October 25, 2005

Recruiting for internship


MBA-д сурах гэж ирсэн оюутанууд юм сурч, master degree авах гэсэн academic (эрдэм номын) зорилгоос илүүтэйгээр, professional (мэргэжлийн) талын мэдлэгээ дээшлүүлэх замаар business career-д түлхүү орхоор ирдэг. Жишээ нь ирээдүйд бизнесийн янз бүрийн салбарийн удирдах ажил хийхийг зорих, мөн шинээр бизнес эхлүүлэх, эсвэл finance (санхүү) гэх мэт тодорхой business service-ийн ажилд орох зорилгоор ирэх нь их.
Ерөнхий дөө MBA болон хуулийн мастер (law school) 2-ийг Америк-т professional school гэж нэрлэнэ, бусад мастерийн хөтөлбөрөөс ялимгүй ялгаатайгаар үздэг юм уу даа.
MBA-ийг business school, b-school гэж “маяглаж” нэрлэнэ. Хугацаа ихэнхи нь 2 жил.
Хуулийн мастерийн сургуулийг Law School гэж нэрлээд, тэнд өгдөг мастер зэргийг J.D. (Juris Doctor) гэж нэрлэдэг болтой. Хугацаа ихэнхи нь 3 жил.
MBA, J.D. 2т зэрэг сурдаг оюутанууд байдаг бөгөөд нийтдээ 4 жил сураад, аль алийг нь авах боломжтой.
Гол бичих гэж  байсан сэдэв рүүгээ буцаад... recruiting-ийн тухай.
MBA-ийн оюутан, 1-ээс 2-р курсэд орох хооронд зуны амралтаар хийх internship (компани дахь ажил/дадлага) их чухал үүрэгтэй яагаад гэхээр ихэнхий оюутан нь internship хийсэн гөзрөө төгсөөд ажилд орох эрх (offer) авах нь их. Нэн ялангуяа ороход хэцүү ажил байх тусмаа, зун  internship хийхгүй бол, төгсөөд ороход илүү ярьвагтай байдаг. Тиймээс энэ internship-ийг олж авна гэдэг нь, төгсөөд ажиллах газраа олж авахтай бараг тэнцүү шахуу ач холбогдолтой байх нь их.
MBA-ийн хичээл эхлээд сар болсоны дараагаас, төрөл бүрийн компаниуд сургууль дээр өдөр болгон шахуу ирж presentation/reception (танилцуулга хүлээн авалт) хийж эхлэнэ. Өдөрт ойролцоогоор 8-9 компани ирж, 1-2 цаг орчимын турш энэийгээ явуулна. Тэгээд энэ процесс нь 1-2 сар үргэлжилнэ. Мөн ажилынхаа оффис дээр урьж ийм ажиллагаа зохион байгуулах нь  ч байдаг. Энэ reception-ний зорилго нь компаниа оюутануудад танилцуулах, оюутануудад компаний ажилтадтай танилцаж ярилцах бололцоо олгох явдал. Бас дээрээс нь энүүгээрээ дамжээлж оюутануудыг шалгадаг зорилготой ядаргаатай...
Үнэндээ энэ жил үйл ажиллагаанд зарцуулах эрч хүч цаг, хичээлд зарцуулах эрч хүч цагаас хэд дахин илүү. Мөн 2 сар илүүтэй үргэлжилнэ. Нэг өдрийн жишээ нь:
8:30 - 11:30 hicheel
11:45 - 13:15 reception for firm A
13:30 - 16:30 hicheel
16:45 - 18:15 reception for firm B
18:30 - 20:00 reception for firm C

No comments: