November 27, 2008

Banks' deposit guarantee in Mongolia

Finally, Mongolian government is to guarantee all deposits/savings in domestic banks. (See here for news)
According to this interview, total amount of banks' deposits is approx. $1.1 billion, and banks' loans? (зээлийн багц, авлага) is close to $2.3 billion.

"1,3 сая хадгаламж эзэмшигчийн нийт хадгаламжийн хэмжээ нэг триллион 300 гаруй тэрбум төгрөг байгаа. Энэ бол их мөнгө. Манай улсын төсвийн бараг тэн хагас. Энэ мөнгийг юугаар баталгаажуулж, ямар эх үүсвэрээс гаргах вэ гэхээр арилжааны банкуудад байгаа дотоод актив буюу зээлийн багц, авлага хоёр триллион 690 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл хадгаламжийн хэмжээнээс хоөр дахин их мөнгө байгаа. Нэгэнт арилжааны банкууд баталгаа гаргаж зээл олгосон учраас тэр мөнгийг гаргуулж авна. Зээлийн дотор чанартай, чанаргүй гэж бий. Дээр дурдсан зээлийн 3,5 хувь нь чанар муутай, 96,5 хувь нь чанартай зээл байгаа."

November 26, 2008

L's presidential connections


Жаахан сонирхолтой мэдээ: "L's presidential connections".
“Америкийн ерөнхийлөгчийн түвшиний холбоо хэлхээ” байсан ч, эвгүй нөхцөл байдалд орвол, нөлөөлөх аргагүй нь энэ бизнесийн ертөнцийн нэг тал нь юм уу....

October 18, 2008

The Intelligent Investor


Value investing чиглэлийн classic ном болох, Benjamin Graham – ийн  The Intelligent Investor – ийг тухтай гарчиглав. Үл ялиг хуучины ном боловч, Graham – ийн алдарт “шавь” Warren Buffett – ийн “By far the best book on investing ever written” гэж comment – сонтой дүйцхүйц, хуучрахгүй санаа агуулгатай ном гэж санагдлаа.  Highly recommended.
Buffett – ийн талаарх саяханы news: Buffett says he's buying U.S. stocks.

October 16, 2008

Picasso


6 модны midtown comples – ийн урлагын музейд Picasso – ийн жижиг үзэсгэлэн гарсан байна. Парисаас авчирсан зургууд юм байна, цомхон дажгүй цуглуулга санагдлаа.

Монгол дахь байрны үнэ


15-30% - оор унаж байна гэсэн саяханы мэдээг харлаа. Энэ чиглэлийнх нь мэргэлжилтэнүүүд нь ярилцлага дээрээ нилээн санал нийлсэн байдалтай байгааг харахад, энэ хандлага нилээн бодит болтой.
Байрнаас бусад юмны үнийн хувьд:
Дэлхийн зах зээл дээр өнөөдөр, эдийн засгийн өсөлтийн сааралт гэх мэтийн прогноз болон бусад янз бүрийн хүчин зүйлээс, газрын тос 75-80 ам.доллар гэсэн түвшинд хүрж, 7 сард 147 ам.доллар хүрч байсан оргил үеийнхээ бараг л талд нь хүртэл бууж ирж байна. Бензиний үнэ өссөн  шалтгаанаар хамаг юмныхаа үнийг өсгөчихсөн монголчууд маань, одоо хэр зэрэг үнээ буцааж буулгах юм бол...

October 15, 2008

Нобелийн шагнал


Энэ жил эдийн засгийн чиглэлд, Princeton – ийн professor  Paul Krugman  шалгарсан байна. Эдийн засгийн чиглэлээр энэ жил хүртэл нийтдээ, Chicago 10, Princeton 5, Harvard Columbia Berkeley нь тус бүр 4 шагналтаныг төрүүлсэн юм байна. Бусад чиглэлийн талаар гэвэл, Японоос 4 шагналтан зэрэг төрсөн нь энд Япончуудыг нилээн баярлуулсан мэдээ болж байна.

September 24, 2008

Хөрөнгө оруулалтын банк


Олон жилийн Wall Street буюу үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн гол төлөөлөгчид байсан investment bank (хөрөнгө оруулалтын банк) – ний ертөнц нь сүүлийн хэдэн долооо хоногт огцом өөрчлөгдөж, шинэ модель орж байх шиг байна. Хамгийн сүүлд үлдсэн 2 том investment bank болох Goldman, Morgan нь албан ёсоор банк holding company болж өөрчлөгдөж байна. (news энд).
2008 он болтол дэлхийн investment bank – ийн ертөнц нь, (a) pure-play investment bank (investment banking business – ийг голчилж дагнадаг) болох Goldman, Morgan, Merrill, Lehman, Bear болон, (b) universal bank болох Citi, JPMorgan, Chase, Credit Suisse, UBS, Deutsche гэсэн гол тоглогчидоос бүрдэж байлаа. Энэ сүүлийн хэдэн universal bank – ууд нь өмнө нь commercial bank (арилжааны банк) – ууд байж байгаад 5 – 10 жилийн өмнө америкийн pure – play investment bank / securities firm – уудыг худалдаж авсанаар, investment banking болон commercial banking аль алийнх нь үйл ажиллагаа явуулдаг universal bank болж хүчирхэгжсэн шинэхэн түүхтэй: Citi  нь алдарт Salomon Brothers – ийг, Chase Manhattan нь JPMorgan – ийг, Credit Suisse нь түүхт First Boston ба DLJ – ийг, UBS нь Paine Webber – ийг, Deustche нь Alex Brown – ийг тус тус худалдаж авсан. (Энд байхгүй болсон түүхт банкууд, өмнө blog – т дурьдаад өнгөрсөн Liar’s Poker, Monkey Business мэт 90 – ээд оны номуудад их гардаг) Саяхан хүртэлх Wall Street дэхь банкуудын нэр хүндийн  баримжааны тухай жишээ нь энд Vault-ийн site – д сонирхож харж болно.
9 сарын crisis weekend – ээс хойш энд их өөрчлөлт гарч байна. Bear аль 3 сард байхгүй болсон, Lehman болон Merrill 9 сард байхгүй болж, оронд нь тэднийг авсан Bank of America болон, UK – ийн Barclays, Японы Nomura нар энэ ертөнцөд шинэ тоглогчидоор гарч ирж байна. Цаашид pure-play investment bank биш, хүчтэй investment banking үйл ажиллагааг өөртөө агуулсан цөөн universal bank – ууд нь дэлхийн үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн ертөнц-д чухал голлох үүрэг гүйцэтгэж магадгүй болж ирж байх шиг байна. Нөгөө талаасаа Citi, UBS мэт universal bank – ууд Subprime – аас болж нилээн зовж байгаагаас харахад,  universal bank л “найдвартай” гэж шууд хэлж ч болохгүй тал байгаа болхоор, энэ салбарт цаашид илүү өөрчлөлтүүд үргэлжилж гарах болуу. Мөн, Hedge Fund, Private Equity болон Sovereign wealth fund – ийн ертөнцөд ч янз бүрийн нөлөө гарж магадгүй боллоо...

September 15, 2008

Crisis weekend

Wall Street дөрөвдэхь том хөрөнгө оруулалтын банк дапууралд, бас гуравдахь нь өөр банкны гарт...

Wall Street awakes to 2 storied firms falling

Lehman in Bankruptcy; Merrill to Be Sold; A.I.G. Struggles
In one of the most dramatic days in Wall Street’s history, Merrill Lynch agreed to sell itself on Sunday to Bank of America for roughly $50 billion to avert a deepening financial crisis, while another prominent securities firm, Lehman Brothers, said it would seek bankruptcy protection and hurtled toward liquidation after it failed to find a buyer.
...
“My goodness. I’ve been in the business 35 years, and these are the most extraordinary events I’ve ever seen,” said Peter G. Peterson, co-founder of the private equity firm the Blackstone Group, who was head of Lehman in the 1970s and a secretary of commerce in the Nixon administration.

