September 25, 2005

Orientation




9 сард сургууль эхэлж байгаа ч эхний 2 долоо хоног нь Orientation. Янз бүрийн сэдвээр яриа/тайлбар хийж бүтэн өдөр авдаг. Сэдэв нь хичээлийн агуулгууд, сургуулийн төрөл бүрийн дүрэм журам гэх мэт. Дээрээс нь career-ийн талаар ажил хайх тухай төрөл бүрийн яриа, семинарууд.
Бас Teamwork (багаар ажиллах арга барил), Leadership (манлайлах арга барил)-ийг яаж өөртөө бүрдүүлэх вэ гэдэг талаар хичээл семинарууд.
Мөн дээрээс нь 1-р курсийн хэдэн зуун оюутан тэр чигээрээ, хэдэн 2-р курсийнхэнтэй, хэдэн хонгоор camp-д хөдөө явах ажиллагаа. Бусадтайгаа танилцах, дээрээс нь төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, outdoor activity (гадаах үйл ажиллагаа)-аар дамжуулаж Teamwork, Leadership skill гэж юу вэ гэдгийг мэдрүүлэх зорилготой гэх юм уу. Зохион байгуулалттайгаар иймэрхүү үйл ажиллагааг явуулах нь, шинээр цуглаж ирсэн энэ олон залуусыг хооронд нь танилцуулахад их үр ашигтай арга юм уу даа. Дээр үеийн Монголынхоор бол, оюутаны намрын ургацийн аялалтай төстэй санагдана.
Автобусанд цуг явсан солонгос болон франц залуу хэдэн япон залуутай нилээн дотно танилцасан өдрүүд боллоо. Солонгос залуу нь АНУ-д 10-аад жил амьдарсан Korean-American маягийн, Солоност зэвсэгт хүчинд хэдэн жил алба хаасан. Франц залуу нь дуу намуухан боловч, ярианийхаа энд тэндээ жижигхэн хошигнол оруулж ярьдагаараа typical French-ийг санагдуулсан Finance background-тай залуу байлаа.
Ер нь хэд хоног soccer, football бусад outdoor games, мод хад дээгүүр хүртэл авирч орой нь party-дсан сайхан өдрүүд болж өнгөрлөө.

No comments: