Монголд 6 сарын
үлдсэн хугацааг өнгөрүүлэхээр боллоо. Сүүлийн арван хэдэн жилд, 6 сарын зуны
сайхан улиралын үеэр монголд удаж байгаагүйгээс тэр юм уу, цаг агаар хачин
сайхан санагдаж байна...
June 14, 2009
June 10, 2009
Mongolian banks now
Дэлхийн банкнаас
хийсэн судалгаа болон бас бус эх сурвалжаас авсан тэмдэглэл?:
(source: Mongoliin medee 6/10/2009)"Дэлхийн банкнаас саяхан манай улсын эдийн засгийн байдалд тойм судалгаа хийсэн байх юм. Тэд банкны салбарт аюул нүүрлэж байгааг сануулжээ-
...
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Бодит эдийн засагт банкуудаас зээл ерөөсөө олгохгүй байна. Намар гэхэд улсын төсөв ч хүндэрнэ. Арилжааны банкны асуудал ч хэцүүднэ. Үнэндээ банкуудад зээл олгох хөрөнгийн эх үүсвэр байхгүй болчихоод байна” гэж ярьсан. Энэ нь банкууд гаргасан мөнгөө буцаан авч чадахгүйгээс эргэлтийн хөрөнгөгүй болж мөнгөөр гачигдаж эхэлсэн гэдгийг нотолж байгаа хэрэг юм.
Гадаад зах зээлээс мөнгө босгох гэж арилжааны банкныхан эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаа ч дэлхий дахин хямралд нэрвэгдээд байгаа учир гараа сунгах газар олдохгүй байгаа ажээ."
"... Санхүүгийн хямрал нэрвэж аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого багасч авсан зээлээ хугацаанд нь барагдуулж чадахгүй байна. Зарим нэг нь юун зээлээ төлөх байтугай данс нь улайгаад дампуурлаа зарлахад хүрсэн аж. Тиймээс арилжааны банкуудын чанаргүй зээлийн багц 31 хувиар нэмэгдэж дөрөвдүгээр сарын байдлаар бүх зээлийн 10.6 хувьд хүрэв. Уул уурхайн болон барилгын компаниудад их хэмжээний зээл гаргасан банкууд хүнд байдалд ороод байна.
... Арилжааны банкуудын 2009 оны нэгдүгээр улирлын зээлийн тайлан мэдээнээс үзвэл банкуудын 2000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 201,9 тэрбум төгрөг байна. Түүнээс гадна барилгын салбар гацаанд орно гэж тооцоололгүй их хэмжээний зээл олгосон аж. Үүнээс болж арилжааны банкуудын мөнгө түгжигджээ."
Subscribe to:
Posts (Atom)