогсохгүй, Лондон болон Токио, Хонг – Конг гэсэн томоохон Financial centers – д энэ явдал үргэлжил байна.
Саяхан сонссон дам сургаар (хэрэв үнэн бол), нэгэн IB – ийн Токио оффисд энэ зун MBA төгсөж шинээр орсон нэг залууг, Токиод ажилд орсоноос нь гуравхан хоногийн дараа ажилаас нь халсан юм байх. Мань залуу US – ийн Top 15 MBA төгсөөд, NY – д сар training хийгээд Токиодоо буцаж ирсэний дараах явдал. Адилхан зүйл, өөрийн биед ч тохиолдож болох болхоор, энэ industry career – ийн хувьд хичнээн эрсдэлтэйг мэдэж болно... Японы томоохон firm – үүдэд шинээр авсан ажилтаныг хэдэн хоногт байтугай, жилийн дотор халах ч нилээн ховор тохиолдол тооцогдох байх.
Ойрын хэдэн долоо хоногийн мэдээнээс тоймолвол, иймэрхүү дүр зурагтай харагдаж байна...