April 5, 2008

Хавар болон бяцхан амралт


Баасан гарагын орой  "6 мод"-ний кино театр No Country for Old Men – ийг үзэв. “6 мод” – ний энэ театр дажгүй цэвэрхэн тохилог юм байна. Бас дээрээс нь баасан гарагт л лав шөнө ажилдаг болхоор, над мэтийн  шөнө 12 цагаас хойш л ажил тарж долоо хонгийн стрессээ тайлахаар гудамж руу урсдаг хүнд бол, bar – нд ууж идхээр өөр зүгээр сонголт санагдлаа...
Бямба гарагын орой, 53 давхарт байрладаг сонин байрлалтай  Mori-ийн урлагын үзэсгэлэн – ээр шагайлаа. Залуучууд их сонирхдог юм байна. Нэр нь NY – ийн Moma – тай төстэй...
4 сараас Японы санхүүгийн шинэ жил эхлэдэг. Ажил албаны болон хичээлийн шинэ жил эхлэдэг гэсэн үг. Хэдэн хоног гудамжаар шинэхэн хослол өмссөн, инээд хөөрөөр дүүрэн college төгсчидөөр дүүрэн байх шиг байна.

No comments: