September 26, 2007

Licensing exam


“Үнэт цаас эрхлэх ажилтан” – ий шалгалтыг өгөж зохих байгууллагад нь firm – ээрээ дамжуулж бүртгүүлэн, энэ чиглэлийн ажил эрхлэх хууль ёсны эрхтэй болов. IBD – ийн ажил эрхлэхийн тулд заавал, энэ эрхийг авах ёстой.
Шалгалт нь, санхүүгийн үндсэн ойлголтуудаас гадна, үнэт цаасны худалдааны хууль болон хувьцаат компаний хууль мэт, хууль эрх зүйн чухал ойлголтуудыг хүртэл хамарсан. Амралтын 2 хоногоо бүтэн зарцуулж бэлдэхэд, арай гэж амжсан шахуу, хамрах хүрээ өргөнтэй шалгалт юм байна. Америкт ижил төрлийн certificate/exam – ийг series 7, 63 мэт нэрлэдэг санагдаж байна.
Баасан гарагт ажилынхаан analyst, associate – уудтай welcome party. Investment bank – д дээд сургууль төгсөж дөнгөж орсон банкируудыг analyst гэдэг, 3-4 жил ажилаад дэвших юм уу эсвэл MBA төгсөөд ажиллаж эхэлсэн банкирууд associate title – тэй. Ерөнхийдөө analyst and associate нь IB – ийн пирамидын хамгийн доор хамтдаа “жаргал зовлонгоо хуваалцдаг” болхоор, хоорондоо гайгүй эвтэй бүлэг. Нэг долоо хоног иймэрхүү “хэцүү” дууслаа.

September 16, 2007

Last chapter of MBA life blog


Америк дахь MBA оюутаны амьрал дуусаж, шинээр corporate амьдрал эхэлсэн тул, MBA life blog – ийн бичлэгийг ерөнхийд нь дуусгавар болгохоор боллоо. Цаашид хаяадаа сард нэг хоёр удаа товч пост хийж магадгүй байх.
Blog – оор зочилж сонирхсон, урам өгсөн бүх хүмүүст баярлалаа.

September 15, 2007

巨大投資銀行 Bulge Bracket (下)


Номын хоёрдох хэсэг 巨大投資銀行 Bulge Bracket (下) – ийг дуусгав. 90 – ээд оны “bubble хагарах” үе- ээс 2000 оны дараах үе хүртэлх японы санхүүгийн ертөнцийн зарим гол үйл явдалыг холбогдуулж бичсэн нь сонирхолтой санагдав. Номын эхэн хэсэг үл ялиг мэргэжлийн хэллэгтэй болхоор уншихад түвэгтэй ч, төгсгөл рүүгээ гол дүр K – ийн үзэл бодол, амьдралын зорилго гэсэн талуудыг хөндөнгөө үйл явдалыг өнгөрүүлсэн нь их дажгүй.
K залуудаа японы мега банкнаас гарч, америкийн IB – д олон жил career хөөн нилээн чухал өндөрлөгт хүрсэн ч, эцэстээ хэцүү байдалд орсон японыхоо банк санхүүгийн ертөнцийг хөл дээр нь босгох mission – д хөтлөгдөн, дампуурах шахаж буй японы банк руу CEO – оор буцаж байгаагаар ном дуусна...

September 1, 2007

Leaving NYC and US



NY – д сүүлийн орой Grand Central доторх Micheal Jordan’s Steak House – д сайхан мах идэж, Meat Packing District – д нэг хоёр club шагайж өөрсдийгөө үдэцгээв.

August 31, 2007

Links added

Added few interesting "unusual" links.

NYT Dealbook tracks news and events on IB, PE, HF and VC industries. Daily updated.

DealMaven is a specialized company that offers financial analysis training for wall street firms. Its blog has a few good posts on finance careers and MBA admission as well. The portal also has nice links on its blogroll.

WallStreetOasis, formerly iBankingOasis, is entertaining portal for those students interested in IB/finance careers. Monkey Business must have inspired those characters like oasis and monkey on the portal.

Vault is a career guide company. Its forum is interesting. They also publish introductory level career guides - example 1, 2.

August 20, 2007

Copy – гадаадад ажиллаж амьдрах...


