November 25, 2006

Movies


Recruiting 11 сард дуссанааас хойш, хэдэн удаа movie үзэж зугаацав. “The Departed” дажгүй кино. Дээхэн энэний original болох Хон Конг-ийн “Internal Affairs”-ийг нь үзчихсэн байсан болхоор original-аа арай гүйцэхгүймүү гэж санагдсан. Тэрийг үзээгүй хүнд бол таалагдах байх.
“De Javu” яахав, science-fiction, action-ийг эвтэйхэн хольчихсон гэхиймуу. Denzel Washington – ийн “Man on Fire”-тэй нь төстэйм болов уу гэж өмнө нь бодсоноос өөр өрнөлтэй байж таарсан.
“Borat” – good fun. Тэгэхдээ black joke ихтэй тул “насанд хүрээгүй” хүүхдэд бол дэмий.
Тэрнээс гадна ойрд өдөр нилээн цагаа зориулж буй TV-ийн show. “Law and Order” CI, SVU цувралууд. Criminal агуулга нь сонирхолтойгоос гадна, “хажуугаар нь хальт” өнөөгийн америкийн нийгмийн янз бүрийн сөрөг талуудыг үзүүлэхийг оролддог нь сонирхолтой гэх юм уу...

November 20, 2006

Boston-д хоёр хоног


Boston-д хоёр хоног, recruiting –ийн зорилгоор аялав.
Дараа намраас ажиллаж магадгүй firm-ийн банкирууд болон шинээр орж магадгүй бусад оюутануудтай танилцах зорилготой dinner reception (“хоол идэх”) – т оролцох гэж. Ritz-Carlton Hotel-д dinner нь болж, firm-ээс нь 3 MD (Ахлах банкир), MBA 2-р курсын 2 оюутан болон 1-р курсын 4 оюутан гэсэн цөөхөн хүн “хоолны өрөөний гишүүд”. Хоол нь яахав, “нөгөө нэг гарч ирдэг” steak… зарим оюутанууд нь нилээн идэвхитэй ярьж, зарим нь дуугайхан шиг “хоолондоо анхаарсан” 3 цаг.
Тэндээс гараад, MIT – ийн хажууханд байрлах Boston Marriot hotel – ийн доорх pub – д зун танилцсан залуустай пиво ууж хэсэг саатав. Шөнө 1 цаг өнгөрөөгөөд зочид буудал руугаа. Өглөө зочид буудлаас гараад downtown-оор хэсэг алхаж танилцав. Downtown нь жижигхэн ч цэвэрхэн газар юм.