Өнөөдөр сургууль дээр New Venture contest (шинэ бизнес байгуулах талаарх
уралдаант тэмцээн) явагдлаа. Оюутанууд грүүп болж оролцсон, өөрсдөө шинээр
бизнес байгуулах business plan зохиож, тэрүүгээрээ өрсөлддөг тэмцээн. Шүүгчид
нь MBA – ийн багш нараас гадна, манай хотод байрлах Venture Capital firm (шинэ
бизнесүүдэд хөрөнгө орлуулагч компани) – ийн хүмүүс хүртэл ирж оролцож байгаа
нь онцлог. Түрүүлсэн болон дээгүүр байр эзэлсэн багуудад нь мөнгөн шагнал
олгохоос гадна, ирээдүйд энэ Venture Capital firm – үүдтэй ажиллах үүд нээгдэнэ
гэсэн үг...
Япон хэдэн найз маань, хэдэн латин америк залуутай нийлж оролцсон төсөл
эхний 5д багтаж ажилттай явлаа. Plan нь их дажгүй болсоноос гадна, presentation
– ийг хийсэн спани залуу их сайн байв. Хэдэн сарын өмнө энэ төсөлд цуг оролцоё
гэж тэр найзыгаа асуухад нь татгалзсандаа жаахан харамсав... K хэмээх энэ залуу
японд байхдаа 2 ч бизнесийг босголцож явсан туршлагатай нэгэн болхоор, хамтарч
үзсэн бол сонирхолтой байсан байх.