Гадаадад гарж удаан ажиллаж амьдрах, ямар ч хэлбэрээр байсан гэсэн, амар зүйл биш. Энэ тухай Даяар Монгол – д гарсан дажгүй товч бичлэг нүдэнд өртсөнийг энд copy – длоо:
энэнтэй холбоотой өөр нэг нийтлэл – Ядуу орнуудаас хөгжилтэй өрнууд руу “нүүдэлсэн” migrant (цагаачид) – уудын энэ global trend – ийн тухай, өчигдөрхөн AP – гээс гаргасан нийтлэл:
Migrant – ууд гадаадаас эх орондоо үлдсэн гэрийхэн рүүгээ явуулдаг мөнгө нь, том хэмжээний underground economy (“далд эдийн засаг”) болоод байгаа юм байх. Жишээ нь манай хөрш Tajikstan – ийн migrant – уудын гадаадаас явуулдаг мөнгө нь 1 тэрбум ам.доллар илүүтэй бөгөөд , улсынхаа албан ёсны GDP (дотоодын нийт бүтээгдэхүүн) – ийг даваад гарчихсан гэнэ. Albania – ийн хүн амийн 1/3 нь гадагш гарчихсан гэнэ үү. Нийтлэлийн төгсгөлд, Bosnia – ийн нэгэн өвгөн эмгэн 2, “гадаадаас хүү минь мөнгө явуулдаггүй байсан бол, бид үхнэ” гэх хэлсэнээр дуусгасан нь, их бодит санагдлаа...
NY – д шиврээ бороотой үл ялиг ялыг сэрүүхэн, зуны төгсгөлийн шин тэмдэг орж байх шиг байна...

August 12, 2007

巨大投資銀行 Bulge Bracket (上)


NY руу нисэх замд гарчиглаж эхэлсэн 巨大投資銀行 Bulge Bracket (上) – ийг уншиж дуусгав. 80 – онд японы нэгэн банкнаас 37 настайдаа америкийн IB – руу дамжиж, америк болон японд томоохонд deal – үүдэд оролцож явсан гол дүр K – ээр дамжуулж, 80 оны үеийн японы санхүүгийн зах зээл дээрх америкинй IB – уудын үйл ажилагааг түүхчилж өгүүлсэн ном.
IB – ийн M&A, corporate finance – ээр зогсохгүй, sales&trading – arbitrage trading үйл ажиллагааны тухай ч дажгүй танилцуулсан санагдсан. Бас нилээн technical (мэргэжлийн) хэсэг ч мэр сэр орсон нь, илүү сонирхолтой болгосон санагдлаа.
Bulge Bracket гэдэг нь, хамгийн том нэр хүндтэй IB – уудыг нэрлэдэг (албан ёсны бус) хэллэг: http://en.wikipedia.org/wiki/Bulge_bracket

August 11, 2007

Met, Guggenheim


Өнөөдөр Manhattan – ийн Upper East (Central park – ийн зүүн хэсэг) зүглэж, Met буюу The Metropolitan Museum of Art, бас үзэх юм ихтэй дажгүй газар санагдлаа. Guggenhein гоё architecture – тай, бас чамин цэвэрхэн museum санагдлаа.
Гэтэл Manhattan – ийн “өөр хэсэгт” – Wall Street – ийн санхүүгийн ертөнцөнд өнгөрсөн хэд хоногт volatility (үнийн өөрчлөлт) огцом ихсэж, 2002 оноос хойш үргэлжилсэн bull market удахгүй төгсөж магадгүй гэсэн “ айдас мэр сэр илрэн” Wall Street – тэй холбогдох хүмүүсийн хувьд нилээн стресс ихтэй хоногууд болж өнгөрч байна. Энэ байдал хир удаан үргэлжилж, ямар байдлаар дуусах юм, бүү мэд...

August 4, 2007

NYC


New York City – д ирлээ.  Буудлын цонхоор, Manhattan аралын баруунаар урсах Hudson river болон Manhattan – ийн урд үзүүрийн Wall Street орчим харагдаж байна. Энэ удаа сар орчим энд байх нь.

July 20, 2007

Monkey Business


Хэрэв IB – ийн investment banking division – д focus хийсэн  Liar's Poker – тай төстэй маягын funny entertaining experience – book уншья гэвэл, Monkey Business гэж ном бий. Harvard, Wharton төгссөн 2 залуу DLJ гэж IB – д ажиллаж байсан experience – ээсээ бичсэн. Энд тэндээ хэтрүүлгэ нь арай л дэндчихсэн байж магадгүй...

