Өнөөдөр IB Industry – ийн “Хар болон Цагаан” талын тухай, энд тэндэхийн
news – ээс эвлүүлээд товчхон.
Америкийн business, finance чиглэл сонирхсон оюутанууд, IB болон бусад
холбогдох турлийн finance career хөөхийг зорих хандлага их байдаг, мөн тэдгээр
ажлаас олж болох мөнгөн бус benefit – ийн тухай, өмнө хэд хэдэн удаа дурьдсан. (Жишээ нь 1, 2, 3) Wall Street – ийн
ажилчид, ердийн цалингынхаа дээрээс жилийн эцэст авдаг fat bonus – ийн хэмжээ,
2006 онд дунджаар 137’000 ам.доллар орчим байсан болтой (source энд). TOP IB – ийн нэг болох
Goldman – ийн өнгөрсөн жилийн бонус, нэг хүн дунджаар 622’000 ам.доллар
ноогдсон news гарж хүмүүсийг цочирдуулсан явдал ч саяхан
гарсан. Ийм “цагаан” талыг нь зөвхөн харвал, IB industry дэхь career нь их
attractive харагдаж болно.
Эсэргээрээ, “Хар” тал нь нэг их хүмүүст мэдэгддэггүй байж магадгүй. Олон
цагийн нойр хоолгүй ажил, их pressure and stress ... Түүний дээрээс санхүүгийн
зах зээлд болон ерөнхий эдийн засгийн уруу байдал, өөрийн ажил амьдралд шууд
нөлөөлнө. 8 сард NY – д байхад шинж тэмдэг нь ил гарч эхэлсэн sub-prime-ийн
асуудал, IB industry – д мэдэгдэхүйц нөлөөгөө үзүүлээд эхэллээ. Гэнэтийн
томоохон ажилаас халалт (massive layoff) ид үргэлжилж байна. Lehman 2000, Morgan
600, Bear Stearns 550, UBS 1500 in IB, Credit Suisse 320 in IB халах тухай зарлагдаад байна. Энд link хийсэн мэдээнээс харвал, Wall
Street – ийн нэг хүн ажилгүй болоход Manhattan – ийн restaurant болон shop
мэтийн 2 хүн ажилгүй болдог юм байх. Америкийн хамгийн том financial firm болох
Citi, улиралын ашиг нь 60% буурна гэж зарласаныг харахад, энд ч
нилээн ажил халалт гарж ирэх байх. Мэдээж зөвхөн NY – оор зогсохгүй, Лондон
болон Токио, Хонг – Конг гэсэн томоохон Financial centers – д энэ явдал
үргэлжил байна.
Саяхан сонссон дам сургаар (хэрэв үнэн бол), нэгэн IB – ийн Токио оффисд
энэ зун MBA төгсөж шинээр орсон нэг залууг, Токиод ажилд орсоноос нь гуравхан
хоногийн дараа ажилаас нь халсан юм байх. Мань залуу US – ийн Top 15 MBA
төгсөөд, NY – д сар training хийгээд Токиодоо буцаж ирсэний дараах явдал.
Адилхан зүйл, өөрийн биед ч тохиолдож болох болхоор, энэ industry career – ийн
хувьд хичнээн эрсдэлтэйг мэдэж болно... Японы томоохон firm – үүдэд шинээр
авсан ажилтаныг хэдэн хоногт байтугай, жилийн дотор халах ч нилээн ховор
тохиолдол тооцогдох байх.
Ойрын хэдэн долоо хоногийн мэдээнээс тоймолвол, иймэрхүү дүр зурагтай
харагдаж байна...
2 comments:
hi,
ene sub-prime crises yostoi ballaj bainaa. Mongol iimerhuu yumnaas hol amarch yum uu?
Gehdee l tom haymral bas noloo uzuuleh l baih daa. Manai gadnii hariltsagchid suuliin ued ene talaar sub-prime related CDO products, RMBS iin talaar sonirhood tandaj asuudag bolood baigaa. Tom International financial institutions yostoi balarch baih shig baina. UBS 4 billion loss huleegeed baigaa gesen shuu.
E
Ihenhi tom firm-yyd heden billion-oor n loss/write-off hiij baih shig baina. Baidal yamar ergehiig dahiad 3 or 6 sar hyleehgui bol, hen ch helj medehgui baih daa...
Post a Comment