July 26, 2009

Last chapter: Back to Mongolia


Олон жил гадаадад амьдарсаны эцэст, монголдоо ажиллаж амьдархаар шийдэж, саяхан буцаж ирлээ. Компаний ерөнхий менежмент болон хөрөнгө оруулалт/санхүүгийн удирдлага хэлбэрийн  ажилаар гараагаа эхэлнэ. Ажил амьдралын шинэ орчинд дасах гээд их сонирхолтой болох шинжтэй...
Мөн энэ blog – оо үүгээр дуусгаяа гэж бодож байна. Сүүлд монголд төвхнөхөөрөө өөр blog дээр тэмдэглэл хөтлөх санаа байна. Blog – оор маань зочилж, бодол санаагаа хуваалцаж ирсэн танил болон үл таних бүх хүмүүст баярлалаа

June 14, 2009

Монголд дахиад...


Монголд 6 сарын үлдсэн хугацааг өнгөрүүлэхээр боллоо. Сүүлийн арван хэдэн жилд, 6 сарын зуны сайхан улиралын үеэр монголд удаж байгаагүйгээс тэр юм уу, цаг агаар хачин сайхан санагдаж байна...

June 10, 2009

Mongolian banks now

Дэлхийн банкнаас хийсэн судалгаа болон бас бус эх сурвалжаас авсан тэмдэглэл?:
(source: Mongoliin medee 6/10/2009)
"Дэлхийн банкнаас саяхан манай улсын эдийн засгийн байдалд тойм судалгаа хийсэн байх юм. Тэд банкны салбарт аюул нүүрлэж байгааг сануулжээ-
...
Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч Б.Мэдрээ “Бодит эдийн засагт банкуудаас зээл ерөөсөө олгохгүй байна. Намар гэхэд улсын төсөв ч хүндэрнэ. Арилжааны банкны асуудал ч хэцүүднэ. Үнэндээ банкуудад зээл олгох хөрөнгийн эх үүсвэр байхгүй болчихоод байна” гэж ярьсан. Энэ нь банкууд гаргасан мөнгөө буцаан авч чадахгүйгээс эргэлтийн хөрөнгөгүй болж мөнгөөр гачигдаж эхэлсэн гэдгийг нотолж байгаа хэрэг юм.
Гадаад зах зээлээс мөнгө босгох гэж арилжааны банкныхан эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөж байгаа ч дэлхий дахин хямралд нэрвэгдээд байгаа учир гараа сунгах газар олдохгүй байгаа ажээ."

"... Санхүүгийн хямрал нэрвэж аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого багасч авсан зээлээ хугацаанд нь барагдуулж чадахгүй байна. Зарим нэг нь юун зээлээ төлөх байтугай данс нь улайгаад дампуурлаа зарлахад хүрсэн аж. Тиймээс арилжааны банкуудын чанаргүй зээлийн багц 31 хувиар нэмэгдэж дөрөвдүгээр сарын байдлаар бүх зээлийн 10.6 хувьд хүрэв. Уул уурхайн болон барилгын компаниудад их хэмжээний зээл гаргасан банкууд хүнд байдалд ороод байна.
... Арилжааны банкуудын 2009 оны нэгдүгээр улирлын зээлийн тайлан мэдээнээс үзвэл банкуудын 2000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 201,9 тэрбум төгрөг байна. Түүнээс гадна барилгын салбар гацаанд орно гэж тооцоололгүй их хэмжээний зээл олгосон аж. Үүнээс болж арилжааны банкуудын мөнгө түгжигджээ."

May 22, 2009

Монголд

Gym - Orchlon health club: small machine room with 3 running machines; swimming pool and basketball court. monthly membership $120, one-time pass 20,000 tugrug. overpriced?

Golf - UB golf driving range: clean, close to downtown. monthly 200,000 tugrug, one-time (80 balls) 6,000 tugrug. coaching support 15,000 tugrug for 30 mins. reasonably priced.

Taxi: 400~450 tugrug per km.

May 21, 2009

Who moved my cheese?

Онгоцонд сонирхож уншив. Товчхон “хөөрхөн” ном санагдлаа. Ажил амьдралд нь өөрчлөлт орж, эргэлзэж шаналж байгаа хүнд сэтгэл тайтгаруулах мөчийг  олгож магадгүй... Доорхи comment – ийг amazon – оос ишлэж тавьлаа.

"This profound book from bestselling author, Spencer Johnson, will show you how to anticipate change, adapt to change quickly, enjoy change and be ready to change quickly again and again. Discover the secret for yourself and learn how to deal with change, so that you suffer from less stress and enjoy more success in your work and in life. Written for all ages, this story takes less than an hour to read, but its unique insights can last for a lifetime."

May 14, 2009

Амралт


Golden Week – ээр баруун Япон руу жижигхэн аялал хийгээд ирэв... Бусад үед нь гэр зуураа өнгөрүүлэв.

March 20, 2009

Barbarians at the gate

Barbarians at the gate  - ийг саяхан гарчиглав. 80 – аад оны сүүлээр, АНУ – ийн RJR Nabisco гэж компанийг, дэлхийн хамгийн хүчирхэг PE fund – ийн төлөөлөгч болох KKR нь 25 тэрбум ам.доллароор худалдаж авсан түүхт business transaction – ийн тухай. IB, PE мэт санхүүгийн чиглэл сонирхогчидод recommended. Corporations, shareholders болон investment funds, banks, financial advisors – ийн хоорондын холбоо харьцааг эрэгцүүлж бодоход ч тус болж магадгүй..

"Barbarians at the Gate has been called one of the most influential business books of all time -- the definitive account of the largest takeover in Wall Street history. Bryan Burrough and John Helyar's gripping account of the frenzy that overtook Wall Street in October and November of 1988 is the story of deal makers and publicity flaks, of strategy meetings and society dinners, of boardrooms and bedrooms -- giving us not only a detailed look at how financial operations at the highest levels are conducted but also a richly textured social history of wealth at the twilight of the Reagan era.

Barbarians at the Gate -- a business narrative classic -- is must reading for everyone interested in the way today's world really works."

Юм байх.

January 17, 2009

Mongolian engineers abroad - Congratulations!


10 жилийн анд Д оны эхээр MIT руу мастер-д сурахаар явлаа. Ар гэрийн ахуй амьдрал, ажил үйлсийг бүгдийг нь зохицуулдаг гэр бүл ч гарамгай шүү...

January 14, 2009

Шинэ жилийн анхны тэмдэглэл

Энэ жил ч өөрчлөлтийн жил байх болтой... Энд, өнгөрсөн 2-3 жилийн санхүүгийн зах зээлтэй холбоотой ганц хоёр comment зэргийг эргэн сөхөж, тэмдэглэж үлдээв.
Citi former – CEO Chuck Prince: “When the music stops, in terms of liquidity, things will be complicated. But as long as the music is playing, you’ve got to get up and dance. We’re still dancing,” - 2007/7, санхүүгийн зах зээл оргил үедээ буюу хямрал эхлэхийн өмнөхөн хэлсэн comment.

Сүүлийн 30 жилийн Америк дахь том дампуурлууд (source The New York Times / Bankruptcydata.com):


Greenspan: Economy in  'once-in-a-century' crisis 2008/9.
$700 Billion Bailout - 700 billion гэсэн тоо мэдээгээр дамжаад нилээн чихэнд хоногшичон ч, түүнээс хамаараагүй их зардалын тухай ч мэр сэр сонсогдож байгаам байх - The $8 Trillion Bailout.