5 сарын 28 – ний Memorial Day – ийн баяр өнгөрөөд, эндэхийн амьдрал зуныхаа
төрхөнд орж эхэлж байна. Зарим Америкчуудын амралтын өдрөө усан дээр л өнгөрч
байх шиг байна.
May 29, 2007
May 26, 2007
The Pursuit of Happiness – London – нд нэгэн монгол
Монгол мэдээ уншиж яваад, санамсаргүйгээр, Лондонд ажиллах нэгэн сүрхий
монгол залуугийн тухай бичлэг уншисан энд copy – дов.
“London – ийн city – д одоогоор TOP job – д 3 Монгол ажиллаж байгаа. Mizuho
group – д Senior Dealer and
Head of the Treasury Department – Ul*** байгаа... Эдгээр залуус Монголын мөнгө идэж гадаадад амьдарч байгаагүй,
хар ажил хийж байгаагүй. Өөрсдийгөө сурталчилж PR хийж байгаагүй. Ганцхан
толгойгоороо ажиллаж одоо бүгдэнгийнхэн орлого нь жилдээ хагас сая pound эсвэл
euro шүү дээ. 1,3 сая pound болсон доо. Хотод ажилладаг Монголчуудын TOP
хүндээ. Цаадах чинь хоёр жилийн өмнө Эрдэнэтэд очиж өсөж төрсөн хүүхдийн асран
хүмүүжүүлэх газартаа 120 мянга ам.доллар хандивласан юм билээ.”
“За яахав удаан бодсоны эцэст Ul*** талаар бичье гэж бодлоо. Яагаад гэвэл
би тэр хүнээр үнэн бахархадаг юм. Ul*** 39 жилийн өмнө Өвөрхангай аймгийн
хужирт суманд төрсөн юм билээ, 6 сартай байхад нь аав нь зудын үеээр осгож
үхсэн юм билээ тэгээд ээжтэйгээ цуг 2 настай байхдаа Эрдэнэт хотод ирсэн юм.
Харамсалтай нь 3 настай байхад нь ээж нь Эрдэнэт үйлдвэрт аваараас болж бурхан
болсон юм. Бага насаа тэр чигээр нь хүүхдийн асран хүмүүжүүлэх газарт өнгөрөөж
Хэнтий хэлийн заставт 2 жил алба хаасан гэсэн. Дараа нь Эрэдэнэт үйлдвэрт
механикчаар ажиллаж байхдаа Улаанбаатарт Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт
өгөөд тэнцэж Токио хотод байх Waseda –
ийн их сургуульд банк санхүүгийн чиглэлээр Бакалавр хийсэн юм даа. Waseda – д
сурч байхдаа мөнгө олохын тулд нутаг нэг монголчуудын адил аяга угааж, сонин
тарааж амьдарч байх үедээ Японы top банк
болох Mizuho Corporate Bank – нд internship хийх боломж олдсон юм билээ тэгээд
л одоо болтол Mizuho group – д ажиллаж байна даа. Mizuho group – д ажиллаж
байхдаа компанийхаа зардлаар Англид байх Aberdeen University – д MBA хийсэн
гэсэн дараа нь Токио доо буцаж ирээд банкиндаа ажиллаж байхад нь Лондон дахь
салбарын Treasury Department – ийн удирдуулахаар явуулсан юм билээ. Тэнд
ажиллаж байхдаа одоогийн эхнэр ***
(Japan Airlines – д ажилладаг) – тай танилцаж гурван жилийн дараа нь Киото – д
хуримаа хуримаа хийсэн гэсэн. UI*** -
ийн нэг хэлсэн юм толгойгоос ерөөсөө гардаггүй
юм юу гэвэл Эрдэнэтээс Улаанбаатарт Японы элчингийн шалгалт өгөхийн тулд
нүүрсний вагон дээр тулайчилж ирсэн юм билээ. Харин одоо Лондон – Токио хооронд
банкныхаа top менежертэйгээ цуг private
jet – ээр нисэж байхав дээ. Ингээд бодохлээр хүн ер нь толгойгоо сайн
ажиллуулбал маш хурдан амжилтанд хүрдэг юм билээ. Бас цаадах чинь ганцаардалын
зовлонг сайн мэднэ юу гэвэл Waseda – г төгсөж байхад хэнч баяр хүргье гэж байгаагүй, ямар ч хамаатан садан
байхгүй, ээж аав ирнэ гэж байхгүй үнэхээр сэтгэл өвдмөөр юм билээ. Бас нэг юм
юу гэвэл Waseda – д сурч байхдаа мань нөхөр Монголын Сангийн Яаманд орох гэсэн
чинь оруулаагүй юм билээ. Бидний цөөхөн Монголчууд ийм шилдэг болсон кадруудаа
ад үзэж хахууль өгсөн идсэн улсуудаа дээшэн гаргаж байдаг үнэн харамсмаар.
