October 9, 2005

GE former-CEO Jack Welch- iin yaria


Хичээлээс гадуур янз бүрийн үйл ажиллагаан дунд, business болон бусад салбараас янз бүрийн Leader хүмүүс урьж авчирч, оюутануудад яриа хийлгэдэг зүйл зохион байгуулдаг.
Энэ долоо хоногт, General Electric (Америкийн томоохон компаний нэг)-ийн CEO (захирал) байсан Jack Welch сургууль дээр ирж яриа хийв. Энэ зууны нилээн нэр хүндтэй CEO-уудын нэгийн хувьд, компанийг удридаж авч явах тухай болон business-ийн ерөнхий чиг хандлагын талаар сонирхолтой зүйлүүд ярьлаа. Яриаг манай MBA-ийн Dean (сургуулийн захирал) хөтөлж, харилцан яриа маягаар явагдлаа.
Ярианы дараа, түүний бичсэн ном “Jack, straight from the cut”-ийг авч, гарын үсэг зуруулж авлаа. Агуулгийг нь сайн хараагүй ч NY Times, Wall Street journal сэтгүүлүүдийн bestseller болсон ном юм байх. Боломжийн сонирхолтой болтой.
Иймэрхүү хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь MBA experience-ийн сонирхолтой талуудын нэг юм уу даа.

No comments: