April 27, 2008

Америк дахь байшингийн үнэ


Сүүлийн 1 – 2 жилд Америкт байшингийн үнэ нилээн унаж байгаа тухай мэдээ зарим нэг тоотой гарсан  байна. Одоогийн байдлаар, өмнө нь хүн хэрэглэж  бйасан байшингийн дундаж үнэ (=median/голч) 200’700 ам.доллар болсон юм байх. Шинэ байшингийн үнийн тухай сонирхоод search хийтэл, 2008 он 3 сарын байдлаар $227,600 гэсэн тоотой мэдээлэл харлаа.
200’700 ам.доллар байшинг 15 жилийн зээлээр авна гэвэл:
Зээлийн хүүг жишээ нь жилд 6% гэвэл, 15 жилд нийтдээ 304’900 орчим, жилд 20’300 орчим, сард 1’700 ам.доллар орчим гэсэн барагцаа тоо гарах юм байна.
(Тооцоонд энэ website ашигласан)
Америк дахь дундаж өрхийн орлогыг, жишээ нь 48’000 гэвэл, сарын орлого 4’000 ам.долларын 1’700 ам.доллараар нь (сарын орлогынхоо 42%-аар нь) 15 жил тулж байж байшинтай болох нь. Тодорхой хувийг нь урьдчилж төлөх, ихэнхи хүмүүс 20-30 жилээр зээл авдаг гэх мэт нарийн ширийнийг эс тооцоод, баримжаа төсөө гаргавал иймэрхүү тоо гарч байна. (байрны зээлийн хүү, өрхийн орлогын тухайд бол, mortgage rate болон average household income – оор search хийвэл, илүү тодорхой тоог үзэж болно.)
Монгол дахь байрны үнэ, зээлийн хүү энэ тэрийн талаар сайн мэдэхгүй юм. Хэрэв тийм тоонууд байвал, төстэй тооцоо хийж харьцуулбал янз бүринй дүгнэлт хийж болох байх...

April 13, 2008

Mongolian market - basic data

3/30 – ний  Nikkei Veritas гэж investment чиглэлийн сонин дээр монголын санхүүгийн зах зээлтэй холбоотой богинохон мэдээлэл, бас хэдэн статистак дата тавигдсан байна.
  • GDP: US$ 3.3 bn (in 2007)
  • GDP growth: 8% (last 4 years)
  • Export of mining industry: US$ 1.5 bn (copper, gold, molybdenum etc.)
  • Population: 2.6 mln
Stock market:
  • Number of public companies on the Mongolian Stock Exchange(MSE): 217
  • Number of companies that publicly disclose financial info: 114
  • Total market cap. of public companies on the MSE: US$ 620~ mln, up 600% in 2007
  • Average PER: 406 times (only for those companies with disclosure)

Нэгэн япон хүний монголд байгуулсан Frontier Securities гэж компани япончуудад монголд хөрөнгө оруулахад зуучилах үйл ажиллагааг явуулж эхэлж байгаа юм байх...

April 5, 2008

2008 эхний улиралын M&A сониноос


Software – ийн дэлхийн хамгийн том компани нь, web – ийн prioneer “акул” – уудын нэгийг “залгихаар дайрсан” мэдээ нь technology – ийн ертөнцөд нилээн хэдэн долоо хоног яригдаж байр шиг байна.  Энэ мэдээнээс харвал, тус 2 компани нь дэлхийн хамгийн чадалтай хөрөнгө оруулалтын банкуудаас зөвлөхөөрөө томилж ажилуулж эхэлсэн байна.
Хятдын уул уурхайн компанийн бүлэглэл нь Англи – Авсрали – д төвтэй уул уурхайн компанийн нэгийнх нь багагүй хэсгийг гэнэт худалдаж авасан явдал бас сонирхол татхуйц мэдээ байлаа.

Хавар болон бяцхан амралт


Баасан гарагын орой  "6 мод"-ний кино театр No Country for Old Men – ийг үзэв. “6 мод” – ний энэ театр дажгүй цэвэрхэн тохилог юм байна. Бас дээрээс нь баасан гарагт л лав шөнө ажилдаг болхоор, над мэтийн  шөнө 12 цагаас хойш л ажил тарж долоо хонгийн стрессээ тайлахаар гудамж руу урсдаг хүнд бол, bar – нд ууж идхээр өөр зүгээр сонголт санагдлаа...
Бямба гарагын орой, 53 давхарт байрладаг сонин байрлалтай  Mori-ийн урлагын үзэсгэлэн – ээр шагайлаа. Залуучууд их сонирхдог юм байна. Нэр нь NY – ийн Moma – тай төстэй...
4 сараас Японы санхүүгийн шинэ жил эхлэдэг. Ажил албаны болон хичээлийн шинэ жил эхлэдэг гэсэн үг. Хэдэн хоног гудамжаар шинэхэн хослол өмссөн, инээд хөөрөөр дүүрэн college төгсчидөөр дүүрэн байх шиг байна.