“Үнэт цаас эрхлэх ажилтан” – ий шалгалтыг өгөж зохих байгууллагад нь firm –
ээрээ дамжуулж бүртгүүлэн, энэ чиглэлийн ажил эрхлэх хууль ёсны эрхтэй болов.
IBD – ийн ажил эрхлэхийн тулд заавал, энэ эрхийг авах ёстой.
Шалгалт нь, санхүүгийн үндсэн ойлголтуудаас гадна, үнэт цаасны худалдааны
хууль болон хувьцаат компаний хууль мэт, хууль эрх зүйн чухал ойлголтуудыг
хүртэл хамарсан. Амралтын 2 хоногоо бүтэн зарцуулж бэлдэхэд, арай гэж амжсан
шахуу, хамрах хүрээ өргөнтэй шалгалт юм байна. Америкт ижил төрлийн
certificate/exam – ийг series 7, 63 мэт нэрлэдэг санагдаж байна.
Баасан гарагт ажилынхаан analyst, associate – уудтай welcome party.
Investment bank – д дээд сургууль төгсөж дөнгөж орсон банкируудыг analyst
гэдэг, 3-4 жил ажилаад дэвших юм уу эсвэл MBA төгсөөд ажиллаж эхэлсэн банкирууд
associate title – тэй. Ерөнхийдөө analyst and associate нь IB – ийн пирамидын
хамгийн доор хамтдаа “жаргал зовлонгоо хуваалцдаг” болхоор, хоорондоо гайгүй
эвтэй бүлэг. Нэг долоо хоног иймэрхүү “хэцүү” дууслаа.