Баасан гарагын орой "6 мод"-ний кино театр No Country for Old Men – ийг үзэв. “6
мод” – ний энэ театр дажгүй цэвэрхэн тохилог юм байна. Бас дээрээс нь баасан
гарагт л лав шөнө ажилдаг болхоор, над мэтийн
шөнө 12 цагаас хойш л ажил тарж долоо хонгийн стрессээ тайлахаар гудамж
руу урсдаг хүнд бол, bar – нд ууж идхээр өөр зүгээр сонголт санагдлаа...
Бямба гарагын орой, 53 давхарт байрладаг сонин байрлалтай Mori-ийн урлагын үзэсгэлэн – ээр шагайлаа. Залуучууд их сонирхдог юм
байна. Нэр нь NY – ийн Moma – тай төстэй...
4 сараас Японы санхүүгийн шинэ жил эхлэдэг. Ажил албаны болон хичээлийн
шинэ жил эхлэдэг гэсэн үг. Хэдэн хоног гудамжаар шинэхэн хослол өмссөн, инээд
хөөрөөр дүүрэн college төгсчидөөр дүүрэн байх шиг байна.