May 26, 2008

Лабораторийнн Нэг


Монгол улсын тооны олимпиадын дүнгийн тухай мэдээ уншлаа. 1-р сургууль 13 медаль, Олонлог 6, 11 – р сургууль 5, Сант, Дэлгэрэх тус бүр 1 медаль хүртсэн гэнэ. Олон улсад явахаар 1-ийн 7 хүүхэд, Олонлогийн 1 хүүхэд шалгарсан гэсэн байна.
Одоогоос л лав 17-18 жилийн өмнө, монголд тооны сургалтаар сайн гэгдэх нь 1-р сургууль, их сургуулийн гүнзгийн, 11-р сургууль, мөн 51, 52 гэсэн сургуулиуд байсан санагдаж байна. Тэр үеэс дахиад 10-15 жилийн өмнөөс ч, Лабораторийн 1-р сургууль нь тооны сургалтаараа сайн гэсэн түүхтэй байсан. Монголд 89 оноос хойш, нийгэмд асар их өөрчлөлт гарсан ч, тоо ба логик сэтгэхүйд дуртай авъястай монголын хэсэг хүүхдийг дэлхийн түвшинд сургах сургалтын сайхан бодлогыг олон жилийн турш тууштай мөрдөж ирсэн, Лабораторийн 1-р сургуулийн удирлага багш нар маш бахархууштай санагдлаа.
Олон улсын олимпиадаас дээр үеийн манай сурагчид, хэдэн жилдээ л нэг ширхэг медаль авчирвал их амжилт байдаг байсан бол, сүүлийн арван жилд алтан медалиас авхуулаад, тогтмол мөнгө, хүрэл медаль хүртэл зүүдэг лут түвшинд бүрсэн байна. (энд тоо баримт байна). Гайхамшигтай!

May 25, 2008

Ноогдол ашиг Японд


Өнөөдөрийн Nikkei сонинд, Японы public команиуудын хувьцаа эзэмшигчид дээ өгдөг ноогдол ашигийн хэмжээ ихсэж ирж байгаа тухай мдэээ гарч. Компанийн цэвэр ашигаас ноогдол ашигт зориулах хувь (dividend payout ratio) дунджаар 30% болсон нь, Америк мэтийн үнэт цаасны зах зээл илүү хөгжсөн улсуудын 40% - д бараг дөхөж очисон байна. Өөрийн хувьцаагаа буцааж худалдаж авах (share buyback) – ийг нь нийлүүлж тооцвол, цэвэр ашигаас хувьцаа эзэмшигчидэд оногдох хувь нь бүр 50% болж, рекорд хэмжээнд очоод байгаам байна.
Олсон ашигаа, компани буюу хэсэг удирдлага нь хэрэггүй юманд үрчихдэг, эсвэл компанийнхаа өсөлтөнд зориулж хөрөнгө оруулалт хийхгүйгээр бэлэн мөнгөөр нь дараад суугаад байдаг зохисгүй санхүүгийн strategy нь, Японд бага багаар засарч сайжирч байгаагийн жишээ гэж хэлж болох байх...