Нүүрсний вагонд тулайчилж байсан хүн одоо TOP банкинд ажиллаж байна гэж бодхоор
үнэн бахархмаар байгаа биздээ. Яахав хэдэн монголчууд атаархаж болно, муу хэлж
болно гэхдээ Банкны салбарт ажилдаг бид нарт UI*** бол Mr.Hero юм.”
Доорхи мэдээний comment буланд original нь бий, улам лавшаруулж сонирхмоор
бол бичисэн хүнээс нь: http://www.mongolnews.info/index.php?module=unuudur&sec=view&id=18077
The Pursuit of Happyness
Саяхан Will Smith – ийн “The
Pursuit of Happiness” – ийг үзэв.
Сэдэв нь originally багатай жирийн “cinderella story” ч, бодит түүх дээр
тулгуурласанаас гадна Will Smith тоглосон болхоор арай сонирхолтой болж.
Товчихондоо, ядуу зовж байсан гол дүр нь өөрийн авъяс хүчин зутгэлээрээ
brokerage firm Dean Witter – д ажилд орж амжилтанд хүрч байгаа тухай. Америк
болон бусад хөгжсөн (developed) capitalist улсууд, нэг талаасаа “хүчтэй нь
хүчгүйгээ барьж иддэг” хахир системтэй харагддаг ч, нөгөө талаасаа хүнд авъяас
чадвар, тууштай хүчин зүтгэл байвал гарал үүслээс хамаагүйгээр амжилтанд хүрэх
бололцоогоор нийгэм нь хангаж өгсөн байдагыг үзүүлсэн юм байна.
Дашрамд энэ Dean Witter нь өнөөдөр дэлхийн хамгмийн нэр хүндтэй investment
bank (IB) – ийн нэг болох Morgan Stanley – ийн нэг хэсэг бөгөөд, Morgan Stanley
– ийн одоогийн CEO J.Mack – ийнх нь намтрыг, сэтгүүл уншиж байгаад сонирхтол,
дээрх киноны түүхтэй жаахан төстэй намтар санагдлаа. J. Mack – ийн гэрийхэн
Lebanon – оос цагаачилж ирсэн бөгөөд, аав нь дэлгүүр ажиллуулдаг хүн байсан юм
байна. Mack нэр хүндтэй Duke univ. – д суралцаж төгсөөд, энэ firm – дээ орж
одоогийн өндөрлөгт хүрсэн юм байна.
"Mack's
passion has served him well on his unlikely Wall Street odyssey. The sixth son
of Lebanese immigrants whose father ran a grocery store in Mooresville, N.C.,
Mack's first job in finance was as a clerk at a small brokerage during his
junior year at Duke, after a cracked vertebra made it impossible for him to
continue on his football scholarship. Mack rose through Morgan Stanley's ranks
to become president in 1993."
(Ene article-aas copy-dov)
(Ene article-aas copy-dov)
Morgan Stanley нь бусад нэр хүндтэй IB – ийн адилаар, ажилд ороход болон ажиллаж амжилт
гаргахад маш өрсөлдөөнтэй firm, дээрээс нь minority хүн
харьцангүй цөөнтэй байсан гэгддэг болхоор, J. Mack – ийн амьдрал Will Smith – ийн дүр хоёрт төстэй тал харагдлаа. Morgan
Stanley – ийн нөлөөтэй холбоотой нэмэлт сонирхолтой news гэвэл, Morgan Stanley
– ийн багагүй хөрөнгө оруулсан нэгэн харьлцаат Hedge Fund – д Amerikiin umnoh yoronhiilogchiin ohin ajilladag гэж байсан...
May 21, 2007
Хичээлийн guest – FoF менежер
Өнөөдрийн хичээлийн зочин нь, нэгэн IB – ийн Fund of Funds (FoF) group – д
менежер хийдэг, MBA 6 жилийн өмнө төгссөн залуу. FoF нь банкныхаа хөрөнгийг,
төрөл бүрийн Fund – уудад investment (хөрөнгө оруулалт) хийж эргэлдүүлэх үйл
ажиллагаа явуулдаг грүпп. Энэ залуу хэдэн жил investment banking division – д
ажилсаныхаа дараагаар энэ FoF group – д шилжсэн, нийтдээ 3 тэрбум ам.доллар
орчимын investment хариуцдаг юм байна.
Investment хийх fund – уудыг сонгох шалгах үед анхаарах зүйл, investment
strategy болон performance assessment – ийг яаж хийх вэ гэх мэт сонирхолтой
сэдэвтэй яриа боллоо. Сониноос энэ IB – ийн investment management division –
ийг нь ерөнхийлөгч B – ийн үел толгойлдог юм байх. (news-ees).
May 20, 2007
BBQ
May 14, 2007
Төгсөлтийн баярын Speaker
Америкт MBA хөтөлбөрүүдийн төгсөлтийн улирал ирж байна. Сургуулиуд голчлон
өөрсдийн төгсөгчдөөс, төгсөлтийн баяртаа speaker – ээр урьж яриа хийлгүүлдэг.
Энэ жилийн speaker – үүд тодорч байгаа юм байна.
Harvard: B. Gates
Warton: L. Mittal – Энэтхэг гаралтай төмрийн том firm Mittal – ийнг
залгамжлагч, сургуулиа төгсөөд хэсэг Credit Suisse – т ажиллаж байсан.
Columbia: R. Rubin – өмнөх сангийн сайд, Goldman Sachs – д захирал
(executive) байсан, одоо Citigroup – д
Chicago: R. Altman – Evecore IB – ийн chairman, өмнө нь Blackstone болон
Lehman – д захирал (executive), мөн сангийн яамнд байсан.
Kellogg: W. Perez – Chicago – д төвтэй Wringley – ийн захирал
May 9, 2007
Хичээлийн guest – Ibanker, PE fund захирал
PE хичээлийн багш дараа дараагийн guest – үүдийг хичээл урьсаар. Саяахан
хичээл дээр үзсэн buyout case – тэй холбогдсон IB – ийн MD (ахлах банкир)
ирсэнээс гадна, өнөөдөрийн Энэтхэг дахь хөрөнгө оруулалтын тухай кейстэй
холбогдсон PE fund – ийн захирал бас хичээлд оролцлоо. Түүний яриагаар,
Энэтхэгийн IT болон эдийн засаг хөгжилтэй зэрэгцээгээр, Америк/Европ маяагын
санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт ч бага багаар ихсэж байгаа юм байх.
May 8, 2007
Mike Milken
1980 онд junk bond, high yield bond – ийг санхүүгийн ертөнцөд гаргаж ирсэн
гэгддэг, санхүүгийн ертөнцийн бас нэг дуулиант хүн болох “Junk Bond King” хочит Mike Milken сургууль дээр ирж яриа хийв. Ярианых нь өмнөх
үгийг, Нобелийн шагналт Gary Becker хэлэхийг харахад, Miken нь багагүй нөлөөтэй
хүн болтой.
