Value investing чиглэлийн classic ном болох, Benjamin Graham – ийн The Intelligent Investor – ийг тухтай гарчиглав. Үл ялиг хуучины ном
боловч, Graham – ийн алдарт “шавь” Warren Buffett – ийн “By far the best book
on investing ever written” гэж comment – сонтой дүйцхүйц, хуучрахгүй санаа
агуулгатай ном гэж санагдлаа. Highly
recommended.
October 18, 2008
October 16, 2008
Picasso
6 модны midtown comples – ийн урлагын музейд Picasso – ийн жижиг үзэсгэлэн
гарсан байна. Парисаас авчирсан зургууд юм байна, цомхон дажгүй цуглуулга
санагдлаа.
Монгол дахь байрны үнэ
15-30% - оор унаж байна гэсэн саяханы мэдээг харлаа. Энэ чиглэлийнх нь мэргэлжилтэнүүүд нь
ярилцлага дээрээ нилээн санал нийлсэн байдалтай байгааг харахад, энэ хандлага
нилээн бодит болтой.
Байрнаас бусад юмны үнийн хувьд:
Дэлхийн зах зээл дээр өнөөдөр, эдийн засгийн өсөлтийн сааралт гэх мэтийн
прогноз болон бусад янз бүрийн хүчин зүйлээс, газрын тос 75-80 ам.доллар гэсэн
түвшинд хүрж, 7 сард 147 ам.доллар хүрч байсан оргил үеийнхээ бараг л талд нь
хүртэл бууж ирж байна. Бензиний үнэ өссөн
шалтгаанаар хамаг юмныхаа үнийг өсгөчихсөн монголчууд маань, одоо хэр
зэрэг үнээ буцааж буулгах юм бол...
October 15, 2008
Нобелийн шагнал
Энэ жил эдийн засгийн чиглэлд, Princeton – ийн professor Paul Krugman шалгарсан байна. Эдийн засгийн чиглэлээр энэ
жил хүртэл нийтдээ, Chicago 10, Princeton 5, Harvard Columbia Berkeley нь тус
бүр 4 шагналтаныг төрүүлсэн юм байна. Бусад чиглэлийн талаар гэвэл, Японоос 4
шагналтан зэрэг төрсөн нь энд Япончуудыг нилээн баярлуулсан мэдээ болж байна.
Subscribe to:
Posts (Atom)