Liar's Poker


Liar's Poker – ийг уншив. IB чиглэлд ажиллахыг сонирхогч MBA болон undergraduate оюутануудад, must-read book – ийн нэг гэж “албан ёсны бусаар” санал болгодог ном.
1980 – аад онд Wall Street – ийн нэр хүндтэй IB болох Salomon Brothers – д bond salesman – ээр ажиллаж байсан залуу өөрийн туршлагаас сонхолтойгоор бас инээдтэйгээр хүүрнэсэн ном. IB – ийн sales and trading – ийн үйл ажиллагаа болон санхүүгийн зах зээл дээр томоохон IB – гууд яаж “тоглодог” тухай дэлгэрэнгүй бичиж, IB доторхи “culture” – ийг ч нүдэнд үзэгдэхээр илэрхийлсэн санагдсан. Мөн тухай үед ид хүчээ авч байсан Salomon Brothers – ийн түүхийн нэг хэсгийг танилцууласанаас гадна, mortgage-based security болон junk-bond гэсэн 80 – аад оны санхүүгийн зах зээл дэхь том trend – ийн тухай ч дажгүй өгүүлсэн санагдав.
Номын эхэн хэсэгт, Америкийн elite college – ийн оюутанууд IB – ажилд орохоор тэмүүлдэг хандлага 80 – аад онд ид эхэлж байсан тухай жишээтэй бичсэн байх юм. First Boston гэж ганц IB – д л гэхэд, Yale төгсөж байсан нэг жилийн 1300 – аад оюутаны 40% нь apply хийж байсан юм байх. Америкт энэ elite college -> top MBA ->IB/MC/HF/PE(*)->”top of the world”? гэсэн career path – ийг зоридог хандлага, finance болон business сонирходог оюутанууд дунд одоо ч саараагүй байж магадгүй.
Ийм career path-тай хэдэн сонирхолтой хэт extreme жишээ гэвэл,
Blackstone-ийн захирал Schwarzman: Yale-> DLJ(IB)-> Harvard MBA-> Lehman(IB)-> Blackstone(PE) үүсгэгч->Захирал
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Romney: Harvard MBA-> BCG(MC)->Bain(MC)-> Bain Capital(PE) үүсгэгч-> захирал->MA мужийн захирагч
Сангийн сайд Paulson: Dartmouth-> Harvard MBA-> Goldman(IB)-> захирал ->government
Үүнээс гадна олон том HF – ийн менежерүүдийн resume нь, дээрх career path – тай төстэй байх байх... мэдээж, энэ path руу орооод, normal business person амьдралтай хүн, бас амжилт ололгүй эсвэл хазайгаад өөр юм хийдэг хүн ч их байгаа байх.
Salomon Brothers нь, одоо Citigroup – ийн нэг хэсэг бөгөөд Wall Street – ийн хүчирхэг firm – ийн нэг status – аа одоо ч алдаагүй байгаа. Харин номонд бичигдсэн шиг aggressive style нь байхгүй болоод, culture – ийн хувьд бусад IB – уудтай адилхан болсон байх. Citigroup – ийн sales & trading – д юутай ч саяахан орсон нэг монгол ажиллаж байх ёстой...
·         Товчлолуудын тухай эндээс:

July 11, 2007

外資ファンド 利回り20%超のからくり


外資ファンド 利回り20%超のからくり гэсэн номыг Токио хүртэлх онгоцонд гарчиглав. Buyout fund, real estate investment fund, hedge fund гэсэн fund – уудын тухай, үйл ажиллаганых нь тухай ойлгомжтой тайлбарлахыг оролдсон ном юм байна. Finance чиглэлд ажилладаг хүнд биш, finance болон fund – ийн тухай сонирхсон undergraduate оюутанууд болон businessman – үүдэд зориулж бичигдсэн санагдлаа.
Сүүлийн жилүүдэд Японы санхүүгийн зах зээлд тохиолдсон, fund – тай холбогдох хэд хэдэн чухал үйл явдалыг жишээлж дурдсан байсан нь сонирхолтой санагдав: bubble – ийн дараагаарх хямдарсан real estate/golf-course-ууд руу хийсэн fund – уудын investment, nippon-housou – той холбогдсон deal, shinse-bank – ийг босгосон buyout fund – ийн investment гэх мэт.

July 9, 2007

Sayonara student life


2 жил MBA – д сурч амьдарсан хотоосоо, Америкаас нислээ.
Сургуулийн хоёр жил харвасан сум шиг өнгөрсөн санагдлаа. Ерөнхийдөө 1 – р курстээ internship хийх газар шийдэгдэх үед нэгдэх “том давааг даваад”, 2 – р курстээ төгсөх ажил шийдэгдэх үед хоёрдох “том давааг давсан” санагдаж байна. Тэрнээс хойш төгсөх хүртэл хагас жил, “уул уруудсан” шинжтэй хугацаа өнгөрч.
Сургуулийн хажууд ч, downtown – д ч амьдарч үзлээ. Амьдрах орчин тэс ондоо, хоёр өөр янзын амьдралыг experience хийсэн байна. Ерөнхийдөө, шинэ зүйлийг харж сонссон сэтгэл хангалуун хоёр жил, бас “investment” байлаа.
Sayonara MBA life,
Бас удахгүй

Hello Corprate World болох нь...


Sayonara MBA life!

,bas udahgui

Hello Corporate World
boloh n...

July 3, 2007

Зуны амралт


7 сард, Япон болон Монголд харьж амрахаар болов. Оюутаны амьдралын сүүлийн амралтыг японд амттай sushi&sake, монголд амттай “айраг” ууж өнгөрүүлж чадахнуу үгүй юу...

July 2, 2007

Moving


Эндээс нүүх бэлтгэлийн ядаргаатай ажил эхлэв. Хуучин хогшилоо зарах гэж ядаргаатай ажилийг, миний байранд дараа орох хүнд бөөнөөр нь хямд өгсөнөөр, биед амар нугалж дуусгав. Нэг жил унасан хуучин Honda Civic – ээ, мянгахан ам.доллар хямд үнээр, зараа тавьсанаас 7 хоногын дотор зарсан нь “том амжилт” боллоо...