August 3, 2008

Subprime ба дэлхийн банк санхүүгийнхэн

Subprime гэгч гарж ирээд дэлхий банк санхүүгийн системийг хямруулаад жил болж байх шиг байна. Хэр их хохирол үзүүлж байгаа тухай, Bloomberg – ийн тоо баримттай саяхны мдээнээс энд хэсгийг нь тавьлаа.

Эхний мэдээ нь, дэлхийн санхүүгийн Firm – үүдэд авчирсан алдагдалыг тоотой нь тавьж:
(Нэгж нь тэрбум ам.доллар)
-----
Firm \ Writedown&Loss \ Capital Raised
-----
Citigroup 42.9 44.1
UBS 38.2 28.6
Merrill Lynch 37.1 17.9
HSBC 19.5 3.5
IKB Deutsche 15.9 13.1
RBS 15.2 24
Bank of America 15.1 20.7
Morgan Stanley 14.1 5.6
JPMorgan Chase 9.8 7.8
Credit Suisse 9.6 1.5
Washington Mutual 9.1 12.1
Credit Agricole 8.3 9.1
Lehman Brothers 8.2 13.9
Deutsche Bank 7.6 3.2
Wachovia 7 10.5
HBOS 7 7.8
Bayerische Landesbank 6.7 -
Fortis 6.6 1
CIBC 6.5 2.9
Barclays 6.3 9.7
Societe Generale 6.2 10.1
Mizuho Financial 6 -
ING Groep 6 4.9
WestLB 4.9 7.7
LB Baden-Wuerttemberg 4 -
Goldman Sach 3.8 0.6
Dresdner 3.4 -
...
TOTAL** 395.8 302.1

(Дашрамд Монгол Улсын Үндэсний нийт бүтээгдэхүүн 3 тэрбум ам.доллар орчим)


Хоёрдох мэдээ нь, ажилаас халсан хүмүүсийн тоо болон түүний нийт ажилчидийн тоонд эзэлэх хувь:


-----
Firm \ Positions Cut \ % of Headcount
-----
Citigroup 15,900 4.3%
Bear Stearns 9,159 66
RBS 7,200* 3.2
UBS 7,000 8.8
Lehman Brothers 6,390 23
Merrill Lynch 5,220 8.3
Morgan Stanley 4,440 9.4
JPMorgan Chase 4,100 2.3
Bank of America 3,650 1.7
Washington Mutual 3,000 6.5
SunTrust 2,400 7.6
Northern Rock 2,000 40
HSBC 1,650 0.5
WestLB 1,530 25
Goldman Sachs 1,500 4.7
Wachovia** 1,443 1.2
Credit Suisse 1,320 2.7
National City 900 2.9
Barclays 900 0.7
KeyCorp 740 4
Countrywide*** 514 45***
Fortis 500 0.8
Wells Fargo 500 0.3
Deutsche Bank 470 0.6
Nomura 400 2.2
Mizuho 300 0.6
HBOS 90 0.1
Royal Bank of Canada 40 0.1
_____
TOTAL 83,256

August 2, 2008

Makunouchi bento


Ойрд ажилаар баруун Япон руу – Японы хоёрдох том хот, бас хуучин нийслэл явдаг болов. Токиогоос 400 илүү км зайтай, хурдан галт тэрэг 2 цаг 30 минут явдаг. Өглөөнөөс ажилаа хийж байгаад, үд дунд ажилаасаа гарч баруун зүг рүү хөдөлж, баруун японд очиж нэг цаг уулзалт хийчихээд, орой нь 9 орчимд ажилдаа эргэж ирж үндсэн ажилаа үргэлжлүүлж байгаад эргэж ирж үндсэн ажилаа үргэлжлүүлж байгаад галт тэргээ зогсоочоод гэртээ харих маягын... тэгэж давхиж явахад, хурдан галт тэргэн идэж баясдаг нь, Makunouchi bento гээд, есөн жорын зүйлийг эвлүүлчихсэн бэлэн хоол. Энэ хоолны түүх нь аягүй бол хэдэн зуу, мянган жилээр яригдаж магадгүйм байх.

June 29, 2008

Mongolia mining - L.Bold's comment


Sonin.mn-д дэхь news – ээс copy – дов.
(original source: Zindaa newspaper, 2008.06.16)
... "Ашигт малтмалын ордууд, тодруулбал стратегийн ач холбогдолтой 54 орд газрын нөөцөд түшиглэсэн корпораци байгууллаа гэж бодоход тус корпорацийн өөрийнх нь үнэлгээ 186.6 тэрбум ам.доллар байхаар байна." ...

Assuming holding company to be established by the government, that controls the strategically important 54 mines, valuation of hold co. can be as high as US$ 186.6 billions... (according to L. Bold's comment, who has recently been in charge of mining industry at the government)

No idea about reliability of this number - who did this valuation, how and why - but it gives one interesting data point on the topic.

Евро 2008


6 сар евро 2008 – ийн сар болж өнгөрч байх шиг байна. Spain – ийн баг ч энэ жил үзэхэд урамтай шүү – Villa, Iniesta, Cesc. Одоо final л үлдлээ...

May 26, 2008

Лабораторийнн Нэг


Монгол улсын тооны олимпиадын дүнгийн тухай мэдээ уншлаа. 1-р сургууль 13 медаль, Олонлог 6, 11 – р сургууль 5, Сант, Дэлгэрэх тус бүр 1 медаль хүртсэн гэнэ. Олон улсад явахаар 1-ийн 7 хүүхэд, Олонлогийн 1 хүүхэд шалгарсан гэсэн байна.
Одоогоос л лав 17-18 жилийн өмнө, монголд тооны сургалтаар сайн гэгдэх нь 1-р сургууль, их сургуулийн гүнзгийн, 11-р сургууль, мөн 51, 52 гэсэн сургуулиуд байсан санагдаж байна. Тэр үеэс дахиад 10-15 жилийн өмнөөс ч, Лабораторийн 1-р сургууль нь тооны сургалтаараа сайн гэсэн түүхтэй байсан. Монголд 89 оноос хойш, нийгэмд асар их өөрчлөлт гарсан ч, тоо ба логик сэтгэхүйд дуртай авъястай монголын хэсэг хүүхдийг дэлхийн түвшинд сургах сургалтын сайхан бодлогыг олон жилийн турш тууштай мөрдөж ирсэн, Лабораторийн 1-р сургуулийн удирлага багш нар маш бахархууштай санагдлаа.
Олон улсын олимпиадаас дээр үеийн манай сурагчид, хэдэн жилдээ л нэг ширхэг медаль авчирвал их амжилт байдаг байсан бол, сүүлийн арван жилд алтан медалиас авхуулаад, тогтмол мөнгө, хүрэл медаль хүртэл зүүдэг лут түвшинд бүрсэн байна. (энд тоо баримт байна). Гайхамшигтай!

May 25, 2008

Ноогдол ашиг Японд


Өнөөдөрийн Nikkei сонинд, Японы public команиуудын хувьцаа эзэмшигчид дээ өгдөг ноогдол ашигийн хэмжээ ихсэж ирж байгаа тухай мдэээ гарч. Компанийн цэвэр ашигаас ноогдол ашигт зориулах хувь (dividend payout ratio) дунджаар 30% болсон нь, Америк мэтийн үнэт цаасны зах зээл илүү хөгжсөн улсуудын 40% - д бараг дөхөж очисон байна. Өөрийн хувьцаагаа буцааж худалдаж авах (share buyback) – ийг нь нийлүүлж тооцвол, цэвэр ашигаас хувьцаа эзэмшигчидэд оногдох хувь нь бүр 50% болж, рекорд хэмжээнд очоод байгаам байна.
Олсон ашигаа, компани буюу хэсэг удирдлага нь хэрэггүй юманд үрчихдэг, эсвэл компанийнхаа өсөлтөнд зориулж хөрөнгө оруулалт хийхгүйгээр бэлэн мөнгөөр нь дараад суугаад байдаг зохисгүй санхүүгийн strategy нь, Японд бага багаар засарч сайжирч байгаагийн жишээ гэж хэлж болох байх...

