February 24, 2007

Америкт бакалавр төгсөгчидийн ажилийн зах зээл

CNNMoney.com дээр, 2007 онд АНУ – д бакалавр төгсөөд ажилд орж буй шинэ төгсөгчидийн анхны цалингийн тухай статистак мэдээлэл гарсаныг сонирхуулаад энд линкийг нь:
Мэдээнээс харахад, зарим инженер болон маркетинг, бизнесийн удирдлага чиглэлээр төгсөгчидийн цалин ойрд өсөж байгаа хандлагатай юм байх. Бас энд дурдагдсан хэдэн мэргэжилээр бакалавр төгсөгчид, ерөнхийдөө жилийн 40’000$ - 55’000$ хэмжээний анхны цалинтай байдаг бололтой.

(Мэдээж, энд дурдаагүй олон мэргжилээр төгсөгч дийлэнх оюутануудын цалин ондоо байх. Бас угаасаа төгсөөд ажилд “тэнцэж орно” гэдэг нь ярьвагтай даваа болхоор... ажилд “тэнцээд орчихвол” ийм цалинтай байдаг юм байна гэж “унших” хэрэгтэй байх)

February 18, 2007

Урлагын музей

Гэрээс холгүй байдаг “хотын урлагын музей” – д очиж хэдэн зураж сонирхов. Renoir, Monet гэсэн зураачидын зурагнууд, их дажгүй санагдлаа. “мэргэжлийн хэллэгээрээ” Impressionist гэсэн урсдаг ангилагддаг зураачид юм байх. Ер нь тосон будгаар зурсан гоё бүтээлийг нүдээрээ үзэхээр их дажгүй байдаг юм байна.

February 17, 2007

PE conference

Сургуулийн Private Equity (PE) чиглэлийн student group болон зарим facility – тэй хамтарч зохион байгуулсан PE conference – д оролцов. Ихэвчлэн манай хотод төвтэй дунд зэргийн хэмжээний PE Fund – уудын хүмүүс ирж яриа/panel ярилцлага хийлээ. US – ээс гадуурх хандлагын тухай ярилцах panel – д оролцохоор Ази – аас ч 1-2 хүн ирсэн харагдав. Ерөнхийдөө сонирхолтой байлаа.

February 14, 2007

London-d


(Trafalgar Square, the National Gallery)


(double-decker bus)


(Big Ben, Westminster)

Weekend ashiglaad, Longon-goor hed honog ayalj irev. Syyliin oroi, Mamma Mia show-g Piccadilly-iin theatre-d yzev. Dajgui hot sanagdlaa.

February 8, 2007

Mid-term шалгалт дуусав

Улиралын  дундах шалгалтууд дуусав. Өнөөдөрийн financial engineering чиглэлийн хичээлийн шалгалтын дараа, багш хичээлтэй холбогдолтой баримтат кино үзүүлэв. Одоо хүртэл Future, Option гэх мэт derivative (санхүүгийн “бүтээгдэхүүн”) – ийн тухай зааж, өнөөдөр шалгалт авсан болхоор, тэрэнтэй холбоотой “entertainment” болгож.

“Trillion Dollar Bet” гэж кино. Financial engineering – ийн түүхийн чухал алхамуудын нэг болох,  Black-Scholes option pricing formula – ийг гаргалцсан Нобелийн шагналт M. Scholes, R. Merton гэсэн эрдэмтдийн тухай, ойрын 20 – оод жилийн санхүүгийн зах зээлтэй холбосон маяагын. Бас тэр эрдэмтдийн ажиллаж байсан LTCM hedge fund – ийн тухай товчхон. LTCM – д 3 тэрбум ам.долларын мөнгийг янз бүрээр derivative ашиглаж 1 триллон ам.долларын түвшиний bet (“бооцоо”) тавьж байтал... хамаг юм “буруугаар эргээд баларсан” тухай... Derivative чиглэлийн математикаар илүүтэй бөмбөгдүүлсэн ангийн оюутанууд, кино болоод тэр үү... гайгүй сонирхож байгаа харагрдав.

February 6, 2007

Музей


Өнгөрсөн амралтын өдрүүдээр сургуулийн хажууханд байдаг “Шинжлэх ухаан” – ны музей очиж сонирхов. Хүүхэд очивол их сонирхолтой газар санагдлаа.

February 2, 2007

Монгол болон HF

Өнөөдөрийн Hedge Fund (HF) – ийн семинарт, cyclical (“мөчлөгтэй”) аж үйлдвэрийн салбаруудад нилээн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг HF – ийн fund менежер яриа хийв. Investment bank – д career – ээ эхлээд, Soros болон Julian Robertson гэсэн “томоохон гарууд” – ийн fund дамжсан, туршлага ихтэй хүн. Fund нь 2 тэрбум ам.доллар илүүтэй орчим хөрөнгө эргүүлдэг юм байх. Яриа ерөнхий дөө сонирхолтой байлаа.
Семинарын дараа сонирхоод, Монголтой холбоотой HF – ийн тухай Google – дэж үзтэл, хэдэн сарын өмнөх доорхи мэдээг олж харлаа.
Монголд хөрөнгө оруулалт хийдэг/хийхээр сонирхож байгаа хэд хэдэн Хонг Конг, Сингапур орчимын HF – ийн тухай comment байна. Мэдээж,  монголын ямар компаниудад хөрөнгө оруулсан нь нууц юм байх...
Бас доорхи Монголын (“Канадын хамтарсан”?) хамгийн анхны Investment Bank, Монгол дахь анхны Private equity fund – ийг босгож байгаа мэдээ байна. Эндэхийн босс Канад хүний background – аас харахад, янз бүрийн танилтай байж магадгүй болхоор, Монгол гадаадын компаниуудыг холбосон сонирхолтой ажилуудад оролцдог болуу гэж санагдлаа....