Өнөөдрийн Entrepreneurial Finance and PE-ийн хичээл бас зочинтой сонирхолтой
өнгөрлөө. Энэ удаа 96 онд 4 залуу хамтарч дөнгөж байгуулсан telecommunication
чиглэлийн компани нь, VC – ээс хөрөнгө оруулалт/санхүүжилт авах үе – ийн тухай.
Зочин маань тэр залуусын нэг, манай MBA – ийн төгсөгч. Business plan – ийг
судалж, энэ компнаид VC хөрөнгө оруулалт хийх нь ашигтай юу үгүй юу, хийх
болбол ямар байдлаар хийвэл зүгээр талаарх кейс.
Discussion ерөхийдөө хөрөнгө оруулах эсэх талар бодол нь хуваагдсан шинжтэй
болсон хичээлийн сүүл хавьд, зочин маань
асуулт хариултанд оролцож, түүхээсээ ярьж өглөө. Түүх нь 96 ондоо санхүүжилт нь
амжилттай явагдаж 25 сая ам.доллароор
үйл ажиллагаагаа эхлэн, 2000 онд 2 тэрбум үнэлгээтэй (market
capitalization) болтлоо амжилттай яван, түүний дараахан дампуурхад хүрсэн гэсэн
адал явдал ихтэй түүх. Зочин маань харин “мэдрэмжтэй” байсан болтой, 2000 онд
оргил үедээ байхад нь өөрийнхөө хувийг зараад ажилаа болиж амжсан юм байна.
Дараагаар нь бас нэгэн шинэ telecom талын компанийг удирдаж саяахан түүнийгээ өөр нэгэн компанид зараад,
хагас сарын өмнөөс дараагийн адал явдалаа эхлүүлсэн юм байх. “Ясны” entrepreneur
(*) гэж хэлж болхоор.
Шинээр “босож буй бизнесийн талаар үнэлгээ хийхэд, гайхамшигтай санаа, шинэ
технологи, зах зээлийн зохих эрэлт хэрэгцээгээ “мэдэрсэн байдал”, чадварлаг
найдвартай баг гэх мэт олон хүчин зүйлийг бодолцдог ч, энэ удаагийн entrepreneur
– ийн амжилт нь санаагаас гадна execution (гүйцэтгэл) их чухал байсан жишээ гэж
санагдлаа.
*Entrepreneur - "шинээр бизнесийг санаачилж
эхлүүлэгч"
2 comments:
goyo blogtoi yum baina.
togsood Mongoldoo ajillaarai.
Hezee negen tsagt Mongoldoo ochij ajillah baihdaa...
Zochilsond bayarlalaa.
Post a Comment