April 27, 2008

Америк дахь байшингийн үнэ


Сүүлийн 1 – 2 жилд Америкт байшингийн үнэ нилээн унаж байгаа тухай мэдээ зарим нэг тоотой гарсан  байна. Одоогийн байдлаар, өмнө нь хүн хэрэглэж  бйасан байшингийн дундаж үнэ (=median/голч) 200’700 ам.доллар болсон юм байх. Шинэ байшингийн үнийн тухай сонирхоод search хийтэл, 2008 он 3 сарын байдлаар $227,600 гэсэн тоотой мэдээлэл харлаа.
200’700 ам.доллар байшинг 15 жилийн зээлээр авна гэвэл:
Зээлийн хүүг жишээ нь жилд 6% гэвэл, 15 жилд нийтдээ 304’900 орчим, жилд 20’300 орчим, сард 1’700 ам.доллар орчим гэсэн барагцаа тоо гарах юм байна.
(Тооцоонд энэ website ашигласан)
Америк дахь дундаж өрхийн орлогыг, жишээ нь 48’000 гэвэл, сарын орлого 4’000 ам.долларын 1’700 ам.доллараар нь (сарын орлогынхоо 42%-аар нь) 15 жил тулж байж байшинтай болох нь. Тодорхой хувийг нь урьдчилж төлөх, ихэнхи хүмүүс 20-30 жилээр зээл авдаг гэх мэт нарийн ширийнийг эс тооцоод, баримжаа төсөө гаргавал иймэрхүү тоо гарч байна. (байрны зээлийн хүү, өрхийн орлогын тухайд бол, mortgage rate болон average household income – оор search хийвэл, илүү тодорхой тоог үзэж болно.)
Монгол дахь байрны үнэ, зээлийн хүү энэ тэрийн талаар сайн мэдэхгүй юм. Хэрэв тийм тоонууд байвал, төстэй тооцоо хийж харьцуулбал янз бүринй дүгнэлт хийж болох байх...

April 13, 2008

Mongolian market - basic data

3/30 – ний  Nikkei Veritas гэж investment чиглэлийн сонин дээр монголын санхүүгийн зах зээлтэй холбоотой богинохон мэдээлэл, бас хэдэн статистак дата тавигдсан байна.
  • GDP: US$ 3.3 bn (in 2007)
  • GDP growth: 8% (last 4 years)
  • Export of mining industry: US$ 1.5 bn (copper, gold, molybdenum etc.)
  • Population: 2.6 mln
Stock market:
  • Number of public companies on the Mongolian Stock Exchange(MSE): 217
  • Number of companies that publicly disclose financial info: 114
  • Total market cap. of public companies on the MSE: US$ 620~ mln, up 600% in 2007
  • Average PER: 406 times (only for those companies with disclosure)

Нэгэн япон хүний монголд байгуулсан Frontier Securities гэж компани япончуудад монголд хөрөнгө оруулахад зуучилах үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа юм байх...

April 5, 2008

2008 эхний улиралын M&A сониноос


Software – ийн дэлхийн хамгийн том компани нь, web – ийн prioneer “акул” – уудын нэгийг “залгихаар дайрсан” мэдээ нь technology – ийн ертөнцөд нилээн хэдэн долоо хоног яригдаж байр шиг байна.  Энэ мэдээнээс харвал, тус 2 компани нь дэлхийн хамгийн чадалтай хөрөнгө оруулалтын банкуудаас зөвлөхөөрөө томилж ажилуулж эхэлсэн байна.
Хятдын уул уурхайн компанийн бүлэглэл нь Англи – Авсрали – д төвтэй уул уурхайн компанийн нэгийнх нь багагүй хэсгийг гэнэт худалдаж авасан явдал бас сонирхол татхуйц мэдээ байлаа.