May 6, 2007
Үдэлт
Өчигдөр, нэг оюутаны грүппийн төгсөх оюутануудын үдэлтийн оройн хоолонд
очихоод ирэв. Chinatown – д хооллоод, шөнө нь өөр нэг classmate – ийн дээ
үргэлжлүүлэв. Classmates багш нарын онигоонуудыг жаахан дурсцгаав.
2 жилийн MBA – ийн дурсамжийн тухай яриан дээр, нэг сонирхолтой яриа
сонссон нь: нэг classmate – ийн маань дэлхий хамгийн баян 2 хүнтэй уулзаж цуг
хооллож зургаа авхуулсан юм байна. (баячуудын list):
Тэр өнгөрсөн зун Microsoft – д intern – ээр ажиллаж
байхдаа, бусад intern – уудын
хамт Bill Gates – ийн гэрт зочилох event – д очих завшаан байсан юм байх. Warren Buffeti –
тай болхоор, сургуулийн бас нэг оюутаны зохиосон, Buffett – тай уулзаж цуг хоол
идэх event – д очих үед. Event – д очисон зуу илүүтэй оюутантай бүгдтэй нь
Buffett зураг авхуулсан юм байх. Энэ яриаг сонссоны дараа, тийш явдаг ч байж уу
гэж харамсах дөхлөө... Ер нь хичээл сургуулийн хувьд олон талаараа төгсгөл
рүүгээ дөхөж байх шиг байна...
May 3, 2007
Lunch time
Энэ долоо хоногийн хоолны цагууд бас жижигхэн event – үүдтэй өнгөрлөө.
Даваа гараг: Tokyo – ийн нэгэн executive search firm (ажлийн зуучлал хийдэг
firm) – ийн хүн ирж, US MBA төгсөгчдийн Япон дахь ажлийн зах зээлийн тухай
ярив. Японы эдийн засгийн буяанд, гайгүйхэн MBA төгсөгчидийн эрэлт хэрэгцээ
нилээн дажгүй түвшинд байгаа юм байх.
Лхагва гараг: Banc of America – ийн Derivative Sales хариуцсан даргын,
equity (=хувьцаа) derivative – ийн тухай яриа. Equity – тэй холбоотойгоор,
derivative дундаас, option – ийн trading нилээн их явагддаг болтой.
Пүрэв гараг: MBA – д намраас apply хийх төлөвлөгөөтэй, тэгээд сургууль үзэх
гэж Tokyo – оос ирсэн 2 applicant – тай үдийн хоол идэж хууч хөөрөв. Зөвхөн
сургууль үзэх гэж ирдэг хүмүүс байдаг ч, бас visit хийж admission (элсэлтийн)
office болон оюутануудтай ирж уулзасанаар, сургуулиас accept авах боломжоо
өндөрсгөх зорилготой ч хүмүүс байдаг. Амкерикчууд нилээн visit хийдэгээс гадна,
гадаадаас Япон гэх мэт “тансаг” орныхон мэр сэр, бас ойрхон болхоор Латин
Америкаас хаяа ирж харагддаг.
Харин Мягмар гарагын, “морьний уралдаанд бооцоо тавьх” – тай холбоотой
нэгэн ярианд очиж чадсангүй. Удахгүй болох Kenttucky Derby морины уралдаантай
холбогдуулж, юутаны “risk & gaming club” – аас зохион байгуулсан, магадлал
статистак заадаг нэгэн багшийн яриа... хичээл талаас, өнөөдөр mid-term (улиралын
дундах шалгалт) дуусаж, цаашаа 5 долоо хоног хичээл л үлдлээ...
Subscribe to:
Posts (Atom)