March 28, 2007

Free top-class "education"

Огт үнэгүйгээр дэлхийн top-classeducation” – ээс “хүртэх” боломж, онолын хувьд бий. MIT – ээс санаачилга гаргаж, хичээлийнхээ зарим материалыг интернет дээр тавьсан веб сайт:

Юутай ч, economics, business, engineering & science чиглэлээр дэлхийн шилдэг сургуулийн нэг болох MIT – д багшаар нь заалгаж суралцахгүй ч, материалынх нь хэсгийг үзэх сайхан боломж энд байгаам байна. (Мэдээж ангид багшаар заалгахтай адилгүйгээр, хэрэглэхэд түвэгтэй зүйл ч их байж магадгүй. Би өөрөө хэрэглэж үзээгүй болхоор сайн мэдэхгүй юм.)

Америкт үнэгүй сурах?

Америкт үнэгүй сурах тухай, нэгэн монгол бүсгүй өөрийн туршлагаас бичсэн нийтлэл:
Энийг сайн дагаад мөрдвөл, америкт үнэгүй сурч болж ч магадгүй юм... тэхдээ MBA болон Law School, Medical School – д сурах бол нийтлэлийн зөвлөгөө бараг хамаагүй болох байх. Ер нь бакалавр – т сурах, эсвэл инженер эсвэл шинжлэх ухааны чиглэлээр graduate school – д сурахыг хүсэгчдэд тохирох мэдээлэл шиг санагдсан ( дээр уншсан болхоор нарийн агуулгыг нь санахгүй байна).

Веб дээр Америкт сурах тухай, монгол хэл дээрх мэдээлэл нийтлэл оруулаагүй тул, хэрэгтэй хүндээ сонирхолтой мэдээлэл байж магадгүй гэж бодогдсон.

10 хоногт MBA авах

тэгэхдээ MBA – д үздэг хичээлүүдийн тухай товчхон эмхэтгээд нэг номын тухай энд танилцуулгыг нь:
Virginia MBA төгссөн хүн, уншихад эвтэйгээр эмхэтгэсэн ном байсан. MBA – д ирээдүйд сурахыг хүссэн хүн болон, serious биш ч, ерөнхийдөө үздэг зүйлүүдийг нь товчхон хараад авах гэсэн хүнд их зохимжтой ном.
Холбогдох пост: MBA – д 2 жил сурах зардал:

MBA – ийн ном материал

Блог – ийн нэгэн зочиноос “хичээлд хэрэглэгддэг ном материал – аас дурдаж байвал зүгээр юм уу” гэсэн санал байсан болхоор, энэ туахй тэмдэглье гэж бодлоо.
MBA – ийн хичээлд хэрэглэгдэг ном, бусад материал гэвэл:
1.      Handout – тухайн заах хичээлийн агуулгыг эмхэтгэж, багшийн өөрийнх нь бэлдсэн материал. Ихэвчлэн хичээл бүрт тараагддаг. Зарим багш нар онлайнаар тараах нь ч бий.
2.      Course pack – хичээлд хэрэглэгдэх case (*1) -уудыг нийлүүлж хавтасласан package. Хичээлтэй холбоотой төрөл бүрийн нийтлэл, номын хэсэг гэх мэтийг ч хамт оруулсан байх нь олон. Заримдаа дээр дурдсан, Handout – ийг ч course pack болгочихсон байдаг. Handout – аас ялгаатай нь, худалдаж авах ёстой....
3.      Textbooks, related books
Ихэнхий хичээлд төрөл бүрийн ном шаардлагатай гэж заагдсан байдаг ч, дээрх handout болн coursepack 2 – ийг хэрэглэхэд хангалттай тохиодол цөөнгүй. Нэг жишээ гэвэл, өчигдөрхөн авсан нэг хичээлд хэрэглэгдэх 2 coursepack нийлээд 880 хуудас, 10 долоо хоног хэрэглэгдэнэ, бүгдийг нь уншаад “ шингээвэл “ цаана нь номны цаг шаарлага нилээн багасаад ирж таарна гэх мэт
Тэхдээ (хэрэгцээнийх нь түвшин нь адилгүй ч) MBA – ийн стандарт болсон textbook бий. Жишээ нь доорх линк – д Wharton, NYU MBA – ийн номнуудаас танилцуулсан байна (линк нь холбогдохоо больчихвол өршөөгөөрэй):

March 24, 2007

Career талын зарим үгүүд

Америкт MBA төгсөгчидийн ажилладаг зарим чиглэл болон firm – үүдийг нэрлэсэн хэллэг үгүүдийг блог дээрээ хамаагүй хэрэглэж, анх уншиж байгаа хүнд уншиж ойлгоход түвэгтэй байдал үүсгэсэн байж магадгүй тул, тайлбар маяагын линк оруулхаар шийдэв.
Investment bank (IB), Hedge Fund (HF), Private Equity (PE) гэх мэт санхүүгийн чиглэлүүд болон. Morgan Stanley, Credit Suisse гэх мэт firm – үүд юу хийдэгтэй холбоотой товч тайлбар доорхи бичлэгт бий:

Эдгээр чиглэл, firm – үүдийн үйлчилүүлэгчид нь ихэнхи нь хувь хүмүүс биш, төрөл бүрийн corporation – ууд болон зарим засгийн газар/холбогдох байгууллагууд, хөрөнгөтэй хүмүүс байдаг, мөн жирийн хэвлэл телевизээр реклам хийдэггүй учир, ихэнхи нэрүүд нь ердийн хүмүүс огт дуулаагүй нэрс байж таардаг. 

March 23, 2007

Las Vegas – Denver – Copper Mountains


(Stratosphere tower)
(Ghostbar at Palms)













(Copper Mountains)

Амралтаар Las Vegas орж, бас Denver – ийн хажуухан дахь Copper Mountains – д ski trip хийчихээд ирэв.
Энэ удаагийн аялал, 90 – ээд оны эхээр нэг ангид сурч байсан хуучин андууд цуглахаар ярилцаж, Denver – ийн B зохион байгуулсан учиртай. Энд тэндээс ангийн андууд, гэр бүл бас бусад хүмүүс цуглав. Хуучиний андуудтайгаа уулзаж, сонин сайханаа хүүрнэлцсэн дажгүй цаг байлаа.
Las Vegas – т Stratosphere hotel – д бууж тэгэхдээ жаахан casino – д мөнгө алдаж, шөнө нь Palms hotel – ийн дээвэр дэхь Ghostbar – д пиводож өнгрөөв.  Denver – т мөн найз B – ийн guide – аар Copper Mountains – д ski-дэж орой нь B болон E – ийнд сайхан дайлуулж өнгөрөөлөө. Юутай ч өвөл хийж амжаагүй, сайхан амралт болж өнгөрлөө.

March 11, 2007

Шалгалт шүүлэг

Хэдэн 7 хоног, стратегийн хичээлийн project paper дээр ажиллаж, өнөөдөр дуусгав. Шинээр гарч ирж буй нэгэн технологийн компанийг сонгож аваад, тэрнийхээ стратегийн талаар грүүпээрээ анализ хийж цаасан дээр буулгах ажил. Хэд хэдэн амралтын өдрийнхөө өглөөнөөс орой хүртэлх цагаа грүүптэйгээ хамтдаа “хуваалцаж” байж дуусгав. “хэт хүчин зүтгэлтэй” хүмүүс болхоор, анхнаасаа их юм бичицгээсэн тул, сүүлдээ тэрийгээ 10 илүүтэй хуудас багасгаж 25 – аад хуудас болгох гэж нилээн зүдэрсэн явдал боллоо. Би хэрэв ганцаараа бичсэн бол, эсэргээрээ яаж хуудсаа ихэсгэж 25 хүргэхэв гэж шаналах байлаа...

Орой нь нэг солонгос найзынхаа гэр бүлтэй солонгос хоолны газар орж, шарсан мах идэж солонгос дарс жаахан амсав. Маргаашаас бусад хичээлүүдийн улирлын эцэсийн шалгалтуудтай. Тэгээд шалгалт дуусахаар, Las Vegas – Denver – Rocky Mountains руу...

March 4, 2007

Эдийн засагчидийн яриа

Ойрд хэд хэдэн сонирхолтой эдийн засагчидийн яриа сургууль дээр болов.
Эхнийх нь Jeffrey Sachs. Хөгжилийн эдийн засгийн чиглэлээр янз бүрийн ажил хийж байсан, орос мэтийн хуучины соци орнуудад шилжилтийн эдийн засгийн зөвлөх хэсэг хийж, шилжилтийн эдийн засагт зориулсан (Монголд хүртэл хэрэгжүүлээд авсан!) “shock therapy” – ийг санал болгосон нэгэн. “The End of Poverty” гэж дажгүй ном бичсэн хүн.

Мөн, Gary Becker. 92 оны Нобелийн эдийн засагийн шагналтан. Америкийн цагаачлалын асуудалтай холбоотой яриа хийв. Удахгүй түүний “шавь” Murphy – ийн яриа бас болох юм байх.