Амеркийн томоохон хотуудын нэгэнд байрлах university-ийн MBA program. University-ийн
economics, finance, business чиглэлүүд бас зарим science-ийн graduate program нь
муугүй гэж үнэлэгддэг бололтой. Мөн спорт доо маш муугаараа алдартай.
MBA програм-ийн 1 жилийн Full-Time (бүтэн цагаар сурах) оюутан хэдэн
зуугаад, 1 ба 2-р курсийнхэн нь нийлээд мянга илүүтэй оюутантай
Манай жилийн оюутануудын зарим статистак:
- Дундаж оюутаны нас 28
- MBA-ээс өмнө ажилсан дундаж хугацаа 5 жил
- 1-ээс доош ажлын туршлага оюутаны хувь 1%
- International students 30%, 50- аад орноос
- Бакалаврдаа economics, business, finance сурсан нь 43%, engineering сурсан нь 22%, бусад ерөнхий нийгмийн ухаан (Liberal art ба бусад) сурсан нь 35%
(дашрамд энэ тооноос, MBA-д сурдаг оюутанууд дунд, бакалавртаа бизнес
чиглэлээр сураагүй хүн цөөнгүй байдаг нь харагдана)
MBA-ийн програм нь их сургууль дотроо тусдаа байртай болхоор, бусад програмуудаасаа
тусгаарлагдсан янзтай. Дотроо хичээлийн өрөөнөөс гадна жижигхэн study room-үүд (грүүпээрээ
хичээллэхэд зориулсан), номын сан, цайны газар, жижигхэн шуудангийн үйлчилгээ
хүртэл тавьгдсан болхоор, гадагш гарах шаардлагагүй нь амар юм. Биллиардтай
амралтийн томоохон өрөө хүртэл байгаа нь насан хүрсэн оюутануудаа хичээлээр л
зөвхөн шахдаг газар биш гэдгийг бас харуулна. Ерөнхийдөө байшин барилга (facility)
нь бол барагдуу эрдэм номын биш, хөгжилтэй гэгээтэй image-тэй газрийн шинжтэй
юмуудаа. Харин эсэргээрээ MBA-аас бусад пограм-ын байрийн ихэнхи нь хуучны classic
маягийн барилга олонтой болхоор илүү academic шинжтэй харагдадаг.
No comments:
Post a Comment