Хавар болон бяцхан амралт


Баасан гарагын орой  "6 мод"-ний кино театр No Country for Old Men – ийг үзэв. “6 мод” – ний энэ театр дажгүй цэвэрхэн тохилог юм байна. Бас дээрээс нь баасан гарагт л лав шөнө ажилдаг болхоор, над мэтийн  шөнө 12 цагаас хойш л ажил тарж долоо хонгийн стрессээ тайлахаар гудамж руу урсдаг хүнд бол, bar – нд ууж идхээр өөр зүгээр сонголт санагдлаа...
Бямба гарагын орой, 53 давхарт байрладаг сонин байрлалтай  Mori-ийн урлагын үзэсгэлэн – ээр шагайлаа. Залуучууд их сонирхдог юм байна. Нэр нь NY – ийн Moma – тай төстэй...
4 сараас Японы санхүүгийн шинэ жил эхлэдэг. Ажил албаны болон хичээлийн шинэ жил эхлэдэг гэсэн үг. Хэдэн хоног гудамжаар шинэхэн хослол өмссөн, инээд хөөрөөр дүүрэн college төгсчидөөр дүүрэн байх шиг байна.

March 1, 2008

Mongol town


Токиогийн монголчууд сайн мэдддэг гэж дуулсан монгол town гэж монгол хоолны газар очиж үзэв. Asakusabashi eki дээр болхоор, хотын төвөөс ойрхон зүгээр байрлалтай юм. Тэгэхдээ хоол аваагүйгээс хоолных нь амт шимтийг нь мэдэж чадсангүй. Ер нь шагайвал таньдаг мэддэг хүмүүстэй тааралдах шинжтэй газар билээ.
Өөр, “Зургаан мод” – ийн идэш уушны газрууд дунд, монголчууд ордог 1 – 2 тогтсон газруудтай болсон байсан. Сүүлийн хэдэн жилд эндэхийн монголчуудын community их өөрчлөгдөж байх шиг байна...
Саяхан монголчуудын, тэр тусмаа Японы монголчууд идэвхитэй хэрэглэдэг VIMO гэж community site – д бүртгүүлэв. (Blog – ийн нэг буянтай зочин invite хийж оруулсан). Японын Mixi, US – ийн facebook myspace мэттэй төстэй SNS portal юм уу даа. “Чухал” болон “Чухал биш” янз бүрийн байдлаар, сонирхолтой site санагдсан...

February 17, 2008

株式市場とM&A


株式市場M&A – ийг уншив. Нэгэн жижиг кафе ажиллуулагч компанийг байгуулж хөлд нь босгож байгаа түүхээр дамжуулан, хувьцаа болон зээлийн хөрөнгө босголт, IPO, M&A гэх мэт санхүүгийн үндсэн ажилагаануудыг компнаий өсөлт болон strategy – тай холбож маш энгийнээр тайлбарлаж бичисэн ном. Энэ талаар сонирхдог оюутан залуус болон мэргэжлийн биш хүмүүст зориулагдсан гэж хэлж болно байх.
Номыг бичсэн залуу өмнө нь хэдэн жил IB career хөөж байсан бөгөөд, үнэт цаасны зах зээлтэй холбоотой, мэргэжлийн биш сонирхогчидод зориулж хэд хэдэн ном бичсэн. Бас blog дээрээ ч энэ талаар хаяа сонирхолтой зүйл бичидэг санагдсан.

February 10, 2008

HF – ийн тухай article


Нийлээн дээхэн HF – ийн тухай, New York Magazine дээр гарсан article-ийг энд link – дэв. Industry – ийн ерөнхий тайлбар гол players гэх мэт – ийг өнгөц сонирхож болох юм байна.

January 19, 2008

Running Money


Running Money: Hedge Fund Honchos, Monster Markets and My Hunt for the Big Score – ийг уншив. Одоогийн typical HF – ийн тухай зуйл огт бичигдээгүй ч, бичигч (author) өөрийхөө 90 – ээд оны net/tech bubble – ийн үед venture capital-type investment хийж амжилт олсон түүхээ сонирхолтойгоор өгүүлсэн ном гэж хэлж болох байх. Дажгүй бичигдсэн, сонирхолтой санаанууд агуулсан ном санагдлаа...

January 5, 2008

A Random Walk Down Wall Street


A Random Walk Down Wall Street – ийг гүйлгэж уншив. Investing – ийн securities/stock market сонирходог хүмүүс, бас ирээдүйн career – тайгаа холбоотойгоор securities market – ийн талаар сонирхдог оюутан залууст их тохирсон overview guidebook санагдлаа. 73 онд анх бичигдсэнээсээ хойш, хэд хэдэн удаа revise update хийгдэж, одоо хүртэл уншигдаж байгаа classic book гэж хэлж болно.
Номын гол дүгнэлт нь, дундаж жирийн investor (хувь хүн) болон дундаж active mutual fund manager – ийн investing performance нь, нийт stock market – ийн performance – аас, удаан хугацааны турш харьцуулбал илүү гарч чадахгүй. Тэгэхээр, investor нь investing – ийн тухай төрөл бүрээр судалж толгойгоо гашиглаж зовж байхаар, эсвэл их fee төлж active mutual fund – д invest хийсэнээс, S&P500 гэх мэт нийт stock market – ийг төлөөлөх passive index fund – д invest хйигээд явсан нь дээр гэсэн утгатай. (Энд жирийн дундаж investor, удаан хугцааны туршид гэсэн үгнүүд чухал keywords.)
Номын эхний хэсгийн, stock market – ийн түүх дэх bubble & burst – уудын тухай өгүүлсэн хэсэг сонирхолтой санагдлаа. Бас Stock – ийг үнэлэх аргуудын тухай жирийн хүмүүст зориулж тайлбарласан хэсэг нь зүгээр байж магадгүй. Харин сүүл хавийн modern portfolio theory, CAPM, option, futures гэх мэт finance – ийн мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлаад унасан нь, энэ чиглэлд А-гүй жаахан түвэгтэй байж магадгүй санагдав.
Шинэ жилийн амралт ингээд дуусаж байх шиг байна...

January 1, 2008

ウェブ進化論


ウェブ進化論 本当大変化はこれからまる – ийг уншив. Сүүлийн хэдэн жил “мооднд орж” байгаа/байсан Web 2.0., Longtail, SNS, blog гэх мэт шинэ web trend – үүдийн талар, Silicon Valley – д ажиллаж амьдрагч professional – ийн 2006 оны эхээр бичсэн ном.
Internet & Cheap Revolution & Open Source гэсэн keywords болон, internet – ийн “наад тал” (PC or Display interface), “цаап тал” (web service firm – ийн servers/process – ийн system) ネットの「こちら側」と「あちら側 – гэсэн загварчилалыг ашиглан, web evolution – ийг тайлбарласан нь сонирхолтой санагдлаа. Мөн энэ чиглэлийн  нөлөө бүхий төлөөлөгчийн нэг болох Google – ийн business болон technology – ийн vision – ийн тухай ч нилээн дурдаж. Web – ийг идэвхийтэй хэрэглэдэг хүн уншвал үл ялиг нуршуу бичигдсэн байж магадгүй ч, одоогийн болон ойрын ирээдүнй web trend – ийн талаар төсөөлөл авахтай холбоотой, хэрэг болохуйц хэсэг/insight ч байгаа санагдлаа.
Blog – доо, энэ номыг зохиогчын  My Life Between Silicon Valley and Japan blog, бас web trend – тэй холбоотой хэдэн link – ийг орууллаа.

2008 он


2008 он гарлаа. Ажил ердийн үед нилээн ачаалалтай ч, он солигдох үед овоо 10 – аад хоног амаруулчихдаг юм байна. Шинэ оныг харин гэртээ...